Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хурдан морь, хүүхэд, бид гурав

2015-4-28
0
ЖИРГЭХ

Юуны өмнө нэгэн алдартай, нэр хүндтэй, гэхдээ монголчуудын танил нэгэн хүний үгийг хүргэе. Тэрбээр, “Газраас тасралгүйгээр нисэхийн гайхамшигийг зөвхөн хурдан морь унан уралдаж байгаа хүн л мэдэрдэг. Ерөөсөө хурдны морь унана гэдэг ядаргааг агшин зуур тайлдаг сэтгэхүйн онцгой дасгал юм” гэжээ. Энэ үгийг Орос-Монголын найрамдалийн нийгэмлэгийн дарга, ЗХУ, БНМАУ, Вьетнамын баатар, сансрын нисэгч В.В.Горбатко  хэлсэн юм.

 

Монгол хүүхдийн цусанд хоёр юм бусад зүйлээсээ арай илүүтэйгээр  үе дамжин хадгалагдаж ирсэн юм шиг надад санагддаг. Дөнгөж хөлд орж байгаа нөхрийг дагуулаад Гандан гарахад тагтаа хармагцаа шидэх юм хайгаад байгаа бололтой харагддаг юм. Нэг тийм дайнч гэх нь хаашаа юм, дайчин шинж гэвэл зохилтой зүйл цусанд нь байгаа хэрэг л дээ. Гэтэл Москвагийн Улаан талбайд орос маамуунууд тагтаанд талхны үйрмэг өгөх гээд л паацагнаад явж байдаг л даа. Монгол хүүхдүүдийн нөгөө нэг цусаар дамжиж авсан зүйл нь ямар нэг юмыг унаж давхих. Дөнгөж хөлд орж байгаа нөхөр бяцхан ишиг барьж авчихаад юуны өмнө мордох гэж л зүтгэнэ шүү дээ. Тэгэхээр монголчуудын дайчин удам,  морьтой холбогдсон хувь тавилан хоёр бидний цусанд үеэс үед дамжиж яваа өвөрмөц нэгэн нүүдэл гэлтэй.

 

Дайчин удам. Дайчин шинж чанар. Үүнийг өөр үгээр одоогийн хөрсөн дээр буулгавал өрсөлдөх чанар, хүсэл, мөрөөдөл, тэмүүлэл, зорилго, зан авир хэмээн хэлж болно. Ер нь нэг тийм тэмцэлдэх, өрсөлдөх чанар хүн гэгч хоёр хөлтэй бүхэнд заяажээ. Тиймээс өөрөө ч өрсөлдөнө. Өрөөлийг ч өрсөлдүүлнэ. Хоорондоо ч өрсөлдөнө. Яагаад гэхээр энэ өрсөлдөөн тэмцэл нь нэг ёсны байгалийн шалгарал болж өгдөг. Бас амьдралын нь утга учир ч гээд хэлчихэд болох байх. Мөн түүнээс өрсөлдөгч төдийгүй, тэднийг харж байгаа үзэгчид сэтгэлийн агуу их таашаал авдаг. Одоо ч авч байгаа. Спорт байна. Монголоос олимпийн аваргууд төрөхөд орилж хашгираагүй, уйлж огшоогүй хүн бий юу? За даа, бараг үгүй л болов уу.

 

Монголчуудын дунд эрийн гурван наадам үүссэний нэг тайлал нь энэ гэж бодож байна. Агтны хурд, биеийн хүч, нүдний хараа гэсэн гурвалжингийн огтлолцол дээр эр хүн гэсэн тодотгол торойн гарч ирдэг учраас энэ наадмыг буй болгосон биз. Ер нь бидний монголчуудыг морьгүйгээр төсөөлөхийн аргагүй л дээ. Морь ордоггүй үлгэр ч бараг байдаггүй. Нөгөөх нь дандаа хурдан морь байдаг. Хамуутай бор даага байснаа л наадамд түрүүлээд ирж байгаа тухай, эсвэл үүлтэй тэнгэрээс доогуур, үзүүртэй модноос дээгүүр дүүлдэг хурдан морины тухай гарна. Мөн хорвоо дэлхийг хоёрхон хоногийн дотор туулах морины тухай дуулна. Тууль хайлна. Одоо ч дуулсаар.

 

Ингэхэд орос хүн, тэр дундаа сансрын уудамд хамгийн хурдан хөлгөөр дүүлж үзсэн хүн хурдан морины талаар дээрхи үгийг хэлсэн байна. Гайхалтай. Тэгвэл бид унаж хурдлах нь байтугай, зөвхөн адуугаа хараад л сэтгэл зүрхээрээ агаарт нисэхийн гайхамшгийг мэдрээд эхэлдэг ард түмэн. Ямар ч байсан жоомоо уралдуулж байгаа америкчуудаас хамаагүй өөр мэдрэмж төрдөгт итгэлтэй байна. Холын газрыг хомбон туурайгаараа тамгалан, хормын зуур салхи мэт дүүлэн ирэх хүлгээ хараад галтай гаансаа ганцхан монгол хүн л түрийлнэ. Хэр баргийн зүйлд сандарч мэгдэж үзээгүй амгалангаас амгалан эр, чөдрийн ганц морь нь наадамд айрагдахад байх суух газраа олж ядан тэвдэж, юу хийхээ мэдэхгүй хэсэгхэн зуур балмагддаг юм.  Бид ч ялгаагүй. Баярладаг. Бахархдаг. Өөрөө уяж сойн, өөрөө унасан юм шиг догдолно. Ер нь монголчуудын хамрын самсааг шархируулдаг хуруу дарам цөөхөн зүйлийн нэг нь хурдан морины уралдаан. “Баян ходоодоо” хүртэл дээдэлдэг ард түмэн шүү дээ.

 

Ингэхэд хурдтай байна гэдэг хүчтэйн шинж. Хүчтэй байна гэдэг амжилтын эх үндэс. Монголчуудын морио дээдэлдэг гол философ нь энэ. Тиймээс ч сүүлийг нь төрийн сүлдэндээ залж иржээ.

 

 

Монгол хүүхэд хурдан морь унана гэдэг өөрөө бас нэгэн гайхамшиг юм. Гадаадынхан бяцхан хүүхдүүд хэрхэн хурдан морь унахыг харах гэж л манай наадмыг сонирхдог. Түүнээс биш нум сум, бөх зэргийг тоодоггүй. Шулуухан л хэлчихье. Тэд нумаар харвадаг. Тэд барилддаг. Харин ч тэдний барилдаан хурдан шуурхай бол манайх үгүй. Монголын тал, Монголын тал шигээ уудам тайвуу монголчуудын сэтгэлгээндээ тохирсон байдаг. Хоёр бөх хонон өнжин барилддаг явдал зөвхөн Монгол ардын үлгэрт ч байдаг юм биш. Одоо ч бараг байгаа зүйл. Тэгвэл хурдан морь үгүй. Хурд, хүч гэсэн хослолын гайхамшигийг харуулах намхан нуруутай гавшгүй морьдыг бяцхан хүүхдүүд унаж байгаа явдал үнэхээр чимдэг. Үүнийг л Монгол гайхамшгийн нэг гээд байгаа юм. Сүүл нь сугарч үлдэх гээд байгаа мэт тээр ард харагдах хурдны нуруун дээр хоёр салаа гэзэг нь жигүүрлэх бяцхан охиныг хараад уярахгүй сэтгэл, урсахгүй нулимс гэж байдаггүй юм шүү дээ. Түүнээс гадна морь хэмээх байгалийн амьтан байгаль дээрээ ийнхүү хурд хүчээ үзэж буй нь улам чимдэг. Энэ бүхнээс монголчууд бүтэн жилийнхээ эрч хүчийг авдаг юм. Бүтэн жилдээ ярьдаг юм. Дараагийнхаа жилийг хүлээдэг юм. Тиймээс хүүхэд унаагүй хурдны морийг монгол хүн хэрхэн хүлээж авахыг үнэхээр төсөөлөхгүй байна. Гадаад гүрний морин тойруулгын томчууд унах уралдааныг хараад самсаа нь шархирах монгол хүнийг харсан уу? Ер нь таны самсаа шархирах уу? Үзэж байгаа хүмүүс нь ч кино энэ тэр дээрээс харахад бооцоо тавьсан мөнгөнийхөө нүдээр зүсэлсэн морио харахаас өөр уур амьсгал тэнд үүсдэг юм уу гэж асуумаар байна. Циркийн сургуультай морьдыг хараад ч алгаа л ташдаг биз дээ. Тэгвэл манай хурдан морьдийн уралдаан огт өөр. Байгаль, морь, хүүхэд, монгол хүн гэсэн гинжин хэлхээ тэнд мөнхөд хөвөрч байдаг. Онцлог нь энэ.

 

2007 онд шиг санагдана. Холын Америкаас 7-8 орчим насны хоёр банди бүхий эхнэр нөхөр хоёр ирж, бүтэн зунжингаа Хөвсгөл аймгийн Хатгал сумын нэгэн малчин айлд байсан юм. Шалтгаан гэвэл том хүү нь моринд хязгааргүй хайртай, мөн монгол морь унаж уралдах хүсэлтэй учраас иржээ. Монгол хүүхдүүд ийм багаасаа хурдан морь унадаг гэсэн нэгэн нэвтрүүлгийг санамсаргүйгээр энэ гэр бүлийнхэн үзсэний дараа хүү нь ийм “өвчтэй” болсон байна. Товчхон өгүүлэхэд хүү энд ирээд морь унаж сурав. Тэр ч бүү хэл хурдан морь үсэргэдэг боллоо. Эмнэг даага сургав. Сумын наадамд хоёр насны морь уналаа. Түүний унасан соёолон эхний аравт давхив. Ерөнхийдөө тэд зуны гурван сард  хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг биелүүлжээ. Энэ зуур хүү нь мориндоо булгиулан унаж үзлээ. Нүүр гараа улаан нялга болтол унав. Нэгэн их сунгааны үеэр мориноосоо ойчиж, гараа бэртээв. Сумын эмнэлэгт очиж боолгоод л дахин мориныхоо нуруун дээр гарав. Тэр огтхон ч няцсангүй. Хамгийн гол түүний аав, ээж ихээхэн зоригжуулж байлаа. Хүү ч ёстой гүргэр юм.  Энэ тухайгаа маш сайхан баримтат кино хийсэн байна билээ. Манай үзэгчид удахгүй танилцах байх аа.

 

Гэтэл бид яаж байна. Хонгил траншейгаар тэнэж, томчуудын хүчирхийлэл гэдгийг дэндүү ихээр амсч байгаа хүүхдүүдийн талаар сүүлийн 25 жил огтхон ч дуугардаггүй байсан хүн, байгууллагууд гэв гэнэтхэн хурдан морины хүүхдүүдийн талаар ихээхэн сэтгэл зовдогоо илэрхийлээд эхэллээ. Хүүхдийн эрх л гэнэ, хүүхдийн хөдөлмөрийг мөлжиж байна л гэнэ. Энэ бүгдийг харахаар нөгөө уул уурхайнхныг шантаажилж байгаад мөнгө саадаг нөхдүүд өөрийн эрхгүй нүдэнд харагдаад байдаг юм. Түүнээс хүүхдэд ухаангүй хайртайдаа биш. Тэгээд ч Монголд байгаа хүүхдийн төлөө гэсэн нэртэй 100 гаруй байгууллага хүүхдийн төлөө байж харагдаач гэе. Үүнийг ёстой бардам хэлье.

 

 

Хурдан морь хүүхдэд өөрт нь асар их зүйл өгдөг. Америк хүүг Анжес  гэсэн шиг санагдаж байна. Түүний ээж хүүгээ мориноос унаад бэртсэний дараа, “Дуртай зүйлдээ эрсдэл гаргахгүй бол хүүхэд хэзээ ч амжилтанд хүрэхгүй. Тиймээс энэ бэртэл юу ч биш” хэмээн инээж байсан юмдаг. Тийм ээ. Хурдан морь эрсдэл дагуулдаг. Гэвч энэ эрсдэл монгол хүүхдэд асар их зүйлийг өгсөөр ирсэн, өгч ч байгаа, цаашдаа ч өгнө. Сэтгэхүйн хувьд л гэхэд өрсөлдөх, ялах гэсэн хүсэл тэмүүллийг хурдны морь л хүүхдэд өгдөг. Хор шартай болгож өгдөг юм. Өнөөгийн өрсөлдөөний нийгэмд үүнийг л хамгийн гол зүйл гээд байгаа юм. Бие бялдрын хувьд ойлгомжтой шүү дээ.

 

Тэгвэл би хэмээгч нөхөр хурдан морины хувьд хэн бэ гэсэн асуулт гарна биз. Юуны өмнө хурдны нуруун дээр хур салхи шиг дүүлж явсан гэж худлаа хэлээд яахав. Гэхдээ морь унаж өссөн нэгэн. Ер нь морьтой төстэй. Морь бид хоёр гадаад төрхөөрөө л өөр гэж боддог. Ингэхэд хүн зөвхөн усаар цангадаг юм биш шүү дээ. Би л гэхэд жилдээ нэг удаа хурдан морь, бөх, нум сумаа харж нэгэн цангаагаа тайлдаг. Жилээ бараг даачихдаг юм. Ялангуяа хурдан мориноос асар их сэтгэлийн таашаал авдаг. Өөртөө ганц өнчин унагагүй байж шүү дээ. Яагаад гэхээр бяцхан хүүгийн унасан тэр хүлгээс, түрүүлсэн түрүүлээгүй асар их хүчийг мэдэрдэг. Мөн хатуу чанга болоод уян хатны хослол, тэсвэр тэвчээр, итгэл найдвар, авьяас чадвар, баяр баясгалан бүхэн гагцхүү хүүхэд унасан хурдан морьдын тоосноос цацарч байдаг юм. Тиймээс хүүхэд унаагүй хурдан морь миний сэтгэлд яагаад ч юм огт төсөөлөгддөггүй. Ер нь монголчуудыг хурдан морь, хятадуудыг мөрийтэй тоглоом, оросуудыг хар талхгүйгээр зүйрлээд үз дээ. Хурдан морь, хүүхэд, бид гурвын тухайд нэг ийм. 

 

Д.Гал

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Эрхэм (103.9.90.98)
    Өө нээрээ мартчихаж одоо цагийн шинэ баячуулын зугаа чинь морь уралдуулах болсон түүнээс жирийн малчны морь түрүүлэх гэж байхгүй нөгөө харц ардын хүүхэд түрүүлж болдоггүй наадам гэдэг шиг бас морины допинг гэх шиг морь дагасан машин түүний үнэ ханш гээд жирийн хүн ойлгоход бэрх
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Эрхэм (103.9.90.98)
    Хурдан морь уралдуулах хүүхэд унах нь Монголын уламжлал мөн гэхдээ одоо энэ уламжлал алга болсон шүү дээ яагаад гэхээр уяач нар унаач хүүхдүүдээ буруу үйлдэл хийхийг өөгшүүлдэгээс улбаатай. Тухайлбалөөр унаач хүүхэд дээрэлхэх, бусдын морийг гараанд хүрээгүй байхад авч эргүүлэх, уралдаж байгаа морийг үргээх арга хэрэглэх, худлаа хэлүүлэх гээд бүхий л мууг зааж өгч байгаа шүү дээ та нар худлаа гэвэл аль нэг сумын наадамд очоод морь шүдлэх бүртгэхээс эхлээд гараа хүртэл нь дагаад үз бас болоогүй одоо шинэ цагийн монгол эрлийз гээд бөөн будлиан байгаа
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Хүүхдийн төлөөх Монгол хүн (202.5.194.1)
    Монголчууд бидний нэгэн зүйл хүүхдийг хайрлах сэтгэл бусад орнуудаас өвөрмөц билээ. Хүүхэд хурдан морь унахыг эсэргүүцэж байгаа биш бөгөөд орчин үеийн хөгжлийн үйл явцад тохирсон хамгаалалт хэрэгтэй тухай л асуудал юм. Хамгийн гол нь өвлийн уралдааныг хатуу хориглож, урин дулаан цагт хамгаалалтын хэрэгсэл зэрэг наад захын хэрэгсэлтэйгээр хүүхдээ морь унуулах тухай юм. Хүүхэд хамгаалалын ажилтнууд бидний хүсч буй зүйл энэ л юм шүү дээ.
    2015 оны 04 сарын 28 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК