Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд “ЮП” ХХК-ийн захиалгаар “Их мөрөн цамхаг” ХХК-ийн барьж буй “Дэлгэрэх” хотхоны барилга дээр өчигдөр 20.00 цагийн үед осол гарчээ.
Ослын улмаас зургаадугаар давхрын тагтан дээр хэв хашмалын тулаас хийж байсан БНАСАУ-ын иргэн Пак Сон Ил /27 настай эрэгтэй/ нас барсан байна.
Ослын газар Нийслэлийн Цагдаагийн болон Мэргэжлийн хяналтын байгууллага шуурхай ажиллаж холбогдох арга хэмжээг авчээ. Одоогоор шалгалт үргэлжилж байна.