Баянхонгор аймгийн Прокурорын газраас санаачлан аймгийн Мэргэжлийн хяналтын газар болон Татварын хэлтсийн захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулах эрх бүхий албан тушаалтнуудтай хамтарсан зөвлөгөөнийг зохион байгуулсан байна.
Зөвлөгөөнд орлогч прокурор Ж.Уранцэцэг “Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудал” сэдвээр мэдээлэл хийж, захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад гарч буй зөрчил дутагдал, хүндрэл бэрхшээлийн талаар харилцан ярилцаж, цаашид хэрхэн ажиллах талаар зааварчлага өгч, нэгдсэн ойлголтод хүрсний дээр Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулахад анхаарах асуудлын талаар гарын авлага бэлтгэн улсын байцаагч нарт тараан өгсөн байна.