Улаанбаатар
Өнөөдөр / 2026.02.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Би хоёрхон 00-той, гуравхан өрөө байранд амьдардаг

2012-4-08
0
ЖИРГЭХ
НямдоржӨнгөрсөн долоо хоногийн хамгийн их уншигчтай ярилцлагыг дахин нийтэлж байна. ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийн телевизүүдэд өгсөн ярилцлага яах аргагүй үзэгчдийн сонирхлыг татсан ярилцлага болсон юм.

НямдоржӨнгөрсөн долоо хоногийн хамгийн их уншигчтай ярилцлагыг дахин нийтэлж байна. ХЗДХЯ-ны сайд Ц.Нямдоржийн телевизүүдэд өгсөн ярилцлага яах аргагүй үзэгчдийн сонирхлыг татсан ярилцлага болсон юм.


-     Хууль зүйн яам болон таниар сонин сайхан юу байна вэ?

-    Би сайдаар томилогдохдоо дахин буцаж ирэхгүй гэдэг тооцоогоор ажлаа оноогдсон хугацаандаа хийдэг. Миний үйлдэл, алхам, шийдвэр болгон эргэж ирэхгүй гэдэг тооцоон дээр хийгддэг. 2000 онд ХЗДХ-ийн сайдаар томилогдчихоод хуулийн салбарын арван том хуулийг батлуулаад 2002 оны 9 сарын 1-нээс тэр хуулиудыг хэрэгжүүлж эхэлсэн юм. Энэ удаа бол хуулийн орц нь бүрэлдчихсэн юм чинь өөр зүйл рүү зорьж ажиллаж байна. Яаман дээр ганц хийх ёстой ажил байна. Энэ хэдэн албан хаагчаа болсон болоогүй байр сууцтай болгочих юмсан гэж битүүхэндээ бодож, горьдож эвийг нь харж явсан. Цагаан сарын өмнө хорин ажилтандаа байр өгсөн. Үлдсэн ажилчдынхаа нэрийн жагсаалтыг бэлэн болгоод сууж байна. Оны эцэс гэхэд 400-500 орчим айлын орон сууцыг ашиглалтанд өгөх болов уу гэсэн тооцоотойгоор ажиллаж байгаа. Үлдсэн хэсгийг нь энэ дотор чихчихвэл энэ яаманд ажиллаж байгаа жолооч, цэвэрлэгч гэсэн бүх хүмүүс байртай болчих байх.


-    Х.Баттулга сайд та хоёрын маргаан сүүлийн үед шуугиан тариад байгаа. Та яагаад дэд бүтцийн салбар руу тэр дундаа сайд байсан хүнтэй сөргөөцөлдөөд эхлэв ээ?. Тэр баримтуудыг өмнө нь мэдэж байсан юм бол одоо яагаад дэлгэж байгаа юм бэ?

-   Би сонгууль дөхөх үеэр ийм зүйлтэй таардаг хүн шүү дээ. Миний хувь заяа тийм юм уу, хашиж байгаа албатай холбоотой юм уу, эсвэл зан араншинтай холбоотой юм уу үнэхээр хэлэхэд хэцүү юм. 1998 онд М.Энхсайханы засгийн газар их хурлын нэр бүхий гишүүдийг тагнаж чангасан гэх хэрэг гарсан. Тэр хэргийг О.Дашбалбар, С.Зориг, н.Одонбаатар бид дөрөв шалгасан юм шүү дээ. Энэ ажлаас эхтэй хонзон явж байна. С.Зориг, О.Дашбалбар нь байхгүй н.Одонбаатар нь одоо хаана явж байгаа нь мэдэгдэхгүй байна. 2000 онд эд нар надад цагдаагийн ямар байгууллагыг хүлээлгэж өгснийг та нар мэдэж  байгаа байх. Цагдаа нь эрүүгийнхээ удирдлагад орчихсон. Монголыг 1990-ээд оны Орос орон шиг болгочихсон тийм нөхцөл байдалд эд нар надад ажил хүлээлгэж өгсөн. Түүний дараагаар манай цагдаагийхан эрүүгийн чиглэлээр айлгаж дарамталдаг хэрэг явдалтай тэмцсэн. Түүний өс хонзон 2002 онд гадаадын тагнуул болж М.Энхсайханаар дамжиж гарч ирсэн нь тэр. Би Монголд байдаг бүх дарга нартай муудалцсан. Одоо яригдаад байгаа нууц гэрээний асуудал бол Монголын засгийн газрыг болоод төмөр замын салбарыг туйлын хүнд байдалд оруулах асуудал байгаа юм. Төмөр замын асуудлыг ярихад засгийн газар дээр би өөр байр суурьтай байсан. Энэ бол С.Баярыг сайд байх үед яригдаж эхэлсэн асуудал. 2008 онд Гашуун Сухайт, Нарийн Сухайтын төмөр зам тавигдахад бэлэн болчихсон байсан юм. Төмөр зам барихаар хоёр компани 2004 оны засгийн газраас зөвшөөрөл аваад нэг нь 240 км төмөр зам, нөгөө 45 км төмөр замыг барихаар болж байсан юм. Зөвшөөрөл аваад мөнгө төгрөг, зураг нь бэлэн болоод техник эдийн засгийн үндэслэлээ хийлгэсэн байж байсан чинь энэ Х.Баттулга оросуудтай хамтарч өргөн төмөр зам барина гэдэг үлгэр яриад болиулчихсан. Тэгснээ л оросуудтай хамтрахаа болиод солонгосчуудтай хамтрахаар болсон гэсэн. Үүнийгээ бусад яам, засгийн газраар танилцуулаагүй. Солонгосчуудтай нууц гэрээ хийсэн.


-    Улс төрчид бие биедээ хэт их найр тавьснаас болж  хариуцлага гэдэг зүйл алдагдаад байгаа юм биш үү? Бие биендээ тавих хяналт суларснаас болж ийм асуудал гараад байгаа юм биш үү? Тэгэхээр чинь бид та нарт яаж итгэх юм бэ?

-    Би яаж мэдэх юм. Х.Баттулгын хойноос өдөр болгон цагдаа тавилтай нь биш. Миний хойноос өдөр болгон цагдаа тавилтай нь биш. Яаж тэрийг чинь хянадаг юм. Төрд алба хааж байгаа хүнд ерөөсөө л тогтсон зарчим байх ёстой. Ийм зарчимгүй хүмүүсийг ажилд тавиад байгаа болохоор хариуд нь төр эргэж алуулаад байна. Ноднин жил бензиний үнийг нэмсэн. Энэ чинь яг үүнтэй холбоотой. Тохирсон ажлаа тохирсон хугацаанд хийгээгүй байна гээд бензиний үнээ нэмсэн шүү дээ. Яг нарийндаа бол Ц.Нямдоржтой Х.Баттулга үзэлцээд байгаа юм биш. Таван толгойг яаж атгандаа оруулах вэ? гэсэн бизнесмэн хүмүүсийн далд дайн энд явагдаж байгаа юм. 2009 оны 4 сарын 18-нд Сингапурт урд айлын нэг /Хятад/-ын компанитай гэрээ байгуулаад Сайншандаас Таван толгой хүртэлх төмөр замын техник эдийн засгийн үндэслэлийг нь боловсруулна санхүүжилтыг нь хариуцна гэсэн юм яриад засгийн газраар  оруулсан. Хариуд нь Монголын засгийн газар Тавантолгойн ордын ашиглалтын онцгой эрхийг тэр компанид өгнө гэсэн гэрээнд Х.Баттулга гарын үсгээ зурсан байсан.

 
-    Үүнийг шалгуулж болдоггүй юм уу? Таны хэлснээр бол Х.Баттулга сайд байхдаа хувийн компани удирдаж байгаа юм шиг дураараа аашилж байсан юм байна шүү дээ.

-    Би бол ном журмын дагуу л ажиллаж байна. УИХ-ын гишүүн, сайд гэдэг хүмүүс чинь өрсөлдөгчөө АТГ-т өгдөг, матаас бичиж захиалга өгдөг ийм албан тушаал биш шүү дээ. З.Энхболдоос эхлээд хэдэн тийм хүн УИХ-д байна. Захиалга өгч өрсөлдөгчөө шалгуулдаг. Ийм нэг балиар арга бий болоод удаж байна. Би наад асуудлыг чинь шинэ сайдад нь судалж үз гэж өгсөн. Ерөнхийлөгч, ерөнхий сайд, УИХ-ын даргад өгсөн. Ажлын хэсэг гаргаж үүнийгээ шалгуул гэсэн шаардлага тавьсан. Миний эрх мэдэл ингээд дуусч байна. Би энэ сайдын суудал дээр сууж байгаа цагт дээрэм луйвар хийлгэж, ил далд хулгайны шинжтэй үйлдэл хийлгэхгүй. Миний амьдралын зарчим энэ. Намайг зөв гэх нь зөв, буруу гэх нь буруу л гэх биз.


-    Нэг өнцгөөс та өөрийн байр сууриа хэлдэг. Нөгөө талаас тэр хүн хамгаалдаг. Хоёр үнэн гэж байхгүй. Хамгийн эцсийн үнэнг АТГ-аас л хүлээх ёстой юу?

-    Би бол эцсийн үнэнг хэлж байна. Х.Баттулга бол асуудал үүсээд баригдаад ирэхээрээ ийш тийшээ үсчээд эхлэж байна. Анх ийм гэрээ байна гэсэн чинь “Тийм гэрээ байхгүй, цаад Ц.Нямдорж чинь худлаа ярьж байна. Хар тамхи, зэвсгийн наймаанд нууц гэрээ байдаг юм” гэж хэлээд бултсан. Дараа нь гэрээ нь энэ байна гээд гаргаад ирсэн чинь өөрөө барьж яваад "Засгийн газар надад зөвшөөрөл өгсөн юм, УИХ-ын дарга, ерөнхий сайд хоёр мэдэж байгаа" гэх ухааны юм ярьж бултсан. Тэгээд сүүлд нь тэр гэрээг чинь би нүдээрээ үзсэн гээд хэлсэн чинь тэгвэл наадах чинь төрийн өмчийн хороо мэдэж байгаа гээд дөрөв дэхь удаагаа бултсан. Цаад хүн чинь арга ядаж байна шүү дээ, зайлуул.


-    Ард түмэн таны ярьж байгаа зүйлд ямар үндэслэлээр итгэх ёстой юм?

-    Цагаан дээр хараар бичсэн гэрээ байж байна. Өөр юу хэрэгтэй юм. Тэгээд л болоо.Одоо тэр асуудлыг шалгадаг газар нь шалгах хэрэгтэй. УИХ нь шалгана биз дээ. Би бол баримжаагаараа юм ярьдаг хүн биш. Би хардаж ярьдаг хүн биш. Би арван жил прокурор хийж, хэрэг шалгасан хүн учраас яг нүдэн дээр туссан баримттай юм ярьдаг хүн. Наад дотор чинь нарийн юм байгаа. Хорин хуудас англи хэл дээр бичигдсэн гэрээнд Батзаяа, Х.Баттулгын гарын үсэг байна. Би ийм зүйл үзэж байж л юм дуугардаг. Түүнээс биш золбин юм яриад явж байдаг хүмүүстэй адилтгаж байгаа бол эндүүрэл шүү.


-    7 сарын 1-нд дөрвөн хүний амь үрэгдсэн. Онц байдал тогтоогоод бүх зүйлийг хуулийн тусгай үйлчилгээнд авсны дараа тэр хүмүүс амиа алдсан гэж байгаа. Үүний хариуцлагыг хэн хүлээх юм?

-    Би та нартай адил 7 сарын 1-ний хэргийг телевизээр нүдээ чилтэл харсан хүн. Надад хуулийн ажлын баримжаа байна. Цагдаа буудсан гэдгийг баараагүй тогтоосон гээд байдаг. Хэн гэдэг цагдаа ямар буугаар буудсан гэхээр тодорхойгүй. Үүнийг нь тогтоогоогүй байж замаас нь хүн шийтгэж болохгүй. Энэ өөрөө юу хэлж байна гэхээр алба хашиж байгаа хүмүүс ажилдаа тэнцэхгүй байгаагийн шинж. Хэргийн эзнийг тогтоох гэж эд нар ажиллахгүй байна. Яг эрэмбээрээ бол цагдаагийн тийм албан хаагч тийм буугаар буудсан байна гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд тэр хүмүүст шийтгэлийг нь үзүүлчихээд дараа нь удирдаж байсан дарга нарыг нь шүүх ёстой шүү дээ. Ингэж ажиллахгүй байгаа учраас эсэргүүцэл үүсээд байна. Цагдаагийн дарга нар бүгд хууль мэддэг. Нүдэн дээр нь хуулийг шүүх гишгэж байхад эсэргүүцэхгүй яах юм бэ? Би үүнийг хараад чимээгүй суугаад байх уу?. Миний аминд халгүй юм, надаас холуур юм гээд чимээгүй суугаад байх юм уу. Яршиг л байна. Би бол чадахгүй. Би энэ цагаан хэлмэгдүүлэлттэй эцсээ хүртэл тэмцэнэ. Цэргийн гэмт хэрэг гэдгийг чинь би арван жил үзсэн хүн. Гурван хуулийн хоёрыг нь би арван жил хэрэглэсэн. Нэгийг нь өөрөө бичиж оруулсан хүн. Би ардын армийн хошууч хүн. Цэргийн шүүхээр 1981-1990 оны гурван сар хүртэл шийдэгдсэн бүх хэргийг уншсан. Ямар тохиолдолд цэргийн гэмт хэргээр шийтгэдгийг би мэднэ.


-     Монголд шүүх сайхан болж байна гээд байдаг. Гэтэл хууль жирийн хүмүүст үйлчлээд байдаг. Эрх мэдэлтэй албан тушаалтай хүмүүст үйлчилдэггүй. Миний зөв гээд ямар нэгэн үндэслэл гаргаж ирээд тайлбарладаг. Энэ хууль хэзээ тэгш хэрэгждэг болох юм бэ? Шүүхийн энэ асуудал яг юунд байна вэ?

-    Монголын хууль бол болж байгаа. Шүүгчид нь болохгүй байгаа. Прокурор юмыг замаас нь замхруулж байгаа гэж би хэлдэг. Энэ буруу үйлдлийг чинь ярьдаг хүн алга байна шүү дээ. Ярьдаг ганц хоёр хүн байсан бүгд ертөнцийн мөнх бусыг үзээд дууслаа.


-    Таныг байр худалдаад авахын оронд сая долларын хаус хөлслөөд амьдардаг гэж байна. Энэ талаар Х.Баттулга сайд, Н.Энхбаяр дарга нар таньд асуулга тавьж байсан. Та бид нарын хүсэлтийг хүлээж аваад гэртээ хонуулаад энэ асуултанд хариулт өгчих боломж байдаг юм болов уу?

-    Очоод үзэхгүй юу. Тэрэнд нуугаад байх юм байхгүй.  Би сарынхаа зардлыг төлөөд хүний байранд сууж байгаа нь үнэн. Гэхдээ би байртай хүн шүү. Надад байр олж өгөх гэж сонин хэвлэлүүд, тэрний цаана суудаг эзэд их гүйж байх шиг байгаа юм. Нэг ширхэг палк 1200 төгрөгийн үнэтэй байхад, О.Дашбалбар эмнэлэг дээр мөнх бусыг үзэж байхад, би төмрийн зах дээр материал цуглуулаад явж байсан хүн шүү. Тэгэж байж би байраа босгосон. Энэ байрыг хэд хэдэн мөнгөтэй хүмүүс авсан юм байна лээ. Гурван жил хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ би энэ байраа нуугаагүй юм шүү. Одоо тэр АТГ нь шалгана биз. Би хашир хүн. Эд нар шиг харанхуй шөнө ус руу унаж байгаа юм шиг юм хийдэггүй. Би юу ярьсан гэхээр “Та нар наад байрныхаа мөнгийг барьсан компанид нь төлсөн биз. Төлсөн юм бол баримтыг нь авчирч өг. Тэгэж байж би орохгүй бол яг орсны маргааш Нямдорж, Ж.Оджаргалаас хахууль авчихлаа гэж шуугина шүү" гэж хэлсэн. Тэд нар мөнгөө төлөөд бичиг авчирч өгсөн. Намайг доромжилдог хоёрхон хэлбэр байдаг юм. Баримт олдохгүй болохоор Х.Баттулга, Н.Энхбаяр нар их зовж байгаа хүмүүс шүү дээ. Миний тухай юм олдохгүй болохоор их зовж байгаа хүмүүс шүү дээ. Арга ядаад доромжлолын хэлбэрийг бий болгож байна. 


-    Таны түрээсэлж байгаа байр 1 сая долларын үнэтэй юм уу?

-     Мэдэхгүй. Манай байгаа  байр таван давхар хүртлээ энгийн байр шиг. Гуравхан өрөө юм. Хоёр нойлтой. Том өрөө нь гал тогоотойгоо нийлсэн. Ердийн л байдаг байр.


-    Та тэрийг түрээслэхээ больчихвол яасан юм?

-   Миний хаана амьдрах нь хэнд хамаатай юм. Очоод шалгана биз. Миний бага хүүхэд 2006 онд гэрлэсэн юм. Би хотынхоо байрыг бага хүүдээ өгөөд тийшээ нүүсэн. Би 60 хүрээд тэтгэвэртээ гарвал хот руу орж ирэх ч үгүй. Би амьдрах газраа бэлтгээд авсан хүн. Илүү юмаар яах юм. Би хотын шуугиан, агаарт унтаж чаддаггүй. Тийм болохоор цаг гарвал хойшоо явдаг. Ийм зүйлээр хөөцөлдвөл юу ч олж долоохгүй. Манайд хоновол очоод хоно. Миний талаар жаахан бичиг. Энэ хүмүүсийг чинь ажилтай байлгамаар байна. Тийм мэдээлэл тавьж байж та нарт хэдэн төгрөг олддог юм байна лээ шүү дээ. Тэр хүмүүс жаахан мөнгөтэй болог. Миний амьдардаг байр 300 мянга хүрэхгүй долларын үнэтэй байшин юм. Хүний байранд байж надад мөнгийг нь үзүүл гээд байлтай нь биш.


-    Та ирэх сонгуульд нэр дэвших үү? 

-    Одоогоор шийдээгүй байна. Би энэ сонгуулийн нөхцөл байдал, цэцийн дүгнэлтийг харна. Төрийн асуудал, зарчим яриад ирэхээр үүнийг хувийн асуудал болгож хувиргаад ул мөрөө баллаж байгаад харамсаж байна. ЗТБХБЯ-аас хүмүүс дуудаж ирээд “Яаман дээр чинь завхрал явагдсан байна үнэнээ хэл” гэхэд “Ээ дээ, мэдэхгүй гээд бараг л ухаан алдаж унаад түргэн дуудахаас холгүй юм болж байна лээ”. Энэ завхрал хэзээ дуусах юм. Луйварчид хэзээ үүнийг зогсоох юм. Би сонгогчдод амласан юм. Би хулгай хийхгүй. Харин төрд шургалсан луйварчидтай ясаа цайтал үзэлцэнэ. Цаашдаа ч би үзнэ. Энэ бусармаг явдлаас болж дандаа ард түмэн, төр хоёр хохирдог. Одоо эргээд хар. Улсын чинь нэр хүнд, төмөр зам чинь байхгүй болсон. Аль хэдийн төмөр зам яваад эхэлчих ажлыг бүтэн дөрвөн жил нэг хүн Тавантолгойг гартаа оруулчих шуналдаа хөтлөгдөөд зогсоож чадаж байна. Ингэж ард түмэн болоод төрийг хорлож байна.


-     Тус тусдаа ингэж байхаар та хоёр нэг дор мэтгэлцэж болохгүй юу?


-   Би мэтгэлцээнд оролцохгүй. Үнэнийг хэлэхэд надад Х.Баттулга улс төрчийн хувьд, төрийн ажлын дадлага туршлагын хувьд ёстой сонирхолгүй субьект шүү дээ. Үнэнээ л хэлье. Хэтэрхий доошоо орсон хэрэг болно. Нэг хууль үйлчлүүлж үзсэн юм уу би мэдэхгүй байна. Ганц нэг хуулийн нэрийг мэдээд байх шиг байгаа юм. Тийм хүнтэй би яаж маргах юм. Жишээ нь, тэр З.Энхболдыг авчраад надтай эрүүгийн хуулиар маргуул даа. З.Энхболд чинь хуулийн ТМС төгссөн хүн шүү дээ. Зах зээл эхэлж юм замбараагүй байх үед хоёр жил суусан нэр зүүгээд хуулийн их сургуулийн диплом худалдаж авсан хүн. Би тийм хүнтэй яаж мэргэжлээрээ маргах юм. Би маргавал дээд шүүхийн ерөнхий шүүгчтэй маргана. Гэхдээ тэр надтай хуулиар маргаж чадахгүй. Ялгаа нь гэвэл би хэрэглэсэн, бичсэн. Тэр бол хэрэглэж байгаа хүн.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ч.Дашням: Ахлагч бүрэлдэхүүн бэлтгэхдээ орчин үеийн техник, технологи ашиглах ур чадвар сургаж байна
Э.Дашгаадан: “Цагдаа судлал” бакалаврын хөтөлбөрийг олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлтгэж байна
Багш нарын нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
Өнгөрсөн онд үйлдэгдсэн залилах гэмт хэргийн 89,2 хувийг арилжааны 9 банкны 30,162 дансыг ашиглан үйлдсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • (203.152.165.230)
    ene hun chini umtai um bnshdee la la
    2012 оны 08 сарын 12 | Хариулах
  • Зочин (180.149.92.9)
    Мэдээж муу санаатай хар новш. энэ муу унтаж чадахгүй бол бусад нь яах болж байна. амьдрах үхэх газраа их өндөр үнээр, авлигалын мөнгөөр бэлтгэсэн. авсаа хүртэл бэлдсэн гэсэн үг
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (180.149.92.9)
    Үнэхээр ёо ёо той юм байна. Тэрний төмөр цуглуулж байхад Дашбалбар ямар хамаа байнаа. энэ муу өөрөө цааш харуулсан л даа. хайран сайхан хүн
    2012 оны 04 сарын 09 | Хариулах
  • Зочин (122.201.18.133)
    neg boovond 2 noil .... boov ch gej dee jijigheen boojgo nd...
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • loihminii hiisen (49.0.172.196)
    minii hiisen um butsadgvi gechihejee alban tushaaltnii heregiin zyil angiig alga bolgood 272olon hvniig shorond oruulahaas abarsanHONGOR SUM .MI8.baganuur.geh metechlen olon zabaan um hiisen nvgeltei nohoi do chi
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (122.201.18.157)
    ene t1 gar odoo uuriiguu iu gej bodson iumbee muu mal harahaas buuljis tsutagmaar pizda
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Рагчаа (182.160.30.41)
    Нямдорж бүү солиор. Чиний төрсөн нь үнэн, үхэх чинь үнэн, бусад нь бүгд худлаа.
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Ee chaavaas.... (122.201.18.138)
    Estoi mestee ashiglaad buh busarmag uildliinhee barimtiig ustgaad bardam shaaj bnaa .
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Irgen (202.179.1.34)
    Urd ail gene uu.Yasan ih enhriilj bnaaa Hujaa geed helchihej chadahgui bn sh dee.
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Mal Nyamdorjid (202.179.1.34)
    Huuli gedeg chinii bichsen zohioliig zuwhun yaridaggui yum.Amidralaas urgan garsan zohioliig huuli gedeg yum.Battulga amidraltai yum hiij yawdag uchraas chinii orondoo zassan tsaasiig medeh shaardlaga ch baihgui.Unen galzuu soliotoi ni medegdehgui yum yarisan bgaa biz.Gal togoond hereldej bgaa 2 awgai ch enenees arai deer yum yarina daa.
    2012 оны 04 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Үндэсний хорооны XIV хуралдаан боллоо
    1 мин
  • Цаг агаарын мэдээ
    13 мин
  • Оюу толгой төслийн Монгол улсад ногдох өгөөжийг нэмэгдүүлэхээр санал нэгдэв
    19 мин
  • Үйл явдал: У.Шекспирийн "Ромео Жульетта" жүжгийг  Улсын хүүхэд залуучуудын театрын тайзнаа толилуулна
    28 мин
  • Хөвсгөл нуурт цөмөрсөн автомашиныг татан гаргалаа
    37 мин
  • Милан–Кортина 2026 өвлийн олимпын наадмаас Украины скелетон спортын тамирчин Владислав Гераскевич дайнд амь үрэгдсэн украинчуудын дурсгалыг хүндэтгэсэн зурагтай дуулга өмссөнөөс болж тэмцээнээс хасагдлаа
    15 цаг 36 мин
  • Сар шинийн баяраар хилийн боомтуудын ажиллах ХУВААРЬ
    17 цаг 3 мин
  • Улаанбаатар Метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 27 оролцогч оролцов
    17 цаг 33 мин
  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхлэгчдийг виртуал бүсэд бүртгэх хүсэлтийг онлайнаар хүлээн авч эхэллээ
    17 цаг 50 мин
  • “IT PARK 2.0 – Бүтээн байгуулалтын жил”-ийн хүрээнд хойд жигүүрийн интерьерийн нээлттэй уралдаан зарлалаа
    17 цаг 52 мин
  • “Цагаан сар-2026” нэгдсэн арга хэмжээний хүрээнд аюулгүй байдлыг хангах хяналт шалгалт хийж, заавар зөвлөмж хүргэж байна
    17 цаг 57 мин
  • Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал, ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга В.И.Матвиенко нар албан ёсны хэлэлцээ хийв
    18 цаг 15 мин
  • “Баярлалаа EASL, түр баяртай”
    18 цаг 58 мин
  • Залилангийн хэрэгт буруутгагдсан Францын биатлончин олимпын алтан медаль хүртэж, хохирогч нь 80-д орлоо
    19 цаг 3 мин
  • “Милан-Кортина”-2026: Э.Ариунтунгалаг 10 км-ийн чөлөөт төрөлд өрсөлдөнө
    19 цаг 40 мин
  • А.Баяр: Нийслэлийн түргэн тусламжийн төвд 3 жил ажилласан эмч нарыг гадаадын их сургуульд резидент эмчээр мэргэшүүлэх талаар ДЭМБ-д санал тавилаа
    20 цаг 3 мин
  • Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиотой уулзав
    20 цаг 47 мин
  • "Тусгаар тогтнол" киноны ЧИМЭГҮҮД
    22 цаг 4 мин
  • Н.Учрал: Аж ахуйн нэгжүүдийн зах зээлд нэвтрэх зардлыг бууруулж, бизнесийн хамтын ажиллагааг бодитоор хялбаршуулна
    22 цаг 18 мин
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
    22 цаг 47 мин
  • Сар шинийн барилдаан: Аймаг, цэргийн цолтны БҮХ цаг үеийн ШИЛДЭГ бөхчүүд
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
  • NBA-ийн супер одоос эгэл Монгол гавьяатыг ч дасгалжуулсан Танасис Скуртопулосын тухай баримтууд
  • Үгээрээ мөнхөрсөн их найрагч О.Дашбалбарын хэлсэн 10 эшлэл
  • Эрх чөлөөний шинэ салхи, Төрийн шагналт яруу найрагч Ренчиний Чойномын тухай 24 баримт
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Эх орондоо эгшиглэх дэлхийн баритон Э.Амартүвшин
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • Сар шинийн аймаг, цэргийн цолтны барилдаанд 19 АЙМГИЙН ХУРЦ арслан зодоглоно
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Дэлгэцнээ мөнхөрсөн Манж хаад, ноёдын дүр ба үе үеийн ЖҮЖИГЧИД
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • 24 БАРИМТ: Оюутан байхдаа саятан болсон Одонгийн Цогтгэрэл гэж хэн бэ?
  • Далай гүний хошуунаас даяар Монголд дэвсэн Хасын Шаравжамц гэж хэн байв?
  • Амралтын өдрүүдэд таны заавал үзэх 6 гоё үзвэр
  • Гурван удаа цагаадсан Н.Алтанхуягийг дахин шүүнэ
  • "IT's Your Vibe" уриатай 2026 оны өвлийн олимпын наадмын талаар таны мэдэх ёстой 24 баримт
  • ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН 34 ДҮГЭЭР СУРГУУЛИЙН БАГШ, СУРАГЧИД НИТХ-ЫН ТАНХИМД “МОНГОЛ ӨВ СОЁЛ” БИЙРИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГЭЭ ДЭЛГЭЛЭЭ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар нэрэмжит шагналаа дэлхийн дуурийн шилдэг баритон, Ардын жүжигчин Э.Амартүвшинд гардууллаа
  • Түүх, үнэ цэнэ, эрх чөлөөг өгүүлэх “Тусгаар тогтнол”
  • Д.Трамп: Иран тохиролцоонд хүрэхгүй бол "бөмбөгдөнө"
  • Гэр бүлээ аврахын тулд 4 км сэлсэн 13 настай хүүгийн БААТАРЛАГ түүх
  • “ДЭРЭН” КЛУБИЙН ӨСВӨРИЙН ТАМИРЧИД “YANGSHUO CUP” 2026 ОЛОН УЛСЫН ЦОМЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ, ЦОМ ХҮРТЛЭЭ
  • Өвлийн олимпод гурвантаа өрсөлдөж буй Б.Ачбадрах гэж хэн бэ?
  • Зах, томоохон худалдааны төвүүдийн уртасгасан цагаар ажиллана
  • АНУ-ын Конгресст Монголын бүлэг шинэчлэн байгуулагдав
  • Стратегийн болон үүсмэл ордуудын 60 хувийн өгөөжийг ард түмэнд ногдуулах тохиролцоонд хүрлээ
  • Улаанбаатарт 7 градус хүйтэн байна
  • Хөвсгөл аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
  • Г.Занданшатар: Эрдэнэтийн үүсмэл ордын өгөөжийн 60 хувийг ард иргэдэд ногдуулна
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Алдарт Эдвард Мүнчийн "The Scream" зураг Норвегийн Үндэсний Галерейгаас 50 секундэд хулгайлагдав
  • Улсын аварга малчны хүү, "Уран барилдаант" Б.Ренчинжүгдэрийн тухай сонирхолтой баримтууд
  • “Friends” цувралын Рэйчел Гриний дүрээр дэлхийд алдартан болсон Женнифер Жоанна Энистоны 12 баримт
  • "Түрүүлнэ гэсэн дээ" түрүүлсэн Сумын заан А.Тодмагнай гэж хэн бэ?
  • Н.Учрал: Худалдааны түр хэлэлцээрийг хэрэгжүүлснээр Евразийн зах зээл рүү экспорт 24.2 хувиар нэмэгдэнэ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК