Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Цэвэрбал: Гадаад тамирчдаас манай тамирчид их зүйл сурч байгаа. Нэг талаараа их олон гадаад байлгаж болохгүй

2012-4-03
0
ЖИРГЭХ
   Хүүхэд залуучууд гэлтгүй ахмадууд хүртэл шимтэн сонирхдог спортын нэг бол сагсан бөмбөг билээ. Манай оронд хөгжөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн энэ спортын анхны гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг сагсан бөмбөг сонирхогчдын дунд мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Түүнтэй ярилцсан яриаг хүргэе.

   Хүүхэд залуучууд гэлтгүй ахмадууд хүртэл шимтэн сонирхдог спортын нэг бол сагсан бөмбөг билээ. Манай оронд хөгжөөд нэлээдгүй хугацаа өнгөрсөн энэ спортын анхны гавъяат дасгалжуулагч Ц.Цэвэрбалыг сагсан бөмбөг сонирхогчдын дунд мэдэхгүй хүн бараг байхгүй биз. Түүнтэй ярилцсан яриаг хүргэе.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо үүсч байгуулагдаад 50 жилийн хугацаа өнгөрчээ. Энэ салбарт таны оруулсан хувь нэмэр нэлээн их бий?
-Холбоо үүсч хөгжөөд 50 жил болсон. Яг сагсан бөмбөгийн спорт үүсч хөгжсөн цаг үе 1946 он хавьцаа. Дэлхийн хэмжээнд ч тэр сагсан бөмбөгийн спорт 1960–аад оны эхэн үед хүчээ авсан байдаг. Жишээ нь хурдан довтолгоо, комбинац гэдэг чинь энэ үед л дэлгэрч байлаа. Одоо бол зөвхөн дэлхийд бус манайд ч  харьцангуй илүү дэвшилттэй хөгжиж байна.  Миний оруулсан хувь нэмэр гэхээсээ илүүтэй энэ спорт үүсч хөгжсөн үндэс суурь нь маш чухал сэдэв байх. Энэ цагаас хойш сагсан бөмбөгийн спорт  хурдацтай хөгжиж 1970-1980 –аад онд нэлээн нийтлэг  болж 1990 –ээд оноос дээд лигийн тэмцээн хүртэл зохион байгуулагдаж  ирсэн юм. Манай улсад яг сагсан бөмбөгийн сургалттай анги танхим ховор байхад хамгийн олон хичээллэгсэдтэй нийтийн хүртээл болж чадсанд нь баяртай явдаг.

-Би буруу сонсоогүй бол сагсан бөмбөгийн мэргэжилтнүүд Цэврээ багш чинь боксчин “байсан” гэдэг?
-Боксчин нь ч юу юм бэ. Бага байхад манай байранд Зоригоо гэж  боксоор  хичээллэдэг  залуу байсан  юм. Мөн Дүгэрээ гэж боксын спортын мастер байсан. Энэ хоёрыг дагаж бэлтгэл хийдэг байлаа. Бие биенээ дагаж суралцаж байсан минь л тэр байх. Зөвхөн бокс гэлтгүй бүх спортоор тэгш хичээллэж тоглодог байсан.  Бас тэр үед чинь өглөө байрны дарга бүрээ дуугаргаж  аав ээжтэйгээ гарч гимнастика хийдэг. За тэгээд орой болохоор  байрныхаа гадаа волейбол, теннис тоглодог ийм л үе байсан. Бас сагсан бөмбөгийн нэг шийдтэй. Тэр үедээ 13 төгрөгийн үнэтэй резинэн бөмбөг олж аваад л тоглож өгнө шүү дээ.
 
-Боксын хөлний ажиллагаа сагсныхтай их адилхан гэдэг?
-Тэгэлгүй яахав. Сагсан бөмбөгийн онол номд хүртэл боксын зогсолт гээд байдаг. Яагаад гэхээр хөл дээр зөв ажиллаж байж гар нь зөв хөдөлдөг юм. Боксын спортоор жаахан хичээллэж байсан минь сагсан бөмбөгийн спортод нөлөөлсөн гэж боддог.

-Яаж яваад сагсан бөмбөгийн спортод эргэлт буцалтгүй орчихсон бэ?
-Би чинь амьдралдаа ганцхан багштай байсан хүн. Энэ спортоор хэрхэн хичээллэх үү , яах ийх гээд бүхий л мэдлэгийг Аюурзана багшаасаа сурч авсан. 1972 онд Анх 15 насандаа  “Алдар” нийгэмлэгээс тамирчин болох гараагаа эхэлж 1983 он  хүртэл тоглосон. Энэ хооронд л багаасаа их зүйл сурсан. Гэхдээ одоо бодоход аав минь намайг “Энэ хүүхэд зүгээр сууж чадахгүй нь. Спортын хүн  л болох шинжтэй” гээд сагсан бөмбөгийн спортоор хичээллүүлсэн минь энэ. Анх оччихоод багш минь самбарт үсрүүлээд л анхан шантны техник их заана. Гэтэл миний хувьд зүгээр л гэрийнхээ гадаа тоглодог мэтээр төсөөлж очсон. Дасгалаас халширч бэлтгэлээ хүртэл тасалчихдаг. Тэгсэн мөртлөө л сэтгэл дуудаад заал руугаа гүйчихдэг байсан. Ингэж явсаар эргэлт буцалтгүй энэ спортод татагдсан. Анх идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож түрүүлж  байсан юм. Одоо бодоход сайн тоглосон уу , үгүй юу бүү мэд. /Инээв/

-“Алдар” нийгэмлэг тэр үедээ л маш сайн байсан. Түрүүгээ алдаж үзээгүй гэдэг юм билээ?
-Тийм ээ. Энэ  нийгэмлэгээс сагсан бөмбөг түлхүү хөгжсөн ч гэж ярьдаг. Би тоглож эхлэхдээ Монголд болдог бүхий л түрүүг хүртэж байсан. Гэхдээ миний тэр үеийн бодол байсан юм. “Алдар” сайн гэхээр тамирчдын нэр хүнд дарагдаад, бусад муу багийн сайн тоглогчид мандаад л байдаг. Тэр үед өөрийгөө нотлохын тулд “Алдар” –аас сул багт очиж, амжилт гаргах юм сан гэсэн бодолдоо хөтлөгдсөн юм. Тэгээд л  “Октябрь”-т очсон. Тэр үедээ “Б” бүсийн баг байсан. Тэгээд 1983 онд “Б” бүсийн аварга болгож “А” бүсийн тэмцээн  рүү оруулж байсан. Ер нь үүнээс хойш маш олон багтай тоглож чадах чинээгээрээ амжилтад хөтөлсөн гэж боддог. Харин дасгалжуулагч болох гараагаа 1984 онд  13- дугаар сургуулиас эхэлж байсан. Түүний дараа шүүгчийн зөвлөлийн дарга Пүрэв багшийн санаачлагаар “Алтан Од” клубийг үүсгэн байгуулж байлаа. Үүний дараагаас сагсан бөмбөгт элэгтэй, сэтгэлтэй хүмүүстэй нийлж дээд лигийн тэмцээн ерөнхийдөө эхэлж байсан. Лигийн хамгийн анхны багийн батламж одоо хүртэл ахад нь байдаг л юм.

-Ямар баг байсан юм бэ?
-“Азийн чоно”. Түүний дараа “1-11”, “Монсоник”, “Алтайн бүргэдүүд” “Цөөврийн чоно” гээд л нэлээн олон багтай ажиллаж байсан.

-Миний хувьд эдгээр багийг төдийлөн мэдэхгүй л дээ. Хамгийн сэтгэлд тодоор үлдсэн  баг нь Худалдаа үйлдвэрлэлийн дээд сургуулийн “Ёлууд” баг байсан. Ер нь бол үнэнч фэн нь байлаа. Нэг сургуулийн оюутнууд гэхэд байгуулагдсан жилдээ л дэд аварга болж байсан?
-/Инээв/ Тийм ээ. Яагаад нэг сургуулийн оюутан тамирчдыг баг болгож дээд лигт оруулж болдоггүй юм гэсэн санаа төрсөн юм. Тамирчид маань ч тун сайн тоглосон. Тэр цагаас хойш дээд лигт их сургуулийн багууд бие даан орж эхэлсэн. Монголд сагсан бөмбөг гэдэг бизнес биш. Тиймээс шинэ хүүхдүүдийг,  нэг сургуулийн багийг бэлдэх санаа төрсөн минь энэ.
 
-Тамирчин бэлтгэх , түрүүлэх хоёр тэс өөр зүйл гэж  та хэлээд байдаг. Яагаад түрүүлэхийг нэн түрүүнд тавьдаггүй юм бэ?
-Энэ спортод  авьяастай, сэтгэл зүрхтэй хүүхэд маш олон байна. Тиймээс тэдгээр хүүхдүүдийг сайн бэлтгэж, чадвартай тамирчин болгохыг л хүсдэг. Яахав нэг үе тэмцээнд түрүүлэхийн тулд л ордог байлаа. Одоо бол тэр бодол маань өөр болсон.  Яахав тэмцээн уралдаанд сүүл мушгиж хожигдоод байхыг би хүсэхгүй л дээ. Ямартай  ч нэн түрүүнд хүүхдүүдийнхээ  ур чадварыг дээшлүүлж хаана ч өрсөлдөхүйц тамирчин бэлтгэх нь миний зорилго.

-Тэгвэл та энэ жилээс “Баянзүрх Бүллс” багийг дасгалжуулж эхэллээ. Бас л нэг байгууллагын нэрийн өмнөөс цалинжаад бэлтгэл сургуулилт хийн тэмцээнд орж байна. Тэгэхээр түрүүлэх л гол зорилго байгаа байлгүй дээ?
-Одоо тэгэхийн тулд л тэмцээнд орж байна. Манай багийн хувьд дээд лигийн тэмцээн эхлэхээс өмнөхөн нэгдсэн. Баг болж бүрэлдэх л  хэрэгтэй байна.
 
-“Ёлууд”-ын бүрэлдэхүүнд байсан шилдэг гэсэн тамирчид  одоо хэр нь дээд лигийн өнгө төрхийг тодорхойлж үзэгчдэд хүндлэгдсээр байна. Гэтэл тэд  өөр багт, өөр дасгалжуулагчийн нэрийн дор тоглох юм. Бэлтгэсэн тамирчдаа ингээд л алдаад байх уу?
-Миний бэлдсэн хүүхдүүд сургуультай, орох оронтой цалинтай болчихвол надад хаана тоглох нь хамаагүй. Гадаадад бол өөр асуудал. Би тэр хүүхдэд мөнгө төгрөг, байр сав өгч чадахгүйгээс хойш цалин мөнгө амлаж байгаа газарт явахуулах  л ёстой. Зөвхөн Цэврээгийн удирдлагаар тэд тоглоно гэж байхгүй. Надаар  юм заалгасан ч бай өөр багт очсон ч гэсэн тэр хүний авьяас ур чадвар дээшилж л таараа. Мөн нөгөө талаараа надаас сэтгэл нь хөрчихсөн тамирчид байж болно. Тиймээс би шантаажлаад байлгаад, дараад байхыг хүсэхгүй байна.

-Монголын сагсан бөмбөгийн холбоо, “TLG 13” гээд л  хоёр хуваагддаг боллоо. “TLG -13” нь болохоор холбооны хийж байгаа ажлыг давхцуулан зохион байгуулж, бүр тамирчдыг хүртэл өөрсдийнх нь тэмцээнээс өөр  тэмцээн уралдаанд орох эрхийг хасах гэх мэт үйлдэл гаргах юм. Энэ тал дээр таны  байр суурийг сонсмоор байна?
-Тамирчдын эрх ашгийг хөндөж байгаа нь болохгүй зүйл л дээ. Харин хоёр хуваагдаж тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа нь байдаг л асуудал шүү дээ. Манай холбоонд алдаа дутагдал байдаг. Ер нь өөгүй хүн гэж ховор. Цагийн аясаар хийж, шийдэгдэх байх гэж боддог. Тамирчдыг тэмцээн уралдаанд оролцуулахгүй гэх мэт хааж боогоод шантаажлаад байвал буруу. Тэрнээс ямар ч спорт байсан өрсөлдөөн дунд байж л өсдөг жамтай. Би нэг юм хийчихлээ. Танайх муу гээд л өрсөлдөөд байвал утгагүй л дээ. Яваа яваандаа хоорондын зөрчил нь арилчихна. Гэхдээ цэвэр өрсөлдөөн байх хэрэгтэй. Энэ нь ухаалагаар байвал зүгээр.

-Гэтэл зарим нэгэн тамирчдыг хэтэрхий их мөнгөн дүнгээр “хуурч” өөр багт шилжүүлэх асуудал гарах юм?
-Мөнгө төгрөг амлаж болно. Хүүхдүүдэд хэтэрхий их мөнгө, байр амлаад ирэхээр нөгөө багууд нь чирэгдэж байсан бодит жишээ ч байдаг юм. Ийм нэг асуудлаас болж тамирчдыг сөнөөгөөд байвал утгагүй. Хэдхэн хүүхдэд хэтэрхий их мөнгө амласнаар энэ спорт хөгжихгүй.

-Дээд лигт легионер тоглогчид хүч түрэн орж ирж байна. Эдгээр тоглогчид тэмцээнд  оролцож  байгаа нь зөв үү?
-Хэрэгтэй шүү. Манай тамирчдыг ажиглаад байхад юм хэлээд  ховорхон ойлгодог. Гэтэл яг тоглоод дотор нь ороод ирэхээр их зүйл сурдаг юм шиг санагддаг. Жишээлбэл энэ гадаад тамирчдаас манай тамирчид их зүйл сурч байгаа.  Нэг талаараа их олон  гадаад байлгаж  болохгүй. Ингээд ирвэл өнөөх монгол тамирчид хаанаа тоглохоо мэдэхээ байна биз дээ. Энэ бодлогыг холбоо маш сайн  барих хэрэгтэй. Тэрнээс  биш эдгээр тамирчид ирсэн нь үр дүнтэй.  Тоглолтод хэрхэн ханддаг. Сэтгэл зүйгээр хэрхэн бэлтгэгддэг гээд л. Амьдралын хэв маяг ч гэсэн маш чухал.

-Тамирчид  өөр өөрийн онцлогтой.  Зан ааш, бие бялдар гээд л. Нэг баг болгон бүрдүүлэх гэж их асуудал гардаг байх даа?
-Тийм ээ. 10 –аад хүнийг нэг хүн шиг болгон зангидах хэрэгтэй. Мал бол хашаанд нь тууж оруулаад  гаргаад  байвал болно доо. Гэтэл энэ чинь баярладаг гомддог адилхан л хүн. Тиймээс ямар үед хэнтэй яаж харьцах уу, ямар бэлтгэл өгвөл энэ хүн даах уу, яаж тоглуулах уу гээд бүх зүйлийг мэдэрч тооцоолж л ажилладаг даа.

-Баг хожигдсон л бол дасгалжуулагчийн буруу гээд хэлчихэж  болох уу?
-Болно. Багийнхаа учрыг олж чадаагүй бол миний л буруу. Мөн эсрэг багийнхаа тамирчид дасгалжуулагчийг мэдэрч чадахгүй бол бидний л хохь. Гэхдээ сагсан бөмбөг гэдэг маш энгийн тоглоом. Гэтэл тамирчид залахгүй юман дээр залж гүйгээд ч юм уу алдаа гаргах тохиолдол байдаг л юм.

-“Чиний хийж чадаагүй юмыг сармагчинд заагаад өгөхөд хийчихнэ” гээд л тамирчдаа загнаж байсан удаа байгаа юу?
-Байдаг л байлгүй дээ. Наадах  чинь үнэн шүү дээ. Циркийн нэг амьтанд сагсан бөмбөгийн анхан шатны мэдлэг заагаад өгөхөд тоглоно доо. Хэний эсрэг яаж тоглохоо мэддэг хүн л сагс сайн тоглодог юм. Яг үнэндээ алдарт Жордангаас илүү үсэрдэг тоглодог хүн байдаг юм. Тэгсэн  хэрнээ тэр тамирчин  ухаан гаргаж чаддаггүй.  Өөрийн чадварыг хаана, хэрхэн үзээлэх вэ  гэдэг ээ бодох хэрэгтэй. Хамгийн гол нь Жордан тэрийг мэдэрч урлаг  болгосон хүн.

-Хүү Пүрэвдорж чинь дээд лигийн бас л урдаа барьдаг тамирчдын нэг. “Хасын хүлэг” багтай хийсэн тоглолтод хүү тань оноо авалтаар тэргүүлж байсан ч, гуравдугаар үеэс танай баг тоглолтыг эргүүлсэн. Нэг үгээр “Аав хүү хоёрын дуэль тоглолтыг чимлээ” мэтээр ярьж байсан?
 -Би хүүтэйгээ  өрсөлдөх гээд байгаа юм биш. Үзэгчдийн л бодол байх  даа. Эсрэг багт хүү минь тоглож, миний хувьд өөр баг дасгалжуулж байгаа ч гэсэн хожил авахыг бодно биз дээ. Жишээ нь “Хасын хүлэг”-тэй тоглоход хүүгээ яаж дийлэх  вэ  гэх бодол төрөхгүй  л дээ. /Инээв/ Би хүүгээ сагсны хүн болгохыг хүсээгүй. Гэсэн ч яалт ч үгүй гэр бүлийн уур амьсгал нөлөөлөөд энэ спортын хүн болчихсон. Ер нь хүүгийнхээ тоглолтод зааж зааварлаад нэг их ороод байхыг хүсдэггүй.

-Миний бодлоор тэмцээний үеэр гэр бүлийнхэн  ч юм уу хэн нэгэн тоглолтыг үзэх гээд ирэхэд сандардаг хүмүүс байхад зарим нэг нь эсрэгээрээ тоглодог?
-Тамирчдаас олон зүйл гарна. “Найз охин  маань ирчихсэн байна. Багшаа би тоглохгүй гэдэг ч хүн байна. Эсвэл бүр хөөрөөд сайн тоглодог ч тамирчид байдаг л юм. /Инээв/ Эхнэр бид хоёр ч гэсэн анх хүүгийнхээ тоглолтыг болж өгвөл үзэхийг хүсдэггүй байсан. Айж тэвддэг гээд л янз бүрийн авир гарна.
 
-Надад хүн ялаад сурчихдаг юм шиг санагддаг?
-Тэгэлгүй яахав. Хожигдоод байвал тамирчид сэтгэл зүйгээр бүр сурчихдаг байхгүй юм. Тиймээс хожоод л байх хэрэгтэй.

-Та тоглолтод нэлээн ууртай харагддаг ?
-Ахад нь нэг их муухай уур байхгүй. Гэхдээ тамирчдаа загнах үе байна. Энэ нь бэлтгэлийн хаа нэг  гардаг байж магадгүй.

-Ярилцсанд баярлалаа.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Цэндээ_Цэк (202.55.191.35)
    Монголд анх сагсан бөмбөг үүсхэд гол үүрэг гүйцэтгэсэн Ц.Цэвэрбал багшдаа нийт сагс тоглодог тамирчид дасгалжуулагчдын өмнөөс баяраллаа
    2012 оны 12 сарын 16 | Хариулах
  • E... (198.60.22.10)
    saihan yariltslaga ba, tand amjilt husie. huuhed baihad tanai bagtai toglood, toglohiig chin haraad l guij yavsan :
    2012 оны 06 сарын 21 | Хариулах
  • Dash (122.201.18.129)
    Goyo hun
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    та шүү
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    сагсан бөмбөгийн хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгаа хүн ээ залуудаа их сайн тоглолдог байсан, одоо хүү нь бас дажгүй тоглодог шүү
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    манай багш ч ууртай шүү
    2012 оны 04 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 мин
  • Цаг агаарын мэдээ
    13 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    20 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    28 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    37 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 36 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 4 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 33 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 50 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 53 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    17 цаг 58 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 16 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    18 цаг 59 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 4 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 41 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 3 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 48 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 4 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 18 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 47 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК