Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Билгүдэ: Бүхий л зүйл бүжгийн хөдөлгөөн мэт харагддаг

2012-4-09
0
ЖИРГЭХ
bilgudee     ДБЭТ-ын залуу бүжигчин Ариунболдын Билгүдэтэй ярилцлаа. 18 настай энэ залууд дэлхийн хэмжээний “монгол мөрөөдөл” бий. Хүсэл зорилго дүүрэн тэрбээр “Сонгосон мэргэжилдээ хайртай болохоор бэлтгэлийн үед яг үнэнийг хэлэхэд цаг хэд болж байгаа бол гэж бодохоо ч больчихдог юм” гэсэн түүний яриагаар бидний ярилцлага өрнөлөө.
     ДБЭТ-ын залуу бүжигчин Ариунболдын Билгүдэтэй ярилцлаа. 18 настай энэ залууд дэлхийн хэмжээний “монгол мөрөөдөл” бий. Хүсэл зорилго дүүрэн тэрбээр “Сонгосон мэргэжилдээ хайртай болохоор бэлтгэлийн үед яг үнэнийг хэлэхэд цаг хэд болж байгаа бол гэж бодохоо ч больчихдог юм” гэсэн түүний яриагаар бидний ярилцлага өрнөлөө.

bilgudee-Саналыг минь хүлээн авч ярилцахаар болсонд тань баярлалаа. Тоглолтын өмнөхөн бэлтгэлтэй үед ихэвчлэн их орой тардаг юмаа даа. Ямар тоглолтын бэлтгэлтэй байв?

- Сайн байна уу? Удахгүй хөгжмийн зохиолч З.Хангалын “Эрдэнэсийн охид” бүжгэн жүжиг тавигдана. Энэ бүжгэн жүжигт уран бүтээлчид цөм бэлтгэж байгаа. Нэг мэдэхэд л цаг орой болсон байх юм. Сонгосон мэргэжилдээ хайртай болохоор бэлтгэлийн үед яг үнэнийг хэлэхэд цаг хэд болж байгаа бол гэж бодохоо ч больчихдог юм.

-Анх яаж сонгодог урлагт хөл тавьж, яагаад заавал балетийг сонгох болсон бэ?

- Энэ их сонин ш дээ. Би Нийслэлийн 45-р сургуульд суралцдаг байсан юм. Үнэндээ бол би хичээлдээ тийм мундаг сурлагатай байгаагүй. Тэгээд ер нь нэг л болохгүй байгаагаа мэддэг байсан. Ээж маань ч үүнийг гадарласан. Надад ямар нэгэн хүсч тэмүүлэх зорилго байдаггүй байлаа. Тэгсэн нэг удаа телевизээр зар явдаг юм байна. Хөгжим бүжгийн коллежийн Сонгодог бүжгийн ангид элсэлт авч байна гэсэн зар. Би бүжиглэх их дуртай. Хааяа МҮОНТ-ээр Хунт нуур гарахыг үзээд л суучихдаг байсан. Тэр хөгжмийн хэмнэл, бүжигчдийн хөдөлгөөн, илэрхийлэл гээд л дотор нь бүр автчихдаг байсан. Тэгээд л тэр зарыг хараад шууд л ээждээ хэлж анх очиж бүртгүүлж байсан. Тэр үед би 6-аар ангид сурдаг байсан юм.

-Бүжгийн, тэр дундаа сонгодог бүжгийн ангид элсэн ороход бүр бага наснаас нь элсүүлдэг санагдах юм?

- Тийм тийм. Тэр үед намайг ийм хөгшин сурагч уу? Гээд л багш нар гайхаж байсан. Гэхдээ би шалгалтаа өгөөд тэнцсэн юм. Урьд нь би Спорт цогцолборт чөлөөт гимнастикаар хичээллэдэг байсан юм. Тийм болохоор ерөнхийдөө гайгүй байсан. Тийм ч хол хөндий байгаагүй. Гэхдээ нэг хэсэг гимнастикаар хичээллэхээ больсноос хойш бие хөшөөд анх сунгалтын дасгал хийж хэдэн цагаар бэлтгэл хийдэг байхад шантрах үе байсан ч өөрийгөө тайзан дээр бүжиглэж байгаагаар төсөөлөх бүрт улам зоригждог байсан.

-Анх хэзээ тайзан дээр гарч байв? Одоо ДБЭТ-ын бүжигчин гэж явдаг гэсэн байхаа.

- Анх 2009 онд Жизель бүжгэн жүжгээр тайзан дээр гарч байсан. Олны хэсэгт орж байсан ч гэсэн тэр том тайзан дээр гарна гэхээс зүрх оволзоод,маш их сандарч байсан. Тайзан дээр гарахад яг л газраас хөндийрөөд хаа нэг сайхан газар очсон юм шиг л санагдаж билээ. 2010 оны 10 дугаар сард би ДБЭТ-тай албан ёсоор гэрээ байгуулж бүжигчин нь болсон. Миний багш болох МУСТА Х.Мөнгөхөлөг намайг анх дуурь руу хөтлөөд явж билээ. Тэр үед ДБЭТ-ын бүжигчин болно гэж төсөөлөө ч үгүй байсан. Багш маань намайг анх шалгаж байсан. Бас одоогийн энэ сонгодог урлагийн хүндтэй тайз руу хөтөлж авчирсан юм.

-Хүн бүр сайхан зүйлд дурлахаараа түүнээсээ хамгийн, хамгийн гэх тэр мэдрэмжийг олж авдаг гэж боддог. Чи бүжиглэж байхдаа юуг мэдэрдэг вэ?

bilgude- Та Билли Элиот гээд киног үзэж байсан уу?

-Тиймээ. Үзэж байсан.

- Тэр кинон дээр гардаг шиг бүхий л зүйл бүжгийн хөдөлгөөн,хөгжмийн хэмнэл мэт харагддаг. Хөл доор хий агаар хөвсөлзөж байгаа юм шиг л бүжиглээд л яваад баймаар санагддаг. Яг л нисч байгаа мэт сэтгэгдэл төрдөг. Хамгийн гүн,хамгийн сайхан мэдрэмжийг би сонгодог бүжгээс л мэдэрдэг.

-Мэдээж үлгэр дурайлал авдаг, хүндэлдэг бүжигчид байдаг биз дээ?

- Байлгүй яахав. Миний урд гишгэж яваа.Надаас илүү туршлагатай бүжигчдээ бүгдийг нь хүндэлдэг. Мэдээж үлгэр дуурайллын хувьд Х.Мөнгөнхөлөг багшаасаа, МУГЖ Д.Алтанхуяг, Г.Цолмон гээд л олон олон чадварлаг уран бүтээлчдийг харж тэднээс үлгэр дуурайлал авдаг.Мөн Оросын алдарт балетчин Иван Василев, Михайл Брошников гээд л зэрэг мундаг бүжигчдийн тоглолтуудыг харж олон зүйл сурч авдаг. Залуу болохоор суралцах зүйл их байдаг. Тиймээс боломж л гарвал суралцаж, мэдэж авахыг л хичээдэг.

-Оны өмнөхөн 18 нас хүрсэн гэж байсан. Чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлдэг вэ?

- Би мэдээж залуу хүн. Бусад үеийнхэнтэйгээ адил л өнгөрүүлдэг. Интернэтээс хэрэгтэй мэдээллүүдээ олж авах, хааяа бас тоглох, найзуудтайгаа кино үзэх гээд л. Гэхдээ боломж гарвал интернэт дэх бүжгэн жүжгүүдийг үзээд суучихдаг. Гэхдээ бэлтгэл ихтэй байдаг болохоор ер нь бол зав их ховорхон гардаг. Ядардаг ч гэсэн би хүсэл мөрөөдлийнхөө төлөө л хөлсөө урсгаж байгаа гэж бодохоор сайхан байдаг. Сонгодог урлаг гэдэг өөрөө хүнд хамгийн том хүмүүжил өгдөг гэж би боддог.

-Урлагийн хүн гээд ярихаар заавал нэг асуултыг асуудаг. Би ч бас асуух гэж байна. Танай гэрт урлагийн хүн байдаг уу?

- Яг сонгодог урлагийн хүн бол байхгүй. Эгч маань надтай нэг сургуульд уртын дууны ангид суралцдаг. Ээж минь харин киноны дуу оруулагч жүжигчин хүн бий. Одоо Монгол телевизийн кино албаны дуу оруулагч. Тэгэхээр манай гэрт урлагийн хүн байхгүй гэж хэлэх боломжгүй байгаа биз. Эмээ минь их сайхан дуулдаг хүн байсан. Өвөө минь харин их сайхан зурдаг хүн байсан гэдэг. Цаанаасаа л урлагийн хүн болох хувьтай байсан юм байлгүй гэж боддог доо.

-Орчин үеийн бүжгийн төрлүүдээс сонирхдог л биз дээ?

- Сонирхдог. Надад модерн бүжиг таалагддаг. Сэтгэмж, илэрхийлэл гээд л. Мэдээж монгол ардын бүжиг маань ч гэсэн гайхалтай. Миний бодлоор бол сонгодог бүжиг бол бүжгийн хаан гэж боддог. Нэг ёсондоо дотоод,гадаад гоо сайхны цогц илэрхийлэл гэж боддог. Бүжиг гэдэг дотроо олон янз ч нэг л үндэстэй. Тиймээс бүхий л төрлийг нь сонирхдог, туршдаг байх нь бүжигчин хүний л зан байх даа.

-Хүсэл мөрөөдлөө үгээрээ зураглаач гэвэл?

- Миний хамгийн ойрын хүсэл мөрөөдөл бол Дон Кихот бүжгэн жүжгийн ядуу үсчин Базилийн дүрд тоглохыг хүсдэг. Тэр нэг тийм ихэмсэг хирнээ,энгийн, хайр дурлалдаа шатсан тийм залуугийн дүр. Харин ирээдүйд Монголын нэрийг дэлхийд цуурайтуулсан чадварлаг бүжигчдийн залгамж халаа болохыг хүсдэг. Монгол хүн сонгодог бүжгээр яагаад дэлхийд нэгт бичигдэж болохгүй гэж. Тэгээд “энэ бол монгол хүн,монгол балетчин” гэж хэлүүлэхийг хүсдэг. Би сонгодог урлагийг сонгосондоо одоо болтол баярладаг. Яагаад гэвэл надад хүсэл мөрөөдөл бий болсон.

-Мэдээж багагүй хугацааг энэ том орон зайн нэг хэсэг болж өнгөрүүлж байгаагийн хувьд сонгодог урлагт юу хэрэгтэй гэж боддог вэ?

- Хүмүүс сонгодог урлагийг мэдэрдэг,хайрладаг байгаасай гэж хүсдэг. Ялангуяа залуу хүмүүс. Миний үеийн олон залуус балет,сонгодог урлаг гэж мэддэггүй нь харамсалтай санагддаг. Тиймээс дунд сургуульд байхаас нь л урлагийн, тэр дундаа сонгодог урлагийн тухай мэдлэг олгодог байх хэрэгтэй л гэж боддог доо.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    6 цаг 36 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    8 цаг 45 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    16 цаг 42 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК