зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дуучин Г.Тэнүүн: Номер нэг нь байхаас илүү цорын ганц байсан нь дээр

2012-3-22
0
ЖИРГЭХ
Энэ залууг дуучин Г.Тэнүүн гэдэг. Түүнийг хүмүүс тэр бүр сайн танихгүй. Гэхдээ түүний дуулсан "Хамтдаа байвал болох уу", “Худлаа даа”,  “Өвлийн уянга” гэх дууг залуус андахгүй мэддэг юм билээ. Залуу уран бүтээлч Тэнүүнтэй урлагийн ертөнц дэхь сонин сайхнаас ярилцлаа.
 

Энэ залууг дуучин Г.Тэнүүн гэдэг. Түүнийг хүмүүс тэр бүр сайн танихгүй. Гэхдээ түүний дуулсан "Хамтдаа байвал болох уу", “Худлаа даа”,  “Өвлийн уянга” гэх дууг залуус андахгүй мэддэг юм билээ. Залуу уран бүтээлч Тэнүүнтэй урлагийн ертөнц дэхь сонин сайхнаас ярилцлаа.

-Анхны цомог чинь ирэх гэж байгаа юм байна? Сэтгэл зүй ямар байна вэ?

-Тийм ээ. Бие даасан анхны цомгоо гаргалаа. Цомог маань удахгүй ирнэ. Их хүлээлттэй болчихоод л байна даа. Одоо 10-14 хоногийн дараа ирчих байх.


-Энэ цагт урлагийнхан шинэ цомог гаргаад, тоглолт хийгээд ашигтай байдаг юм уу? Нэр төдий зүйл шүү дээ гэж нэг хүн хэлж байсан юм байна.

-Хүн өөрөө хийж буй зүйлдээ яаж хандахаас шалтгаална. Нэр төдий зүйл гээд хийвэл нэр төдий л юм болно. Харин ашигтай байлгая, үнэн сэтгэлээсээ хийе гээд хийвэл арай өөр шүү дээ. Хүнээс ямар энерги гарна эргээд тэр энерги л ирнэ шүү дээ. Урлаг бол энэ, би тэгэж л ойлгодог. Аялгуунаас туслалцаа аваад, үгээр шигтгээд өөр хүний сэтгэлд хүргэж чадахыг л дуу гэнэ. Тэгэхээр өөрөө уран бүтээлдээ хэр зэрэг сэтгэлтэй хандахаас бүх зүйл шалтгаална. Тийм учраас би цөөн хэдэн дуугаа сэтгэл гаргаж хийсэн. Хүмүүс миний тэр их сэтгэл, хөдөлмөрийг мэдрэх байлгүй дээ гэж бодож байна.


-Ашиггүй, үнэгүй, хүндгүй болчихсон л гээд байх юм байна шүү дээ.

-Харахад тийм л байгаа. Нийтийг хамрах хүрээ маань шоу-бизнес рүүгээ яваад байгаа болохоор тэр байх. “Камертон” хамтлагийн үед хүмүүс урлагийг урлаг талаас хүлээж авдаг байсан. Тиймээс дуулахаас гадна маркетинг, менежмент гээд арын ажил гарч ирдэг. Одоо дуучид арын ажлаа сайн зохицуулж чадахгүй, зөвхөн дуулах л гээд байдаг. Тэр нь гол алдаа нь болдог байх, би ч гэсэн өөрийнхөө арын ажлыг хийлгэдэг хүнгүй, өөрөө л бүх зүйлээ зохицуулаад явж байна. Энэ тхүнд хэцүү болохоор хүмүүст тэгэж харагдаад байгаа байх. Үнэхээр дуугаа сэтгэлээсээ, сайхан дуулж чадвал монголын сонсогчид сайн мууг ялгаж л таараа шүү дээ.


- Таны цомог бусдынхаас юугаараа онцлогтой гэж хэлэх вэ? “Hi-Fi”-д байгаа тэр олон цомгоос юугаараа давуу вэ?

-Нэгдүгээрт ковер нь өөр. Би цомгоо гаргах гээд жаал судалгаа хийлээ.Тэгсэн манай дуучид цомгийнхоо нүүрэн дээр бүгд л нүдний шил зүүсэн зургаа тавьдаг юм билээ. Би цомгон дээрээ өөрийнхөө нэг ч зургийг тавиагүй. Яахав, Тэнүүн гэдэг эмблем байгаа. Ер нь цомогт өөрийнхөө зургийг заавал үзүүлэх гэхээсээ илүүтэйгээр зүгээр л Тэнүүн гэдэг хүн байна, энэ ямар дуу дуулдаг юм бол, за сонсчихлоо, ойлголоо иймэрхүү ертөнтэй хүн байна гэдгийг мэдрүүлчихэд л хангалттай гэж үзэж байгаа.


-Таны цомогт хэдэн дуу орсон бэ?

-Есөн дуу орсон. Хамгийн гайгүй, чанарын шаардлага хангасан гэж үзэж байгаа дуунуудаасаа есийг сонгож оруулсан. Нэг нь бол бонус-трак байгаа. Бат-Оргил ахын “Мөнхийн ус” гэдэг дууг би дуулсан чинь Фэйсбүүк, фэн хуудсаар цөөнгүй хэдэн хүн надад санал тавьсан. Энэ дуугаа цомогтоо оруулаач гээд байсан юм. Тэгэхээр нь бонус-трак болгоод оруулчихсан. Яг өөрийн зохиосон найман дуу бий.


-Цомгийнхоо аялгууны талаар. Дуу хөгжим, аялгуу хүний зүрх сэтгэлд хүрдэг гэдэг шүү дээ. Зарим хүн аялгууг их онцолж үздэг?

-Миний дууны аялгуу бол үгтэйгээ холбогддог. Би зовлон, жаргал хоёрыг хоёлунг нь дуулдаг. Жаргал, зовлонг тэнцүүлж өгөх ёстой учраас үгэн дээр их ач холбогдол өгдөг юм. Жишээлбэл “Хамт байвал болох уу” гэдэг дуунд хоёулаа хамт байж болох уу, чамтай баймаар байна шүү дээ гэсэн үгээр гэрлэе гэсэн утгыг илтгэж байх жишээтэй. Дууны үгнүүд маань жаахан хайнга талын гэх юм уу даа. Түүнийгээ дагаад аялгуу нь ч бас тийм байдаг.


-Уучлаарай, би Тэнүүн гэж хүнийг “танихгүй”. Ямар хүн билээ гээд интернэт хайлт хийсэн чинь дуунууд чинь гарч ирж байна. Тэгсэн өөрийг чинь мэдэхгүй хэрнээ дуунуудыг чинь бараг бүгдийг нь мэдэж байх юм?

-Ер нь бол тийм шүү. Түрүүн миний хэлсэн маркетинг, менежмэнт дээр алдсанаас болсон хэрэг. Анх гаргаж байсан дуунууд маань хүнд хүрчихсэн. Дууг маань мэддэг ч өөрийг маань танидаггүй. Энэ бол миний алдаа. Яагаад гэхээр би дуунуудаа клиптэй болгож, дүрсжүүлж чадаагүй л дээ. Одоо би энэ цомогтоо клиптэй, клипгүй, олонд хүрсэн хүрээгүй есөн дуугаа л нэгтгэж оруулсан. Бас хоёр дахь CD-ний бэлтгэл ажилдаа орчихсон байгаа. Энэ зундаа багтаж гаргахаар төлөвлөсөн. Амжвал зургадугаар сард, амжихгүй бол долдугаар сард гаргана. Тэр цомогтоо би цоо шинэ 10-аад дуу багтаана. Тэгээд шинэ дуунуудаа клиптэй болгоно. Тэндээс эхлээд хүмүүс намайг таньдаг болох байх гэж бодож байна.


- Нэг зүйл асууя, өөр өнгө аяс гэж юуг хэлдэг юм бол, таны дуунд тийм өнгө аяс агуулагддаг уу?  

-Өөр гэвэл бүх зүйл л өөр шүү дээ. Адилхан юм гэж байдаггүй.


-Адилхан юм байгаа биз дээ?

-Тийм л дээ, дууны эсвэл дуучны хувьд ярьж байна. Жишээлбэл, яг адилхан рок поп хамтлаг болох “Харанга” -ын Лхагваа ах, “Никитон”-ны Баачка ах тэс өөр биз дээ. Түүнээс гадна би өөрийгөө ч бас өөр өнгө аяс гэж боддог. Би боддог юм. “Номер нэг нь байхаасаа илүү цорын ганц нь байвал дээр” гэж. Шилдэг, тэргүүний гэдэг бол олон адилхан юмны дотроос тэргүүлж гарч ирэхийг хэлнэ. Харин цорын ганц гэдэг талаасаа над шиг дуулдаг хүн байхгүй эсвэл, над шиг сэтгэхгүй байвал гоё.

Дуучдын хувьд сэтгэлээсээ дуундаа хандаад, хөдөлмөрлөвөл тойрон хүрээлэгчдээ бүрдүүлж чаддаг гэж би боддог. Мэдээж болохгүй зүйл байдаг ч гэсэн хөдөлж л байх хэрэгтэй. Өнөөдөр би хэдэн сая төгрөгөөр нэг дуу хийлгэлээ гэхэд эргээд тэр мөнгөө олох уу үгүй юу гээд л хүндхэн асуудал байдаг уу гэвэл тийм. Гэхдээ би хийхгүй бол хэн хийх юм бэ, тийм биз дээ?


-Тэгэлгүй яахав. Дуулахаас өөр ажил хийж байгаа юу?

- Киноны хөгжим дээр ажиллаж байна даа. Саяхан “Франц үнсэлт” киноны хөгжим дээр ажилласан. Одоо бас удахгүй гарах “S энтертайнмент”-ийн киноны хөгжим дээр ажиллаж байна. Би өөрөө бас студитэй, ганц хоёр дуучны дуун дээр ажиллаж эхэлж байна. Хамаагүй олныг “үйлдвэрлэж” болохгүй болохоор ганц хоёроор нь үзээд л явна даа.

Харин миний өөрийн дуу, хөгжмийн ажил “Брос студи” дээр явагддаг. Хуучнаар “Сонор студи” юм. Нэрээ өөрчлөөд нэг жил боллоо, одоо л үйл ажиллагаа нь төгөлдөржөөд явж байна гэхүүдээ. Хамгийн эхний альбом нь дан хөгжмийнх байсан, хэвлэгдээд бэлэн болчихсон. Хоёр дахь цомог нь минийх болж байгаа.


-Таныг сонгодог урлагт дуртай гэж сонссон. Аавтай тань холбоотой юу?

-Би өөрөө дуурийн дуулаачийн мэргэжилтэй хүн. СУИС-ийг дуурийн дуулаачаар төгссөн юм.


-Тэгээд таны сонголт яагаад дуурь биш юм бэ?

-Би багадаа дуурийн дуучин болохыг мөрөөддөг байлаа. Бүр багаасаа дуурийн дуучин болно гэж хүссэн. Багын хүсэл, мөрөөдөл, өсч торнисон орчин маань надад нөлөөлсөн. СУИС-д орж байсан үеэ эргээд бодоход хүүхдийн гэнэн цайлган, хүсэл мөрөөдөлдөө автсан байжээ. Тэр үед энэ сургуулийг төгсчихвөл л дуучин болдог эсвэл дуулчихвал л боллоо гэж боддог байсан. Зөвхөн дуулж чаддаг байгаад нэмэргүй юм байна. Хажуугаар нь шударга бус явдал цөөнгүй байна. Гэхдээ дуурийн театрыг би шүүмжилж байгаа хэрэг биш шүү. Ер нь урлагийн мэргэжлийн байгууллага дотроосоо ялзарч байгаа гэх байна. Тэгээд ч миний дуурийн дуу дуулах нас арай болоогүй байна. 30 нас хүртлээ чөлөөт уран бүтээлчээр ажиллаж байгаад гадаад руу дуурийн дуулаачаар суралцахыг бодож байгаа. Тэр хүртэл бэлтгэл, сургуулилтаа хийгээд явна. Аавтайгаа хамт байдаг болохоор.


-Тэгвэл 30 хүрэнгүүтээ дуурийн дуу дуулах нь ээ?

-Тийм ээ. Ер нь бодож төлөвлөсөн зүйл их байна. Өнөөдрийн “Ньюанс” гэдэг хамтлаг “Il Divo” хамтлагийг дуурайж дуулаад л од болж байх жишээтэй. Энэ нь ард түмэн, сонсогчийн боловсролтой холбогддог. Дуурийн дууг дуулахын тулд асар их хөдөлмөр зарцуулдаг. Гэтэл нэг нөхөр чипс идээд сонсдог ч юм уу, үгүй ч юм уу мэдэхгүй. Өөрийгөө боловсролтой гэж үзсэн хүмүүс сонгодог урлаг сонирхох байх. Хүмүүс мэдэхгүй ч гэсэн сонгодог урлаг үзэж, түүнд дуртай болох цаг ирнэ. Тэр болтол жаахан л хүлээх хэрэгтэй.


-Юм хийж байгаа хүн зорилготой байдаг шүү дээ. Таны хүрэх гэж зүтгэж буй оргилыг сонирхмоор байна?

-Мэдээж бодсон, зорьсон зүйл их байна. Мөрөөдөл, зорилго хоёроо ялгаж, салгах хэрэгтэй гэж би боддог юм. Өөрөөсөө арай дүү хүмүүстээ тэгэж хэлмээр санагддаг. Мөрөөдөл бол бүтэхгүй ч байж болох зүйлийг хэлнэ. Харин зорилго гэдэг нь өөрийн чадах юмаа тодорхойлж, системчилж байгаа хэлбэр. Би зорилгоо их энгийн болгосон. Эхэндээ Тэнүүн гэдэг дуудах алдар нэрийг түгээх. Дуучин хүний хамгийн сайхан зүйл тайзан дээр дуулаад гараад хүмүүст таалагдах. Миний дууны үг болон аялгуунаас ямар зүйл мэдэрнэ тэр л чухал. Хүмүүс ухаараад, урлагийн сайн сайхан зөгийн балнаас жаахан ч гэсэн амсвал миний эхний зорилго биелнэ. Хоёрдугаарт, монгол урлагийг дэлхийд гаргах. Тэгэхдээ үндэсний урлагаараа муйхарлаад дайрч болохгүй. Ер нь алсын зорилго бол хөгжим, дуу, дууриар Европ руу гарах.


-Номадсын аялгуунууд их сайхан санагддаг шүү.

-Тийм ээ, тэр аяыг манай ах хийсэн. Онон бол миний төрсөн ах юм. “Номадс”-ын хоёрдахь CD гарах гээд бэлэн болчихсон байгаа. 10 трактай. “Аялгуулаг Монгол” цомгийн зохиогчийн эрх болон бусад асуудлыг хэлэлцэж, цэгцэлж байгаа. Бид энэ асуудлыг ноцтой тавихгүй бол бүх телевиз, радиогоор “Номадс”-ын ая явж байна. Цаг агаарын мэдээн дор ч ашигласан байна лээ. Эндээс монголчууд урлагтаа хэрхэн хандаж байгаа нь харагдаж байгаа юм. Хүмүүс өөрсдөө дөнгөж гарч байгаа урлагтаа муухай ханддаг. Шинэ киног хууль бусаар хулгайлж  үздэг биз дээ.


-Танай ахын зохиосон “Аялгуулаг монгол”, “Монгол поп” хоёрын аль нь түрүүлж гарсан юм бол?

- Аль нь түрүүлж гарсан нь чухал биш. Энэ тал дээр их олон зүйл яригдах байх. Түрүүлж хийгээгүй хүнд Төрийн соёрхолт өгчихлөө гээд хүмүүс буруугаар ойлгоод байх шиг байна. Уг нь бол тэр хүний хөдөлмөрийг нь л үнэлсэн хэрэг шүү дээ. Өнөөдөр Д.Болд шиг олон CD гаргасан хүн байна уу? Олон тоглолт хийсэн дуучин байна уу, хөвгүүдийн хамтлагийг өдий олон жил тэргүүлээд ирсэн ахлагч байна уу, өнөөдөр Д.Болдоо ахаас илүү өндөр үнээр рекламанд тоглож байгаа жүжигчин, дуучин байна уу? Байхгүй, хамгийн мундаг хүн тэр. Төрийн соёрхолтын хувьд маргах зүйлгүй гэж боддог юм. Харин аялгууг түрүүлж хийсний хувьд бол бид түрүүлж хийсэн.


- Уран бүтээлийн хулгайн тал дээр “iTunes” шиг үйчлилгээ гаргаж ирвэл дээр юм болов уу?

-Яахав өнөөдөр рок поп гэсэн нэрийг Балхжав, Долгион гэсэн хүмүүст өгчихөөд байгаад би дургүй ханддаг. Ерөөсөө л хөгжмийн урлаг, ертөнц гэмээр байгаа юм. Орчин үеийн хөгжмийн ертөнц дотор асар олон төрөл бий, гэтэл эд нар зөвхөн рок поп гээд хязгаарлачихсан. Би тэр хүмүүсийг муухай хэлээд, тэмцэлдэх гээд байгаа юм биш. Фм, телевиз, сайтууд гээд бүгд өөр өөрийн чарттай. Аль дуу нь үнэхээр хит болоод байгаа, хөгжмийн шинжээчдийн зүгээс тэр дуунд ямар нэгэн шүүмж хэлсэн үү үгүй юу, эсвэл зүгээр л сонсогчдын сэтгэгдлээр түрүүлсэн юм уу гээд нарийн шүүгээд өгөх мэргэжлийн академи байхгүй байна шүү дээ. Гэтэл америкт “BillBoard” бий, тэр нь сонсогчдын саналыг авна, мэргэжлийн шинжээчид саналаа хэлнэ гээд асар их хуралдаан болж байж номер нэг гэсэн дууг гаргаж ирдэг. Тэр дуу нь үнэхээр супер болж мөнгөө олдог байх жишээтэй. Гэтэл манайд бол нэгдсэн нэг чарт ч байхгүй, шуудайнд хийсэн эвэр шиг л байна даа. Ядаж л жил бүр явдаг ганц хөгжмийн наадам байхгүй байна. Жаахан ойлгомжтой болгоод, нэгдээд юм хийвэл эргээд зохиогчийн эрхээ хамгаалахад үнэхээр хялбар болчихно. Жишээлбэл, Тэнүүн гэдэг дуучин дуугаа академидаа бүртгүүлэнгүүт автоматаар зохиогчийн эрх нь гараад тэндээс бүх сайт, радио, телевиз рүү тараагдаж байвал их хялбар. Тийм учир энд нэг шинэ хүч хэрэгтэй байх л даа.


-Хэн нэг нь хөдлөхгүй байгаа гэсэн үг юм аа даа?

-Эрх ашиг яригдаад ирэхээр энэ шоу-бизнесийн хүрээнд нөгөө хүмүүсийн эрх ашигт халдаж байгаа юм. Тэгэхээр хуучин хүмүүс юмаа буцааж тавихгүй л гэж үзнэ шүү дээ. Тийм учраас хаа хаанаа хэцүү байгаа байх.


-Та нар бол сүүлд гарч ирж байгаа хамтлаг, дуучдаас хамаагүй чанартай л даа. Таны дараагийн үе яаж явж байна вэ? Шинэ хамтлагуудтай ажиллаж байгаа гэсэн.

-Хүүхэд залуус маань Солонгосын сэтгэлгээнд нэлээд автаад, сонин болчихжээ. Хачин бүжигтэй, сонин дуутай. Яахав бүжиглэж болно. Тэд нар дуундаа биш харагдах хэлбэртээ хэт анаахраад байна. Нүүрийг нь л хараад болдог урлагийн өчүүхэн элемент рүү орчихож байгаа байхгүй юу. Гэтэл энэ урлаг, дуу гээч чинь зүрх сэтгэлээс гарч бусдын сэтгэлд юу өгдөг вэ гэсэн сайхан юм нь алга болчихож байгаа юм. Жишээлбэл, нэг дууг бүтээгээд, чадварлаг дуулаад, бүтэн ассамблейтэй дуулаад, зүрх сэтгэл, энергиэ гаргахад 1500 хүн үзэж байгаа бол бүгд дуу, дуучнаас эрч хүчийг авах хэрэгтэй. Эргүүлээд тэр хүмүүсийн ажил амьдрал, хайртай хүндээ хандах хандлага өөрчлөгддөг болох хэрэгтэй.

-Таны тоглолт хэзээ болох вэ?

-Энэ жилдээ болох байх. Хоёрдахь CD-ээ гаргасны дараа тоглолтоо хийнэ гэсэн төлөвлөгөө байна. Хоёр цомгоосоо 15 орчим дууг сонгож аваад амплагет тоглолт хийнэ. Аль нэг телевизийн зааланд, цөөхөн үзэгчдэд зориулж тоглоно.


-Яагаад цөөхөн хүнд зориулж тоглоно гэж?

-Хараад байхад масс гээч буруу тийшээ яваад байх юм. Тийм учраас бүгдэд нь нэгэнт хүрэхгүй тул хүрч, хүлээн авах цөөн хэдэн хүнд өгөх нь дээр. Тэрнээс биш цомгийн зарагдсан тоо, сонссон тоо чухал биш. Гэхдээ чанар нь, үнэ нь өндөр байснаар би өнөөдрийн орон зайгаа нөхөж, авч үлдэх болчихоод байгаа. Миний эхний альбом маш цөөн хувь ирж байгаа.

Т.Хулан

 

 

 

 



0
ЖИРГЭХ
Санал болгох
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
Өсвөрийн сэтгүүлч-Илтгэгчдэд нэрэмжит шагнал гардууллаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Khaliunaa (103.11.192.26)
    Sain uran buteelch shuu, uneheer l duu n setgelees n gardag yum shig sanagddag, toglolt n boltson bhda:
    2012 оны 11 сарын 01 | Хариулах
  • Batchuluun (202.131.230.29)
    Demjdeg shuu, Ih zov yumnuud yarisan baina daa zaluus mine
    2012 оны 06 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.170.80.35)
    zaluu hun gehed harin ch dajgui yum yariad bgam bishu, biye tooh tuhai biye toohku l yum shig sanagdaj baina daa, chamd amjilt husii. tsomgiig ni avaad sonsiidoo
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ert biye toochihgui l bol , uvurmuts hooloitoi ireeduitei zaluu shig sanagdsan
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    FACEBOOK FAN PAGE ni yu yum bol
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Tenuunee chamd amjilt husey !
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Uyangaa (124.158.75.10)
    Tenuun bna shdee !zunduu goy duunuudtai amjilt husey
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    ene lag huurhun zaluushdee
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    zaluu chamd amjilt husey !huurhun duuldag avyastai zaluu gej itgej bgaa
    2012 оны 03 сарын 28 | Хариулах
  • Зочин (103.23.48.104)
    aytaihan yum yarijee,.. zaluu humuus iim bodoltoi inged zutgevel hogjino doo
    2012 оны 03 сарын 23 | Хариулах
  • zochin (202.179.14.105)
    Ene setguulch ni helsen bnshdee medehgu bol ene setgulch tei ni adilhan youtube ruu orood l harchaachdee hunii muud durtai humuusee, bidnii ueiin zaluus tenuuniig bugd l medne shudee
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (49.0.153.56)
    Амжилт хүсье, сайн дуучин шүү, илүү сайн дуунууд хийгээрэй
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Goy hooloitoi duunuud ni yungalag sanagddag. Neeree chi hiihgui yum bol oor hen hiih yum be hiigeed bgaarai zogsong bgaa urlagiig uragshluulah heregtei
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Goy hooloitoi duunuud ni yungalag sanagddag. Neeree chi hiihgui yum bol oor hen hiih yum be hiigeed bgaarai zogsong bgaa urlagiig uragshluulah heregtei
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Goy hooloitoi duunuud ni yungalag sanagddag. Neeree chi hiihgui yum bol oor hen hiih yum be hiigeed bgaarai zogsong bgaa urlagiig uragshluulah heregtei
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Хамтдаа байвал болох уу гэж гоё дуулдаг сайхан залуу шүү. Амжилт
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Tsomgiig chine tesen ydan huleej bainaaaa
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • 4 (124.158.75.10)
    яадаг дуучин гэнэ ээ. Би сайн мэдэхгүй л юм байна.
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хөөрхөн залуу шүү дээ. хөөрхөн харагдаад байдаг. Залуу хүн гэхэд ухаантай л юм ярьсан байна. амжилт хүсье. сайн уран бүтээл хийгээрэй
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • hurel (124.158.75.10)
    duunuud ni taalagddag yum6 aav ni hen yum be
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    yg unen nomer neg bj bsanaas tsoriin gants bsan deer
    2012 оны 03 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Монголын газар нутаг шатаад байна, Х.Баттулга аа
    6 цаг 4 мин
  • Долоодугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
    Өчигдөр 17 цаг 38 мин
  • Телеграмм залилангийн улмаас 72 хүнд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирчээ
    Өчигдөр 17 цаг 22 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Хэмнэлтийн тодотгол”-оо танилцуулж, УИХ-ын чуулганд үг хэллээ
    Өчигдөр 17 цаг 01 мин
  • Монгол, Киргизийн хамтын ажиллагаа шинэ түвшинд хүрлээ
    Өчигдөр 16 цаг 33 мин
  • И.Зандангарав: Дулааны шугамын ажилд зохих журмыг мөрдөөгүйн улмаас эвдрэл үүссэн зөрчлийг арилгуулж байна
    Өчигдөр 16 цаг 09 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар ХХААХҮ-ийн салбарын цаг үеийн ажлын талаар УИХ-д мэдээлэл хийлээ
    Өчигдөр 15 цаг 50 мин
  • Ж.Энхбаяр: Хонь, ямаа, адуун сүргийг бууруулж, үхэр болон тэмээн сүргийг нэмэгдүүлэх шаардлага байгаа
    Өчигдөр 15 цаг 46 мин
  • Ж.Энхбаяр: Богино хугацаанд эрс өсөж байгаа салбар, хүмүүс урам зоригтой байгаа
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
    Өчигдөр 15 цаг 30 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хасын хүлэгүүд” багийнхныг хүлээн авч уулзлаа
    Өчигдөр 15 цаг 25 мин
  • Ш.Бямбасүрэн: Шинэ хоршоо хөдөлгөөнийг хир халдаахгүй л явуулах гээд байна
    Өчигдөр 15 цаг 23 мин
  • Б.Жаргалан: МАН-ын дарга нар бүгд гоё нэртэй хөтөлбөртэй боллоо
    Өчигдөр 15 цаг 19 мин
  • Ой, хээрийн түймэртэй холбоотой дуудлага 46.2 хувиар өсжээ
    Өчигдөр 14 цаг 33 мин
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
    Өчигдөр 14 цаг 32 мин
  • ТТБЗ: Төсвийн орлогыг хэт өөдрөгөөр төсөөлж, зарлагыг нэмэгдүүлэх боломж хомс гэдгийг сануулсаар ирсэн
    Өчигдөр 14 цаг 10 мин
  • Г.Дамдинням: "Алт-3" аяны тогтоолын төслийг ЗГ зориг гаргаж оруулж ирж байгаа
    Өчигдөр 13 цаг 56 мин
  • "Монгол Наадам" цогцолборын хойд уулзвар хүртэл тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлэхгүй
    Өчигдөр 13 цаг 27 мин
  • Нийслэлийн иргэдийн өдрөөр Улаанбаатар–Давааны зөрлөг–Улаанбаатар чиглэлд галт тэрэг аялна
    Өчигдөр 12 цаг 52 мин
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • МАН-ын рейтинг тасралтгүй уруудаж, АН-ынх аажмаар өсөж байна
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Л.Энх-Амгалан: Боловсролын сайд П.Наранбаярын "гөлөг төөрүүлсэн" мэдэгдэлд зориулж хэдэн үг хэлье
  • "Бууж мордох хорвоо"
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Даншиг наадмын барилдаанд Улсын арслан Э.Оюунболд, гарди Б.Гончигдамба нар манлайлна
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • УИХ: Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
  • ЗГ: 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах талаар хэлэлцэж байна
  • С.Бямбацогт: Яамдын дарга нарын тоог цөөлнө
  • Үргэлжилсэн бороотой өдрүүдэд уншвал зохих шүлгүүд
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • С.Цэнгүүн: Төрдөө үнсүүлнэ гэж ярьдаг ч үнэндээ татвар төлөгчдийн мөнгөөр л одон медаль өгч байгаа
  • Бага насны хүүхдийг голын эрэг дагуу ганцааранг нь үлдээхгүй байхыг анхаарууллаа
  • Танилц: БҮТ-ийн захирал Г.Гантуяагийн ажлын ЗАМНАЛ
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Интермед: Танилтай нь урдуур орж, танилгүй нь ард үлддэг асуудал манай эмнэлэгт байхгүй
  • 3х3: Монголын эрэгтэй шигшээ баг ДАШТ-ийг өндөрлүүллээ
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
  • Нөөцийн махыг хямдралтай үнээр борлуулж байна
  • Дэвид Бекхэм: Английн хөлбөмбөгийн домог
  • С.Ганбаатар: Хэдхэн хүн баяжаад, бусад нь хараад суудаг байж болохгүй
  • АМЕРИКТ СУРСАН ГЭХ ХУУРАМЧ ДИПЛОМТНУУД ТӨРД ОЛШРОХ ВИЙ
  • А.Ариунзаяа: Жендерийн гэдэг үгийг ад үзээд байгааг ойлгохгүй байна
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • BLAST.tv Austin Major 2025 тэмцээний плей-оффын үр дүн: The MongolZ-ийн анхны финал ба Vitality-ийн ялалт
24 баримт
  • Манай улсад айлчилж буй Казахстаны Гадаад хэргийн сайд Мурат Нуртлеу гэж хэн бэ?
  • Монгол Улс, Узбекистан Улсын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Хөгжлийн салхи сэвэлзэж буй Узбекистан улсын тухай бид юу мэдэх вэ?
  • Манай улсад айлчилж буй Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гэж хэн бэ?
  • МОНГОЛБАНК: Тэтгэврийн зээлтэй 281 мянган зээлдэгч байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК