Нийслэлийн Эрүүл мэндийн газраас дүүргүүдэд улаан бурхан өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нартай уулзалт зохион байгууллаа.
Уг арга хэмжээнд есөн дүүргийн эрүүл мэндийн төв , нэгдсэн эмнэлгүүд, ортой эмнэлгийн хүүхдийн нарийн мэргэжлийн эмч нар хамрагдсан байна.
Уулзалтаар улаан бурхан өвчний өнөөгийн байдал, голомтод хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болоод тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангах чиглэлээр мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, цаашид авах арга хэмжээний талаар зөвлөлдсөн байна.