Ардчилсан намын зарим гишүүд намын дарга З.Энхболдыг уучлалт гуйхыг шаардаж, эсэргүүцэл илэрхийлсэн.
Тодруулбал АН-ын дарга З.Энхболд “Цензургүй яриа” нэвтрүүлгээр орохдоо, намыг даргад өрсөлдөж буй хүмүүсээс УИХ-ын гишүүдийг дэмж гэсэн утгатай уриалга хэлсэн”-д дургүйцсэн намын гишүүд ийнхүү мэдэгдэж байгаа аж. Мөн тус нэвтрүүлгийн үеэр З.Энхболд “Л.Гантөмөрийг нэр дэвшигчээс хас” гэж хэлсэн нь намын дүрмийг зөрчиж байна гэж үзэж байгаа гэдгээ илэрхийлээд байгаа.
Тэгвэл энэхүү үйл явдлыг Ардчилсан намын зарим гишүүд эсэргүүцэж, З.Энхболдыг уучлалт гуйх шаардлагагүй, түүнийг намын дүрэмд нийцсэн зөв зүйл хэлсэн гэдгийг тодотгож байна. Учир нь телевизийн төлбөрт нэвтрүүлэгт Л.Гантөмөрөөс бусад нэр дэвшигчдийн зургийг тавьж байгаад муулж буй нь түүний захиалгат нэвтрүүлэг гэж үзэхээс өөр аргагүй. Намын дүрэмд зааснаас харш зүйл хийсэн бол нэр дэвшигчийн жагсаалтаас хасах нь шударга ёсонд нийцнэ гэж мэдэгдсний төлөө намын даргыг уучлалт гуйх гэж шаардаж байгаа нь зохисгүй үйлдэл гэж үзэж байгаа аж.
Ямартай ч Ардчилсан намынхан намын даргын сунгаанаас болж тус намынхан нэлээд хэд хуваагдаад байгаа бололтой. Харин эл асуудал хэрхэн шийдэгдэхийг бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (11)