Өнгөрсөн баасан гарагт Төрийн ордонд ТЕГ-ын дарга асан Б.Хурцын асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг болж байх үеэр УИХ-ын чуулган хаалттайгаар хуралдаж Б.Хурцыг БНСУ-д онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайдаар томилсон билээ.
Тэгвэл “Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө УИХ-ын парга М.Энхболдод хариуцлага хүлээлгэх хэрэгтэй” УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж мэдэгдлээ. Тэрбээр “Иргэдээ сонсож хуралдаж байхад нөгөө талд УИХ-ын чуулганыг хаалттай хуралдуулна гэдэг УИХ-ыг удирдаж байгаа хүн ямар түвшинд хүрсэн бэ гэдгийн л жишээ. Нэг өдөр тэвчиж болно доо. Нэг хүнтэй холбоотой асуудлаар иргэд энд хуралдаж байхад яг зэрэгцүүлээд хаалгаа хаагаад хуралдана гэдэг байж болох уу. Хэлэлцүүлгийн үеэр яригдсан асуудлууд бол бүгд ноцтой.
Тагнуулын газар ийм хэргүүд шалгаж байхад Дээд шүүхийн шүүгчийнх нь эхнэр тэндэхийн мөнгийг барьж байна гэдэг чинь. Ядаж л авгай нь тагнуулын газар ажилладаггүй шүүгчээр хэрэг мөшгүүлж болно доо. Энэ бол аюултай асуудал. Би улс төрчийнхөө хувьд эцсээ хүртэл явна. Баасан гаригт чуулганы хуралдааныг нээлттэй сонсголтой давхцуулж хаалттай хуралдуулна гэдэг дээд зэргийн хариуцлагагүй асуудал болсон. Зөвхөн энэ үйлдлийнх нь төлөө энэ нөхөрт хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Хариуцлага тооцуулах талаар ярьж болно” хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл (91)