Элэгний С вирусыг устгадаг эмийг Монголд оруулж ирэхээр болсон. Тус эм нь одоогоор манай улсын эмийн бүртгэлд бүртгэлгүй бөгөөд элэгний өвчлөлтэй иргэдийн судалгаанд тулгуурлан уг эмийг оруулж ирэхээр шийдвэрлэсэн юм.
Тиймээс элэгний өвчлөлтэй иргэд тухайн оршин суугаа аймаг, дүүргийнхээ өрхийн эмнэлэгт бүртгүүлэх шаардлагатай юм байна. Ингэснээр иргэд вирус тоолох шинжилгээнд орж вирус болон хатуурлын хэмжээгээ тогтоолгон эмчилгээнд хамрагдах аж.
Харин эмийг өвчтөний биеийн байдлаас хамааран уух хугацааг тогтоож өгөх бөгөөд хэрэглэж дууссаны дараа дахин шинжилгээнд хамруулж эдгэрсэн эсэхийг нь шалгах юм байна.
АНУ-ын “Харвони” гэх энэхүү эм нь 94 мянган долларын өртөгтэй бөгөөд манай улсад 99 хувийн хөнгөлөлтэй үнээр худалдаалахаар болсон аж.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)