Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Уэльсийн гүнж Диана: Хэвлэлийнхэн намайг 16 жил зарж идлээ. Болоогүй юм байх даа...

2012-4-07
0
ЖИРГЭХ
aАрван есөн настайдаа өөрөөсөө арван гурван насаар ах Уэльсийн хунтайж Чарльзтай гэрлэж, түүнээс хойш амьдралынхаа хором бүрийг олны анхаарлын төвд өнгөрүүлсэн Диана гүнжийн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг 24tsag.mn сайт орчуулан хүргэж байна.
   aАрван есөн настайдаа өөрөөсөө арван гурван насаар ах Уэльсийн хунтайж Чарльзтай гэрлэж, түүнээс хойш амьдралынхаа хором бүрийг олны анхаарлын төвд өнгөрүүлсэн Диана гүнжийн хэвлэлд өгсөн сүүлчийн ярилцлагыг 24tsag.mn сайт орчуулан хүргэж байна. Баян тансаг, хангалуун байлаа ч хүн хүнээ гэсэн сэтгэл байхгүй бол жаргалтай амьдарч чаддаггүйн жишээг түүний богинохон хэрнээ бартаатай амьдрал өгүүлнэ. Түүний нөхөр хунтайж Чарльз хуучин найз бүсгүйтэйгээ уулздаг болж, тэдний гэрлэлт сүйрлийн ирмэг дээр ирээд байгаа тухай ном гарсан нь тэдний байдлыг улам дордуулсан юм. Бүгд түүнийг харж, ажиглаж байлаа. Буруутгаж ч байлаа. Харин Диана гүнжийг 1997 оны 8-р сарын 31-нд авто машины ослоор нас барахад дэлхий даяар харамсан гашуудсан. Түүний 1995 оны 11-р сарын 20-нд "ВВС" телевизэд өгсөн ярилцлага бүгдийг гайхшруулж орхисон. Учир нь тэр салсан нөхөртөө хайртай гэж хэлсэн, бас Засгийн газрыг дайснаа гэж зоригтой нэрлэсэн юм. Түүний энэ ярилцлага 20-р зууны шилдэг ярилцлагад тооцогддог юм.

- Та яагаад хэвлэлийнхэнд хандах болсон юм бэ? Ялангуяа хувийн амьдрал, салалтынхаа тухай ярина гэдэг тийм ч амархан шийдэх зүйл биш байх аа?
- Би нөхрөөсөө салаад гурван жил болж байна. Хүмүүс бидний тухай үнэн худал нь мэдэгдэхгүй юм их ярьдаг. Гудамжинд ч манай хүүхдүүдийн сургууль дээр ч тэр. Хүмүүс бодит үнэнийг мэдэх цаг болсон.

- Тэгвэл яриагаа шууд эхэлье. Бодит үнэн гэж юу вэ?
- Би нөхрөөсөө салах хүсэлгүй байсан гэдгийг хүмүүс тэр болгон мэддэггүй. Анх Чарльзтай гэрлэнэ гэж шийдэхдээ л өөрийгөө түүнд хайртай гэдгийг мэддэг байсан.

a- Түүнтэй суувал гүнж болно, цаашлаад хатан хаан ч болох боломжтой гэдгийг тооцоолсон л биз дээ?
- Чарльз бид хоёрын хамгийн том асуудал бол наадах чинь шүү дээ. Нөхөр маань хариуцлагатай, нэр хүндтэй ажил хийдэг болохоор би ч бас түүний зэрэгтэй байхыг хичээдэг байсан. Та мэднэ дээ, би ямар нэг хэлбэрт баригдахыг хүсдэггүй хүн. Бид хамтдаа олон бэрхшээлийг туулсан. Би хатан хаан болохоос илүү нөхрөө нэгдүгээрт тавина. Миний дотор ийм бодол үргэлж байсаар ирсэн.

- Тэгвэл яагаад өнөөдрийнх шиг байдалд хүрчихэв ээ?

- ...ммммм....Хэн нэгнийг буруутгах амархан л даа. Их олон шалтгаан бий. Биднийг анх сүй тавихад бас гэрлэж байхад хэвлэлийнхэн тэгтлээ их анзаардаггүй байсан. Харин бидний харилцаанд асуудал гараад ирэнгүүт л хошуурцгаасан. Хаа сайгүй миний зураг, миний тухай нийтлэл. Би бараг л хатан хаанаас илүү алдартай болсон шүү. /инээв/. Гэхдээ энэ бүхэнд хүмүүс намайг буруутгаад байх шиг санагддаг. Анх хатан хааны ордонд ирэхдээ ёстой л галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй тийм л шийдэмгий байсан. Тэр уед нөхөр маань асуудал үүсгэсэн бол би огт еөрөөр хандах байсан байх. Харин гэрлэлтээ цуцлуулж байх үедээ хоёр хүүгийнхээ сэтгэлийг, нөхрийнхөө нэрийг гутаахгүй байхыг хичээсэн ч болоогүй.
 
- Хунтайж Чарльз та хоёрын харилцааг номонд бичиж илчилсэн хүн таны найз Жонатан Димбл байсан?
- Итгэж явсан хүн маань хавцлын ангал руу намайг түлхсэн. Яаж сайхан байхав дээ. Гэхдээ намайг гэсэн хүн олон байдаг аа. Тэднийхээ сэтгэлийг гонсойлгохгүй гэж хичээдэг. Тантай ярилцаж суугаа маань үүнтэй ч холбоотой. Чарльзийг өөр бүсгүйтэй болсныг би өмнө нь гадарлаж байсан л даа.

- Тийм гэж үү? Яаж мэдсэн юм бэ?
- Зөн совингоороо.

- Ингээд л болоо гэж үү?

- Тэр чинь миний нөхөр шүү дээ. Зан ааш, надтай харьцах байдал нь өөрчлөгдөж байгаа нь эртнээс анзаарагдсан. Ядаж байхад хэвлэлийнхэн зүгээр байлгахгүй, тэр хэргийг улам дэврээж байсан. Та бод доо, нэг залуу ирээд та над руу нэг сайхан инээмсэглээд өгөөч. Би авсан зургаа зараад хүүхдээ сургуульд сургах гэсэн юм гэж байсан. Би ч өөрийнхөө чадах зүйлийг хийж инээсэн. Гэхдээ л дотроо уйлж байсныг минь хэн ч мэдээгүй. Энэ бүгд Чарльзийн нүдэнд ил байсан шүү дээ гэж бодохоор жаахан гомдоод байдаг юм.

- Таныг өөрийгөө гэмтээсэн гэж сонссон юм байна?

- Таныг энэ тухай сонсоогүй гэвэл харин би гайхах юм байна. Эргэн тойронд мянга мянга, сая сая хүн байхад хэн ч таныг сонсохгүй,a ойлгохгүй байна гээд бод доо. Эзгүй арал дээр хаягдснаас ч дор. Тэгээд заримдаа гар, хөлөө гэмтээдэг байсан млнь үнэн. Гэхдээ хэзээ ч мансууруулах бодис хэрэглэж байгаагүй. Яагаад гэвэл би хэн гэдгээ мэднэ, бас хэн байх ёстойгоо ч ухамсарладаг. Харин дайснууд маань тэрийг харчихаад намайг сэтгэцийн өвчтэй, галзуу гэж олонд зарласан.

- Дайсан гэж хэн билээ?

- Засгийн газрыг ярьж байна л даа. Уэльсийн хунтайжийн нэр хүнд цэвэр байх нь тэдний хувьд чухал гэдэг нь ойлгомжтой. Олон жил түүний хажууд сууж, цуг явж, гүнж гэж нэрлэгдэж байсны хувьд хаант улсын нэр төр ямар чухлыг мэднэ. Хатан хааны гэр бүлийнхэн надад дургүйлхдэг болсныг би аль хэдийн анзаарсан. Хачин нь хэн нь ч улаан нүүрэн дээр минь хэлж байгаагүй юм байна.

- Тэгээд та яах болж байна?

- Би бол хүчирхэг эмэгтэй. Үгүй гэж үү? Миний амьдралаас нэг эр хүн явлаа ч цаана нь хийх зүйл өчнөөн их байна. Эмнэлгийн орон дээр хэвтэж байгаа өвчтэй хүмүүс хамгийн зөв хүмүүс байдаг гэдгийг та мэдэх үү? Тэд амьдралын үнэ цэнийг ойлгосон, ямар сайхан гэдгийг нь мэддэг. Яахав намайг хараад тэд их баярладаг болохоор би ч бас баярладаг. Би төлөөлөгч болохоор шийдсэн. Сайхан сэтгэлээр бусдад тусалдаг хүмүүсийн төлөөлөгч байж болно шүү дээ.

- Хадагтай Камила Паркер-Боулес /Хунтайж Чарльзийн хуучин найз бүсгүй/ таны гэрлэлтийг бусниулсан гэж бодохгүй байна уу?

- Хайрын холбоонд гурван хүн яагаад ч багтахгүй, гурвалжин хайр дурлалын романс надад хэрэггүй. Нэг номонд хайрын гурвалжинд ялагч байдаггүй гэж бичсэн байсан нь санаанд орж байна. Бүгд л ямар нэгэн хэмжээгээр хохирдог шүү дээ.

- Та хамгийн их хохирсон нь биш гэж үү?

- Хүүхдүүдэд маань л таагүй санагдаж байгаа байх. Анх тэдэнд аль болох тайвнаар ойлгуулахыг хичээсэн. Миний эцэг эх хоёр намайг бага байхад салсан юм. Хүүхдэд ямар хэцүү байдгийг мэднэ ээ. Би сайн хүүхдүүдтэй азтэй ээж.

- Та хатан хаан болъё гэж боддоггүй байж. Тэгвэл хунтайж Чарльз хэзээ нэгэн цагт хаан болох болов уу?

- Хэвлэлийнхний толгойд байнга эргэлддэг асуулт гэдгийг нь мэдэж байна л даа. Гэхдээ үүний хариултыг хэн ч мэдэхгүй. Хэн ч амьдралын шугам хаашаа яаж эргэхийг мэдэхгүй.

a- Та хамгийн ойрын хүн нь биз дээ? Яагаад мэдэхгүй гэж?
- Энэ сэдвийг хөндөх болгонд бид хоёр хоорондоо маргалддаг байсан. Би Уэльсийн ханхүү ямар ёс горимд баригдаж, яаж бусдын хараан дор амьдардгийг мэднэ. Хаан болвол бүр л эрх чөлөө нь багасна гэдгийг тэр мэддэг. Тэр ямар нэг зүйлд баригдаад байхыг хүсдэггүй. Энэ зан чанараараа надтай адилхан байж болох юм. Би нөхрийгөө өөртөө таарч, тохирсон амьдралаа олоосой гэж хүсэж байна даа.

- Та ирээдүйд амьдралаа ямраар төсөөлж байна? Ёстой өөрөө өөрийнхөөрөө амьдарна биз дээ?

- Дээр хэлсэн дээ. Надад ажил, найз нөхөд, хүүхдүүд байна. Гэхдээ би одоо хүртэл хэвлэлийнхний анхаарлын төвд байна. Тэд 16 жил намайг зарж идлээ. Болоогүй юм байх даа л гэж бодож сууна. Мэдээж би тэднээс зугтаад бүгээд байхгүй. Өөрийнхөө хийх ёстой зүйлээ хийж л байна. Хийх ч болно. Харин гэрийнхээ ойролцоо, цонхныхоо доор тэднийг хармааргүй л байна шүү. Би чинь хувийн амьдралтай хүн.

- Эцэст нь асуухад та хунтайжид хайртай байсан юм чинь салахгүй байж болоогүй юм уу?
- Би өөрийн гэсэн бодолтой, биеэ даасан эмэгтэй. Нөхцөл байдал тийм байсан хойно яая гэхэв. Энэ тухайд харамсаж байсан удаа байхгүй ээ.

Орчуулсан: Б.Баяр.
 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Зочин (202.55.182.82)
    Saiahn hatagtain gunihtai amidral baina
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • natsagdorj (202.179.20.190)
    haramsaltai ya
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    iim hvmvvsiig olon niit vzen ydaj hov jivind hutgaj baidag
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (124.158.75.10)
    сайхан л ухаалаг эмэгтэй байлаа даа, зөвхөн байлаа даа
    2012 оны 04 сарын 07 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 45 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК