НИТХ-аас 19 обьектыг хувьчлахаар болсон. Үүнд нь “Ионсей найрамдал” эмнэлгийн хуучин байр болон Усан спорт сургалтын төвийн тодорхой хувь буюу 40 хүртэлх хувийг дуудлагаар худалдаалахаар тогтсон. Тодруулбал, менежментийг нь хувийн хэвшилд шилжүүлэх нөхцөлтэйгээр хувьчлал явуулахаар шийдвэрлэжээ. Мөн өрхийн эмнэлгийн хуучин барилгууд болон рашаан сувиллын хуучин барилгуудыг дангаар нь бус тухайн газартай нь цуг одоогийн ханшаар нь хувьчлахаар болжээ. Тус объектуудаас нийслэлийн төсөвт 105 тэрбум төгрөг орох тооцоо гарсан байна. Харин худалдахаар баталсан Ионсей найрамдал эмнэлэг болон Усан спорт сургалтын төвийн хувьчлах хувийг тогтсоны дараа үнэлгээг нь зарлах юм байна.
Нийслэлийн төсөв энэ оны эхний хоёр сарын байдлаар 6 тэрбум төгрөгөөр тасраад байгаа аж. Тиймээс төсвийн алдагдлыг нөхөхийн тулд дээрх обьектуудыг хувьчлах шаардлагатай гэж үзжээ. Мөн үр ашиггүй ажиллаж буй тус обьектуудыг ашигтай ажиллуулахын тулд хувьчлалыг хийнэ гэж буй юм.
Т.Энхэлээ
Сэтгэгдэл (2)