зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Удвал: Ирэх сонгуульд МАХН ялна

2012-3-30
0
ЖИРГЭХ
  Цаг үеийн сэдвээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа.
    Цаг үеийн сэдвээр МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалтай ярилцлаа.

-    Сонгууль болоход гурван сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. МАХН ирэх сонгуульд хэр бэлдэж байна вэ?

-    Сонгуульд бэлдэж байна. Ер нь аль аль хувилбарт нь бид бэлтгэл ажлаа хангаж байгаа. Гэхдээ сонгууль шудрага явагдана гэдэг итгэл үнэмшил алга байна. Үүний нэг жишээ бол 2008 оны УИХ-ын сонгууль юм. Түүнийн булхай луйвараар үүссэн 7 сарын 1-ний асуудал. Өнгөрсөн дөрвөн жилд Монгол улсын хөгжил ухраад өнөөдөр бид эргээд 2008 оны 7 сарын 1-ний дараах байдалдаа очсон байна. Монгол улсын шудрага ёсны тогтолцооны нэг хэсэг нь болсон хууль хяналтын байгууллага бүх монголчуудын нүдэн дээр ил тод болсон 7 сарын 1-ний хэргийг шийдэж чадахгүй дөрвөн жил болж байна. Энэ нь сонгуулийн хууль хэрэгжээд сонгууль шудрага болно гэсэн итгэл үнэмшлийг үнэхээр үгүй болгож байгаа юм. Тиймээс сонгууль нь төр байгуулах арга хэрэгсэл биш болчихоод байна. Сонгууль луйвардаж улс төрд гардаг бүхэл бүтэн бүлэглэл бий болчихсон, түүнийг хэрэгжүүлдэг томоохон луйвын сүлжээ, технологтой болсон энэ цагт сонгуулийг явуулж Монгол төрөө байгуулна гэдэг итгэл үнэмшил үнэхээр алга. Тиймээс шудрага сонгуулийг явуулахын тулд улс төрийн намууд зөвшилцлийн ширээний ард суух шаардлагатай гэж би хувь улс төрчийнхөө хувьд үздэг. Энэ асуудлаар манай намын дарга Н.Энхбаяр болон Монголын үндэсний ардчилсан нам, Улс төрийн холбооны удирдах бүрэлдэхүүн нар МАН-ын  дарга С.Батболдод бичиг явуулсан байгаа. Энэ зөвшилцлийг ойрын үед хийх шаардлагатай гэж бодож байна.


-    Зөвшилцлийн ширээний ард суугаад ямар нэгэн үр дүнд хүрнэ гэдэгт итгэлтэй байна уу?

-   Энэ зөвшилцлөөр сонгуулийг яаж шудрага явуулах вэ? Үнэхээр шудрага явуулж чадах юм уу, үгүй юм уу гэдэг асуудал яригдана. Ялангуяа МАН, АН бол сонгуулийг луйвардаж гаршсан. Энэ хоёр нам сонгууль луйвардаж төрд хууль бусаар гараад ард түмнийхээ эсрэг зэвсэг хэрэглэдэг. Тэгснээ хамтарсан засгийн газар гэсэн хаа   ч байхгүй засгийг байгуулаад эцэст нь гэдсэндээ хөлөө жийлцээд байж байна.  Энэ намууд ард түмний ядуурлыг 40 хувьд хүргээд, баялагийн хувиарлалтыг хэтэрхий тэгш бусаар тарааж байгаа нь Монголын орны хөгжлийг хойш татаж байгаа юм. Энэ хоёр нам 7 сарын 1-нийхээ асуудлыг шийдэж чадаагүй байж дахин сонгууль явуулах ёс суртахууны эрх байхгүй. Хамгийн гол нь зөвшилцөлд хүрэх хэрэгтэй. Зөвшилцөл хийсэн нөхцөлд амлалтаа биелүүлж чаддагүй, намаа болоод улс эх орноо аваад явах чадваргүйгээ харуулж буй энэ хүмүүс улс төрөөс зайлах хэрэгтэй. Энэ хүмүүс монголын хөгжилд саад болж байна. Тиймээс ухамсартайгаар өөрснөө татгалзах юм бол өөрсдийнх нь аминд их өлзийтэй гэж боддог юм. Шүүмжлэх тусам, ард түмэн үзэн ядах тусам улам дордоод байгаа энэ хүмүүс засрах ямар ч  найдвар байхгүй байнаа гэдгээ харуулж байгаа юм. Ер нь хүн алдаж болно. Алдаагаа тэр дор нь засах хэрэгтэй. Засах чадваргүй болсон энэ намуудтай ярих яриа ард түмний хувьд дууссан байх аа гэж бодож байна. Тиймээс сонгуулийг ямар ч системээр байсан шудрага л явуулах хэрэгтэй. Нэг нь ялж нэг нь ялагддаг нь жам ёсных. Мэдээж өрсөлдсөн болгон ялахгүй. Үнэхээр сонгууль шудрага явбал янз бүрийн яриа гарахгүй нь мэдээж.  Сонгуулийг шудрага явуулах хүсэл зориг энэ хоёр намд байхгүй. Түүнийгээ өөрснөө амьдрал дээрээ харуулчихсан. Тиймээс ч би сонгууль явуулж болохгүй гэдэг дээр хатуу байр суурьтай байдаг хүн. Сонгуулийг явуулж болохгүй ээ. Монгол орны эрх ашиг үүнийг шаардаж байна. Монгол улсын газар нутаг, ард түмний эрх ашиг үүнийг шаардаж байна. Харин зөвшилцлийн ширээний ард улс төрийн намууд суух ёстой.


-    Танай намаас ирэх сонгуульд аль аль тойрогт хэдэн гишүүнээ нэр дэвшүүлэх гэж байна вэ?

-    Бүх тойрогт нэр дэвшинэ. Өнөөдөр МАХН хүний нөөцийн алтан сангийнхаа нээлтийг хийх гэж байна. Энэ үйл ажиллагаан дээр нэр дэвшигчдээ эхнээс нь ил гаргана. Хүний нөөцийн алтан сангаа гаргаж монголын улс төрийн чиг хандлагыг 80 градус эргүүлэх гэж байна. Монгол улсыг алт хөтөлбөр хөгжүүлэхгүй монгол хүн хөгжүүлнэ. Монголыг уул уурхай аврахгүй монгол хүн аварна. Монгол хүн өөрөө Монгол орныг хөгжүүлж ирсэн үе үеийн буурал түүх байна. Тэгэхээр өнөөдөр бид монгол хүнийг бүгдийн дээр тавьж байж монгол орон хөгжинө. Тиймээс бид монгол хүнээ алтнаас илүү үнэлж байгаа юм. Байгуулсан гавьяаг нь алдаршуулж мөнхжүүлэх гэж байна. Чадалтай, боловсролтой туршлагатай, ёс суртахуунтай хүмүүсээр шинэ төрийг урлан бүтээлгэх гэж байна. Бид нам эвсэл холбоо, үзэл бодол, яс үндэс эрэгтэй эмэгтэйгээр нь ялгахгүй. Монголын ард түмэн бүгд бидний хувьд ижил тэгш эрхтэй хүмүүс. Тэр царай муутай, хувцас муутай гэж хүнийг дорд үзэхгүй. Энэ их мөнгөтэй хүн гэж долигнохгүй. Бид монгол хүнийг өмөөрч энэ улс төрийн чиг урсгалыг өөрчлөх гэж байна. Нэгэн үзүүрт сэтгэл дээр монголчууд нэгдэх түүхэн үе эргэж ирж байна. Энэ зүг рүү л МАХН явж байна. Намын эрх ашиг бол чухал. Гэхдээ үүнээс илүү бидний нэгдэх ёстой эрх ашиг байна. Нэгдэх ёстой гэсэн зарчим дээр МАХН үйл ажиллагаагаа явуулах гэж байна.


-    Ирэх сонгууль та нэр дэвших үү. Дэвшвэл хаана дэвших бодолтой байна?


-    Манай нам жендэрээр хүнийг ялгадаггүй. Хэн чаддаг нь дэвшинэ. Магадгүй 50 хувь нь эмэгтэйчүүд ч нэр дэвшиж болно. Тэгэхээр бид гишүүдийнхээ дундаас хэн илүү санал авч чадах нь, хэн илүү боловсролтой, туршлагатай байна хэн монгол төрд илүү их үнэ цэнэ нэмж чадах нь гэдгийг харж хүмүүсээ сонгоно. Манайхан бол бүгдээрээ мөнгөгүй хүмүүс. Шудрага хүмүүс мөнгөгүй байдаг юм. Тэгэхээр энэ 2012 онд сонгууль болвол мөнгөгүй хүмүүс сонгогдоно. Ард түмэн ч тийм хандлагатай байна.  Миний хувьд яахав гэдгээ шийднэ. Би ганцхан өөрийгөө боддог цаг биш болчихоод байна. Бүхэл бүтэн нам, ард түмэн, улс оронг бодож байгаа учраас би өөрөө нэр дэвших нь дэндүү жаахан асуудал. Цаг нь болохоор шийднэ дээ.


-    Таньд нэг таамаглаж байгаа зүйл байгаа байх. Танай нам ирэх сонгуульд амжилт гаргах уу?


-    Би намаа ялна гэж бодож байгаа. Эмнэлэгийн хэлээр бол ээлж солигдоход хоёр цаг дутуу байна гэж би хэлээд байгаа юм. Ээлж солигдоно. МАН, АН хоёр энэ төрийг аваад явах ямар ч ёс суртахууны болоод онол суртахууны чадвар чадавхи байхгүй гэдгээ ард түмэндээ харуулсан. Ард түмэн ч ойлгосон. Яаж ч сайхан худлаа яриад итгэхгүй. Ядуу зүдүүчүүдийн нам болсон манай намыг дэмжинэ. Манай намыг тойрсон эвслийг дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байгаа.


-    Их аварга Асашёорү Д.Дагвадорж, аварга А.Сүхбат нар танай намаас нэр дэвшинэ гэдэг үнэн үү ?


-    Үүнийг би худлаа гэж бодож байна. Одоогоор тийм зүйл надад мэдэгдээгүй. Хүмүүсийн таамаг л байгаа байх.


-    УИХ-ын гишүүн Х.Баттулга, Ц.Нямдорж сайд нарын маргааныг хөндлөнгийн зүгээс юу гэж дүгнэж байгаа вэ?

-    Зөв гэж бодож байна. Ер нь ингэж илчлэх ёстой. Харин ч орой илчилж байна. Хамтарч ажиллаж байхдаа нэг нэгнийгээ илчлэх ёстой байсан юм. Ингэж байж төр эрүүлжиж цэвэршинэ. Буруу шудрага биш зүйлийг дэлгэж тавьж байж, түүний хор уршгийг олон түмэнд ойлгуулж байж шудрага ёс тогтоно. Тэгэхгүйгээр үүнийг бугшуулаад өөрийнх нь эрх ашиг хөндөгдөхөөр ил гаргаж тавиад байвал хэзээ ч шудрага ёс тогтохгүй. Тийм учраас би зөв гэж бодож байна.


-    Тэгвэл Н.Энхбаяр дарга Ц.Нямдорж сайдын тухай материалыг яагаад тухайн үед нь биш хожуу илчилсэн юм бол? Энэ өөрөө хэргийг нуун дарагдуулсан хууль бус үйлдэл болчихсон юм биш үү?

-     Н.Энхбаяр даргатай холбоотой асуудлыг өөрөөс  нь асуу. Би хувь хүний өмнөөс хариулахгүй шүү дээ. Намын тухай асуувал би хариулж чадна.


-    МАХН сонгуулийн тухай хуулийг буруутгаж байсан. Саяхан цэцийн шийдвэр гарсан. Ингэж гарсанаар ямар өөрчлөлт гарах бол?


-    Сая гарсан хууль бол зөвхөн олигархиудыг төрд дархлах гэсэн тэдний эцэг хууль болсон гэж боддог. Тиймээс өөр хүмүүс сонгогдох боломжийг хаасан хууль болсон. Хууль гарсан. Тэгсэн нөгөө улс төрчид хуулиа зөрчөөд монголын ард түмнийг бүхэлд нь худалдаж авах авлигын айхтар сүлжээгээ ажиллуулаад эхэлсэн байна. Авлигалын хэмжээ асар том болж байна. Хуучин 10, 20 мянган төгрөг, гурил будаахан, утасны нэгж өгдөг байсан бол өнөөдөр хурдан үрээ, мөнгөн аяга, ноосон хөнжил, ноолууран ороолтийг тараадаг болсон байна. За яахав өгч байгаа юмнууд нь өнөө маргаашдаа монголчуудад хэрэгтэй байж болно. Гэхдээ хүмүүс үүний цаана эх орноо, өөрсдийгөө худалдаж байна гэдгийг ойлгохгүй байна. Үүнийг ард түмэндээ ойлгуулах үүрэг манай намд байна. Энэ олигархиуд бол мөнгө төгрөг тараагаад, бэлэг сэлтээ өгөөд, багийн болон сумын засаг дарга нарыг бүр иргэдийн хурлын дарга нарыг гадаад руу явуулсан. Бид нарт бүгд бүртгэл нь байна. Одоо ч зарим нь Америк руу явж байна. Багш, эмч, цэцэрлэгийн эрхлэгч, малын эмч нар гээд  бүх хүмүүсийг явуулж байна. Газар үзэж явааг нэг талаасаа зөвтгөж болох ч хор уршиг нь асар их. Тэгэхээр үүнийг бид нар ард түмэндээ ойлгуулах ёстой байгаа юм.


-   Хэрвээ танай нам сонгуульд санасандаа хүртэл амжилттай оролцоод улс төрд гарлаа гэхэд одоогийн намуудаас юугаараа илүү байж чадах юм? 


-    Манай нам нэгдүгээрт үндэсний эрх ашгийг, хоёрдугаарт ард түмний эрх ашгийг тавьж байгаа юм. Монгол хүнээ бүх зүйлийн дээр тавьж байгаа юм. Эдийн засаг нь өсөөд монгол хүн нь ядуураад байвал үүнийг өсөлт гэж хэлэх юм уу? Энэ чинь үндэсний эрх ашиг болон монгол хүний эсрэг өсөлт. Хэдхэн хүн баяжаад ард түмэн нь ядуурдаг эдийн засгаар бид нар юу хийх юм. Бид эх орон хойч үеийнхээ өмнө хариуцлага хүлээх ёстой шүү дээ.  Хойч үедээ илүү их зүйлийг  үлдээхийн төлөө шинэ төрийг урлан бүтээх шинэчлэгдсэн МАХН гэж байгаа юм. Тэгэхээр энэ бол жинхэнэ шудрага, жинхэнэ ард түмэн эх орныхоо төлөө төр байх ёстой. Монгол төр хэдхэн хүнийг баяжуулдаг төр биш. Ард түмний татварын мөнгө бол энэ олон улсуудын ханаж цадахгүй тэр шунал хүслийг гүйцээдэг хэрэгсэл биш. Тиймээс ард түмэндээ үйлчилдэг төрийг бид байгуулах шаардлагатай гэж үзэж байна.


-    Бусад намууд их амлаж гарч ирэх байх. Танай нам ямар бодлого баримталж ирэх сонгуульд оролцох гэж байна?

-    Улс төр, шудрага ёс, эдийн засаг, нийгэм, соёлын хувьсгал гэсэн таван хувьсгал хийж байж бид нар Монголоо аврах юм байна. Монгол орныг хөгжүүлэх тухай асуудлыг ярихад их хүнд болчихоод байна. Эхлээд аврах хэрэгтэй. Эзэд нь өөрийнхөө юмыг эзэмшилдээ авах хэрэгтэй байна. Хувьсгал гэхээр буу бариад нэг нэгнийгээ буудаад байх асуудал биш. Ерөөсөө л шинэчлэх, өөрчлөх, засах, сайжруулах асуудлыг хувьсгал гэдэг ойлголтонд авч үзэж байгаа. Тийм ч учраас бид хувьсгалт нам гэдэг нэрээ сэргээж авсан. Энэ таван хувьсгалыг хийж байж бид Монгол орныг улс шиг улс байлгана. Монгол хүнийг хүн шиг хүн байлгана.


-    Яг ямар ажил хийх юм?

-    Одоо ярихад эрт байна. Хийх гэж буй ажлаа хэвлээд ард түмэнд тарааж байгаа. Нэгдүгээрт улс төрийн хувьсгалаар олигархиудаас сална. Зүгээр нэг төрийн хар хүн, төрдөө чөмгөө дундартал ханцуйгаа сэмэртэл ажиллах хүнээ бид төрийнхөө түшээ болгож төрөө бариулна гэж байгаа. Шудрага ёсны оролцоогоор ард түмнийхээ хяналт оролцоог нэмэгдүүлнэ гэж байгаа юм. Эдийн засгийн хувьсгалаар баялагтаа эзэн нь болох, нийгмийн хувьсгалаар үгүйрэл ядуурлыг үүдийг хааж хүн болгон сайхан амьдръя гэж байгаа. Соёлын хувьсгалаар их даяарчлалын үед  монгол иргэншлээ авч үлдэе гэж байгаа юм. Ийм санаануудыг дэвшүүлээд гишүүдийнхээ санаа бодлын аваад явж байна. Гишүүд маань өдөрт хэдэн янзаар нь санаа бодлоо хэлж байна. Өөр ямар ч улс төрийн намаас ийм таван хувьсгалын хөтөлбөр гарахгүй гэдэгт итгэлтэй байгаа.
Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
Д.Манлайбаатар: Цэргийн алба хаагчидтай холбоотой уг асуудал цааш үргэлжлэх ёсгүй
Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан ОХУ-ын иргэнийг харьяа улсынх нь хууль хяналтын байгууллагад шилжүүлэв
“Шуурхай-илрүүлэлт” аян 80 хоногийн хугацаанд амжилттай хэрэгжиж дууслаа
Нэг хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 үйлдлийг илрүүлжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (182.160.9.201)
    олигархижсан төрийг цэвэрлэх хэрэгтэй шүү. удвал эгч ээ.шударга ёс.шударга ёс.амжилт хүсье.
    2012 оны 04 сарын 01 | Хариулах
  • Zochin (202.179.28.148)
    Ta nart amjilt. Shantarch uharch bolohgui shuu. Bi demjine
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (203.194.115.200)
    Намбарваан та нарыг ашиглаж хаяаад өөрөө гарна Тэгэхэд тэр үед та юу гэж чалчихыг харья
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (122.201.18.130)
    nam namaas gologdson shaar shabhruunuud enshbayar enshsaihan metiin hoer nvvrtengvvd aihtar tom gordoj baih shib tanaih neg ch suudal abahgvi ner nvvree barchihsan shvv dee tenegnvvdee hol ochij hushaach golognvvdee icheechii
    2012 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (112.72.14.6)
    Шудрага,зоригтой хөдөлмөрч эмэгтэй байна. Ярилцлагаас утга учрыг ойлголлоо. Эхлээд олигархижсан намуудаас салах,төрөө цэвэрлэх чухал. Энэ их хөрөнгөжсөн бүлэглэл зүгээр байраа тавьж өгөхгүй. БЗД гэхэд бүх хэсгийн ахлагч нарт МАН-аас 20000 төг тус бүр сард өгч эхэлсэн. Өөрийн сүлжээтэй, санал авах байх шүү. Дайснаа үнэлэх чухал.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • ee (203.194.115.2)
    ahiaad yaaj deer garj ideh ve.gesen hartstai novshnuudiig hardaa
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.194.115.2)
    mahn man 2 komministuudaa ta nar turd uhtlee bh ged bgaanmuu uls orniig min yaaj samarlaa ta nar garahgyiee teneg emgen min chi said bhdaa yu hiisiin be
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    ёстой сайхан ярилцлага байна даа үнэхээр сайхан ярилцлага болжэээ
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    haraaal idsen olgiarhuudaas sal j amarya zaawal yalaa sanalaa ta bihnii toloo ognoo
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (182.160.25.54)
    МАХН ялаарай. найдвар шүү.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.70.159)
    хувьсгалаар олигархиудаас сална. ¿íýí áîë ãýðèéíõíèéõýý á¿õ õ¿íèé ñàíàëû㠺㿿ëíý.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.70.159)
    Ìýðãýæëèéí áîêñ÷èä òóëààíû ºìíº áèå áèåý òýãýæ ë áàéäàã.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.145)
    Гишүүд маань өдөрт хэдэн янзаар нь санаа бодлоо хэлж байна.ха ха єдєр болгон єєр єєр юм яриад л ээрч муураад байцгааж байна уу Энхбаяр та хоёр яг ялж харагдаач
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • SAR BUR 70000 TOG AMLA (202.55.191.57)
    hun burt uul uurhain orlogoos sar bur 70000 tog urgeljluulne olgon gebel shuud adr tumen MAHN d sanalaa ogno ard tumen olsoj b.a ajiliin bair alga b.a daraa n ajiliin bairtai bolgosnii daraa sogsooj bolno MAHN YALNA
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.145)
    Їндэсний эрх ашиг ард тїмний эрх ашиг хоёр ялгаатай гэнэ її Энэ хєгшин эмэгтэйд улс тєрийн ямар ч боловсрол алга Ичээсэй
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.145)
    2012 оны сонгуульд мєнгєгїй ХЇМЇЇС СОНГОГдОНО ГЭХ юМ Тэгсэн мєртєє шударга болохгїй гэх юм хоёр єєр юмыг нэг доор ярьчих юм байна л даа Шал тэнэг юм иймхїн яаж дарга хийдэг байна аа Єєр хїн олдохгїй болоод л хийдэг байх даа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.145)
    Аргагїй зєнєжээ.60 хїрсэн эмгэн арга ч їгїй юм уу даа Нэг болохоор сонгууль шударга болохгїй гээд байдаг Нєгєє болохоор манай нам ялна гээд байдаг.Сонгууль шударга болохгїй бол манай нам ялна гээд байгаа юм уу хаанаа юм Зєнєжээ. 50 гарсан Энхбаяр зєнєчихєєд байхад аргагїй байх даа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (210.102.192.154)
    Бас нэг гажиг авгай. Зүгээр л хуучин ХУ-даа гомдсон өсөрхлөө тайлж байгаа юм.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.71.201)
    амжилт хүсье.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • 6 (124.158.75.10)
    хэ хэ тэнэг юм бэ өөрсдөө ч гэсэн юу хийж байгаагүй юм байж
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.170.80.42)
    аягүй бол ялах байх шүү.2 намын дундуур
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.126.91.144)
    Өгөр толгойлчихоод энэ Энхбаяр төр байхдаа юу хийсэн гээд нам мам байгуулаад МАН буюу Хүрэлсүх мүх нараас өшөө хонзонгоо авмаар байгаа бол эр хүн юм бол Шар хаданд очоод дуэль хийл дээ Танай авгай Цолмон Тагнуулын зөвлөх хийж байхдаа хүний муу үзэхийн хаалт хийж их материал канондаж авсан гээ биздээ түүгээрээ ном бичээд нүглээ наминчлаад сууж бай
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Тайван (202.126.91.144)
    Та нар хувийн өшөөгөө АРД ТҮМЭН биднээр авахуулах гээд санаад байна больж үз Бид та нарын нохойд барьдаг мод биш,Энхбалай энэ нийгмийн болохгүй бүхний анхдагч чиний гайгаар МОНГОЛЧУУД бид хэцүү байдалд ороод байна.Чи зайлаад тэр МАСКВА- даа АРБАТын гудамжиндаа үгүй бол тэр Амерка Сан-Францескодоо очоод номоо бичээд амар сайхандаа суу МОНГОЛЧУУД бид эх орон доо амар тайван баймаар байна. Чамайг байхад нээх сайхан юм үзэж,сонсож,баярлаж чадахгүйн байна.Наад Удвалаа аваад,Цогоор бууны нохойгоо хийлгээд зайл даа
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.179.20.246)
    MAHN har nomoo hezee gargah ve. olon tumend surtalchilmaar baina.
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    за за амжилт амжилт амжилт
    2012 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн ИТХ-ын дарга А.Баяр өсвөрийн хийлчдийг хүлээн авч уулзлаа
    41 мин
  • Б.Энх-Оргил: Энэ жил олон сайхан зүйл давхцаж байна
    1 цаг 14 мин
  • Ж.Мишээл: Олон улсын тайзан дээр Монгол Улсынхаа нэрийг дуудуулсандаа баяртай байна
    1 цаг 40 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын төлөв
    3 цаг 16 мин
  • Г.Занданшатар: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын үнэ цэнийг ирээдүй хойчийн үрстээ ойлгуулан мэдрүүлж байх учиртай
    3 цаг 22 мин
  • Д.Пүрэвдорж: Тусгаар тогтнол чамайг тунхаглан бичнэ ээ!
    3 цаг 25 мин
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
    3 цаг 34 мин
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
    3 цаг 43 мин
  • Улаанбаатарт 18 градус хүйтэн байна
    3 цаг 45 мин
  • "Ерөнхийлөгчийн цом"-ыг хэн хүртэх вэ?
    3 цаг 46 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
    4 цаг 3 мин
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
    4 цаг 53 мин
  • Н.Учрал: Айдасгүй ярьдаг, дарамтгүй амьдардаг нийгмийг бүрдүүлнэ
    22 цаг 42 мин
  • Маргааш бүх нийтээр амарна
    Өчигдөр 11 цаг 42 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан батлагдсан тохиолдол 6-аар нэмэгдлээ
    Өчигдөр 11 цаг 38 мин
  • Мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдлоо
    Өчигдөр 11 цаг 36 мин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
    Өчигдөр 11 цаг 30 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 11 цаг 25 мин
  • Нийслэлийн 6 дүүрэгт мөсөн гулгуурын талбай, мөсөн хотхон байгуулжээ
    Өчигдөр 11 цаг 21 мин
  • Улаанбаатарт 16 градус хүйтэн байна
    Өчигдөр 11 цаг 17 мин
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • "Ерөнхийлөгчийн цом"-д зодоглох өндөр магадлалтай ШИЛДЭГ 128 бөх
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • Хэмнэсэн цагаараа...
  • Зул сарыг ГАЖ тэмдэглэдэг ТАВАН улс
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • NETFLIX: Шинэ жилийн орой гэр бүлээрээ үзвэл зохих 13 кино
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • New York Times: XXI зууны хамгийн хамгийн 100 кино
  • Усны Компактын тухай 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • УГТЭ: НҮДНИЙ ДАРАЛТ ИХСЭХ ӨВЧНИЙ МЭС ЗАСЛЫН ШИНЭ ТЕХНОЛОГИЙГ МОНГОЛ УЛСАД АМЖИЛТТАЙ НЭВТРҮҮЛЭВ
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд түрүүлж байсан АРВАН бөх
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • Иргэдийн фэйсбүүк хаягийг хакердаж, 1.1 тэрбум төгрөгийг хохирол учруулсан этгээдийг Тайландаас албадан авчирлаа
  • Зул сарын ХАМГИЙН ГОЁ 10 дуу
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • ШИНЭ ЖИЛ: Баяраар үзэх шилдэг 24 кино
  • Маргааш бүх нийтээр амарна
  • ТАНИЛЦ: ЗГ-ыг огцруулах бичигт гарын үсэг зурсан АН-ын гишүүд
24 баримт
  • БАРИМТ: Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсэн түүхэн өдөр
  • МУГТ цол хүртэх гэж байгаа Б.Энх-Оргилын тухай сонирхолтой 20 баримт
  • МУГТ цолоор энгэрээ мялаах Хошёорюү С.Бямбасүрэнгийн тухай 24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК