Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
1. Дээд боловсролын засаглал, санхүүжилт сэдэвтэй уулзалт өнөөдөр 09 цагт улаанбаатар зочид буудалд болно.
2. Өнөөдөр 10:00 цагаас Нийслэлийн Иргэний Танхимд " Барилгын үйлдвэрлэлийн зохион байгуулалт ба удирдлагын тогтолцоо " сэдвээр Барилгачдын холбоотой хамтран сургалт зохион байгуулах гэж байна.
3. 12:00 цагт Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд болох "Сайдын цаг" уулзалтад Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат оролцоно.
4. Стандартчиллын үндэсний зөвлөлийн ээлжит хурал 09:30 цагаас Стандартчилал, хэмжил зүйн газар болно.
5. Нийслэлийн СХД-ийн 62 дугаар сургуулийн багш нар тус сургуулийн захирлаар томилогдсон Ш.Сарантуяаг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг шаардан, ажил хаялт зарлаад зургаа хонож байгаа. Тус ажил хаялтын талаархи үнэн бодит мэдээллийг өгөх зорилгоор тус сургуулийн багш, ажилчид, суралцагч хүүхдүүдийн эцэг, эхийн төлөөлөл хэвлэлийн бага хурал зарлалаа.
6. Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн холбоо “Монголын эмэгтэйчүүдийн амьдралын чанар”-ын судалгааныхаа дүнг 3 түвшний хэлэлцүүлгээр олон нийтэд танилцуулж эхэлсэн. 3-р хэлэлцүүлгийг эрдэмтэн судлаачдын хүрээнд зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг Улаанбаатар зочид буудал- Хөх Асар танхимд 10-15 цагийн хооронд болно.
7. Хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулна
Маргааш буюу 2015 оны 3 дугаар сарын 26-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамны хурлын зааланд 11:30 цагаас Барилга, хот байгуулалтын яамны сайд Д.Цогтбаатар Стандартчилал, хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр нар “Барилгын салбарын стандартчилал, тохирлын үнэлгээний талаар хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг” гарын үсэг зурна.