Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ламаа харааж, намаа шүтэж байснаа больж, одоо намаа харааж, ламаа шүтэх болов

2015-10-07
0
ЖИРГЭХ

 

Хүний нас бол тоо юм гэсэн нэг байдаг. Үүнийг би өнгөрсөн гуравдугаар сард гарсан намуудын рейтингийн судалгааг хараад хэлж байгаа юм. Хэдийгээр судалгаа тоо боловч, бас харгалзаж үзэх юм бий. Ингэхэд судлаачид Улаанбаатарын 1000 иргэнээс ямар намд итгэдэг вэ гэж асуусан байдаг. Нөгөөдүүлээс нь бие даагчдад 210, МАН-д 180, АН-д 160, “Шударга ёс” эвсэлд 90, ИЗНН-д 10 хүн итгэдэг гэсэн бол аль нь ч хэрэггүй гэсэн хүний тоо 350 байв.

 

Ингэхэд манайд улс төрийн 20 гаруй нам бүртгэлтэй байдгаас амь тээж яваа нь дээр өгүүлсэн энэ хэд. Мөн сонгуулийн өмнө амь ордог хэсэг нам бий. Бусад намууддаа шавар хаана шүү гэж шантаажилж байгаад хэдэн төгрөг тоншдог юм, хөөрхий.  Бүр нүд анисан гэмээр нам ч бий. Дарга нь баахан мөнгийг нь аваад гадаадад оргоод гарчихсан нам ч бий. Бас хэнтэй л бол хэнтэй өвөр түрийдээ орж явдаг ИЗН байна. ИЗ-БНН, ИЗНН, Хэдэн ч удаа нэрээ солив бүү мэд. Ерөнхийдөө олон эрийн өвөр дамжсан энгэр задгай эм шиг харагддаг. Тиймээс л овоо нэр төртэй байсан энэ нам уг судалгаагаар 10-хан хүний санал авчээ.

 

Ер нь манайд янз бүрийн нэртэй намууд бий л дээ. Үүнийг ч байх ёстой үзэгдэл гэж үздэг. Тэртэй тэргүй ардчилсан замыг сонгосон улсууд ёстой лаагаа иднэ үү, луувангаа иднэ үү ямар хамаа байна. Манайхны дууриах дуртай Америкт л гэхэд Америкийн нацист нам, Америкийн ардын нам, Коммунист нам, Социалист нам, Далайн дээрэмчдийн нам, Цай уугчдын нам гээд 30 гаруй нам байдаг бололтой юм билээ. Түүнээс гадна муж болгон нь өөрийн гэсэн намтай гэж байгаа. Манайхаар бол аймаг болгон гэсэн үг шүү дээ. Тиймээс ирээдүйд Төв аймгийн Шанага нам, Булганы Будаа нам гэх зэрэг нам үүсэхийг хэн байг гэхэв. Хаа сайгүй л америкжиж байгаа юм чинь.

 

Гэхдээ Америкт Ардчилсан нам, Бүгд найрамдах нам, Ногоон нам, Либертари нам, Үндсэн хуулийн нам тав л улстөрийн хөлгөн дээр тоглож, тэдгээрээс АН, БНН хоёр өнгөрсөн хугацаанд ээлжлэн төр барьж иржээ. Мөн Ардчилсан нам нь дангаараа дундаа ямар ч завсар оруулалгүйгээр 1932-1952 оны хооронд 20 жил төр барьсан нь өнөөгийн Америкт хөгжил дэвшил авчирсан гэдгийг мартаж болохгүй.

 

Манайд ч гэсэн МАН, АН, МАХН, МҮАН, ИЗНН гэсэн таван нам сонгууль хэмээх наадмын зүлэг ногоон дэвжээн дээр уралдаж байгаа бөгөөд “морьд будилуулдаг” хэд хэдэн жижиг нам бий. За тэгээд ний нуугүй хэлэхэд нэг их будилуулаад сүйд болдоггүй юм. Уралдаад сурчихсан хөгшин морь шиг хурдаа үзээд сэтгэл нь ханачихдаг бололтой харагддаг. Харин жинхэнэ “ морь будилуулдаг” нөхдүүд бол бие даагчид. Дээрхи судалгааны явцад ч хамгийн мундаг улстөрчөөр бие даагч тодорсон байна билээ. Энэ нь бидний улстөрийг ойлгодоггүй, хэн сайн хэрүүл хийж байна түүнийг жинхэнэ улстөрч хэмээн зөвхөн нэг өнцгөөс нь ойлгодогтой холбоотой.

 

Эхнээсээ л сонгуулийн үеэр сонгогч олноо хоол өгвөл үйлдэл хийдэг циркийн амьтад шиг болгосны гай. Бас лай.

 

Түүнээс биш сайн ч, муу ч нам гэдэг чинь сонгуульд өөрийн гэсэн хөгжлийн бодлогоо хөтөлбөр болгоод түүнийгээ хэрэгжүүлэхийн төлөө явдаг, дараагийн сонгуулиар ард түмэн нь нөгөө амалсан зүйлийг нь нэхдэг, амлагчид ч тэдэндээ тайлагнадаг эд л дээ. Тэгээд сонгогчдоосоо дүн авч, цаашдаа яах вэ, ийх вэ дээрээ л тулдаг байхгүй юу. Манайд харин жаахан эсрэгээрээ. Хэн сайн хэрүүл хийснээр нь дүгнэнэ. Хэн сайн эсэргүүцсэнийг нь дэмжинэ. Буруу байсан ч хамаагүй. Угаасаа нүүдэлчин, дээр нь дайнч цус бидний судсаар булгилж байдаг болохоор хэрүүл зодоонд оролцох, хөндлөнгөөс нь харж таашаал авах зэрэг зуршил бараг хүн болгонд байдаг.

 

Дахиад л дээрхи судалгаан дээрээ түшиглэн хэдэн үг хэлье. Улаанбаатарын 1000 хүн, хөдөөгийн 1000 малчин хоёр тэмээ ямаа, тэнгэр газар шиг өөр гэдгийг бас бодолцох хэрэгтэй. Хотынхны таашаадаг нөхрийг хөдөөнийхөн үзэхгүй. Тэд Л.Гүндалай маягийн эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй хүнийг маш их дэмждэг. Ер нь гишүүн асан Л.Гүндалай зүгээр ч нэг Эрдэнэтийг сонгоод, хэрүүл хийгээд давхиад байгаа юм биш. Хэдийгээр Эрдэнэтийнхэн сэтгэлгээний хувьд ийм хэмжээнд очсон гэж бодохгүй байгаа ч Л.Гүндалай судалгаа хийхгүйгээр Хөвсгөлөө орхиод тэнд очно гэж байхгүй. Эсвэл АН-даа шавар хааж шантаажлаад, жаал жуул юм цохьё гэж бодсон байхыг үгүйсгэх юм алга. Гэхдээ л намуудаас бие даагч нь арай дээр юм гэсэн нэг яриа хөдөө хотгүй яваад байгааг огтхон мартаж болохгүй. Л.Гүндалай бие даагаад л дэвших болов уу. Яагаад гэхээр “Ард түмнээ хайрлая” гэсэн намын нэрээр тэр санал авах уу? Намуудын нэр навс унасан үед шүү.

 

Ер нь энэ бүхэн бидний сонгуулийн боловсрол гэгч юмтай холбоотой . Эхнээсээ л сонгуулийн үеэр сонгогч олноо хоол өгвөл үйлдэл хийдэг циркийн амьтад шиг болгосны гай. Бас лай.

 

Намуудыг ингэхэд удирдлага нь ийм нэр хүндгүй болгож байна. Мөн сонгоод УИХ-ын зүг илгээсэн хүмүүс нь. Нэг ийм үлгэр байдаг шүү дээ. Яагаав, нэг унага хээрээс шуудайтай юм олдог биз дээ. Ахыгаа гаргаад өгөөч гээд уйлан дуугараад байхаар нь уутны амыг тайлтал чоно гарч ирээд чамайг иднэ гээд дайраад байдаггүй юу. Зайлуул энэ үеэр зальт шар үнэг ирж авардаг шүү дээ. Өнөөгийн УИХ-д гарсан хүмүүсийн ихэнх нь уутанд байсан энэхүү чоно шиг загнадаг. Эргээд манийгаа иднэ л гэж дайрна. Иддэг ч.

 

Өнөөдөр намуудын ирээдүй бүрхэг байгаа нь үнэн. МАН л гэхэд худлаа л өөрсдийгөө тайвшруулж байгаа болохоос толгой дээгүүр нь дүүрэн бараан үүл хуралдаастай. Намаа задалсан Н.Энхбаяр гэж бас нэг “уутнаас нь гаргасан” чоно тэднийг яавал тасар татан химлэх вэ гээд араа шүдээ хурцлаад л. Түүнээс гадна ер нь манлайлагчгүй болж байгаа нам. С.Баяр нь гайгүй нэр төртэй байснаа байшин савны хэл аманд өртөөд даший шог. Өөрөө ч залуустаа байр сууриа тавьж өгье гээд байгаа нь үнэхээр тийм санаатай бус харин идэж цадаад амрахаар хэвтэж байгаа хүн шиг харагддаг.

 

Хүн зоддог У.Хүрэлсүх нь хөгжим тоглоод даший шог.

 

М.Энхболдын нь ард Бадамжунай гэж айхтар “хор найруулагч” харагдаад байдгийн зэрэгцээ угаасаа уян зөөлөн төрхтэй, бас зантай түүнийг лидер гэж олон нийт хардаггүй. Бараг л мафийн толгойлогч маягийн юм ярихаас бус МАН-ын дарга энэ тэр гэдэггүйг нуугаад яахав. Хотынхон л гэхэд газрын наймаачингаар цоллоод байдаг биз дээ. Хүн зоддог У.Хүрэлсүх нь хөгжим тоглоод даший шог. Тэрбээр энэ цаг үед намаа бодох бус харин ч нам дотроо Зүүний хүчний холбоо гэх нэгэн фракцийг үүсгэчихээд нөгөөдүүлээ сонгуулийн өмнө яах ч аргагүй байдалд оруулан атгажээ. Нөгөө талаас эд нарынхаа, МАН-ын архагуудынхаа халааг нь авч байгаа залуус гэхээр хутга шөвөг, хэрүүл зодооны бай болсон гишүүн, үглээ шаазгай шиг үргэлж л хэрүүл хийж явах Л.Бямбацогт, дөрвөн жилийн хугацаанд УИХ-д суухдаа хэлд ч ороогүй, хөлд ч ороогүй О.Содбилэг гээд яруу найрагч, бөх, зодоончид байдаг.

 

Эд нар улс орон байтугай намынхаа бодлогыг тодорхойлж чадахгүй гэдгийг бардам хэлье. Яагаад гэхээр амьдрал хэмээх их сургуулийн зах зухаас ч хэлтлээгүй эрх танхи жаалууд. Тэдний дэргэд муу, сайнаар хэлэгддэг ч Д.Дэмбэрэл, Ц.Нямдорж, Л.Лүндээжанцан, С.Баяр гээд мундаг мундаг улстөрчид бий. Харин ажаад байхад МАН-ын залуус тэдэндээ хандаад шуудхан хэлж чадахгүй ч ”Зөнөгүүдээ одоо зайл” гэх үгийг сэм сэмхэн үйл хөдлөлөөрөө илэрхийлээд байдаг билээ. Ингэхэд нэг дэрэн дээр унтсанаар байнга адилхан зүүд зүүдлэнэ гэж байдаггүй.

 

АН ч ялгаагүй дээ. Ялангуяа З.Энхболд тус намын дарга болсноор рейтинг нь МАН-ын доогуур шургалаа. Уг нь нөгөө ад шоо үзээд, хүчээр зайлуулсан Н.Алтанхуягийн үед энэ намын нэр хүнд МАН-аас 5%-иар илүү байсан юм шүү дээ. Бас намын дарга З.Энхболдын нь фракцгүй боллоо гэж зарласан үг нэг л үнэмшилгүй болж, харин ч фракцуудынхаа тэмцлийг улам хурцатгаад хаячих вуу даа гэж харагддаг. Манай АН-ынхан чинь тун гудиггүй хүмүүс шүү дээ. Сонгуулийн өмнө байтугай сонгуулийн үеэр ч намаа “алахаа” юун чинээ бодохгүй. Өнгөрсөн хугацаанд бие дааж нэр дэвшээд тухайн тойрог дээр намтайгаа “үхэж” байсан тохиолдол зөндөө.

 

Одоо ч нэр дэвшүүлэхгүй бол бие даагаад хорлоно доо гэсэн нөхдүүд цаагуур чинь язганаж байна. Ер нь намаасаа бус бие даавал гарчих юм биш үү гэсэн бодолтой нөхдүүд ч нэлээд байна. Тиймээс ирэх УИХ 76 бие даагчаас бүрдэж дэлхийн онигоо бүү болоосой. Яагаад гэхээр манайхан 70 жил ламаа харааж, намаа шүтэж байснаа больж, эдүгээ намаа харааж, ламаа шүтэх болсон байна л даа.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • АН ДЭЭРЭМЧНИЙ БҮЛГЭЭ ТОЛГОЙ ДЭЭРЭЭ СУУЛГАСАН (122.201.31.9)
    БИРД БИЕЭЭ ГҮЙЛЭХГҮЙ ГЭЖ. БЭЛТРЭГ ҮРГЭЛЖ ЧОНЫН САНАА ГАРГАЖ БАЙЖ СУЙЛУУЛААД ХАД САВУУЛЖ ҮХДЭГ ДЭЭ. ЭНЭ БЭЛТРЭГ ЭНХБОЛД ОДОО АН ДОТОР ДЭЭРЭМЧНИЙ БҮЛЭГ БАЙГУУЛЖ ЖИНХЭНЭ САВУУЛЖ ҮХЭХ ЮМАА ХИЙЖ БАЙНА. ТОЙРОН ХҮРЭЭЛЭГСДИЙГ НЬ ХАР. ЦЭРГИЙН АХЛАГЧАА ЦААШ ХАРУУЛЖ, ЭХНЭРЭЭ НУХСАН РЕЦЕДИВ С.ЭРДЭНЭ, НАМ ДАМЖИН УРВАСАН УВАЙГҮЙ БҮДҮҮЛЭГ АРВИН, ЖЕНКОГИЙН БУЗАР ХОРЛОН СНААГ ГҮЙЦЭТГЭЖ ЖОРЛОН УГААДАГ РЕЗИН БЭЭЛИЙ БОЛСОН ШАЙМИЙ ЭРДЭНЭЧИМЭГ, ШАНАА ПРОГРАММ АВААД ДЭМИЙ ТЭНЭЭД УХААН НЬ ОРЖ ГАРДАГ БОЛСОН ОВИЛГОГҮЙ ОЙВОРГОН ГАРЬДХҮҮ, ӨРНӨ ДОРНЫГ ЗЭРЭГ ХАРДАГ ШИГ ОРОН ГАРАН ҮГТЭЙ БОГД ГАНХУЯГ, МАН-ЫН ХӨНЖЛИЙН ТАГНУУЛЫГ РЕЦЕДИВИЙН ӨВРӨӨС ХИЙДЭГ ОДОНТУЯА, ЖАВЬЖИНДАА БҮҮРГЭН ДҮҮРГЭСЭН ЗУРАМ ШИГ ЦАРАЙЛСАН УСАН ТЭНЭГ АРХИЧИН ГАНБАТ, СЭТГЭЦИЙН ГҮНЗГИЙ ДОГОЛДОЛТОЙ, КЛИНИК ӨВЧИНД НЭРВЭГДСЭН БАТЗАНДАН, НҮҮРЭЭ ШИРЛЭСЭН ИЧГҮҮР, НАМБАА АЛДСАН ДАВХАР ДЭЭЛ ГЭЖ ХАМГИЙН ЧАНГА ХАШГИРЧ БАЙГААД САЙДЫН СУУДАЛД ОЧООД ДАВХАР ДЭЭЛТЭЙ СУУГАА БУРМАА АВГАЙ. ЗА ДЭЭР НЬ ЖЕНКОГ НЭМ ТЭГЭЭД ЖООХОН ХОЛООС ХАРЦГАА. ЭНЭ ХЭДЭЭС САЛВАЛ АН ҮНЭХ
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • Зочин (93.23.88.22)
    Yag unen.
    2015 оны 10 сарын 08 | Хариулах
  • зочин (112.72.13.112)
    хэтэрхий хялбарчлан бичжээ Иргэдийн хүсэл мөрөөдөл дандаа гэгээн тунгалаг сайн сайхан байдаг тулдаа л улс орон гүн ангалруу нисчихэлгүй шиг тогтож бага багаар ч гэсэн үргэлж урагшилж байдаг юм шүү
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (50.53.1.71)
    Yahaaraa ard tumen namuudad tatvar toloh yostoi yum. Ard tumend yu hiiij ogch giiguulsen gej?
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.28.193)
    САЙНЫГ ДАГАЯ ГЭВЭЛ САРАНДАВААГ ДАГА , МУУ ДАГАЯ ГЭВЭЛ МАНАН ДАГА
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
  • zochin (182.160.1.227)
    Mash unen, mundag niitlel boljee
    2015 оны 10 сарын 07 | Хариулах
    • Зочин
      ZA BOLI DOO
      2015 оны 10 сарын 07
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 18 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 21 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 28 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 31 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 40 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК