“Цагааннуурын боомт”-ын авто замын боомтыг энэ сарын 21, 22, 23-ны түр хаагаад байсан. Энэ нь өчигдөр болсон Казах үндэстний “Наурызын баяр”-тай холбоотой юм. Жилийн бүрийн “Наурынзын баяр”-аар тус боомтыг хаадаг билээ.
Тус боомт нь Баян-Өлгий аймгийн Цагааннуур сумын нутагт байрладаг бөгөөд ОХУ-ын Ташанта боомттой хиллэдэг юм. Цагааннуурын боомт нь улсын хилээс 4.5 км, Баян-Өлгий аймгийн төвөөс 100 км, Улаанбаатар хотоос 1900 км орчим зайд байрладаг.
Т.Энхэлээ