зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ц.Нямдорж: Би хоёрхон 00-той, гуравхан өрөө байранд амьдардаг

2012-4-05
0
ЖИРГЭХ
НямдоржХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийн телевизүүдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.
НямдоржХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийн телевизүүдэд өгсөн ярилцлагыг хүргэж байна.


-     Хууль зүйн яам болон таниар сонин сайхан юу байна вэ?

-    Би сайдаар томилогдохдоо дахин буцаж ирэхгүй гэдэг тооцоогоор ажлаа оноогдсон хугацаандаа хийдэг. Миний үйлдэл, алхам, шийдвэр болгон эргэж ирэхгүй гэдэг тооцоон дээр хийгддэг. 2000 онд ХЗДХ-ийн сайдаар томилогдчихоод хуулийн салбарын арван том хуулийг батлуулаад 2002 оны 9 сарын 1-нээс тэр хуулиудыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ удаа бол хуулийн орц нь бүрэлдчихсэн юм чинь өөр зүйл рүү зорьж ажиллаж байна. Яаман дээр ганц хийх ёстой ажил байна. Энэ хэдэн албан хаагчаа болсон болоогүй байр сууцтай болгочих юмсан гэж битүүхэндээ бодож, горьдож эвийг нь харж явсан. Цагаан сарын өмнө хорин ажилтандаа байр өгсөн. Үлдсэн ажилчдынхаа нэрийн жагсаалтыг бэлэн болгоод сууж байна. Оны эцэс гэхэд 400-500 орчим айлын орон сууцыг ашиглалтанд өгөх болов уу гэсэн тооцоотойгоор ажиллаж байгаа. Үлдсэн хэсгийг нь энэ дотор чихчихвэл энэ яаманд ажиллаж байгаа жолооч, цэвэрлэгч гэсэн бүх хүмүүс байртай болчих байх.


-    Х.Баттулга сайд та хоёрын маргаан сүүлийн үед шуугиан тариад байгаа. Та яагаад дэд бүтцийн салбар руу тэр дундаа сайд байсан хүнтэй сөргөөцөлдөөд эхлэв ээ?. Тэр баримтуудыг өмнө нь мэдэж байсан юм бол одоо яагаад дэлгэж байгаа юм бэ?

-   Би сонгууль дөхөх үеэр ийм зүйлтэй таардаг хүн шүү дээ. Миний хувь заяа тийм юм уу, хашиж байгаа албатай холбоотой юм уу, эсвэл зан араншинтай холбоотой юм уу үнэхээр хэлэхэд хэцүү юм. 1998 онд М.Энхсайханы засгийн газар их хурлын нэр бүхий гишүүдийг тагнаж чангасан гэх хэрэг гарсан. Тэр хэргийг О.Дашбалбар, С.Зориг, н.Одонбаатар бид дөрөв шалгасан юм шүү дээ. Энэ ажлаас эхтэй хонзон явж байна. С.Зориг, О.Дашбалбар нь байхгүй н.Одонбаатар нь одоо хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байна. 2000 онд эд нар надад цагдаагийн ямар байгууллагыг хүлээлгэж өгснийг та нар мэдэж  байгаа байх. Цагдаа нь эрүүгийнхээ удирдлагад орчихсон. Монголыг 1990-ээд оны Орос орон шиг болгочихсон тийм нөхцөл байдалд эд нар надад ажил хүлээлгэж өгсөн. Түүний дараагаар манай цагдаагийхан эрүүгийн чиглэлээр айлгаж дарамталдаг хэрэг явдалтай тэмцсэн. Түүний өс хонзон 2002 онд гадаадын тагнуул болж М.Энхсайханаар дамжиж гарч ирсэн нь тэр. Би Монголд байдаг бүх дарга нартай муудалцсан. Одоо яригдаад байгаа нууц гэрээний асуудал бол Монголын засгийн газрыг болоод төмөр замын салбарыг туйлын хүнд байдалд оруулах асуудал байгаа юм. Төмөр замын асуудлыг ярихад засгийн газар дээр би өөр байр суурьтай байсан. Энэ бол С.Баярыг сайд байх үед яригдаж эхэлсэн асуудал. 2008 онд Гашуун Сухайт, Нарийн Сухайтын төмөр зам тавигдахад бэлэн болчихсон байсан юм. Төмөр зам барихаар хоёр компани 2004 оны засгийн газраас зөвшөөрөл аваад нэг нь 240 км төмөр зам, нөгөө 45 км төмөр замыг барихаар болж байсан юм. Зөвшөөрөл аваад мөнгө төгрөг, зураг нь бэлэн болоод техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэсэн байж байсан чинь энэ Х.Баттулга оросуудтай хамтарч өргөн төмөр зам барина гэдэг үлгэр яриад болиулчихсан. Тэгснээ л оросуудтай хамтрахаа болиод солонгосчуудтай хамтрахаар болсон гэсэн. Үүнийгээ бусад яам, засгийн газраар танилцуулаагүй. Солонгосчуудтай нууц гэрээ хийсэн.


-    Улс төрчид бие биедээ хэт их найр тавьснаас болж  хариуцлага гэдэг зүйл алдагдаад байгаа юм биш үү? Бие биендээ тавих хяналт суларснаас болж ийм асуудал гараад байгаа юм биш үү? Тэгэхээр чинь бид та нарт яаж итгэх юм бэ?

-    Би яаж мэдэх юм. Х.Баттулгын хойноос өдөр болгон цагдаа тавилтай нь биш. Миний хойноос өдөр болгон цагдаа тавилтай нь биш. Яаж тэрийг чинь хянадаг юм. Төрд алба хааж байгаа хүнд ерөөсөө л тогтсон зарчим байх ёстой. Ийм зарчимгүй хүмүүсийг ажилд тавиад байгаа болохоор хариуд нь төр эргэж алуулаад байна. Ноднин жил бензиний үнийг нэмсэн. Энэ чинь яг үүнтэй холбоотой. Тохирсон ажлаа тохирсон хугацаанд хийгээгүй байна гээд бензиний үнээ нэмсэн шүү дээ. Яг нарийндаа бол Ц.Нямдоржтой Х.Баттулга үзэлцээд байгаа юм биш. Таван толгойг яаж атгандаа оруулах вэ? гэсэн бизнесмэн хүмүүсийн далд дайн энд явагдаж байгаа юм. 2009 оны 4 сарын 18-нд Сингапурт урд айлын нэг /Хятад/-ын компанитай гэрээ байгуулаад Сайншандаас Таван толгой хүртэлх төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулна санхүүжилтыг нь хариуцна гэсэн юм яриад засгийн газраар  оруулсан. Хариуд нь Монголын засгийн газар Тавантолгойн ордын ашиглалтын онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн гэрээнд Х.Баттулга гарын үсгээ зурсан байсан.

 
-    Үүнийг шалгуулж болдоггүй юм уу? Таны хэлснээр бол Х.Баттулга сайд байхдаа хувийн компани удирдаж байгаа юм шиг дураараа аашилж байсан юм байна шүү дээ.

-    Би бол ном журмын дагуу л ажиллаж байна. УИХ-ын гишүүн, сайд гэдэг хүмүүс чинь өрсөлдөгчөө АТГ-т өгдөг, матаас бичиж захиалга өгдөг ийм албан тушаал биш шүү дээ. З.Энхболдоос эхлээд хэдэн тийм хүн УИХ-д байна. Захиалга өгч өрсөлдөгчөө шалгуулдаг. Ийм нэг балиар арга бий болоод удаж байна. Би наад асуудлыг чинь шинэ сайдад нь судалж үз гэж өгсөн. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргад өгсөн. Ажлын хэсэг гаргаж үүнийгээ шалгуул гэсэн шаардлага тавьсан. Миний эрх мэдэл ингээд дуусч байна. Би энэ сайдын суудал дээр сууж байгаа цагт дээрэм луйвар хийлгэж, ил далд хулгайны шинжтэй үйлдэл хийлгэхгүй. Миний амьдралын зарчим энэ. Намайг зөв гэх нь зөв, буруу гэх нь буруу л гэх биз.


-    Нэг өнцгөөс та өөрийн байр сууриа хэлдэг. Нөгөө талаас тэр хүн хамгаалдаг. Хоёр үнэн гэж байхгүй. Хамгийн эцсийн үнэнг АТГ-аас л хүлээх ёстой юу?

-    Би бол эцсийн үнэнг хэлж байна. Х.Баттулга бол асуудал үүсээд баригдаад ирэхээрээ ийш тийшээ үсчээд эхлэж байна. Анх ийм гэрээ байна гэсэн чинь “Тийм гэрээ байхгүй, цаад Ц.Нямдорж чинь худлаа ярьж байна. Хар тамхи, зэвсгийн наймаанд нууц гэрээ байдаг юм” гэж хэлээд бултсан. Дараа нь гэрээ нь энэ байна гээд гаргаад ирсэн чинь өөрөө барьж яваад "Засгийн газар надад зөвшөөрөл өгсөн юм, УИХ-ын дарга, ерөнхий сайд хоёр мэдэж байгаа" гэх ухааны юм ярьж бултсан. Тэгээд сүүлд нь тэр гэрээг чинь би нүдээрээ үзсэн гээд хэлсэн чинь тэгвэл наадах чинь төрийн өмчийн хороо мэдэж байгаа гээд дөрөв дэхь удаагаа бултсан. Цаад хүн чинь арга ядаж байна шүү дээ, зайлуул.


-    Ард түмэн таны ярьж байгаа зүйлд ямар үндэслэлээр итгэх ёстой юм?

-    Цагаан дээр хараар бичсэн гэрээ байж байна. Өөр юу хэрэгтэй юм. Тэгээд л болоо.Одоо тэр асуудлыг шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. УИХ нь шалгана биз дээ. Би бол баримжаагаараа юм ярьдаг хүн биш. Би хардаж ярьдаг хүн биш. Би арван жил прокурор хийж, хэрэг шалгасан хүн учраас яг нүдэн дээр туссан баримттай юм ярьдаг хүн. Наад дотор чинь нарийн юм байгаа. Хорин хуудас англи хэл дээр бичигдсэн гэрээнд Батзаяа, Х.Баттулгын гарын үсэг байна. Би ийм зүйл үзэж байж л юм дуугардаг. Түүнээс биш золбин юм яриад явж байдаг хүмүүстэй адилтгаж байгаа бол эндүүрэл шүү.


-    7 сарын 1-нд дөрвөн хүний амь үрэгдсэн. Онц байдал тогтоогоод бүх зүйлийг хуулийн тусгай үйлчилгээнд авсны дараа тэр хүмүүс амиа алдсан гэж байгаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм?

-    Би та нартай адил 7 сарын 1-ний хэргийг телевизээр нүдээ чилтэл харсан хүн. Надад хуулийн ажлын баримжаа байна. Цагдаа буудсан гэдгийг баараагүй тогтоосон гээд байдаг. Хэн гэдэг цагдаа ямар буугаар буудсан гэхээр тодорхойгүй. Үүнийг нь тогтоогоогүй байж замаас нь хүн шийтгэж болохгүй. Энэ өөрөө юу хэлж байна гэхээр алба хашиж байгаа хүмүүс ажилдаа тэнцэхгүй байгаагийн шинж. Хэргийн эзнийг тогтоох гэж эд нар ажиллахгүй байна. Яг эрэмбээрээ бол цагдаагийн тийм албан хаагч тийм буугаар буудсан байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүст шийтгэлийг нь үзүүлчихээд дараа нь удирдаж байсан дарга нарыг нь шүүх ёстой шүү дээ. Ингэж ажиллахгүй байгаа учраас эсэргүүцэл үүсээд байна. Цагдаагийн дарга нар бүгд хууль мэддэг. Нүдэн дээр нь хуулийг шүүх гишгэж байхад эсэргүүцэхгүй яах юм бэ? Би үүнийг хараад чимээгүй суугаад байх уу?. Миний аминд халгүй юм, надаас холуур юм гээд чимээгүй суугаад байх юм уу. Яршиг л байна. Би бол чадахгүй. Би энэ цагаан хэлмэгдүүлэлттэй эцсээ хүртэл тэмцэнэ. Цэргийн гэмт хэрэг гэдгийг чинь би арван жил үзсэн хүн. Гурван хуулийн хоёрыг нь би арван жил хэрэглэсэн. Нэгийг нь өөрөө бичиж оруулсан хүн. Би ардын армийн хошууч хүн. Цэргийн шүүхээр 1981-1990 оны гурван сар хүртэл шийдэгдсэн бүх хэргийг уншсан. Ямар тохиолдолд цэргийн гэмт хэргээр шийтгэдгийг би мэднэ.


-     Монголд шүүх сайхан болж байна гээд байдаг. Гэтэл хууль жирийн хүмүүст үйлчлээд байдаг. Эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүст үйлчилдэггүй. Миний зөв гээд ямар нэгэн үндэслэл гаргаж ирээд тайлбарладаг. Энэ хууль хэзээ тэгш хэрэгждэг болох юм бэ? Шүүхийн энэ асуудал яг юунд байна вэ?

-    Монголын хууль бол болж байгаа. Шүүгчид нь болохгүй байгаа. Прокурор юмыг замаас нь замхруулж байгаа гэж би хэлдэг. Энэ буруу үйлдлийг чинь ярьдаг хүн алга байна шүү дээ. Ярьдаг ганц хоёр хүн байсан бүгд ертөнцийн мөнх бусыг үзээд дууслаа.


-    Таныг байр худалдаад авахын оронд сая долларын хаус хөлслөөд амьдардаг гэж байна. Энэ талаар Х.Баттулга сайд, Н.Энхбаяр дарга нар таньд асуулга тавьж байсан. Та бид нарын хүсэлтийг хүлээж аваад гэртээ хонуулаад энэ асуултанд хариулт өгчих боломж байдаг юм болов уу?

-    Очоод үзэхгүй юу. Тэрэнд нуугаад байх юм байхгүй.  Би сарынхаа зардлыг төлөөд хүний байранд сууж байгаа нь үнэн. Гэхдээ би байртай хүн шүү. Надад байр олж өгөх гэж сонин хэвлэлүүд, тэрний цаана суудаг эзэд их гүйж байх шиг байгаа юм. Нэг ширхэг палк 1200 төгрөгийн үнэтэй байхад, О.Дашбалбар эмнэлэг дээр мөнх бусыг үзэж байхад, би төмрийн зах дээр материал цуглуулаад явж байсан хүн шүү. Тэгэж байж би байраа босгосон. Энэ байрыг хэд хэдэн мөнгөтэй хүмүүс авсан юм байна лээ. Гурван жил хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ би энэ байраа нуугаагүй юм шүү. Одоо тэр АТГ нь шалгана биз. Би хашир хүн. Эд нар шиг харанхуй шөнө ус руу унаж байгаа юм шиг юм хийдэггүй. Би юу ярьсан гэхээр “Та нар наад байрныхаа мөнгийг барьсан компанид нь төлсөн биз. Төлсөн юм бол баримтыг нь авчирч өг. Тэгэж байж би орохгүй бол яг орсны маргааш Нямдорж, Ж.Оджаргалаас хахууль авчихлаа гэж шуугина шүү" гэж хэлсэн. Тэд нар мөнгөө төлөөд бичиг авчирч өгсөн. Намайг доромжилдог хоёрхон хэлбэр байдаг юм. Баримт олдохгүй болохоор Х.Баттулга, Н.Энхбаяр нар их зовж байгаа хүмүүс шүү дээ. Миний тухай юм олдохгүй болохоор их зовж байгаа хүмүүс шүү дээ. Арга ядаад доромжлолын хэлбэрийг бий болгож байна. 


-    Таны түрээсэлж байгаа байр 1 сая долларын үнэтэй юм уу?

-     Мэдэхгүй. Манай байгаа  байр таван давхар хүртлээ энгийн байр шиг. Гуравхан өрөө юм. Хоёр нойлтой. Том өрөө нь гал тогоотойгоо нийлсэн. Ердийн л байдаг байр.


-    Та тэрийг түрээслэхээ больчихвол яасан юм?

-   Миний хаана амьдрах нь хэнд хамаатай юм. Очоод шалгана биз. Миний бага хүүхэд 2006 онд гэрлэсэн юм. Би хотынхоо байрыг бага хүүдээ өгөөд тийшээ нүүсэн. Би 60 хүрээд тэтгэвэртээ гарвал хот руу орж ирэх ч үгүй. Би амьдрах газраа бэлтгээд авсан хүн. Илүү юмаар яах юм. Би хотын шуугиан, агаарт унтаж чаддаггүй. Тийм болохоор цаг гарвал хойшоо явдаг. Ийм зүйлээр хөөцөлдвөл юу ч олж долоохгүй. Манайд хоновол очоод хоно. Миний талаар жаахан бичиг. Энэ хүмүүсийг чинь ажилтай байлгамаар байна. Тийм мэдээлэл тавьж байж та нарт хэдэн төгрөг олддог юм байна лээ шүү дээ. Тэр хүмүүс жаахан мөнгөтэй болог. Миний амьдардаг байр 300 мянга хүрэхгүй долларын үнэтэй байшин юм. Хүний байранд байж надад мөнгийг нь үзүүл гээд байлтай нь биш.


-    Та ирэх сонгуульд нэр дэвших үү? 

-    Одоогоор шийдээгүй байна. Би энэ сонгуулийн нөхцөл байдал, цэцийн дүгнэлтийг харна. Төрийн асуудал, зарчим яриад ирэхээр үүнийг хувийн асуудал болгож хувиргаад ул мөрөө баллаж байгаад харамсаж байна. ЗТБХБЯ-аас хүмүүс дуудаж ирээд “Яаман дээр чинь завхрал явагдсан байна үнэнээ хэл” гэхэд “Ээ дээ, мэдэхгүй гээд бараг л ухаан алдаж унаад түргэн дуудахаас холгүй юм болж байна лээ”. Энэ завхрал хэзээ дуусах юм. Луйварчид хэзээ үүнийг зогсоох юм. Би сонгогчдод амласан юм. Би хулгай хийхгүй. Харин төрд шургалсан луйварчидтай ясаа цайтал үзэлцэнэ. Цаашдаа ч би үзнэ. Энэ бусармаг явдлаас болж дандаа ард түмэн, төр хоёр хохирдог. Одоо эргээд хар. Улсын чинь нэр хүнд, төмөр зам чинь байхгүй болсон. Аль хэдийн төмөр зам яваад эхэлчих ажлыг бүтэн дөрвөн жил нэг хүн Тавантолгойг гартаа оруулчих шуналдаа хөтлөгдөөд зогсоож чадаж байна. Ингэж ард түмэн болоод төрийг хорлож байна.


-    Тус тусдаа ингэж байхаар та хоёр нэг дор мэтгэлцэж болохгүй юу?


-   Би мэтгэлцээнд оролцохгүй. Үнэнийг хэлэхэд надад Х.Баттулга улс төрчийн хувьд, төрийн ажлын дадлага туршлагын хувьд ёстой сонирхолгүй субьект шүү дээ. Үнэнээ л хэлье. Хэтэрхий доошоо орсон хэрэг болно. Нэг хууль үйлчлүүлж үзсэн юм уу би мэдэхгүй байна. Ганц нэг хуулийн нэрийг мэдээд байх шиг байгаа юм. Тийм хүнтэй би яаж маргах юм. Жишээ нь, тэр З.Энхболдыг авчраад надтай эрүүгийн хуулиар маргуул даа. З.Энхболд чинь хуулийн ТМС төгссөн хүн шүү дээ. Зах зээл эхэлж юм замбараагүй байх үед хоёр жил суусан нэр зүүгээд хуулийн их сургуулийн диплом худалдаж авсан хүн. Би тийм хүнтэй яаж мэргэжлээрээ маргах юм. Би маргавал дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй маргана. Гэхдээ тэр надтай хуулиар маргаж чадахгүй. Ялгаа нь гэвэл би хэрэглэсэн, бичсэн. Тэр бол хэрэглэж байгаа хүн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • зочин (124.158.111.154)
    хамгийн будлианы эзэн тэнэг авилгач одоо хангалттай идэж уусан шоронд орохоосоо өмнө зайлсан нь дээр
    2012 оны 07 сарын 25 | Хариулах
  • (202.70.46.27)
    ХЭТЭРХИЙ БИЕЭ ТООСОН НОВШ. ЭНЭ ХҮНИЙ ӨМНӨ МОНГОЛ УЛСЫН ТӨР БӨХӨЛЗӨХ ЁСТОЙ ГЭЖ БОДДОГ БОЛОЛТОЙ.ЦАГ НЬ БОЛОХООР.....ӨТӨНД БАРИУЛЖ ҮХДЭГ ГЭДЭГ ҮЛГЭР БОЛОХ БОЛНО.
    2012 оны 07 сарын 25 | Хариулах
  • ТӨРД ХЭРЭГТЭЙ ХҮН ШҮҮ (119.40.99.217)
    МОНГОЛЫН ТӨРД НЯМДОРЖ ШИГ ХҮН БАЙХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ. Төрийн НЭР БАРЬСАН ХУЛГАЙЧ НАРТАЙ ТЭМЦЭЖ Л БАЙГ ЯАДАГ ЮМ. НЯМДОРЖИЙН ҮНЭН Ш ДЭЭ. З.ЭНХБОЛД ХУУЛИЙН ТМС төгссөн ҮНЭН ш дээ. З.Баттулга ДЭЭД БОЛОВСРОЛГҮЙ зүгээр нэг БӨХ Ш ДЭЭ. Одоо жаахан АЖИЛ Л ЯРЬДАГ БОЛЖ. Засгийн газрын зөвшөөрөлгүй НУУЦаар гэрээ хийсэн нь ҮНЭН Л БАЙНА Ш ДЭЭ. НЯМДОРЖид ЮУН НЬ БУРУУ байгаа юм бэ НЯМДОРЖ САЙДАА АХИАД УИХ гишүүн болоорой гэж хүсээд НААД АРДЧИЛАЛЫН НЭР БАРЬСАН ХУЛГАЙЧ НАРТАЙГАА САЙН ТЭМЦЭЭРЭЙ. АМЖИЛТ ХҮСЬЕ. АХИАД УИХ гишүүн болоорой.
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • Onigootoi OYUTAN (202.126.91.198)
    Би хашир хүн. Эд нар шиг харанхуй шөнө ус руу унаж байгаа юм шиг юм хийдэггүй.
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (182.160.4.200)
    шударга царайлсан новш. юу бүтээснийхээ төлөөсөнд тийм хямдаар гоё байр хөлсөлвөө. ганди нямдорж 2 оос би л лав залхаж байна.
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • nar (184.1.97.26)
    yaadag um be zoritoi ingej l yarij duugarah hergtei sh dee ajilaa medej bna muusain hulgaich nartaa oor zorigtoi temtsej duugaa helj yarij bgaa hen bgaa um battulga yer ni huviin kompaniadaa asshilj bgaa um shig bhgui shuu yer tord ajillaj bgaa humuus aimhai uls eh ornoo boddoguui shudarga iim uchraas gants hun dugaraad nemergui um bna teneguud dundah uhaantai zovno gej tani shudarga zarchin unen diileh tsag irnee
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.42.128)
    хэрэг хийгээгүй хүнд хариуцлага тооцох нь хэлмэгдүүлэлт болохоос эх орноо зарж идэж буй хүмүүст хариуцлага тооцох нь хэлмэгдүүлэлт гэж үү !!!!!!!!!!сайдаа.
    2012 оны 04 сарын 06 | Хариулах
  • Uugii (90.141.181.93)
    Энэ хун эруул юмуу Ярьж байгаа юм нь эруул бишээ. Зугээр л нэг хийх ажилгуй хэруулч авгай шиг тэнэг юм ярьж суух юм. Энэ хунийг огцруулах болжээ. Монгол улсыг, монголын ард тумнийг шууд доромжилж байна. Иймэрхуу хэруулч арчаагуй юмнуудаас болж монгол улс, ард тумэн маань элгээрээ мöлхöж байна шуу дээ!!!!!!!!
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.194.115.30)
    ene huniig tsaaziin yal huleejiindaa 2016ond tsagtsagaaraa shu
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • иргэн (202.170.80.45)
    энэ хүн ямар сонин ярха хэллэгтэйьхар энэргитэй хүн бэ.Төрийн сайд хүний ярилцлага гэхээсээ шоронд олон жил суусан хүнээс өшөө авах гэсэн хүниий яриа гэмээр. Ярилцлага авсан хүмүүс нь яаж тэвчиж ярилцаад байсан байнаа. Та чинь мулгуу тэнэг ч гэсэн төрийн сайд шүүдээ гээд нууцхан битүүхэн сануулаад өгөхд яанаа. Энэ хүн ийм их муу хар энэрги яаж тээж явж чадаж байнаа.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.30.151)
    нямдоржоо чи зүгээр л далд ороод өг, чиний хар хууль чамтайгаа цуг явах ёстой шүү.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    хаха ха
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • иргэн (49.0.155.125)
    энэ нямдорж одоо далд оруул зүгээр бха даа
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • tsaaz (182.160.51.213)
    udi nasanda ingej yavah gejde yaldorjoo chi udahgui deele numurnuu icheh nuurgui tsaitsan hulgaich bnda
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • хйхй (202.70.34.10)
    Alchdiin baina
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • UVSAD (115.41.151.97)
    VZEN YADAAD BUUN YUM BOLJ BAINA GESEN.XARIN XUDUUNIIXUND L SAIN XVRGE X EREGTEI BAIXAA VNEN MEDEEG.XAIRAN NUTGIIN NER.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.20.129)
    НЯ БА ТА 2 ХОЁУЛАА ХӨДӨӨНИЙ МЭДЭЭЛЭЛ МУУТАЙ ГАЗРААС СОНГОГДСОН ТА 2 ХОТОД 1 ТОЙРОГТ НЭР ДЭВШ, АРД ТҮМЭН ЖИНХЭНЭ ЯЛГААД ӨГНӨ ЯЛАГДСАН НЬ ХАРИН НОВШРОХГҮЙ ШҮҮ
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • 4112 (202.131.233.59)
    НЯМДОРЖОО 2-УУЛАА БАЙРАА СОЛЬЁ... ЧИ ЦӨӨХҮҮЛЭЭ, БИ 12-УУЛАА АМЬДАРДАГ, ГЭХДЭЭ ГАНЦ ОО-ТОЙ. ДААНЧ ЧИ ЧАДАХГҮЙ Л ДЭЭ. ЯАГААД ГЭЭЧ ЧИ ХОНЗОН САНДАГ УЧРААС ХОШНОГО УХНА, ДЭЭР НЬ ЧИ ТАНСАГ БАЙДЛАА АЛДАХЫГ ХҮСЭХГҮЙ. ХУУЛИН САЙД БАЙЖ ШУДРАГА АЖИЛЛАЖ ЧАДДАГГҮЙ. ЕР НЬ ЧАМААР МОНГОЛ УЛС ДУТАХГҮЙГ ОЙЛГОДОГГҮЙ. ЧИ ИХ ХУРАЛЫН ДАРГЫН СУУДЛЫГ ГУЙЖ АВСАН БИЗДЭЭ, Н.ЭНХБАЙР ТЭГЭЖ ХЭЛСЭН, ТЭГЭЭД Л ХУУЛИЙГ НАМЫНХАА ТӨЛӨӨ ХУВИЙНХАА ТӨЛӨӨ ЗАСАА БИЗ. ОДОО ЧИ УЛС ТӨР ХЭРЭГГҮЙ БОЛСНОО ОЙЛГОМООР ЮМ.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (124.158.70.242)
    Ene hunig yaj cg goochlood u ch olj doloohgui dee
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (202.70.39.253)
    Увсынхан одоо Нямдоржийг бүрэн таньсан, залхаж байгаа. Тэр хэзээ ч Увсаас сонгогдохгүй, энэ баталгаатай шүү. Харин энэ нөхөр халхад нэр дэвшвэл халхчууд энэ хар гайг сонгочихож мэдэх юм шүү хэ хэ хэ. нээрээ энэ үнэн хүнд гар шүү
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Н.Энхбаяр (124.158.104.249)
    Сайхан худлаа шаасан байна шүү Нямдоржоо.УБЕГ-с лавлагаа авах хэрэгтэй л юм байна. Хэний нэр дээр бүртгэлтэй байгаа байр вэ Надад нэг зуслангийн амбаар байгаа, сайхан агаартай газарт. Нямка чамайг үнэгүй суулгана шүү. Хууль засахад яг тохирсон газар.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.31.82)
    нямдорж энэ төрийн хүн мөн үү ярьсан юм нь юу вэ сэжиг дургуй 2 зэрэг хүрчихлээ өөрөө хахуульд байр авсанаа батлаад байгаа юм биш үү мөнгө төлсөн баримт нэхээд байгаа нь
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.18.130)
    odoo bolio nyamdorjoo.chamd baiguulsan gaviya baihgui shd
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (202.179.15.59)
    Би юу ярьсан гэхээр “Та нар наад байрныхаа мөнгийг барьсан компанид нь төлсөн биз. Төлсөн юм бол баримтыг нь авчирч өг. Тэгэж байж би орохгүй бол яг орсны маргааш Нямдорж, Ж.Оджаргалаас хахууль авчихлаа гэж шуугина шүү гэж хэлсэн. Тэд нар мөнгөө төлөөд бичиг авчирч өгсөн. ӨӨР ХҮН Л МӨНГИЙГ НЬ ТӨЛСӨН БАЙНА ДАА
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • bataa avgai deree haraad zasdag um gesen (122.201.18.152)
    avgan bas nuudraatai um bna lee soliotoi humuus bgaa bizdee ene hun eruul bish setgel mederliin ovchtei
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.11.192.34)
    Улс төрөө гэж.. Хүнийг ч зүгээр байлгахгүй юм даа. Уг нь хэрэгтэй л хүн шиг санагддаг юм. Одоо ч сонгууль дөхөөд хүмүүсийг их муухайгаар хэлэх юм даа.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (182.160.29.236)
    гуйлгаж тэр үнэтэй байранд ордог нь ямар сонин юм бэ.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (180.235.178.212)
    uneheer harvaas muu sanaatai chotgor shugeltsen har mengetei novsh yumaa. battulgatai ood oodoosoo haraad metgeltsvel yasiin gesen chin bi metgeltsehgui gej bgaan nyamdorj chadahgui l dee
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (203.169.53.119)
    sejgiin baliar lalariig budaa bologh heregtei eniiig uvsaas l devshuulj bolohgui ulaanbaataraas devshvel en muu yostoi suga bolno dooo
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.9.42.205)
    хууль зүйн яамны хэдэн ажилаа мэддэггүй их зантай авгай нарт байр өгөөд байхдаа яахав дээ тэд нар чинь байртай баян авгай нар,компаний регистрийн дугаарийг давхардуулж өгчөөд хүмүүсийг зовоодог хүмүүс
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • uvsin gazar shoro (180.235.173.226)
    chi 2 noolitoi lag bairahd baidag yum b.naa tsaana chi noolgyi gudamjind zoondoo oron gergui humuus bh yum tednii toloo yu hiiv heruui hiihees oor tani uvs nutagt gazar shorooniho toloo temtseed bna tedhihe tolo ajilaj higej tsetsen tenege huhd buu gaihuulach
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    Архангай руу явдаг зам засмал болчихсон учраас сайхан байна лээ 5-6 цаг давхиад л ордог болсон байна лэ. Хуучин 8-9 цаг давхидаг байсан.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • 7 (124.158.75.10)
    Баттулга чиний оронд хийсэн юмтай хүн шүү. Хөдөөгийн шороон замыг хэн засмал болгосон юм бэ Засмал тавигдахгүй шороо нь бужигнаад байж байдаг тэр муухай зам Х.Баттулгын үед л нэг юм засмал болсон.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    aimar baliar hun
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • zochin (202.180.216.237)
    хэлэх ч үг алгаа, ийм хүнийг их хуралд гаргаад байдаг Увс айигийнхан гэж яачихсан хүмүүс вэ Болохгүй бүтэхгүй зүйл байгаад тэрийг нь мэдэж байгаа юм бол яагаад тэмцэхгүй байгаа юм бэ Ерөнхийлөгч, УИХ ийн даргад хэлсэн ч гэх шиг, Хуулийг мөрдүүлэх ёстой яамны сайд нь хийхгүй юм бол хийдэг хүнд нь суудлаа тавьж өгмөөр юм. Нэг л их өөрийгөө магтсан хүн, юу ч хийхгүй.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (124.158.67.128)
    ene hun ih zantai muu hun gedeg ni todorhoi.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (182.160.39.61)
    хууль орондоо засдагаа больсон болов уу.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.28.4)
    Ямар муухай овилгогүй хүн бэ Одоо л мэдлээ.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • НЯМДОРЖ &Ялтандорж (49.0.188.52)
    Би тийм хүнтэй яаж мэргэжлээрээ маргах юм. Би маргавал дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй маргана. Гэхдээ тэр надтай хуулиар маргаж чадахгүй. Ялгаа нь гэвэл би хэрэглэсэн бичсэн. Тэр бол хэрэглэж байгаа хүн.
    2012 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    15 цаг 19 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    19 цаг 36 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    19 цаг 47 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    20 цаг 16 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    20 цаг 34 мин
  • Улаанбаатарт 29 градус дулаан байна
    20 цаг 50 мин
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
    Уржигдар 22 цаг 15 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
    Уржигдар 19 цаг 01 мин
  • Натураас Нарны зам хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • Аянга цахилгаанаас хэрхэн сэргийлэх вэ?
    2025-07-18
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    2025-07-18
  • “Хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр” төсөлд гурван аж ахуйн нэгж санал ирүүллээ
    2025-07-18
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
    2025-07-18
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
    2025-07-18
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
    2025-07-18
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
    2025-07-18
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
    2025-07-18
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-18
  • ЕБ-ын 45 дугаар сургуулийн урд “Өглөөний цайны үйлчилгээтэй гудамж” зориулалтаар 9 ширхэг зөөврийн путикийг байрлуулсан
    2025-07-18
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
    2025-07-18
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК