Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

”Пирамидыг скайнердах” төсөл хэрэгжүүлж байна

2015-12-02
0
ЖИРГЭХ

Эрт цагийн монгол хэлээр Миссир хэмээгддэг Египет улс бол ёстой л үлгэр домгийн орон юм. Тэнд Гизагийн пирамидууд, их Сфинксийн хөшөө, Карнак хийд, Хаадын хөндий зэрэг маш олон гайхамшигт дурсгал бий. Араб дахины алдарт "Мянга нэгэн шөнийн үлгэр"-ийн олон гайхалтай үйл явдал тэнд өрнөдөг шүү дээ. Тэгвэл эдгээр нууцыг тайлахын тулд саяхан Египет, Франц, Канад, Японы эрдэмтэд "Пирамидыг скайнердах" төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Энэ төслийн ажлыг эхлүүлээд хагас сар гаруй хугацаа өнгөрөхөд судлаачид сонирхолтой зүйл олж илрүүлжээ. Тэд хэт ягаан туяагаар дулааны зураг авагч лазерийн скайнер, сансрын туяаны шинжилгээний апарат ашиглан Хуфугийн пирамид зэрэг Гизагийн дөрвөн том пирамидад хоёр долоо хоногийн турш 24 цагаар тасралтгүй хэмжилт судалгаа хийсэн байна.

Гэхдээ судлаачид хамгийн эртний, хамгийн аварга сац суварга болох Хуфугийн пирамидад илүү их анхаарал хандуулан ажиллаж байгаа гэнэ. Тус пирамидыг египет хэлээр Хеопсийн пирамид гэх бөгөөд ертөнцийн долоон гайхамшгаас үлдсэн цорын ганц өв, Миссир орны хамгийн том сац суварга юм. Хуфугийн пирамидыг нийтийн тооллын өмнөх 2560 онд барьж дуусгасан гэж үздэг бөгөөд түүнээс хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ.

 

Хуфугийн пирамид 144,6 метр, суурийн тал бүр нь 231 метр урт, ойролцоогоор 53000 кв.км талбайг эзэлдэг байлаа. Харин пирамид элэгдэж одоо 138,8 метр өндөр, тал бүр нь 230,4 метр болсон байна.

 

ХӨТ: Тус пирамидын дотоод засал Гизагийн бус пирамидаас онцгой ялгаатай. Пирамидын дотор одоогоор 3 өрөө байгааг олж мэдсэн бөгөөд тэдгээрийг пирамидын босоо тэнхлэгийн дагуу байрлуулжээ.

Хуфугийн пирамид дотор өөр нууц өрөө тасалгаа, ховор нандин үнэт зүйл байгаа эсэх тухай асуудлаар судлаачид өнөөг хүртэл маргалдсаар ирсэн юм. Төслийн багийнхан хэт ягаан туяагаар дулааны зураг авагч технологийг ашиглан тус пирамидад судалгаа хийх явцад зүүн талын гадаргуугийн гурван хавтан чулуу шөнийн цагт бусад чулуунаас илүү дулаан ялгаруулж байгааг олж илрүүлсэн байна.

 

Дулаан хэмжигчээр үзэхэд бүх хавтан чулууны дулааны хэмжээ харьцангуй бага, зурагт ногоон, цэнхэр өнгөөр харагдсан байна. Харин тэр гурван чулууны дулааны хэмжээ харьцангуй өндөр бөгөөд улаан өнгөөр харагджээ. Пирамидыг скайнердах төсөл хариуцсан мэргэжилтэн Ханни энэ тухай ингэж ярьсан юм. Тэрээр хэлэхдээ: Пирамидын гадаргуугийн ихэнх газрын дулааны хэмжээ тийм их зөрүүгүй байдаг. Харин зүүн хананд буй зэргэлдээ гурван хавтан чулуу шөнийн цагт бусад хэсгээс 6 хүртэл градусаар илүү дулаан байна гэжээ.

 

Чухам ямар шалтгааны улмаас тэр гурван хавтан бусдаас илүү дулаан байгаа тухай мэргэжилтнүүд тодорхой хариулт өгч чадаагүй байна. Дулааны хэмжээ жигд бус байгаа нь олон зүйлийн учир шалтгаантай байж болно. Мэдээжээр үүнийг дараагийн шатны судалгаагаар тодруулах шаардлагатай. Энэ тухай танилцуулсан хэвлэлийн бага хуралд Францын судлаач, тус төслийн мэргэжилтэн Клауд: "Дулааны хэмжээ жигд бус байгаа нь ханын дотор талд агаарын урсгал хэвийн бус, эсвэл тэр гурван чулууны бүтэц онцгой, дулаан хадгалах шинж чанар өөр зэрэг олон янзын шалтгаан, хүчин зүйл байж болох юм. Магадгүй чулууны ар талд нууц өрөө байхыг үгүйсгэхгүй. Үүнийг цаашид нарийн тодруулах шаардлагатай" хэмээн ярьж байлаа.

Тэгвэл Египетийн Соёлын өвийн яамны сайд Мамудха Дамати, энэ нээлт хожмын судалгаанд зам нээж өглөө хэмээсэн юм. Тэрээр хэлэхдээ: Энэ гурван хавтангийн дулааны хэмжээ харьцангуй өндөр байгааг олж илрүүлсэн. Үүний цаана ямар ч нууц байгаа бол? Энэ бол археологичид, ялангуяа Египет судлаачдын хувьд олон шинэ нээлтийн эхлэл болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

 

Пирамидыг скайнердах төсөл 2015 оны 10 дугаар сарын 25-нд эхэлсэн бөгөөд 2016 оны сүүлч хүртэл үргэлжлэх юм. Пирамидын дотоод бүтцийн талаар дараагийн шатны гүнзгийрүүлсэн судалгаа хийж, түүн дотор нууц өрөө тасалгаа байгаа эсэх талаар үргэлжлүүлж судална. Тус төслийнхөн дурсгалыг өчүүхэн ч эвдэж сүйтгэлгүйгээр, пирамидад ямар ч хоргүй технологи ашиглан сац суварганы дотоод бүтцийг судлах юм.

Египетийн нийслэл Кайр хотоос холгүй орших, тус хотын дагуул дүүрэг Гизад том жижиг олон пирамид, бас алдарт Сфинксийн хөшөө бий. Тэдгээрээс Хуфу, Хафра, Менкаурын пирамид хамгийн том, хамгийн сайн хадгалагдаж үлдсэн дурсгал юм. Энэ гурван пирамидыг нийтийн тооллын өмнөх 2600-2500 оны хооронд буюу одоогоос 4500-4600 жилийн өмнө баригдсан гэж үздэг.

Эртний египетүүд пирамидад ашиглах хадан хавтангуудаа Этиопын уулархаг бүсийн хадат уулсаас авч бэлтгээд, Нил мөрнөөр зөөж Гизад авчирч байв. Эхлээд хадыг сайтар хэмжиж, тодорхой цэгүүдэд хадыг нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Мод аажмаар тэлж хад тооцооны дагуу цуурдаг байж. Үүний дараа засч янзлаад Нил мөрнийг уруудан салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байв. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан элсэн ухаа үүсгэж, түүгээр чулуунуудаа гулдран дээш гаргадаг, барьж дууссаны дараа элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.

Археологичид 2016 оныг "Пирамидын жил" болгож тус судалгааны баг пирамидад 3D зураг авалт хийн, 3D загвар бүтээж бүтцийн судалгаа хийх юм байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    8 цаг 58 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    9 цаг 0 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Норвеги vs Англи: ДАШТ-ий хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Баяр наадмын амралтын өдрүүдэд сонор сэрэмжээ бүү алдаарай
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК