Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Иван, И Ван бид гурав

2015-4-13
0
ЖИРГЭХ

 

Иван бид хоёрын хувь заяа адилхан гэдгийг хүн бүхэн мэднэ. Коммунизм байгуулах гэж хэсэг үзсэн. Чадаагүй. Харин энэ хугацаанд бид хоёр хатуу дарсанд жаахан гүнзгий орсон тал бий. Сэтгэлгээний хувьд ч бид хоёр адилдаа адил, годилдоо годил явлаа. Үлгэрт гардаг шиг сайхан амьдрал нэг л өглөө ирнэ гээд хөлсөө асгартал хөдөлмөрлөж явав. Харин баярлахдаа жагсана. Удирдагчдаа шүтнэ. Бас хар өнгөтэй юмыг хар гээд хэлчихэж чаддаггүй байв. Тийм зориг ч байсангүй Ерөнхийдөө ийм маягаар бид хоёр 70 шахам жил дөрөө харшуулсан юм. Их ч юм үзэв. Холын ч зам туулав. Би л гэхэд энэ хугацаанд капиталзм гэх нэгэн “хар ангал” дээгүүр харайх гэж хамаг чадлаа баржээ. 

 

Гэтэл Иван бид хоёрын хувь тавилан ерөөсөө л нэг гэдгийг батлах мэт 90-ээд оны эхээр зах зээл гэгчид хамтдаа хөл тавилаа. Би ч амрав. Яагаад гэхээр харайхаар л дунд нь унаж үхчих гээд байсан “хар ангал” дээгүүр шувуу шиг дүүлэх хэрэг гарсангүй. Туулахаар боллоо. Иван ч бас оров. Гэхдээ намайг бодвол түүний цусанд капитализмын эс ширхэгээс бага зэрэг байсан болохоор “ангалыг” туулах арга хэрэгсэл олонтой байв. 

 

Гэтэл одоо нөгөө муу Иван чинь өөр болж байна. Архины үйлдвэрт ажилладаг Иван найз маань үйлдвэрээсээ авдар архи хулгайлаад, хашаагаа давуулан хямдхан худалдаж, тэр мөнгөөрөө надтай архиддаг байсан зангаа гээжээ. Ер нь татгалзах талдаа орж. Ах дүү гээд л бие биенээ шүлсдээд байдаг сайхан заншлаа гээсэн бололтой байна. Тун хямсгар болж муу хар ....чинь. Наад зах нь тэр Путин гэгчийг хар. Оросыг гартаа бүхэлд нь хаашаа ч зайлахын аргагүй оруулав. Ингэснийхээ хүчинд хоромхон зуур асар бяртай болж. Одоо тэдэнд айх юм алга. Америк битгий хэл, НАТО, Европынхны өөдөөс дунд хуруугаа гозойлгож байна. 1990-ээд онд юун ингэхтэй мантай. 

 

Ингэхэд Иваны эх орон том. Зовлон нь ч том. Бие нь хүртэл надаас том. Том бүхний хөдөлгөөн удаан байдаг тул түүнийг би надаас өмнө өөрчлөгдөнө гэдэг гонжийнжоо ухааны юм бодоод тайван гэгч нь тамхиа нэрж суусан юм. Ухаандаа баавгай мэттэй зүйрлэн бодож суусан хэрэг. Гэтэл энэ тэнэг хар толгой эндүүрчээ. Эдүгээ Иван маань энэ ертөнцийн хэрэг явдлыг огт өөрөөр хардаг болсон байна. Хамгийн гол нь хойч ирээдүйгээ бэлтгээд авах нь чухал гэж үзэж. Мөн нөгөөдүүлдээ энэ ертөнц дээр мөнгө юу ч биш, тэр дундаа хамгийн хүчтэй нь бүүр биш, мөн мөнгө бүхнийг дийлдэг юм биш, ялангуяа аз жаргалын түлхүүр огт биш гэдгийг сайтар ойлгуулсан байна. Харин эх орондоо эрх чөлөөтэй, амар амгалан амьдрах, өвчин зовлонгүй байх,  эцсийн эцэст хүн хэмээгч нь өөрийнхөө хийж буй ажил төрөл, амьдралаасаа сэтгэлийн асар их таашаал эдлэхийг л аз жаргал хэмээнэ гэдгийг нөгөөдүүлдээ айхтар ойлгуулжээ.

 

Товчхондоо Иван болоод түүний хүүхдүүд ийм л юм ярьдаг болж. Уг нь миний найз Иван нэлээд хэнэггүй нэгэн байсан юм шүү дээ. Надтай  энэ талаараа тун адилхан байж. Бид хоёр нийтийн тээврийн хэрэгсэл дотор тамхи баагиулан шүлсээ хаях асуудал энүүхэнд. Цахилган шатан дотор заримдаа “морь харж” орхино.

 

Гэхдээ Иван маань надаасаа бүүр ч тасраад явчихсан юм бас биш шүү. Иван биеэ үнэлэгчтэй бол би ч биеэ үнэлэгчтэй. Тэр ДОХ-той бол би ч ДОХ-той, Дээр нь өглөө босоод харахад л нэг хөлдөж үхсэн хүн гудамжинд түнтийтэл хэвтэж байдгийн дээр хүүхдүүд маань сонин заран гүйлдэж, ажилгүйчүүд хонгил траншейгаар хоног төөрүүлж яваа нь үнэн. Гэтэл амьдрах аргын хувьд харин бидний хооронд тун их ялгаа гардаг болжээ. 

 

Зүгээр л энгийн жишээ авья л даа. Наад зах нь гэхэд манайхан хүмүүсээ яг автобусанд суухтай уралдуулан хогоо манартал шүүрдэж эхэлдэг бол тэнд үгүй. Хар үүрээр амьтан хүний хөдөлгөөн эхлээгүй байхад ус шүршиж байгаад аятайхан цэвэрлэчихнэ. Тийм болохоор Иван автобусанд суухдаа хамар амаа даран, ханиаж найтаадаггүй. Мөн Иван хавар эртээ гэгч цэвэр, бохир дамжуулдаг хоолойнуудаа цэвэрлээд янзалчихдаг бол би үгүй. Яагаад гэхээр өвөл болоо ч уу, үгүй ч үү гэж боддог. Тийм сайхан тайван сэтгэлтэй. Харин Иван адгадаг болсон байна лээ. Хэзээ үхэхээ мэдэхгүй байж капиталистууд шиг цаг хугацаатай уралдаад л. 

 

За энэ ч яахав, аж ахуйн талын асуудлууд. Гэтэл Иван бид хоёрын сэтгэлгээ сүүлийн үед нэлээд өөр болоод ирлээ, хөөе. Би чинь ингэхэд Иваны газар нутгаас даруй хэд дахин өргөн уудам сэтгэлтэй гээд цээжээ дэлдэж суух тун дуртай. Өөрөөр хэлбэл муу Иваныг бодвол хийсвэр сэтгэлгээ сайтай гэсэн үг. Гэтэл Иван болохоор зовлон гамшиг туулж , дайн тулаан үзсэн учир арай ондоо. Ямар ч байсан над шиг амны билгээс ашдын билэг гэсэн шүү юм яриад гар хумхин сууж байдаггүй. Одоо тэр амьдралынхаа төлөө өөрөө л тэмцэхгүй бол хэн ч намайг хайхрахгүй гэдгийг маш сайн мэдэрсэн байна лээ. Өөрөөр хэлбэл хувь заяа тань өөрийн чинь гарт яваа гэдгийг маш сайн ойлгосон гэсэн үг. Ингэхэд Иван их өөрчлөгджээ, зайлуул. Тухайлбал, тэр ханан дээрээ хивс хадахаар боллоо гэхэд заавал хажуугийнхаа айлаас зөвшөөрөл авдаг болсон байна лээ. Би үгүй. Харин ч  шөнөжин хөгжим тачигнуулан, архи ууж агсан тавин унтуулаагүйнхээ төлөө уучлалт гуйх нь байтугай хар өглөөгүүр хаалгыг нь  нүдэн шил архи зээлээч хэмээн хэлж чаддаг. Үнэхээр уудам сэтгэлтэй ард түмнээс төрсөн хүн гэдэг огт өөр шүү дээ.

 

Өө золиг, мартсанаас бид хоёр хэрхэн архиддаг талаараа дурсахгүй өнгөрвөл ёстой алдас болох юм байна. Манай хоёрын аль алинд архи гэж идээ ус цас шиг элбэг. Ууна ч, дуулна ч, хордоно ч, үхнэ ч. Иван уухаараа их сайндаа л Гитлерийг устгасан тухайгаа ярина. Үнэн худлыг ёстой бүү мэд. Би болохоор тийм ч даргыг танина, ийм ч даргатай төрөл садан, төчнөөн алдартай хүнтэй архи ууж явлаа гэх зэргээр ханхалзаж байснаа л муухан санадаг. Ингэхэд ихэнх европчууд ганц хундагыг бүтэн цагийн турш шимэн ууна. Түүнийхээ араас даруулга болгон ямар нэг юм хивдэг. Бид хоёр тэгдэггүй. Нэг хундага битгий хэл хэд хэдэн шилийн дараа ч даруулга хэрэглэхгүй. Тэрчлэн бид хоёр архи уухын тулд хээр гардаг бол европчууд хээр гарахын тулд хуруувчин чинээ хундагаар ганц татна. Ичмээр. Мөн тэд архийг гагцхүү уух ёстой газар нь уудаг бол бид хоёр дэндүү ардчилалтай гэмээр хүртдэг. Ажил дээрээ ууж болно. За тэгээд гудамж талбай, гарааж, саун тэр ч бүү хэл билльярд тоглох газар руу ч архи уухын тулд очно. Архи уухын тулд заримдаа анд явна. Бас архийг өдөр шөнө хэзээ ч хүртэхэд бэлэн явдагаараа онцлогтой. 

 

Ерөнхийдөө бидний хооронд аар саархан ялгаа байгаа ч тэр нь өдөр ирэх дутам арилсаар байгаа гэдгээ энд хэлэх нь зүйтэй байх. Ялангуяа ахуйн хүрээнд. Би л гэхэд ямар ч тансаг зоогийн газар орсон ганц амны халбагаар бүгдийг нь гайхалтай янзалж чаддагаа аажим аажмаар гээж байгаа. Сэрээ, хутга, шүдний чигчлүүр гээд бас бус зүйл байдгийг мэдэх болсон. Одоо харин улстөрийг ойлгодог ялгаагаа аль болохоор хурдан арилгах юмсан хэмээн өөрийн эрхгүй бодогддог. Ялангуяа энэ талаар манай дээдэс суудлаа олоод орхиосой, тэгвэл ганц сайн гүйгээд орхих юмсан гэх атаархуу сэтгэл энэ муу Иваныг харахаар төрөх болов. Ялангуяа энэ цаг үед. Яагаад гэхээр Иванууд эдүгээ хаана хаанаа суудлаа ч, гүйдлээ ч олоод авав бололтой. Гэтэл миний байж байгаа царай нэг л биш ээ.

 

Амьдрал нь гэж авах юмгүй мөртөө нэг их газар шороондоо ухаангүй хайртай хүн болж хувирлаа. Огтхон ч ойлгохын аргагүй юмны төлөө ойлгосон юм шиг тэмцдэг болов. Эцэстээ чадахгүй юм ч гэж үгүй, чаддаг юм ч гэж байхгүй, мэдэхгүй юм ч гэж үгүй, мэддэг юм ч гэж байхгүй нэгэн болж хувирлаа. Ингхэд төр болоод төрийн түшээд хэмээх нөхдүүд намайг ийм болгоход асар их гавъяа байгуулав. Наад зах нь тэд “Эрдэнийн хишиг” ч гэх шиг янз бүрийн юм гаргаж ирээд, чи хачиг шиг бай, чамайг хувалз болгоё гээд шалаад суучихна. Хувалз ингэхэд хожим хойноо яадаг билээ. Нэг л өглөө тэнтийтэл газар уначихсан үхлээ хүлээгээд хэвтэж байдаг шүү дээ.  Хамгийн гачлантай нь түшээд маань надад зориулж нэг хууль гаргаад, өөрсдөдөө зориулж бас нэг өөр хууль гаргаад байх юм. Бүүр толгой эргүүлж орхино. Мөн миний капиталзмын үед  махаа зулгаан байж олсон мөнгөнөөсөө өгсөн татварыг хашрууд нийлж байгаад хулгайлчих юм. Хамгийн хэцүү нь энэ. Харин Иваны амьдардаг орны төр ингэхээ бараг больсон гэнэ лээ. Атаархмаар. 

 

Ерөнхийдөө Иван бид хоёр шинэ орчинд хөл тавьснаас хойш бараг адил хугацаа туулсан ч нэг иймэрхүү маягтайгаар хорвоогийн бор хоногийг өнгөрөөж байна. Харин энэ дашрамд хэлэхэд урд хөршийн И Ван ах бид хоёроос хамаагүй дээр амьдарч яваа. Уг нь саяхан л Иван бид хоёр архи уухаараа түүнийг үхтэл шоолдог байж билээ. 

 

И Ван гэж манай Улаанбаатарын “Ногоон нуур” орчим хашааныхаа гадна урагшаа хараад нарлаж суудаг, хөвөнтэй хөх өмдтэй нөхөр байв. Ихэнхдээ нэрээр нь дуудахгүй. Муу хар хужаа л гэнэ. Их сайндаа л “хар” гэсэн үгээ хасна. За тэгээд л шуналтай, муналтайгаар нь дуудаж, харааж зүхнэ. Бохир заваанаар нь цоллоно. Иддэг ганц хоол нь мантуу гэж боддог байв. Ер нь хамаг муу муухай бүхний жишээ байлаа. Гэтэл яав. Гэнэтхэн нөгөө хужаагаараа тэжээлгээд эхэлдэг юм байна. Хамаг бүхнээ л урагш нь зөөлөө. Гурил будаа авчирлаа. И Вангаас авсан юмаа Иван руу аваачиж хэсэг давхив. Ингэснийхээ хүчинд ямар ч байсан зах зээлийн нийгмийн шилжилтийн шатанд хөлөө тавилаа. Түүнээс хойш өдгөөг хүртэл шилжиж байна. Хэзээ шилжиж дуусахыг ч бүү мэд. Гэтэл И Ван хог аль эрт шилжчихсэн сууж байв. Угийн муу санаатай золигнуудын мөн чанар ийм л байгаа юм. 

 

И Ван ингэхэд Иваныг бодвол уух талдаа муу. Харин идэхдээ мангас аа, мангас. Юу ч хамаагүй иднэ. Эрээлж цээрлэх ч юм байхгүй. Мөн И Ван бид хоёрт адил ч зүйл бий. Өөр ч юм байлаа. Тэр ажил голдоггүй тэнэг байв. Би бол түүнээс арай ухаантай тул голно. Бас шилнэ. Тухайлбал, И Ван өчүүхэн бага хөлсөөр хөлдүү жорлон өвөлжингөө ухчихдаг байсан юм. Би бол ёстой гонж. И Ван ганц зоосны төлөө амиа өгөхөөс буцахгүй. Харин би бол дэлхий шиг уужим сэтгэлтэй ард түмний хүү болохоороо нэг муу таван цаасан дээр огт гар татдаггүй. Ер нь И Ван бид хоёр хэзээ ч эвлэрэхээргүй хүмүүс гэдгийг ганцхан жишээгээр баталж болно. Гадаадад ажиллаж амьдарч байгаа гадаадын иргэдийг бид цагаач гэдэг юм. Тэгээд зах зээлийн үеэс хойш энд тэндгүй цагаачлан гараад амьдарч байгаа монголчуудаа миний бие цагаач гээд дуудах гэтэл “Хуа цяо” хэмээх үг хятадаар “Цагаач” гэсэн үг болохыг мэдээд шууд дургүй хүрч байгаа юм чинь. Түүнээс хойш гадаадад жаахан хууль бус маягаар амьдарч яваа нэгнээ “харласан” буюу өөрөөр хэлбэл “харлагч” хэмээн дууддаг болоод байгаа юм. Зөв биз дээ.  

 

Ерөнхийдөө И Ван бид хоёр хэзээнээсээ найз байгаагүй болохоор өөр нэг их хэлэх юм алга. Гэхдээ ажаад байх нь ээ, мань эр сүүлийн үед өөр болсон байна шүү. Шургааган хашааны гадаа мантуугаа эмтэлсэн шигээ урд зүг рүү ширтээд сууж байдаг асан хөх өмдтэй найз хужаагаа Улаанбаатараас хайгаад олсонгүй. Харин өндөр өндөр байшингийн гаднаас үнэтэй үнэтэй машин хөлөглөсөн “муу хар” хужаанууд бөөн бөөнөөрөө гарч байхтай таарав. Ер нь их өөр болжээ, тэд. Ингэхэд энэ зууныг жартгай нүдтэнгүүдийнх гээд байхаар нь намайг хэллээ гэж бодоод хичнээн баярлаж суув. Гэтэл саяхан НҮБ-ын дэлхийн нэр томьёоны асуудал хариуцсан байнгын хорооны дарга Бахра Ал Алхам Ахра Ас Салем Алей Кум гэгч  жартгай нүдтэнгүүд гэж зөвхөн хятадуудыг хэлсэн юм шүү гээд манийгаа нам доош нь хийдэг байгаа. 

 

Ерөнхийдөө Иван, И Ван, бид гурвын амьдрал нэг иймэрхүү. Надад өдгөө мэдэхгүй чадахгүй, ойлгохгүй гадарлахгүй юм гэж үнэндээ алга. За ямар ч байсан ухаанаараа Иван, И Ван хоёрыг дагуулахгүй юмдаг. Гагцхүү ухаантайн зовлон жаахан саад болоод байгаа нь үнэн. Түүнээс биш муу баавгай, луу хоёроос миний цагаан шонхор огтхон ч дутахгүй гэдэгт эргэлздэггүй. Ирэх жил үзүүлээд өгнө өө гайгүй. Эсвэл би та хоёр шиг болно. Эсвэл та хоёр над шиг болно.  

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Zochin (150.129.142.56)
    Unen shuu.
    2015 оны 04 сарын 14 | Хариулах
  • ivan i van (103.26.193.186)
    medmeer yum bna daa
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • хэхэх (202.5.196.170)
    тэгээд яахнуу Иваныхаа малыг хариулах нь уу галаа хэхэхэ
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Зочин (124.158.88.96)
    Гашуун үнэн...
    2015 оны 04 сарын 13 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    17 цаг 9 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    17 цаг 13 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    17 цаг 19 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    17 цаг 22 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    23 цаг 31 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • Бразилын алдарт зураач Ромеро Бритто “HAPPY SCHOOL - HAPPY KIDS 2026" гар зургийн уралдааны шагнал гардууллаа
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК