Энэ сарын 11-ний өдөр Японы сүмо бөхийн холбооны өвлийн тойргийн барилдааны үеэр Фүкүока мужийн Китакюшү хотын биеийн тамирын зааланд Их аварга Хакүход хаягласан нэгэн захидал ирсэн нь тус газрын цагдаагийн байгууллагыг сандралд оруулжээ. Учир нь тус захианд Их аварга Хакүхог ална хэмээн заналхийлсэн байжээ. Уг нь захидал шуудангаар ирсэн бөгөөд эрэгтэй хүний хуурамч нэрээр явуулжээ. Ингэхдээ хаягаа “Фүкүока хотын Тэнжин гудамж” гэх одоогоор байхгүй хуучин газрын нэг бичсэн байна. Энэ талаар Японы сүмогийн холбооны удирдах зөвлөлийн тэргүүн Кагамияма “Энэ тухай мэдээлэл ирсэн. Тухайн үеийн тойргийнг барилдааны тэргүүлэгч болон цагдаагийн байгууллага үнэн мөнийг тогтоох болно” гэх тайлбарыг өгсөн байна. Цагдаагийн байгууллага захидал дээрх хуурны хээг шалгаж хэн явуулсныг олохоор ажиллаж байгаа аж.
Сэтгэгдэл (12)