Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.09
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Корнеллийн их сургуультай холбоотой 2024 онд үйлдэгдсэн бүлэг хүчингийн хэрэг олон нийтэд ил боллоо 

2026-9-29
0
ЖИРГЭХ

АНУ-ын шилдэг хувийн их сургуулиудын нэг болох Корнеллийн их сургуулийн оюутнуудын 2024 онд бүлэглэн үйлдсэн хүчингийн хэрэг олон нийтэд ил болж томоохон шуугианыг тариад байна. Ташрамд дурдахад Монгол улсын иргэн Э.Билгүүн 2024 онд тус сургуульд суралцаж байх хугацаандаа хүчингийн хэрэгт буруутгагдаж найман жилийн хорих ял сонсож, шийтгэлээ хүлээж байгаа билээ. 

Бүлэг хүчингийн хэргийн тухай дурдахад, тус хэргийг Корнеллийн их сургуулийн “Чи Пи” гэх эрэгтэй оюутнуудын нийгэмлэгийн долоон гишүүн оюутан 2024 оны аравдугаар сарын 19-20-ны шилжих шөнө болсон үдэшлэгийн үеэр 20 настай эмэгтэй оюутанд хүчээр мансууруулах бодис өгч, өөрийгөө хянах чадваргүй болсон үед нь бүлэглэн хүчиндсэн гэх хэргийг хохирогч талаас энэ оны есдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан байна. Одоогийн байдлаар тус долоон этгээдэд ямар нэгэн эрүүгийн хэрэг үүсээгүй байгаа боловч тус хэрэг болсон дүүргийн прокурор уг хэргийг тангарагтны шүүхэд (grand jury) танилцуулж хэргийн мөрдлөгийг эхлүүлнэ гэдгээ мэдэгдсэн байна. 

Жэйн Доу гэх нэрээр мэдэгдэл гаргасан хохирогчийн мэдүүлгийг хүргэхэд тэрбээр хэрэг гардаг 2024 оны аравдугаар сарын 19-ний шөнө бага зэргийн согтууруулах ундаа хэрэглэсэн байсан үедээ Чи Пи гэх оюутны нийгэмлэгийн байранд найзтайгаа уулзахаар очсон байна. CBS News болон Fox 8 сувгийн мэдээлснээр, тус нийгэмлэгийн хоёр гишүүн түүнд кетамин гэх бодис хэрэглэхийг шахаж, албадсан байна. Цаашлаад түүнд марихуан, согтууруулах ундаа өгснөөр хохирогч биеэ удирдах чадвараа алдаж, бүрэн ухаангүй болжээ. Шөнийн 1:42 цагийн орчимд нэгэн гишүүн нийгэмлэгийн снапчат дээрх групп чат руу “үнэгүй бэлгийн харьцаанд орох хүмүүс хүрээд ир” гэх утгатай бүдүүлэг мессеж илгээсэн баримт нь олон нийтэд тархаад байгаа бөгөөд бүлэг хүчингийн хэрэг шөнийн 5:45 хүртэл үргэлжилсэн гэж хохирогч тал мэдээлээд байгаа юм. 

 

Хэвлэл мэдээллийн байгууллагууд энэ үйл явдлыг 6-7 цаг орчим үргэлжилсэн гэж мэдээлжээ. Хохирогч тал Корнеллийн их сургуулийн эсрэг гаргасан нэхэмжлэлдээ хайхрамжгүй байдал, хараа хяналтгүй байдал, сургууль сурагчийн хоорондын гэрээний зөрчил, түүнчлэн мужийн хүний эрх, боловсролын хуулийг зөрчсөн зэрэг гомдлуудыг багтааж тодорхой хэмжээний нөхөн төлбөр (үнийн дүн олон нийтэд ил болоогүй) хүсэмжилсэн байна. 

Хэрэг үйлдсэн гэх долоон этгээдийн хувьд хэн нь ч хуулийн хариуцлага хүлээгээгүй бөгөөд энэ хэрэгтэй холбоотой зөвхөн нэг этгээдийн өмгөөлөгч олон нийтэд хандаж хариу тайлбар өгсөн байна. Корнеллийн их сургуулийн лавлах сангаас авсан мэдээллийн дагуу уг долоон этгээдийг нэрлэхэд Мэттью Ингаллс, Жонатан Ньюэлл, Уинстон Ли, Жиллио Лопес, Диего Сарабиа, Скотт Норрис, Скотт Кретчмар. Эдгээд долоон оюутнуудаас Уинстон Ли болон Жиллио Лопес нар одоо хүртэл Корнеллийн их сургуульд суралцсаар байгаа юм байна. Уинстон Лигийн хувьд БНСУ-ын иргэн бөгөөд жинхэнэ нэр нь Ли Жүн-Ёнг. Тэрбээр хэрэг гарснаас хойш БНСУ руу буцаж цэргийн алба хаасан бөгөөд энэ жилээс буцаж сургуульдаа сурж байгаа гэх албан бус эх сурвалжийн мэдээллүүд байна. 

 

Хохирогчийн хувьд энэ хэрэг үйлдэгдсэнээс ойролцоогоор гурван долоо хоногийн дараа Корнеллийн их сургуулийн цагдаад мэдэгджээ. 2024 оны 11-р сард Корнеллийн цагдаагийн газраас Томпкинс тойргийн прокурорын газарт мөрдөн байцаалтынхаа талаар мэдэгдэж, "Жэйн Доугийн гаргасан мэдүүлгийг хянаж, түүний гомдол нь Нью-Йорк мужийн хуулийн дагуу гэмт хэрэгт тооцогдох эсэхийг тогтоож өгөхийг" хүсжээ. Гэвч ямар ч хэрэг үүсгээгүй байна.

               Тойргийн прокурор Мэттью Ван Хаутен тухайн үед түүний өгсөн мэдүүлэгт "бүлэглэн хүчиндүүлсэн эсвэл мансууруулах бодис өгсөн гэх ямар ч гомдол гараагүй" гэж мэдэгджээ. Тэрбээр мэдүүлэгт дурдсан үйлдлийг "сайн дурын, ухамсартай, харилцан зөвшөөрсөн" шинжтэй байсан гэж тодорхойлсныг албан ёсны эх сурвалжууд мэдээлж байна. Түүнчлэн прокурорын газар нь бие даан мөрдөн байцаалт явуулаагүй гэдгийг мэдэгдсэн байна.

             Уг хэрэг нь СУИС-ийн оюутнуудын үйлдсэн гэгдэх хэрэгтэй тун төстэй бөгөөд дэлхий даяар олон сая хүний анхаарлын төвд байна. Одоогийн байдлаар эрүүгийн болон иргэний хэргүүд нээгдэж мөрдөн байцаах үйл ажиллагаа зэрэгцэн явагдаж байгаа бөгөөд Корнеллийн их сургуулиас "хуулийн үйл явцын хүрээнд дэлгэрэнгүй хариу өгнө" гэж мэдэгджээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
Корнеллийн их сургуулийн оюутнууд бэлгийн хүчирхийллийн хэргийг шийдвэрлэсэн байдлыг эсэргүүцэж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Зээлийн санхүүжилт хүссэн Улаанбаатар хотын аж ахуйн нэгжүүдийн төслүүдэд нарийвчилсан үнэлгээ хийж байна
    4 цаг 57 мин
  • Доналд Трамп Нобелийн энх тайвны шагнал хүртэж чадах уу?
    6 цаг 1 мин
  • Сэлбэ ухаалаг хотын эхний байруудыг ирэх дөрөвдүгээр сард ашиглалтад оруулна
    6 цаг 23 мин
  • Ой, хээрийн 2 түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна
    8 цаг 2 мин
  • "Галзуу баян Азиуд" киноны дараагийн анги олон ангит хэлбэрээр олны хүртээл болно
    8 цаг 16 мин
  • З.Мэндсайхан: Монгол Улс зээлжих зэрэглэлийн үнэлгээг “ВВ-, Тогтвортой” хэвээр хадгаллаа
    8 цаг 38 мин
  • Н.Учрал: Түлш шатахууны доголдол, хомсдол бол түр зуурын далайн давлагаа
    9 цаг 20 мин
  • Нью-Йорк хотод цагаачлалын албаныхан Доминикан эрэгтэйг бууджээ
    9 цаг 52 мин
  • Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
    9 цаг 54 мин
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
    10 цаг 17 мин
  • Л.Энх-Амгалан: Сургууль, цэцэрлэгүүд намрын аялал, зугаалга хийхгүй байхыг зөвлөж байна
    10 цаг 58 мин
  • Сибирийн Шелехов хотод нас барсан лабораторийн ажилтан "тарваган тахал"-аар өвдсөн байв уу?
    11 цаг 10 мин
  • ФОТО: “Дүүжин замын тээвэр” арванхоёдугаар сарын 15-наас иргэдээ зорчуулах төлөвлөгөөтэй байна
    11 цаг 27 мин
  • Жүдо бөхийн ДАШТ-д өнөөдөр Б.Хүдэрчулуун, маргааш гурван бөх барилдана
    11 цаг 31 мин
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
    11 цаг 41 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
    11 цаг 53 мин
  • Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болгожээ
    12 цаг 21 мин
  • ӨНӨӨДӨР: Монгол улс, ӨМӨЗО-ны бөхчүүдийн халз барилдааны талаар мэдээлэл өгнө
    12 цаг 27 мин
  • Улаанбаатарт 14 градус дулаан байна
    12 цаг 31 мин
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
    Өчигдөр 17 цаг 36 мин
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • Монголоос мэндэлсэн жүдогийн ЗУРГААН дэлхийн аварга
  • Өнөөдөр 16 нас хүрч буй Instagram-ийн тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Ш.Энхийн-Од NBA-д гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин боллоо
  • Хавайн 550 жилийн настай алдарт хадат нуман хаалга нурж, бүрэн алга болжээ
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • ОХУ-ын Сибирийн бүсэд баавгай суурьшлын бүс рүү орох нь ихсэж, 16 хүн амиа алдаад байна
  • Төрийн банк “Gangnam Brand Eye Clinic” эмнэлэгтэй хамтын ажиллагаагаа өргөжүүллээ
  • БАРИМТ: NBA багтай гэрээ байгуулсан анхны Монгол тамирчин Ш.Энхийн-Од
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ: МАЛЫН ВАКЦИНЫ ИМПОРТЫН ХАМААРЛЫГ БУУРУУЛЖ, ИРЭХ 11 ДҮГЭЭР САРД ШҮЛХИЙН ВАКЦИНЫГ ГАРГАХАД АНХААРЧ БАЙНА
  • Дэлхийд хүрэх зам эндээс эхэлнэ: The MongolZ багийн шинэ бичлэг олны хүртээл боллоо
  • Төсвийн хөрөнгө оруулалтын үр ашгийг нэмэгдүүлэх эрх зүйн нэгдсэн зохицуулалт бий болгоно
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • ЯМААНЫ ГОДРОН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ВАКЦИНЫГ ДОТООДДОО ҮЙЛДВЭРЛЭХЭД ШААРДАГДАХ 1.5 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ШИЙДВЭРЛЭЛЭЭ
  • Залуус худал, хулгайтай эвлэрэхгүй, шударга ёсны төлөө тэмцэхээ илэрхийлж, "Нэг Монгол" хөдөлгөөнд нэгджээ
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Нас биед гүйцсэн, хүний амь насанд аюул учруулж буй баавгайг аюулгүй болгох чиглэлийг нийслэд өгсөн гэв
  • Хан-Уул дүүрэг 3-р хороо Энгелсийн гудамжны зам засварын ажил хийгдэх тул замын хөдөлгөөнийг хязгаарлана
  • Хамгаалж чадсанаар монгол бөхөн уугуул нутагтаа ирлээ 
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
24 баримт
  • БАРИМТ: Нүүдлийн шувууд улсын хилээр хязгаарлагддаггүй
  • 2026 оны утга зохиолын Нобелийн шагналтан Энн Карсоны тухай 24 баримт
  • Хүрэн баавгайн тухай АЮУЛТАЙ баримтууд
  • Монголчуудыг дандаа баярлуулдаг Л.Энхрийлэн гавьяатын тухай 24 баримт
  • 1920 оны энэ өдөр “Оксфорд”-ын их сургуульд 130 эмэгтэй анх удаа албан ёсоор гишүүнээр бүртгүүлжээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК