Улаанбаатар
Өнөөдөр / 2026.11.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?

2026-8-15
0
ЖИРГЭХ

“Би угаасаа ийм хүн” гэдэг үгийг бид өдөр тутам олонтаа сонсдог. Ууртай хүн “би угаасаа ууртай”, дуу цөөтэй хүн “би угаасаа дотогшоо”, аливааг хойшлуулдаг хүн “миний зан ийм” гэж хэлдэг. Үнэндээ хүн өөрийн зан чанарыг хэр хэмжээнд өөрчилж чаддаг вэ? гэсэн асуулт зөвхөн философийн, амьдралаас хол асуудал биш. Энэ талаар сэтгэл судлал, мэдрэл судлалын салбарт олон арван жилийн турш судалгаа хийсээр ирсэн. Шинжлэх ухааны өнөөгийн ойлголтоор хүний зан чанар харьцангуй тогтвортой боловч өөрчлөгддөггүй зүйл биш. 2024 онд "Nature Reviews Psychology" сэтгүүлд нийтлэгдсэн тойм судалгаанд зан чанар амьдралын туршид тодорхой хэмжээнд өөрчлөгдөх боломжтой бөгөөд өөрчлөлт ихэвчлэн аажмаар явагддаг гэж дүгнэсэн байна. Судлаачид хүнийг нэг өдрийн дотор огт өөр хүн болгох боломж хязгаарлагдмал ч жижиг, тогтвортой өөрчлөлтүүд бодитой үр дүн үзүүлдэг гэж үзжээ.

Эндээс “хүн өөрийгөө өөрчилж чадна” гэдэг санааны хамгийн чухал хэсэг гарч ирнэ. Өөрчлөлт гэдэг өөр хүн болж хувирах биш, өөрийн зан үйлийн хэв маягийг өөрчлөхөөс эхэлдэг. Жишээ нь, хүн төрөлхийн ууртай мэт санагдаж болно. Гэхдээ уур төрөх үедээ шууд хариу үйлдэл хийхийн оронд түр хүлцэж сурах, нөхцөл байдлыг өөр өнцгөөс харах, үгээ бодож хэлэх дадал бий болгож болно. Ингэснээр “уурладаг хүн” хэвээр байсан ч ууртай үедээ гаргадаг үйлдэл нь өөрчлөгдөнө. Харин давтагдсан үйлдэл нь аажмаар зан чанарын өөрчлөлтөд нөлөөлж эерэг үр дүн гаргаж болохыг судалгаанууд харуулдаг ажээ.

2017 онд нийтлэгдсэн томоохон мета-анализ 207 судалгааг хамруулж, сэтгэл зүйн болон бусад төрлийн оролцооны дараа хүний зан чанарын хэмжүүрүүдэд статистикийн ач холбогдолтой өөрчлөлт гарсныг тогтоосон. Судалгаанд хамрагдсан оролцооны дундаж хугацаа 24 долоо хоног байсан бөгөөд өөрчлөлт зөвхөн эмчилгээний бүлэгт бус, эмнэлзүйн бус оролцоонд ч ажиглагджээ. Гэхдээ энд нэг чухал ялгаа бий. Зүгээр л өөрчлөгдөхийг хүсэх нь өөрчлөгдөхтэй адил биш.

2024 онд "Communications Psychology" сэтгүүлд хэвлэгдсэн системчилсэн тойм урт хугацааны судалгаа, нийт 7719 хүний мэдээллийг нэгтгэсэн байна. Судалгаагаар зөвхөн “би өөрчлөгдөнө” гэж өөртөө зорилго тавих нь бодит өөрчлөлт үзүүлэх нь хомс байжээ. Харин зорилготой, тодорхой аргачлал бүхий оролцоо хэрэглэсэн үед хүссэн чиглэлдээ зан чанарын өөрчлөлт гарах нотолгоо илүү хүчтэй байсан байна. Энэ нь амьдрал дээр ч ойлгомжтой. “Би илүү тэвчээртэй хүн болно” гэж бодох нэг хэрэг, харин өдөр бүр хэн нэгэнтэй маргалдах үедээ 10 секунд дуугүй байж сурах өөр хэрэг. Эхнийх нь хүсэл. Хоёр дахь нь дадал. Харин дадал олон давтагдвал хүний ертөнцийг харах, хариу үйлдэл үзүүлэх хэв маяг өөрчлөгдөж эхэлнэ.

Үүнийг зөвхөн сэтгэл судлал биш, тархи судлалаар ч тайлбарладаг. Насанд хүрсэн хүний тархи бүрэн “хатсан” бүтэц биш. Суралцах, шинэ орчин, шинэ туршлага зэрэг нь тархины бүтэц, үйл ажиллагаанд өөрчлөлт авчирч болохыг мэдрэлийн дүрслэлийн судалгаанууд харуулсан. Насанд хүрсэн хүний тархины саарал бодисын бүтэц хүртэл туршлага, суралцах үйл явцтай холбоотойгоор өөрчлөгдөх боломжтой байна. Тэгэхээр хүн өөрийгөө өөрчлөх үед зөвхөн “сэтгэл санаагаа” өөрчилж байгаа хэрэг биш. Шинэ зүйл сурч, шинэ үйлдлийг давтаж, хуучин хариу үйлдлээ өөрчилсөөр байвал тархинд ч туршлагаас хамааралтай өөрчлөлт явагдах боломжтой.

Гэхдээ шинжлэх ухаан бас нэг зүйлийг сануулдаг. Өөрчлөлт боломжтой гэдэг нь бүх зүйл амархан гэсэн үг биш. Хүний зан чанарт генетик, өмнөх туршлага, орчин, амьдралын нөхцөл зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Тиймээс хүн өөрийгөө хүссэнээрээ яг л хоосон цаасан дээр шинээр зурж байгаа мэт өөрчилж чадахгүй. 2024 оны "Nature Reviews Psychology"-ийн тоймд ч зан чанарыг бүрэн өөр хүн болгон хувиргах нь хэцүү, харин бага хэмжээний боловч бодит өөрчлөлт боломжтой гэж онцолсон байдаг. Магадгүй энд хүний өөрийгөө өөрчлөх тухай хамгийн бодитой ойлголт оршино. Өөрчлөлт бол өөрийгөө үгүйсгэх явдал биш. Харин өөрийнхөө боломжийг өргөжүүлэх явдал юм.

    Би угаасаа аймхай байж болно. Гэхдээ зоригтой үйлдэл хийхэд сурч болно. Би угаасаа тэвчээргүй байж болно. Гэхдээ тэвчээртэй хариу үйлдэл хийхийг дадал болгож болно. Би олон жил хойш тавьдаг байсан байж болно. Гэхдээ өнөөдрөөс эхлээд хийх ёстой зүйлээ бага багаар цагт нь хийж сурч болно. Ингээд бодоход хүн өөрийгөө нэг өдөрт өөрчилдөггүй. Харин өдөр бүрийн жижиг сонголтоор өөр хүн болж эхэлдэг. Өнөөдөр хэлэх ёсгүй үгээ тэвчих, маргааш эхлүүлэх зүйлээ өнөөдөр эхлүүлэх, айсан ч гэсэн нэг алхам хийх зэрэг жижиг үйлдэл давтагдсаар хүний зан үйлийн хэв маягийг өөрчилнө.

Л.Баяр

0
ЖИРГЭХ
Санал болгох
Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
Б.Найдалаа: Онцгой осол, аваар гарахгүй бол энэ өвөл цахилгаан хязгаарлахгүй, эсэн мэнд давна
Эвийг эрхэмлэж байгаа бол Ж.Энхбаярыг Б.Чойжилсүрэнгээр, Ц.Идэрбатыг М.Мандхайгаар сольж болохгүй!!!
Монголчуудын визгүй зорчиж болох улсууд
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE (102.210.152.35)
    HOW I RECOVER $690,000 FROM FAKE INVESTMENT BROKER ONLINE A few months ago, I found myself in a precarious situation when I fell victim to a deceptive trading platform. During my research on how to get my funds back, I came across WIZARD GEO COORDINATES RECOVERY through Google and YouTube. What caught my attention was that they said they would not require any upfront payment before providing their recovery service. I decided to contact them to discuss my case and understand their process. WIZARD GEO COORDINATES RECOVERY offers professional services in cybersecurity and digital recovery for individuals and businesses. I am deeply grateful for their support. If you have fallen victim to a Bitcoin scam or any other form of cryptocurrency fraud, don’t give up. Reach out to WIZARD GEO COORDINATES RECOVERY Contact: Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack Telegram @Geocoordinateshacker I was genuinely impressed by the professionalism and expertise and i consider myself incredibly fortunate to have reached out to them
    2026 оны 09 сарын 01 | Хариулах
  • LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER (198.44.157.194)
    LOST YOUR CRYPTO? YOU WANT TO RECOVER YOUR STOLEN BTC? CONTACT WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER It is truly amazing what you can achieve with the right information. I’m truly grateful for the service of WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER, which was able to recover my cryptocurrency funds from fake investment accounts. Losing $650,000 of my hard-earned money was excruciating and devastating when I thought I could earn more from investing in cryptocurrency, not knowing that I had fallen for a scam. I was able to contact WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER when I did my research online and came across their testimonies. I saw that WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER has been helping many victims like me to recover their funds. I requested assistance from WIZARD GEO COORDINATES RECOVERY HACKER. They only required the information from my own wallet. The money was found in my wallet in less than 24 hours, and it turned out that the intruder had already spent some of it, leaving me with only about $530.000 cryptocurrency. I’m truly grateful for their service and I commend them for being professional and trustworthy, i decided to share my good news for those that are having same issues should contact him via Email: geovcoordinateshacker@gmail.com Telegram: @Geocoordinateshacker Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack They are the real deal when it comes to recovering of lost cryptocurrency. Trust me, you won’t be disappointed.
    2026 оны 08 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • П.Батчимэг: Ирэх оны төсвийг 41.5 их наядын алдагдалтай батласан нь татвар төлөгчдийг улам сөхрүүлэх арга гэхээс өөр үг алга
    2 цаг 31 мин
  • Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 73 зөрчил өчигдөр бүртгэгджээ
    2 цаг 56 мин
  • ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ХАНГАХЫН ТУЛД ХУУЛИЙН ХЭРЭГЖИЛТИЙГ БОДИТОЙ БОЛГОХ ШААРДЛАГАТАЙ
    2 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан ТӨЛӨВ
    4 цаг 1 мин
  • ФАКТ: Г.Дамдинням сайдын барьсан "iPhone Duo" гар утас дунджаар 10 сая төгрөгний үнэтэй
    4 цаг 39 мин
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх, прокурорын байгууллагын дотоод журмуудад хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийж танилцуулах чиглэл өгөв
    4 цаг 55 мин
  • Э.Одмөнх: Төрийн ёслолын дэг журамд "бөхчүүдийн гарыг арчуулах" гэсэн зүйл байхгүй
    5 цаг 16 мин
  • Л.Батлут: Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй
    5 цаг 19 мин
  • Д.Батлут: Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөнө
    6 цаг 20 мин
  • Монгол, Солонгосын археологичид Хүннүгийн үеийн 73 метр урттай аварга булш илрүүлжээ
    6 цаг 30 мин
  • Энэ онд үзэлтээрээ тэргүүлж буй кинонууд
    7 цаг 24 мин
  • Бөхчүүдийн улирлын чансааг Улсын аварга О.Хангай хол тасархай тэргүүлж, Улсын арслан Ц.Бямба-Отгон удаалж байна
    7 цаг 27 мин
  • “УБТЗ” ХНН энэ онд 35 сая тн ачаа тээвэрлэж, түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна
    7 цаг 43 мин
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
    8 цаг 28 мин
  • СУРВАЛЖИЛГА: Махны үнэ өсөж, иргэд өвлийн идэшээ бага багаар базааж байна
    9 цаг 15 мин
  • МУГТ Т.Тулга, Л.Энхрийлэн нар дэлхийн чансааг ТЭРГҮҮЛЖ байна
    9 цаг 30 мин
  • Шадар сайд Н.Номтойбаярын ширээний нүдэнд юу байгаа вэ?!
    10 цаг 11 мин
  • УИХ-ын гишүүн Х.Болормаа “Нээлттэй парламент” танхимд хоёр дахь удаагаа ажиллав
    10 цаг 35 мин
  • Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 20 дугаар хуралдаан боллоо
    10 цаг 38 мин
  • Шотландын Лох-Несс нуурт 500 жилийн дараа минжнүүд эргэн нутагшжээ
    10 цаг 44 мин
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • Сагсанбөмбөгт ур чадвараараа гайхагдаж байгаа Өлзийбатын Индра гэж хэн бэ?
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • Улаанбаатарт өдөртөө 3-5 хэм хүйтэн байна
  • Чимпанзегийн дайралтаас амь мултарч, олимпод оролцохоор зэхэж буй Дуниа Родригес Сибоманагийн түүх
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • “Нэткапитал ХБҮЦ 2.0”-ийн анхдагч зах зээлийн арилжаа эхэллээ
  • ФОТО: УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан эхэллээ
  • “Алтай холдинг” ХХК-ийн ТУЗ-ын дарга Б.Баттүшиг Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулууныг уучлал гуйхыг шаарджээ
  • Этгээд хоригтой 24 улс
  • Аймагт, цэрэгт цойлж түрүүлсэн Сумын заан П.Нямжав гэж хэн байв?
  • Дашваанжил компани газны үнээ 5400 төгрөг болгон нэмжээ
  • Зос уулын орд зоосны нүхээр гоожоод дуусах вий!
  • Чингис хааны тухай гадныхны бичсэн сонирхолтой баримтууд
  • Чингис хааныг магтан дуулсан БҮХ дуу
  • АЛТАН ЦОМ: Нас ахиж яваа аваргуудын баг өнөөдөр тулна
  • Монголын шигшээ багийн ирээдүй болсон төвийн тоглогч С.Ган-Эрдэнийн тухай баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
  • АЛТАН ЦОМ: Э.Батмагнайн баг Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нарыг зогсоож чадах уу?
  • МУГТ Э.Цэндбаатар энэ бямба гарагт Мухаммад Якубовтой тулалдана
  • ОХУ-ын АНУ-д суугаа Элчин сайд Александр Дарчиев гэнэт нас баржээ
  • Чингис хааны тухай өгүүлэх БҮХ кино
  • Г.Тэмүүлэн: Хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад төсөв мөнгө харамлах шаардлаггүй
  • Экспорт өмнөх оны мөн үеэс 45.3 хувиар өсжээ
  • Монголд тоглолтоо хийх HWASA-гийн заавал сонсох шилдэг 10 дуу
  • Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Бяруузанын Пүрэвдагва сонгогдлоо
  • У.Хүрэлсүх: Их Монгол Улсын үргэлжлэл болохоо өглөө бүр санаж, өдөр бүр хичээж, үдэш бүр цэгнэж явахыг уриалж байна
  • ПСЖ клубийн алтан эрин үе
  • FIBA 3x3 AmeriCup 2026 тэмцээний тойм
  • П.Бат-амгалан дэлхийн аварга болж, дэлхийн дээд амжилтыг шинэчиллээ
  • ОХУ-ын талд тагнуул хийсэн гэх сэжгээр АНУ-ын армийн алба хаагчийг Их Британид баривчилжээ
  • АЛТАН ЦОМ: Гавьяатууд манлайлсан гал гарсан барилдаан
  • "The MongolZ" өнөөдөр "IEM Beijing" тэмцээний шигшээд шалгарахын төлөө өрсөлдөнө
24 баримт
  • З.Мэндсайхан: 2027 оны төсөв иргэдийнхээ орлогыг хамгаална
  • Б.Баяраа: Хүчин төгөлдөр бус хуулийг шүүх хэрэгжүүлсээр байна
  • Этгээд хоригтой 24 улс
  • 24 БАРИМТ: Дэлхий дээрх бидний анзаардаггүй "этгээд" баримтууд
  • Яруугийн уугуул Яруухан гарьд М.Лхагвагэрэлийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК