Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Ганхуяг: Х.Баттулга гишүүний хэлж, ярьж буйг бид дэндүү сайн мэднэ, надад баримтууд нь ч байгаа

2012-3-28
0
ЖИРГЭХ
Таван толгойгоос Ухаа худгийг тасдаж эдийн засгийн эргэлтэнд оруулсан асуудал хууль зөрчсөн эсэхийг тогтоох, Оюу толгойн  нэмэлт нөөцтэй холбоотой будлиан гарсан эсэхийг тогтоохоор АН-аас ажлын хэсэг гаргажээ. Энэ ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.
    Таван толгойгоос Ухаа худгийг тасдаж эдийн засгийн эргэлтэнд оруулсан асуудал хууль зөрчсөн эсэхийг тогтоох, Оюу толгойн  нэмэлт нөөцтэй холбоотой будлиан гарсан эсэхийг тогтоохоор АН-аас ажлын хэсэг гаргажээ. Энэ ажлын хэсгийг ахалж байгаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай ярилцлаа.

- АН-ын бүлгийн хуралдаанд Х.Баттулга гишүүн мэдээлэл хийсэн гэнэ. Энэ тухай мэдээлэл өгөхгүй юу?
- 2008 онд Таван толгойг улсад буцааж өг гээд МоАХ Сүхбаатарын талбай дээр жагсаал хийж байсан. Энэ жагсаалын дараа тухайн үеийн Засгийн газрын тэргүүн С.Баяр Таван толгойн дөрөвхөн хувийг "Энержи ресурс" ХК-д үлдээгээд, 96 хувийг нь төрд авлаа гэсэн. Гэтэл ачир дээрээ Таван толгойн нийт коксжих нүүрсний 20 дөхүү хувийн нөөцтэй, хамгийн өндөр илчлэгтэй, ашиглахад хамгийн бага зардал гарах нийт нөөцөөрөө Багануурын уурхайгаас хэд дахин илүү нөөцтэй Ухаа худгийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж өгсөн болох нь тодорхой болсон. Иймд бидний хэдэн гишүүд 3 жилийн хугацаанд Ухаа худгийн ордыг хууль, тогтоомж зөрчин тасдаж авч, эдийн засгийн эргэлтэнд оруулсан асуудлаар дөрвөн удаа ерөнхий сайдад асуулга тавьжээ. Тиймээс Х.Баттулга гишүүний хэлж, ярьж буйг бид дэндүү сайн мэднэ, надад баримтууд нь ч байгаа. Х.Баттулга гишүүний ярьж, хэлж буйг АН-ын гишүүд дэмжиж байгаа. Бас Х.Баттулга гишүүний яриад байгаа зүйл үнэн шүү дээ. Бид урд хөршид дэлхийн зах зээлээс гурав дахин бага үнээр нүүрсээ борлуулж иржээ. Энэ нь гол нь  ганцхан худалдан авагчтай, боловсруулалгүй түүхийгээр нь зөөж байгаатай холбоотой. Төрд орж буй татварын орлого нь ч бусад оронтой харьцуулахад олон дахин бага байгаа. Хайран юмыг ингэж ашиглаад хэрэггүй биз дээ. Иймээс өөр хоёр, гурав дахь худалдан авагчтай болохын тулд төмөр замын талаар баримтлах бодлогыг УИХ баталж өгсөн. Гэтэл энэ төмөр замыг барих гэхээр санхүүжилт байхгүй. Шалтгаан нь төрийн мэдлийн Тавантолгой нь хөдөлдөггүй, харин үүц нь болсон хувийн Ухаа худаг нь аль хэдийн эдийн засгийн эргэлтэнд ороод байдаг. Энэ Ухаа худгийг түрүүлж ашиглаж эхэлснээс болоод том Таван толгойг ашиглах компаний үнэлгээ,  иргэдэд очих хувьцааны үнэ, ноогдол ашиг ихэд буурна. Энд хэн буруутай вэ?

- Х.Баттулга гишүүн баримтаа дэлгэсэн л дээ. Харин танд ямар шинэ баримтууд байгаа бол?

- Бүр эхнээс нь ярья л даа. УИХ Таван толгой, Оюу толгойтой холбоотой 27, 40 гээд хоёр тогтоол баталсан. 40 дүгээр тогтоолд Таван толгойг Оюу толгойтой зэрэг эдийн засгийн эргэлтэд оруулна гэж заасан. 2007 онд УИХ Ашигтмал малтмалын тухай хууль батлаад, үүндээ стратегийн ордтой холбоотой дараах заалтуудыг оруулсан юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордод улс 50 хүртэлх хувийг эзэмшиж болно, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын тухайд төрийн эзэмшлийн хувь хэмжээг УИХ-аар тогтоолгоно, хайгуулын лицензыг хэн нэгэн авчихсан бол "А" лиценз болгохдоо уралдаант шалгаруулалт хийнэ гэж заасан.

- Тэгвэл 27-дугаар тогтоолын тухайд…?  
- 27 дугаар тогтоолд стратегийн 14 ордыг батлаад, дахин 39 ордыг стратегийн ордод хамруулах эсэхийг шийдвэрлэх саналыг УИХ-д оруулж ирэхийг Засгийн газарт даалгасан. Энэ ордуудын төрийн оролцоог тогтоох талаар энэ Засгийн газрын хугацаанд өнгөрсөн олигтой ажил хийсэнгүй. Хавсралтаар шүү дээ. Гэтэл 2008 онд Засгийн газрын хуралдаанаар Ухаа худгийн ордыг "Энержи ресурс" компанид тасдаад өгчихсөн. Энэ нь Ашигт малтмалын хуулийн улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөц тогтоосон стратегийн ордтой холбогдсон бүх заалтыг зөрчсөн.  Үүнийг зөвхөн би ч биш АН-ын олон гишүүн ярьдаг юм.

- Таны ахалж буй ажлын хэсэг Оюутолгойн  нэмэлт нөөцтэй холбоотой будлианыг илрүүлнэ гэсэн. Үүнийг тодруулахгүй юу?
- Оюу толгойн компанын 100 хувийн 34 хувийг төр эзэмших ёстой атал шинээр илэрсэн нөөцийн 80 хувийн 34 хувийг эзэмшихэд хүрч магадгүй болсон байна. Мөн өмнө тогтоосон нөөцийн зэсийн агууламжаар хангалттай нөөцийг өнөөдөр хүртэл албан ёсны нөөцөд бүртгүүлээгүй байна. Яагаад хангалттай гээд байна гэхээр Эрдэнэтийг анх ашиглаж эхэлж байх үеийн зэсийн агууламж ижил түвшний агууламж бүхий хүдрийг албан ёсны нөөцөд оруулаагүй байгаатай холбоотой. Бод доо, Ухаа худгийг тасдаж авсан этгээдүүд ердөө 831 мянган долларыг лицензийн төлбөрт төлсөн байгаа. Гэтэл өнөөдөр энэ компанийн үнэлгээ Хонконг доллараар 27 тэрбумд хүрсэн байна. Эндээс манай улсын нэг иргэнд  бараг 10.000 Хонгонг доллар оногдох юм байна. Ийм шудрага бус явдал дээр АН дуугүй өнгөрч болохгүй биз дээ.

- Энэ хүмүүстэй яаж хариуцлага тооцох вэ. Холбогдох газрууд нь дуугарч чадахгүй байхад АН дангаараа дийлэх болов уу?  
- Улс төрийн албан тушаалтнуудаа огцруулахгүй нам нь аваад үлдэх л байх. Гэхдээ  тэмцэх арга бас байна. Бид эдгээр нөхдийг суудлаасаа буутал нь тэмцэх болно. 

- 2008 оны долдугаар сарын нэгний хэрэг ид сөхөгдөж байна. АН энэ хэрэгт анхаарлаа хандуулж байгаа юу?

- Мэдээж. Гэхдээ нэг л зүйлийг онцлоод хэлчихье. Овоо босгоогүй бол шаазгай юунд суух вэ гэж. Улаанбаатар, Дархан, Эрдэнэтэд хотуудад сонгуулийн өмнөх өдөр болоод сонгуулийн өдрөөр иргэний үнэмлэхийг асар  их хэмжээгээр тараасан. Мөн тэр иргэний үнэмлэхээр санал өгч болно гэдгийг тэр өдөр СЕХ-ны удирдлага орон даяар зарласан. Энэ нь хууль зөрчсөн гэдгийг бүх шатны шүүх хурал тогтоочихсон шүү дээ. Тэгэхээр 2008 оны сонгуулийг будлиантуулсан нь мөн л өнөөгийн эрх баригчид. Тэр иргэний үнэмлэх хэвлэдэг, тараадаг Засгийн газрын харьяа агентлаг биз дээ. Бас онц байдал тогтоогоод зүүн дөрвөн замаас баруун дөрвөн зам хүртэл нэг ч хүн оруулахгүй байхад л дөрвөн иргэнийг галт зэвсгээр хороосон. Хэн нэгэн хажуугийн хүн орж ирээгүй ээ. Тушаалаар ажилладаг цагдаа нарыг хэлмэгдүүллээ л гэнэ. Тэгвэл бууд гэж тушаал өгсөн хүнээ л цагдаа нар хэлчих ёстой байхгүй юу.

- УИХ сая төсвийн тодотгол хийлээ. 2012 оны төсөв батлахад АН-ын ажлын хэсгийг ахалж байсны хувьд энэ тодотголыг юу гэж дүгнэх бол?

- 2012 оны төсвийн тухай хууль МАН, АН хоёрын дунд асах их маргаан тарьж байж батлагдсан. Эцэст нь бид дөрөв, тавдугаар сард төрийн албан хаагчдын цалинг нэмэх шийдвэрт хүрсэн юм. Цагаан сар, наадмын өмнө цалинг нэмэх нь ач холбогдол муутай болдог. Яагаад гэвэл эрэлт энэ үеэр худалдан авалт ихэсч, инфляцийг хөөрөгддөг. Тэгсэн хэрнээ буцаад буудаггүй шүү дээ. Гэтэл НХХ-ийн яам Үйлдвэрчний эвлэлтэй цалин нэмэх аль эрт 3,6 сарын өмнө тохироод зарлаад байдаг юмны үнэ цалин нэмэхээс аль хэдийн нэмэгдчихдэг ийм л байдалтай байна. Дээрээс нь цалин нэмнэ гэж урьдчилж ярих тусам инфляци хөөрөгдөх бэлтгэл ажил өрнөчихдөг. Бид төрийн зохицуулалттай зах зээлийн эдийн засагт амьдарч байна. Хуульд зааснаар Засгийн газар аравхан төрлийн стратегийн бүтээгдэхүүний эрэлт нийлүүлэтийг тэнцвэртэй барих ёстой. Гэтэл махны үнэ бүр тэнгэрт хадчихлаа. Улс нөөцийн махаа хангалтгүй бэлтгэжээ. Бүр арга бараад өнөөдөр нэмж нөөцийн мах бэлтгэх болсон гэсэн. Гэтэл малчид мах үнэд орсон энэ үед тэр үнээр нь махаа зарах нь тодорхой биз дээ. Ингээд л нөөцийн махны үнийг нэмэхээс аргагүй болсон байх. Засгийн газар, яам, холбогдох засаг дарга нарын ажил иймэрхүү л байна...
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 46 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК