Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн дутуу төрсөн нярайн тасагт зүрхний цооролыг эмчлэх, чөмөг шилжүүлэн суулгах зэрэг хүнд хагалгаа хийх боломжтой бүрджээ.
Тодруулбал, тус төвийн нярайн тасагт орчин үеийн өндөр хүчин чадалтай оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжүүд суурилуулсан байна. Тус аппаратуудын тусламжтайгаар дээрх хагалгаануудыг хийх боломжтой аж.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд сүүлийн жилүүдэд олон улсын стандарт шаардлагад нийцсэн компьютер томографикийн аппарат эмчилгээ оношилгооны багаж төхөөрөмж суурилуулсны үр дүнд өмнө нь гардаг байсан хүндрэлүүд багассан талаар эмч нар хэлж байгаа юм.
Энэхүү багажийг суурилуулсанаар заавал гадагшаа гарч өндөр зардлаар хагалгаа хийлгэх шаардлагагүй болсоноороо онцлогтой гэдгийг Эрүүл мэндийн яамны удирдлагууд хэлж байв.