Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Нуурын эрэг Нарантуул захыг санагдуулсны цаад учир начир

2015-7-27
0
ЖИРГЭХ

Энэ зун Хөвсгөлд урд хожид үзэгдээгүй явдал болж дотоод, гадаадын жуулчдын хөлд дарагдав. Олон нийтийн сүлжээгээр элдэв хошигнол, сайрхал, хөөрөл бүхий мэдээллүүд хөврөх агаад нэгэн аялагч "Нуурын эрэг дээр байна уу, Нарантуул зах дээр байна уу мэдэгдэхээ болилоо. Энд олон жил уулзаагүй хүмүүс уулзалдаж байна, өртэй хүмүүс баригдаж баларч байна" гэж бичсэн нь хамгийн товч тодорхой илэрхийлэл боллоо.

 

Олон улсын зах зээл дээрээс хөрөнгө татаж, “Чингис” бонд гаргасан мөчөөс хойш сайн гэхээсээ муу давамгайлсан хар мэдээллүүд хөврөх болсон. Улсаа өрөнд унагалаа л гэнэ, шал утгагүй зүйлд хөрөнгө орууллаа л гэнэ.  Монголын ирээдүйг баллаж, бондын мөнгийг салхинд хийсгэсэн гэх зэрэг олон буруутгалыг нэгмөсөн няцаасан үйл явдлыг бид хараахан анзаарч эргэцүүлж амжаагүй байна. 

 

Үнэндээ бол"хараал идсэн" бонд л хар мянган хүнийг Хөвсгөлийн эрэгт авааччихсан юм.

 

Чингис бондын хөрөнгөнөөс 797 тэрбум төгрөгийг орон нутгийн авто замыг хатуу хучилттай болгоход зориулж, энэ хөрөнгөөр 1513 км хатуу хучилттай зам тавигдсаны нэгээхэн хэсэг нь Мөрөн-Тариалан чиглэлийн 165,3 км зам билээ. 80,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тавигдсан энэ зам аялагчдын сэтгэхүйд байсан асар том саадыг авч хаяснаар Хөвсгөл тийш зүглэх ардын зам шуударчээ.

 

Албан бус тооцоогоор бол 42 мянга гаруй дотоодын аялагчид наадмын өдрүүдээр тийш зүглэсэн гэнэ. Аймгийн захиргааны гаргасан тооцоогоор бол аялагчдын тоо 70 орчим мянгад хүрсэн байна. Аялал жуулчлалын албаныхны мэдээллээр бол 7 сарын 5-16 -ны өдрүүдэд бүртгэлтэй гадаадын жуулчдаас 30 мянга нь Хөвсгөлд очсон гэнэ. Тэгэхээр аялагчдын тоо улам ихсэж таарах гээд байна.

 

Улаанбаатараас ирэх зам саадгүй болсон ч Хатгал орчимд машины түгжрээ үүссэн нь хөдөөгийнхөнд хотын явдлыг бодитоор ойлгуулах үзүүлбэр болов. Замаар нэвтрэх машинуудаас хураамж авдаг ажилтнууд хэд хэдээрээ эгнэн зогсож, мөнгө хураагаад ч амжихгүй, түгжрэл үүсгэсэн гэдгээс үүдээд Хөвсгөлийнхний олсон мөнгийг багцаалдан тооцоолох хүсэл төрөв. Яс тоо гарахгүй нь мэдээж. Орлогыг хамгийн багаар тооцох гэж оролдоно.

 

Тэгэхээр наадмын 5 өдөрт 42 мянган аялагч Хөвсгөл нуурын эрэг дээр очсон гэж суурь тоогоо авъя. 4 хүн нэг машинд суусан гэж үзье. 10 сая 500 мянган төгрөг замын хураамж хэлбэрээр наадмын өдрүүдэд олсноор Хөвсгөлийнхний орлого эхлэнэ. Улаанбаатараас Мөрөн хүртэл 785 километр, цааш нь Мөрөнгөөс Хатгал тосгон хүртэл 110 километр гэхээр 10 мянган машин бензин худалдан авснаар ШТС-уудад хэдий хэмжээний орлого оруулсан байх вэ? Хатгалд АИ92 бензин литр нь 1900 төгрөг байсан гэнэ. нэг машин 300 мянган төгрөгийн бензин дунджаар авсан байх магадлалтай ажээ.

 

Мөрөнд 1100 төгрөгөөр зарж байсан цайны хийц Хатгалд 3000 төгрөг хүрсэн гэх мэдээлэлд тулгуурлан тооцвол өглөөний цайнаас 31 сая 500 мянган төгрөгийг өдөрт олсон байх нь. Наадам 5 өдөр үргэлжилсэн гэхээр 157 сая 500 мянган төгрөгийг цайны борлуулалтаас олчихсон бололтой. Энэ бол жижиглэн худалдаачдын орлогын нэг л үзүүлэлт. Килограмм махыг 13000 төгрөгөөр зарж байсан гэнэ. Тэгвэл аялагчид оройн хоолондоо багаар бодоход 100 грамм мах идэж байсан гэж бодъё. 273 сая төгрөгийн махыг нуурын эрэг дээр 5 өдөрт борлуулсан болж таарч байна.

 

Нуурын эрэг дээрх жуулчны баазад нэг хоног саатахад 60 мянган төгрөг байснаа 120 мянган төгрөг болж өссөн гэнэ. Нийт жуулчдын дөрөвний нэг нь л жуулчны баазад хоноглосон, дунджаар хоногийн 80 мянган төгрөг төлсөн гэж үзвэл 4 өдөрт 3 тэрбум 520 сая төгрөгийг ор хоногийн орлогоос олжээ. "Захын жуулчны бааз нэг таваг цуйвангаа 12000 төгрөгөөр үнэлсэн" гэх аялагчдын хошиглолоос багцаалан 42 мянган хүн 5 өдөрт ганцхан таваг цуйван идсэн гэвэл цуйванчдын орлого хамгийн багадаа 504 сая төгрөгт хүрч байжээ. “Онцгой”-гийн усны мотоциклиор хорин минут давхиулаад 15 мянган төгрөг аваад байна билээ" гэх сэтгүүлчийн тэмдэглэлээр тооцоо хийхэд онцгойгийнхон цагт 45 мянган төгрөг, ажлын найман цагт 360 мянга, наадмын таван өдөрт нэг усны мотоциклоор 1 сая найман зуун мянган төгрөг олсон байх нь. Хэдэн усны мотоциклтойг нь мэдэх юм алга.Том хүн 15 мянга, хүүхэд 5000 төгрөгөөр зорчдог Сүхбаатар онгоцны орлогыг аялагчдын талд нь үйлчилсэн гэдгээр тооцвол овоо тоо гарах нь ээ. 21 мянган хүний талыг нь хүүхэд байсан гэж үзэхэд л 200 сая төгрөгийг үйлчилгээнээсээ олсон байж таарна. Тав хоногийн орлого гэхэд муугүй л сонсогдож байгаа юм.Аялал жуулчлалын компаниуд Хөвсгөлийн аяллын 5 шөнө, 4 өдөр хөтөлбөрөө нэг хүний төлбөр 550 мянган төгрөгөөр үнэлсэн байна. Аялагчдын дийлэнх нь бадарчилсан, аравны нэг нь л жуулчны компаниар үйлчлүүлсэн гэж тооцвол 4200 аялагч 2 тэрбум 310 сая төгрөгөөр аялал жуулчлалын салбараа дэмжсэн болж таарна.

 

Тооцоогоо үргэлжлүүлье. Нутгийн иргэд цаа бугын эврээр хийсэн үзэгний сав, бэлэг дурсгалын зүйлс, утсан загас, цай, эмийн ургамал тэргүүтнийг аялагчдад ихээр зарж байжээ. 42 мянган хүнээс тавхан мянга нь дунджаар 10 мянган төгрөгөөр тэднээс бараа худалдаж авсан гэж үзвэл нутгийн гар урлалчид, жижиг худалдаачид наадмын 5 хоногт 50 сая төгрөгийн орлого олох нь гарцаагүй байжээ. Цаа бугатай хамт зураг авахуулахад нэг хүн 1000 төгрөг гэсэн үйлчилгээ байж гэнэ. 10 цаа 5 өдөрт 20 мянган хүнтэй патиар татуулсан гэж тооцъё. 20 сая төгрөгийг эзэддээ агаараас олж өгчээ, хөөрхийс.

 

Нутгийн иргэд 69 машинаар үерлэсэн голоор машин чирч гаргахад 10 мянган төгрөг, шаварт суусан машин татахад 6 мянга гээд нэмэлт орлого ч ихтэй байж. Маш бүдүүн тоймоор тооцоход наадмын 5 хоногт Хөвсгөлчүүд багаар бодоход 10 тэрбум төгрөгийг орлого олсон байх бүрэн магадлал бий болжээ гэдэг нь энэ өдрүүдэд тодорхой болов. Хэрвээ аймгийн захиргаа овсгоотой, менежменттэй байгаад жуулчдын урсгалыг тогтвортой татаж, чанартай үйлчилгээ үзүүлж чадвал авто замд зарцуулсан 80 тэрбум төгрөгийг нэг зун л олчих шинжтэй юм. Энэ бүхнийг тоочих, дурдахын учир нь "зам дагаж хөгжил ирдэг" гэдэг юутай үнэн гэдгийг л хэлэх гээд байгаа юм.

 

“Чингис” бондын хөрөнгийг хөгжилд зарцуулж чаджээ гэсэн ганцхан дүгнэлтийг эндээс хийнэ. Бондын мөнгө салхинд хийсээгүй байна, бодит үр дүн өгч байна. Орон нутгийнхан зам дагаж ирсэн хөгжлийг олигтойхон ашиглаж чадсан эсэх нь бол тусдаа асуудал байх.

 

Г.Мөнгөнчимэг

 

           

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Зочин (103.26.193.170)
    tsaaduul n bagtsaa ch baihgui huleej suusan biz de ...haranhui heden darga nar n end hural nertei arhidaad tend bagachuul n bajgadaa biz kk..gadagshaa yavaad tsundger darga nar n turshlaga sudlaad l baidag sh de ,, heregjuulehed yadag bnaa
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.229.122.27)
    Үнэндээ новшийн санагдсан арай л байна лээ дээ дахиж л тийшээ зүглэхгүй. Очсон хүмүүс үнэндээ гутарсан даа. Аргагүй л долоон ямаатай гуйлгачин эмээгийн нутаг байна лээ.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
    • Зочин
      amaa tataarai nutag us muulaad sainaa uzehgui l bh shuu
      2015 оны 07 сарын 27
  • bayarla! (103.229.121.247)
    hovsgoliinhond omchilj ogson hovsgol bish olson mongoniihoo bagahan hesgeer naad hog shoroogoo tseverle! hogoo tseverlehgui bol hotiinhon ochihoo boliod guilgachin amidral chine butsaad irne shuu!!!
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Ta nar ochij hog tarisan yum bishuu.
      2015 оны 07 сарын 27
  • зочин (103.10.23.38)
    Уул тал нь цас орсон мэт ноолийн цаас, бие засах газар олдохгүй, хоолонд оочерлож заримд нь бүр олдохгүй арай байсан шүү. Жуулчны баазынхан зөвхөн тэр хугацаанд мөнгө олъё гэсэн хүслээс өөр юу ч үгүй. Цаашид бизнесээ сайн байлгахыг хүсвэл жаахан сэтгэлтэй байж ноолийн асуудлыг шийдэж орчноо цэвэр байлгахад анхаарах хэрэгтэй.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Mongoliin buh zuil yamr ch tulublultgui zubhun tseej ii bamgaar l yabj baidag ni tendees l haragdana
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (185.64.196.204)
    Hamgiin gol ni umiig zohion baiguulalttai ,tulubluguutei hiij cahddaguin gai ergej garch irj bgaa gedgiig uhaarahgui ni gachlantai.Odop udahgui Husguliig hurdan abrahgui bol hamgiin muuhai gazar bolj hubirna.Eh orniihoo saihan ruu zutgesen humusiig buruutgah aragui um,gebch tend Tootsootoi,Haruytslagtai ayalal juulchlal hugjuuleh estoi baidan umdaa!!!Hairan saihan baigalnuur us min hogoor bulagdaad duusna,getel yag ijil tustei iim saihan nuurtai Gadaadiin olon ornii turshilgig abch heregjuuelhgui bol ongon saihan baigali mod us min talhalgadaad duusna,ulsad oroh orlogo bhgui l uldene
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • зочин (112.72.13.255)
    Нэг хүн нэг кг ялагдас гаргана гэж бодохоор дөчин хоёр мянган хүн өдөрт дөрвөн тонн гаруй ялагдасаар хөвсгөлийг баасджээ дээ
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
    • Зочин
      Yag unen baasaa havchaad zailah heregtei sh dee albatai yum shig yavchaad muu heleed bga humuus.
      2015 оны 07 сарын 27
  • Зочин (103.229.176.131)
    цэнгэлдэх нарантуул, одоо хөвсгөл нуурын эргээр бас нарантуул ... яана даа
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • хэхэхэ (103.229.123.166)
    Мөнгөнчимэг г и ч ий минь цаана чинь хүмүүс амьдарч байна бүү саад бол г и ч ий минь
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • үргэлжлэл (122.201.21.94)
    Төр засаг маань эрхбиш үүнийг болгоож эмх цэгц, дэг журам тогтоон сахиулах, түмэн олон маань байгаль орчинтойгоо эзний сэтгэлээр харьцаж, хайрлаж хамгаалж ирсэн уламжлалт зан заншил хийгээд шинэ цагийн хууль ёсыг баримтлахгүй бол Хөвсгөл далайн орчим нутаг цаазын тавцанд очихдоо тулж байгаа бололтой. Үүнийг төр засаг анхааралдаа авч хууль журам гэж байдаг бол сахиулмаар, хяналт шалгалт гэж байдаг бол хиймээр болжээ.Бондын мөнгөний үр дүн ярия гэвэл тавьсан замаа төдийгүй түүнийг дагаж буй болсон хөгжил дэвшлийн тухай л ярих хэрэгтэй. Түүнээс хуурай тооцооогоор тархи угааж нэр төр хөөцөлдөх гэж оролдохын хэрэггүй.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • үргэлжлэл (122.201.21.94)
    цааг модноос уяад шавар шавхайн дунд хашчихсан, бас түүгээрээ бизнес хийх гээд мөнгөө төлөөд дотогшоо орж болно, зураг авахуулбал төлбөртэй гэж урдуур хөндөлсөн ханхалзах нутгийн бизнесмэнүүд... нэг иймэрхүү л дүр төрхтэй байна билээ. Зорьж очсон хүнд үйлчилчих хоол ундны газар огт алга. Хэн ч тэр шавар шавхай дунд хоол идээд сууж байх билээ дээ. НУТАГ ОРНОО ХАЙРЛАЖ ХАМГААЛАХ эзэн хүний өөриймсөг сэтгэл гэдгийг орлого олж л байвал нүдээ ухаад өгөхөөс ч сийхгүй шуналаар сольж, Далай ээжтэйгээ цаашид иймэрхүү үр могойн сэтгэлээр хаьцаад байвал Монголын Швейцарь гэгддэг онгон дагшин байгаль хүйтэн сэтгэлтнүүдийн гарын угаадас болж дуусахад ойрхон болсон байна.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Зочин (122.201.31.119)
    та нарын улсаа өрөнд оруулсан асар их мөнгөгүйгээр улс орон замаа тавиад л хөгжөөд болоод л байсан тэртэй тэргүй хийх гэж байсан ажилд хэдэн төргөр хийснээрээ хамаг булхайгаа бүү хаацайл. тэрнийгээ ч олигтой хийгээгүй л байх шүү.
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Иргэн (122.201.21.94)
    Баярын өдрүүдэд Хөвсгөл далайн орчмоор бороошуу байсан. Шавар шавхай ихтэй. Хог новш нь хөнлөрсөн, зах замбараагүй машин тэрэг, майхан шуухан аль тааралдсан газраа буучихсан, ёстой л дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэгч болж байна билээ. Гадаадынхан нэлээд олон очсон харагдсан . Монголын аялал жуулчлалын өнөөгийн төрх, ирээдүйн хөгжлийн баримжаа гэхээр юм харах гэвэл их л гутарч гундмаар байдал нүднээ бууж байсан даа. Лав л ийм байдлаар аялал жуулчлал цаашаа явахгүй, харийн гийчин зочид хоёрдахь удаагаа энд ирэхгүй гэдэг нь маш тодорхой бөгөөд ойлгомжтой байна билээ. Монголыг сурталчилсан гэхээсээ аялал жуулчлалын нэрийг шавартай хутгасан гэмээр нөхцөл байдал тэнд ноёрхсон байна.Хаяа хаяагаа дэрлэсэн сүржин нэртэй, даржин төрхтэй баазууд, замын хажууд вандан тавцанархуу юм засч Эрээний хогноос эхлээд нутгийнхны гар урлал нэртэй бэлэг дурсгалын зүйл, эмийн ургамал гэх баталгаа нотолгоогүй баахан өвс, цаатангийн ахуй соёлыг төлөөлсөн гэх торниухан ямаанаас томгүй хэдэн годгор ца
    2015 оны 07 сарын 27 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК