Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал маргааш 09:30 цагаас Стандартчилал, хэмжил зүйн газар болно. Уг хуралдаанаар нийт 3 асуудлаар 12 стандарт хэлэлцүүлэх аж. Үүнээс 6 стандартыг үндэсний болгохоор, шинээр 5 стандарт, 1 стандартыг дахин хянахаар төлөвлөжээ. Үүнд:
1. Төмөр замын хэрэглээ асуудлаар (Аэродинами, Тэмдэг тэмдэглэгээ, Задгай зам дээрх болон тунел доторх аэродинамик, Хот болон хот хоорондын зорчигчийг хөдлөх бүрэлдэхүүний агааржуулалт, Төмөр замын зорчигчийн вагоны техникийн нөөцийн үнэлгээ)
2. Ноос ноолуур. Түүхий эд бэлтгэл. Тэмээний ноосны техникийн шаардлага шинэ стандарт
3. Мэдээлэл, харилцан холбооны асуудлаар (Тоон DRM радио төхөөрөмжинд тавих шаардлага, Тоног төхөөрөмжийн радио спектр, цахилгаан соронзон зохицил, тоног төхөөрөмжинд тавих аюулгүй байдлын шаардлага, хүний биед ойр хэрэглэдэг утасгүй холбооны төхөөрөмжийн нөлөөллөөр үүсэх онцгой шингээлтийн хэмжээг тодорхойлох)