Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

З.Энхболдын “байлдааны арга” хийгээд Ардчилсан Хүчний Холбоо

2015-11-02
0
ЖИРГЭХ

Дайны үед “байлдааны аргаар тагнах” гэсэн нэг үгийг цэргийнхэн хэрэглэдэг юм. АХХ саяхнаас, “Н.Алтанхуяг нар өөр нам байгуулахаар шийджээ”, “Н.Алтанхуяг нар намаа Дээд шүүхэд бүртгүүлснээ маш ихээр нууцалж байна” гэх мэтийн зар мэдээг сошиал ертөнцөөр ийш тийш нь баахан илгээлээ.

 

Энэ бол намынхаа наашаа харахгүй болов уу гэсэн хэсгийгээ өдөж, нэг ёсондоо “байлдааны аргаар тагнаж” байгаа хэрэг юм. Зорилго нь ч  тодорхой. Ингэснээр Норовын хүүгийн уур хүрч, шууд шинэ нам байгуулж магадгүй гэсэн горьдлого. Хэрвээ тэгвэл Ардчилсан хүчнний холбоогоо шууд нам болгох маш хялбар зам тэдний өмнө нээгдэнэ гэж тооцож буй хэрэг л дээ. Ер нь манай З.Энхболд дарга тун ухаантай. Бие нь жижиг хэрнээ тун алсыг харна. Нөгөө их хурал дээрээ фракцгүй нам болно гээд байсан нь яваандаа Ардчилсан нам устаж, Ардчилсан хүчний нам байгуулагдана гэдгийг л давхар санаагаар зарласан хэрэг ажээ.

 

Э.Бат-Үүл: Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү.

 

Н.Алтанхуяг нар тэдний хүсч байгаа шиг тусдаа нам байгуулаад гарахгүй бол АХХ-ныхон, “Шонхор” фракц нийлээд нам байгуулан гарах магадлал өндөр. Тэдэнд УИХ-ын сонгууль энэ тэр, улс орны ирээдүй хойч огтхон ч падгүй. Нам нь бол бүр ч падгүй. Энэ сонгуульд “будаа” болсон ч ирэх Ерөнхийлөгчийн сонгуулийг товлочихоод ийм алхам хийхдээ огтхон ч сийхгүй хүмүүс. Эд нарын дотор нам байтугайг "хороож" явсан гэх нөхөр ч бий гэлцдэг биз дээ.

 

З.Энхболд, С.Эрдэнэ нар л гэхэд намаа “алж” байсан арвин туршлагатай нөхдүүд. Мартаагүй бол 2000 оны УИХ-ын сонгуулийг эргээд санаарай.  З.Энхболд дангаараа орно гэж зүтгүүлсээр байгаад Ардчилсан холбоо эвслээс МСДН-ыг гарган, түүнийг задалж байлаа. С.Эрдэнэ МҮАН-ыг хагалан МоАН-ыг байгуулж байв. Ийм хүмүүст МоАХ битгий хэл АН-аа “алах” юу ч биш гэдэг тун тодорхой байгаа биз. Тиймээс тун удахгүй цаг бусаар “нүд аньсан” "МоАХ болоод АН эх нутгийнхаа ариун газар шороонд тавтай нойрс" гэсэн үгийг шинэ намын хурал дээр эдгээр хүмүүс зарлаад зогсч байхыг үгүйсгэхийн арга алга. Муу юм цаагуур өнгөрөх болтугай. Түй, түй, түй.

 

Ингэхэд сонгуульд хаяанд ирлээ гэдгийг дахин хэлье. Яагаад гэхээр ирэх “тулаанд” нам өдгөө аль хэдийнэ бэлэн болчихсон байх ёстой учраас тэр. Сонгуульд л ялахын төлөө явахгүй юм бол элэнцгийн нь нам байхав.   Тиймээс юуны өмнө өнгөрсөн цаг хугацаагаа эргээд нэг санацгаая.

 

2000 онд зун сонгуульд ялагдсан намын лидер Ц.Элбэгдорж, УИХ-д нэр дэвшээд ялагдсан Ч.Сайханбилэг, С.Баярцогт, З.Энхболд, Д.Одхүү, Б.Золбаяр нар АНУ-руу яваад сураггүй болов. Нэг ёсондоо намынхныхаа өмнө гарах нүүргүй болсон тул хэсэг зуур мартагнуулахаар зугатаасан хэрэг л дээ. Харин тэр үед хаа очиж өдгөө хамаг муу муухай бүхний нэр хоч зүүгээд байгаа Н.Алтанхуяг, “Фортуна” Н.Батбаяр нар, “Гагарин” Д.Ганхуяг, Д.Дорлигжав, С.Эрдэнэ нарыг уруу татан АН-ыг байгуулж, аядуу Д.Дорлигжавт “Үхрийн бөөр” шиг юмыг атгуулав. Мөн 2000-2004 онд Д.Дорлигжав, М.Энхсайхан, Р.Гончигдорж, Н.Алтанхуяг, Н.Батбаяр нар хэрэлдэж зодолдож байсан ч намаа босгож аваад, энэ хугацаанд ялагдаж ч үзэв, ялж ч үзэв, ер нь янз янзын л юм болов. Тэгээд удирдлагын жолоогоо харийн оронд гэгээрсэн Ц.Элбэгээд атгууллаа.

 

Тун удахгүй цаг бусаар “нүд аньсан” "МоАХ болоод АН эх нутгийнхаа ариун газар шороонд тавтай нойрс" гэсэн үгийг шинэ намын хурал дээр эдгээр хүмүүс зарлаад зогсч байхыг үгүйсгэхийн арга алга.

 

Гэтэл 2008 оны хавар Ц.Амаржаргал, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, С.Эрдэнэ, Л.Болд, Н.Батбаяр, Ерөнхийлөгчийн зөвлөх Ц.Оюунгэрэл, Нийслэлийн АН-ын дарга Д.Батаа нарын хүмүүс дээр Д.Одхүү, С.Эрдэнэ, Д.Ганхуяг нар нэгдэж АХХ гэгчийг байгууллаа.

 

2012 оны нэгдүгээр сарын 25-нд МоАХ-гоо “Женко” Х.Баттулгад худалдчихсан гэгддэг, жинхэнэ хүнд гарын нэг С.Эрдэнэ АХХ-г байгуулж буйгаа албан ёсоор зарлаж, АН-ын даргад өрсөлдөөд шонгүй хаяагдсан З.Энхболдыг ерөнхийлөгчөөрөө сонгож орхив. Ингэснээр алдарт МоАХ, ардчилалын цагаан ордонтойгоо, тэртээ 90-ээд онд МоАХ-ынхан МАХН-тай “алалцаж” байхад  сураг ч байгаагүй наймаачин Женкогийн нэг ёсны хувийн өмч болж, хөөрхий хоног тутам цөөрөх партизанууд үүдээр нь эргэлдэхээс өөр эрхгүй болсон юм. Харин үүндээ ичээд мань эр ганц хоёрт нь байр өгөн цайруулах гэж оролдсон шиг санагдана.

 

Энэ бүхнийг хараад АН-ын луугарууд дуугүй суугаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. Тухайлбал, 2010 оны есдүгээр сарын 7-нд Э.Бат-Үүл хэлэхдээ ”…Сонгуулийн өмнө намыг маань хоёр хуваачихлаа шүү дээ. Сонгуулиар тус тусдаа сонгуулийн штабтай оролцоно. Хоорондоо өрсөлдөнө. Харахад нэг нам. Хэрэг дээрээ сонгуульд хоёр нам шиг л оролцох нь. Тэгээд л дуусна. Би ойлгохдоо МАХН-ын захиалгаар явж байгаа урвагч нар юм биш үү гэж бодож байна…”

 

2013 онд Баабар “Жамух” нийтлэлдээ, “…Би З.Энхболдыг лавтай 22 жилийн өмнөөс мэдэх юм байна… Одоо Энхболдыг хар даа. Дагуулж яваа арми нь улаан хацарт, ярьдаг бөх, баян горхины далайн дээрэмчин, байгалийн гамшиг, балтуушир... Эдний хувьд юухан хээхэн илүү олоод долоочих санаатай болохоос, ямар элэнцгийнх нь эх орон ард түмэн бэ! Тогтоосон үсэг нь нийлээд нийлээд давхардсан тоогоор 35 хүрэх болов уу? Ярьдаг юм нь эд хөрөнгө эрх мэдлийг төрд төвлөрүүлэх. Төрийг нүсэр том аж ахуйн корпораци болгох тухай. Ард түмнийг төр нь тэжээж байх тухай онол… Энхболдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдсөн гэж бодохгүй байна. Ярьж улайрч байгаа болгон нь эргээд эх орны эрх ашигт маш хортойгоор тусна гэдгийг мэдэхийн цаагуур мэднэ. Гэвч тэр гарах газар, орох нүхгүй болсон Жамух болжээ” гэсэн байв.

 

Аваргуудын ийм ярианы дараа дайх үг бидэнд олдоно гэж үү? Жамухын сүүлчийн нүх нь АХХ гэсэн бодол л өөрийн эрхгүй төрж байна. Даанч эрх мэдэл, эд хөрөнгө дээр суурилсан нөхөрлөл нэг их уддаггүй жамтай. Тийм хүмүүс ч дэлүү шиг наалдаж явах, дээрэмдэж хулгайлахаа чухалчлахаас бус булхай луйвар, худал хуурмагийн хэдэн давхраас доош унахыг үл мэднэ, үл тооно.

 

Д.Гал

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • Зочин (176.2.69.108)
    Um sain amgalan noirsdoo
    2015 оны 11 сарын 04 | Хариулах
  • zochin (103.57.95.120)
    AN iig dotor nl hagalah gesen MAN iin yawuurgvi vildeld avtahgvi baihiig ta bvhnees hvsch bna. Hotiin namiin darga tom namiin darga, nariig hoorond nl hagaralduulah gesen tuluvluguu gargasan baigaa gesen. MAN iin atgag horond tur barij bgaa nam avtahgvi bailgvi dee. Bat Vvl iig amarhan tarhiig nl ergvvlj namiinh nl esreg tavina gej tootsoj bgaa yum bna lee shvv. Ehnii msj nl yavsan Gensekteigee taarahgvi bna gehchilen. Odoo hoorondoo evtei nairtai ulsiinerkh ashgaa urdaa taviad yavah heregtei. Manai ger bvld MANi iin medeellegch bg yum aa ....
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Зочин (122.201.31.147)
    horchin hun horondoo um mani bad mi hum
    2015 оны 11 сарын 03 | Хариулах
  • Huyga (202.70.46.208)
    A N uls udirdah chadvar unheer bhgui yum bdag ene icheh nuurgui luivrchid bhgui bolohod mongol mon hurdan hogjino
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (43.242.243.203)
    БОЛЬЁ ОО
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.232.34)
    Шоронжсон сэтгэлгээтэй 2 хүний аминд хүрсэн С.Эрдэнэ, 90 жилийн настай намаа хаяд 25 настай намтай явалдсан урвагч Арвин,
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.131.232.34)
    Одончимэг бол нам дамжсан хөнжлийн тагнуул, олон жимсний жүүс шахуулсан коктейль.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Яс юмандаа танар ийм (43.242.243.207)
    АХХ бол карибын тэнгисын дээрэмчид. Тэндээс нэг энэ нь гэж хэлэх хүн алга. Шоронжсон сэтгэлгээтэй 2 хүний аминд хүрсэн С.Эрдэнэ, 90 жилийн настай намаа хаяд 25 настай намтай явалдсан урвагч Арвин, Женкогийн бохир бүхнийг хэлээрээ гулгаа массаж хийдэг шаймий Эрдэнэчимэг, эрдмийн зэрэг битгий хэл диплом аваагүй дэмий тэнэж Ээбийгийн оймсонд хавчуулагдаж орж ирсэн Г.Баярсайхан, тэнэсэн сум шиг Ганбат 2 бол одоо Вероника Корсаковын синдром тусаж мөнхийн согтуу толгой болсон, Наранхүү, Батзандан нар ял завшиж зугатааж амь зулбаж ирсэн сэтгэцийн хүнд дутмагшилтай, эмчилгээнд оруулах зайлшгүй шаардлагатай, Ганхуяг бол хамелеон шиг 2 тийш харж, 2 үзүүртэй зүү шиг явдаг.Хэрээ хэрээнийхээ зүг нисдэг шиг Женко,А.Гансүх саравчинд ирсэн. Одончимэг бол нам дамжсан хөнжлийн тагнуул, олон жимсний жүүс шахуулсан коктейль.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (124.158.73.28)
    Монголын төр энэ 3 одойгийн өнгөн дээр ингэтлээ доройтлоо, одоо эд нараас цус урсгалгүйхэн шиг салах арга байна уу, үгүй юу.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.122.132)
    Хулгайч нар бие биенээ мэрж барьж идээд бүгд үхвэл сайхан л бна юунд нь санаа зовдог шаар вэ!!!!!!
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (150.129.142.149)
    энэ одой нөхөр яагаад ч нам удирдах нөхөр биш, хороон даргад тохирох этгээд.
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • зочин (202.21.117.114)
    Ээ ашгүй үнэн байгаасай, энэ АН-ын тэнэгүүдээс салж улс орон, эдийн засгаа сэргээхсэн, ард бидний амьдрал хүнд болж байна шүү,
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
    • Зочин
      санал нэг байна.
      2015 оны 11 сарын 02
  • Зочин (202.179.29.223)
    enkhbold bol ANiin horchin
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.229.121.221)
    Энхболд бол нисээд буух газраа мэдэхгүй гар тэр бол бусдын будаа идэгч өөр юуч биш энэ этгээд МСДН-н гэгээн дурсгалыг МСДН ын гишүүдээр хүндэтгүүлсэн бол одоо АН -н гэгээн дурсгалыг журмын нөхдөөр нь хүндэтгүүлэх гэж байна
    2015 оны 11 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    16 цаг 19 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    16 цаг 23 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    16 цаг 29 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    16 цаг 32 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    22 цаг 41 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК