Өнөөдөр өглөө Дулааны IV цахилгаан станцад осол гарсан тухай эх сурвалж мэдээллээ. 49 настай эрэгтэй ажилтан уг ослын улмаас амиа алдсан байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар талийгаачийг үнс цэвэрлэх хоолойд ажилаж байх үед дээрээс нь юм унасан нь амиа алдахад хүргэсэн гэжээ.
Хэргийн тухай тодруулахаар “ТЭЦ-4”-оос лавлахад ийм осол гарсан хэмээн баталлаа. Гэвч утсаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй хэмээн хариуллаа.
Д.Үжин