Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бэлгэвч шиг хэрэглээ болгосон их хааны минь нэр

2015-9-08
0
ЖИРГЭХ

Монголд зочилсон өвөрмонгол малчид Чингис хааны хөшөөний өмнө хуугаараа сунаж мөргөцгөөнө. Дахин дахин мөргөх нь Бурханд аврал одуулан мөргөх лугаа адил.


 
Үнэхээр ч ар, өвөр, баруун зүүн, халимаг, буриад хийгээд ер дэлхийгээр буй бүхий л монголчууд бидний хувьд Чингис хаан маань бурханаас ялгаа үгүй. Монгол гэдэг үндэстний эцэг. Үндэстний эцэг байна гэдэг ямар их яруу алдар, суу билэг болохыг тайлбарлах шаардлагагүй. Зөвхөн Монгол үндэстний эцэг байгаад зогсохгүй нийт хүн төрөлхтний бахархал болсон хүн билээ, бидний эцэг..


 
Гэтэл өдөр бүр шахам Ордны өмнүүр ажилдаа 5 жилийн турш алхахдаа тийн мөргөн сүсэлж буй Монгол Улсын иргэнтэй би л хувьд таарсангүй. Хэрвээ бидний хэн нэгэн тэдгээр өвөрлөгчид шиг сунан сунан мөргөж байх аваас бид лав түүгээр бахархахаас илүүгээр тасгаасаа зугтаачихсан Шар хадны нэгэн явна гэж бодох магадлал өндөр. Бодит байдал тийм л байна.


 
Шүтэж, хайрлаж, дээдэлнэ гэдэг хэлбэрдэхийн нэр биш билээ. Бид Чингис хаанаа сэтгэл зүрхээрээ мэдэрнэ гэж ер үгүй, хий хоосон л цээжээ дэлдэж хийрхэх юм. Бараг хүн тоотой болгон нь Чингисийн алтан ураг болно, бараг шовгор болгоноо Чингис уул гэж нэрлэх шахаж байх шив дээ. Чингис нэргүй юм бараг алга болох нь.


 
Хот, дүүрэг, талбай, зочид буудал, нисэх буудал, архины шил, 00, дов, сондуул хүртэл... Монгол хүн эрхэмийн эрхэм дээдийгээ ингэж хаа сайгүй, үнэ цэнэгүйгээр БЭЛГЭВЧ шиг хэрэглээд байдаггүй л юмсан, уг нь. Тэртэй тэргүй бид улс үндэстэн маань бүгдээрээ, Монгол орны маань алга дарам газар хүртэл Чингис хаанаараа овоглодог байхад, хэн нэгэн үгүй, тийм биш гээд байгаа юм шиг таарсан болгондоо Чингис нэр өгч далжигнаж байх хэрэг юусан билээ. Арай ч гэмээр...


 
Архи л гэхэд Алтан Чингис, Хар Чингис, Морьтой Чингис, Том Чингис, Жижиг Чингис гэх мэт... Тэгээд тэр архиа уугаад согтоцгооно, халсан үедээ Би Чингисийн монгол гэж орилно, тэр муу, энэ муу гэж бусад руу томорно, нэлээд халаад ирхээрээ заамдалцана, зодолдоно. Тэгээд дараа нь гахай нохой шиг шалбааг шалчиг дотор хөрвөөж хэвтэх. Өнөөх Их хааныхаа нэртэй, хөрөгтэй архиныхаа шилэнд хог цэр нусаа хийнэ, хог новштойгоо хамт хог дээр хаяна.


 
Хуучин цагт Чингис хааны нэрийг ч хэлэхээс цээрлэдэг, тэгээд газар нутгийг нь хүртэл ӨНДӨР ХААН гэдэг өргөмж сайхан нэрээр нэрлэдэг ухаант дээдсийн тэр их ухаан, сэтгэлийн үртэс нь ч өнөөгийн үр хойчид үлдсэнгүй юу даа гэж халагламаар.


 
Солонгос, япон, казах, хятадууд их хааны нэрийг их хэрэглээд байна, бид хэрэглэхгүй бол болохоо байлаа гэх шалтаг гаргах нь бас байна. Тэд ИХ ХААНЫ маань нэрийг ихээр хэрэглэж, ашиглаж байгаа нь ч үнэн. Гэхдээ харийнхан хэрхэх нь тэдний хэрэг. Тэд хичнээн хэрэглээд, хичээгээд Чингисийн Монгол болчихгүй.

 

Архи л гэхэд Алтан Чингис, Хар Чингис, Морьтой Чингис, Том Чингис, Жижиг Чингис гэх мэт... Тэгээд тэр архиа уугаад согтоцгооно, халсан үедээ Би Чингисийн монгол гэж орилно, тэр муу, энэ муу гэж бусад руу томорно, нэлээд халаад ирхээрээ заамдалцана, зодолдоно. Тэгээд дараа нь гахай нохой шиг шалбааг шалчиг дотор хөрвөөж хэвтэх. Өнөөх Их хааныхаа нэртэй, хөрөгтэй архиныхаа шилэнд хог цэр нусаа хийнэ, хог новштойгоо хамт хог дээр хаяна


 
Тэдэнд Чингис хааны нэр зүгээр л бизнес, реклам төдий. Бидэн адил дээдлэн эрхэмлэж, хүндэтгэн шүтэх нь хаа билээ. Шүтэх аваас сайн л биз. Тэглээ гээд бид муу болчихгүй, харин ч бидний үнэ цэнэ нэмэгдэнэ. Тийм атал бид Чингис хаанд хандаж буй харийнхны түвшинд арчаагаа алдан унаж яанам.


 
Нөгөө талаар тэдэнтэй хааны нэрийг реклам, бизнесийн түвшинд булаалдан өрсөлдөнө гэдэг угаасаа боломж ч, утга учир ч бага зүйл. Африкууд хүртэл нэг л өдөр Чингисээр өвчлөөд эхлэвэл хэн ч боль гэх боломж үгүй.


 
Тэр ч бүү хэл зарим үндэстэний зарим эрдэмтэн, зүтгэлтний зүгээс Чингис хааныг өөрийн үндэс угсаа нэгтэн болгох гэсэн санаархал, оролдлого ч их гарах болсон. "Чингис манайх" гэж хэн чанга хашгирсанаар, хамаг юмандаа Чингис нэр аваачаад наачихсанаар Чингис хааныг өмчилчихдөг ч юм биш.


 
Хамгийн гол нь бид Чингис хааны ёс зүй, зарчимаас нь танин мэдэж, ядахдаа нэг хоёрыг нь ч атугай ахуй явдалдаа чанд мөрдөж, төр улсынхаа нуруу бодлогод хэрэглээ болгох нь чухал юм... С.Молор-Эрдэнэ доктор "Чингисийн этик хэрэгтэй" гээд нэг ном бичсэн дээ.


 
Үнэхээр бидэнд дээшилж дэвжихэд Чингис гэдэг нэр зүүгээд, Чингис гэдэг ундаа залгилаад, Чингис гэдэг талбайгаар таваргаж явах нь төдий л нэмэргүй, нэмэргүй бүү хэл бүр онигоо ч болох тал руугаа. Харин Чингис хааны ёсзүйгээс суралцаж, тэсвэр тэвчээрийг мэдэрч, ялан дийлж чадаж байсан тэр ухаан, билгээс нь урам, санаа авч чадвал биднийг хэн ч хүлээн зөвшөөрч хүндэтгэх болно.


 
"Чингис хааны нэрийг хятадууд ашиглаад байна" хэмээн сандарч гүйлдэх нь үр дүн багатай, түүнээс бид төдийлөн цочиж сандрах хэрэггүй юм. Харин ЧИНГИС ХААНЫ ЁС ЗҮЙ, ЗАРЧИМААР хятадууд амжилт гаргаж байна гэвэл тэр бидний хувьд жинхэнэ эмгэнэл болно. Тэгэхээр нэрийг нь хаа хамаагүй газар наахаасаа өмнө Их хааныхаа замнал мөрийг нь эргэцүүлэн тунгааж, түүн лугаа адил хүсэн тэмүүлж чаддаг байх хэрэгтэй санагдана.


 
Их хааныхаа нэрээр архи гаргаж хэдэн бор төгрөг олно гэдэг, түүнээ энд тэнд улс оронд үзүүлж, харуулж гайхуулж явна бол арай ч дэндүү ядарч туйлдаж дорд орсны шинж биш гэж үү. Хүн аргаа барахаараа л сайн эцгийнхээ нэрийг худалдаж иддэг.


 
Америкт хэдэн жил болохдоо Вашингтон гэдэг нэртэй архи, барбикю байхтай би л лав таарсангүй. Вашингтон нэртэй хот суурин нийслэлээс нь гадна нэлээн хэд бий. Рейгений нэртэй онгоцны буудал ч бий. Жефферсон, эсвэл Грантын нэртэй гудамж бараг хот бүхэнд бий. Манайх шиг хот нь ч, онгоцны буудал нь ч, талбай нь ч, архи нь ч зөвхөн ганцхан үндэснийхээ эцгийн нэртэй бус. Тэр бүрд Америкийн түүхийн маш олон зүгэлтнүүдийн нэр, дурсгалтай байдаг. Тэр хэмжээгээрээ Америкийн түүхийг том, баялаг, америкчуудын сэтгэлгээг цараатай болгон харагдуулдаг.
 


Туркууд Ата Туркийгээ үндэсний эцэг хэмээн өргөмжилдөг. Хүндлэл бишрэл өндөр. Гэвч манайх шиг юм бүхнээ Ата Туркийнхээ нэрийг наагаад байдаггүй.
 


Харин Орост Кутузов, Распутин гэх мэт нэртэй хатуу архи бий. Кутузов нартай бид Их хаанаа хэрхэн харьцуулах. Нөгөөтэйгүүр тэд бол өөр үндэстнүүд, соёл, уламжлал, сэтгэлгээ ялгаатай. Харин бид бэлгэ, бэлгэдлийг эрхэмлэдэг дорнын ард түмэн. Хятадад "Күнзийн нутгийн архи" гэсэн архи л буйгаас бус "Күнз" нэртэй архи байхыг би мэдэхгүй юм. Бас Күнз нэртэй хот, буудал, алчуур байхыг ч мэдэхгүй юм.
 


Еврей нар угийн айхтар улс. Давид, эсвэл Соломон нэртэй барбикю, архи еврей нарт байхгүй. Тэр ч бүү хэл хот ч үгүй, харин мөргөлийн сүм бол бий. Манай хийрхэгчидээс ялгаатай нь энэ. Хэрвээ надад хэн нэгэн еврей Соломон нэртэй архи авчирч бэлэглэвэл би түүнийг лавтай жинхэнэ еврей мөн гэдэгт их эргэлзэнэ ээ...


 
Яагаад гэвэл түүнд жинхэнэ еврей хүнд байх дотоод итгэл үнэмшил, бахархал, үнэт зүйл алга байгаа учраас тэр. Эрхэмлэн зулай дээрээ байлгах учиртай зүйлээ энгийн хэрэглээтэйгээ хольж хутгадаг бол тэр хэн ч бус зүгээр л нэг өчүүхэн амьтан.


 
Харин архийг нь бол ууна, гэхдээ дотроо Еврей нарыг шоолж бас өрөвдөж суугаад ууна. Яг л тийм адил Чингис хааныхаа хөрөг, зурагтай архийг маань хараад гадныхан биднийг ихэд өрөвдөж, гайхдаг байх даа. Гэхдээ мэдээж хэрэг жаахан сэхээтэйнүүд нь шүү дээ, люмпэнгүүд нь бол сайхан архи байна л гээд гударч орхих биз.

 

Ичмээр юм, Чингис нисэх буудалд буугаад, Чингис таксигаар яваад, Чингис зочид буудалд тухлаад, Чингисийн өргөн чөлөөгөөр алхаж, Чингисийн талбайд очиж, Чингисийн хөшөөг үзээд, Чингис архи тулгаад, Чингис хотод зочлоод, Чингис шорлог идээд, Чингис 00-оор хошногоо арчаад буцаж байгаа гадаадынхны өмнөөс нүүр байтугай юм улайна даа.


 
... "Хөөе тэр ХАР ЧИНГИС авьяа. 05-ынхаас нь. 10 000 төгрөг билүү, май" гэх мэт үгсийг Монголын хаана ч очсон сонсоно. Хичнээн ч хямдхан байдаг юм. Амны алдас, явдлын алдас, сэтгэлийн алдас, бодлын алдас, хувь төөргийн алдас гээч юм нь бүгдээрээ нэг дор зэрэгцэнэ гэдэг энэ л байдаг байх даа.


 
Юу эрхэм, юу үнэ цэнэтэй, юуг хоймроо залдаг, юуг хатавчиндаа тавьдаг гэдгээ хэзээ ялгаж салгах сөгөөтэй болох улс вэ, бид чинь.


 
Чингис хааныг харьцуулахын аргагүй Сүхбаатартай өрсөлдүүлж мунхаглана. Буянт Ухаа гэж их сайхан нэр байлаа, уг нь. Байчихаад Чингис болгочихож. ӨНДӨР ХААН гэж сайхан нэртэй хот байлаа. Байчихаад Чингис хот болгочихож, хаан ч үгүй шүү. Сүхбаатарын талбай гэж сайхан талбай байлаа.  Байчихаад Чингисийн талбай болгочихож. Нэр усыг хуугаар нь сольчихоор Ардчилсан хувьсгалыг гүйцээгээд төгс хийчихэж байгаа нь тэр юм байлгүй дээ. Будаач будаач гэхээр сахлаа будав гэдэг шиг л... Ингэхэд Чингис хаанаас өөр юу ч үгүй Монгол уу даа гэмээр.


 
Ичмээр юм, Чингис нисэх буудалд буугаад, Чингис таксигаар яваад, Чингис зочид буудалд тухлаад, Чингисийн өргөн чөлөөгөөр алхаж, Чингисийн талбайд очиж, Чингисийн хөшөөг үзээд, Чингис архи тулгаад, Чингис хотод зочлоод, Чингис шорлог идээд, Чингис 00-оор хошногоо арчаад буцаж байгаа гадаадынхны өмнөөс нүүр байтугай юм улайна даа.
 


Чингис хааны нэрийг хэрэглэх тухай хууль журам гэж уг нь баймаар санагдах, ухаарч ойлгохгүй бол журамлаж ойлгуулах хэрэгтэй мэт.

 


Ам дүүрэхгүй шахам архинд, Алгын чинээхэн талбайд, Атгын дайтай толгойд бүү хэл Алтан дэлхийн хэмжээний нэр юмсан уг нь. ЧИНГИС ХААН...
 
 
Б.Номинчимэд
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • монгол (85.178.76.75)
    энэ нэрийг эрхэмлэн узэж хамгаалалттай байлгах талаар тереес хууль гарган журамлах хэрэгтэй бур нэр хундгуй болж учир утгаа алдлаа ялангуяа архинаас энэ нэрийг салга тэгээд ч их эзэн чингис хаан гэж байж бутэн сонсогдох нэр
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (203.169.49.44)
    Чингэс хааныг Будда бурхан шиг, нүгэл хийгээгүй, цус урсгаагүй мэтээр хоосон шүтээд хэрэггүй ээ. Харин гаргасан дэвшил, бодлогыг түүх талаас нь суртчлах хэрэгтэй. Түүнээс 21-р зууны монголчууд дундад зууны нутгаа тэлсэн бодлогоор хөгжинө гэвэл амьтны элэг, доог болохоос гадна 2 хөршийн харилцаанд сэв суулгаж, аюултай үр дагаварт хүрнэ.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Үүлэнбаатар (103.229.121.125)
    АН-лалруудын солиорол.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.24.135)
    Өндөр хаан хот, Буянт-Ухааг юуны түрүүнд Чингис гэдэг нэрээс салгах хэрэгтэй!!! Гадаадаас онгоцоор ирэхэд ЧИНГИС ХААН гэсэн аймаар том нэртэй атлаа навтгар амбаар шиг нэг муу барилга байж байгааг харахаар ичмээр санагддаг!!! Харин шинээр байгуулж буй ниэсх буудлаа Чингис гэж нэрлэж болох л байх.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • юу гээд ху.цаад байгаа (103.26.192.157)
    өм.хий үтрээ вэ чи
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Чингис (43.242.243.142)
    Чингис улсын ЧИнгис хотод төрсөн Чингисийн Чингис гэдэг хүүхэд Чингисийэ талбайгаар алхаж байв гэх нь холгүй байна даа.
    2015 оны 09 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 22 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК