зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Ургамалцэцэг: АЭХ-ны тэргүүнийг албан тушаал гэхээсээ илүү үүрэг хариуцлага гэж хардаг

2016-1-15
0
ЖИРГЭХ

        Ардчилсан намын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны дөрөвдүгээр дээд чуулган ирэх даваа гаригт Төрийн ордонд болно. Таван жилийн дараа болж буй уг хуралдаанаар Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгууль болох юм. Улс төрийн томоохон хүчин болох АН-ын эмэгтэйчүүдийн байгууллагыг ирэх жилүүдэд удирдах хүн хэн байх вэ гэдэг нь олон хүний анхаарлыг татаж байна. Уг холбооны тэргүүнээр одоо ажиллаж буй УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх гэж буй бөгөөд улс төрөөс завсарлага авах гэж байгаагаа мэдэгдсэн билээ. Тиймээс түүний орны хүнийг сонгох сонгууль болох гэж буй нь энэ юм.  Тус холбооны тэргүүнд нэр дэвшигчдэд батламж гардуулах ёслол өчигдөр боллоо. Уг албан тушаалд нийт 10 эмэгтэй нэр дэвшиж буй юм. Тэдний нэг болох Б.Ургамалцэцэгтэй ярилцлаа.

-   Хэрвээ та Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдвол уг байгууллагын үйл ажиллагааг ямар түвшинд аваачина гэсэн амбиц байна вэ? Яг ямар ажлууд хийнэ гэж төлөвлөж байгаа вэ?


-  Бид түүхэн хариуцлагатай үед эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнийг сонгох сонгуулийг явуулах гэж байна. Сонгуулийн хууль өөрчлөгдчихсөн байгаа. Үүнийг дагаад улс төрийн намын тухай хууль өөрчлөгдөнө. Тэгэхээр шинэ нөхцөл байдал бүрдсэн үед сонгууль хийх гэж байна. Улс төрийн намын гол үйл ажиллагаа нь сонгуульд ялалт байгуулахад чиглэгдэж байдаг. Тэгэхээр уг ажилд эмэгтэйчүүдийнхээ оролцоог зөв удирдаж чиглүүлнэ гэж бодож байна. Орон нутагт намын гишүүдтэйгээ ярилцахаас гадна тухайн нутгийн онцлогт тулгуурлан ямар ажил хийвэл илүү олон хүнийг хамарч чадах юм гэдэгт анхаарч ажиллана.


-    Таны ажиллах зарчим юу байх вэ?


-    Өмнө нь намын удирдлагуудаас “Энэ бодлогыг хэрэгжүүлээрэй” гэж хэлдэг байсан бол одоо намын гишүүд дэмжигчид, иргэдээсээ асуудаг болсон. Бид тэднээс “Юу хийвэл өгөөжтэй вэ” гэж асуудаг. Би энэ л зарчмыг барина. Эмэгтэйчүүдийн байгууллагаа яаж өөднө татах вэ гэдэг асуудлаар бусадтайгаа хамтарч ажиллана. Тэгээд бодлогоо боловсруулна. Мөн эмэгтэйчүүдийн холбооны дотоод ажлаа удирдан зохион байгуулна. Үүнийг би тэргүүн гэхээсээ илүүтэйгээр хариуцлага гэж харж байгаа. Эмэгтэйчүүдийнхээ өмнө үүрэг хүлээнэ. Тэдний санаа бодлыг бодлогын түвшинд дэмжүүлж ажиллах орчин, амьдрах нөхцөл, бизнес хийх боломжийг нь дэмжих үүрэг хүлээсэн гэж ойлгож байна. Ардчилсан намын эмэгтэйчүүдэд их хүч байдаг. Нэг хүн, нэг хэсэг хүний хүч хол явдаггүй. Харин бүгдээрээ нийлбэл илүү хол явж, амжилтад хүрнэ. Ялангуяа улс төрийн намуудын сонгуульд ачааны хүндийг бүсгүйчүүд үүрдэг. Бүх ажлын төгсгөлд бүсгүйчүүд л үлддэг. Тэгэхээр би эмэгтэйчүүдээ дэмжинэ. Учир нь би намын жирийн гишүүн эмэгтэйгээс өөрийгөө олж хардаг. Ер нь олны хүч оломгүй далай. Хүмүүсийнхээ хүчийг зөв тэгш хувиарлаж юу хийлгэвэл тэр хүн илүү амжилт гаргаж чадах юм гэдгийг олж харж чадсан баг л амжилтад хүрнэ. Энэ зарчмаар л ажиллана.


-    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны өнөөдрийг хүртэл явж ирсэн үйл ажиллагааг хэрхэн дүгнэдэг вэ? Засч, залруулах шаардлагатай зүйлүүд харагддаг уу?


-    Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо түүхэнд маш их гавьяа байгуулсан гэж би хэлнэ. Эмэгтэйчүүдийн холбооны үйл ажиллагааг даргаар нь дүгнэдэг. Энэ бол маш олон цэрэгтэй том баг юм. Манай эмэгтэйчүүд өнгөрсөн 25 жилийн хугацаанд онцгой үүрэг хүлээж, гавьяа байгуулсан. Энэ бол Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо болон мянга, мянган гишүүдийн гавьяа. Мэдээж уг байгууллагыг удирдаж байсан эмэгтэйчүүд зөв залж ирсэн учраас өнөөдөр ийм хүчтэй байгаа юм. Өнөөдөр манай намын эмэгтэйчүүд дуу хоолойгоо илэрхийлдэг, бодлогын түвшинд ажилладаг, орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллахаас гадна хариуцлагаа үүрээд явж чадаж байна. Хэрвээ би тэргүүнээр сонгогдвол уг байгууллагыг илүү сайн авч явахын тулд хичээнэ.


-    Улс төрийн үйл ажиллагаанд яаж оролцох вэ. Мөн нийгмийн аль салбар руу анхаарал хандуулж ажилламаар санагддаг вэ?


-    Эмэгтэйчүүд улс төрийн үйл ажиллагаанаас гадна салбар, салбартаа манлайлагч байдаг. Тэгэхээр гишүүдийн өөрсдийнх нь ажиллаж буй чиглэлд илүү анхаарч ажиллуулна. Тухайлбал, инженер хүнийг багш болгох боломжгүй шүү дээ. Тэгэхээр тухайн хүн юу чаддаг түүгээр нь өсч дэвших боломжийг нь олгох ёстой юм. Орон нутагт ч ялгаагүй. Баялаг бүтээж буй бүсгүйчүүд их байна шүү дээ. Гэртээ хүүхдээ хараад буй эмэгтэй ч өөрийн хүсч буй ажлыг эхлүүлэхээр зүтгэж байна. Тэд бүгд хүчтэй эмэгтэйчүүд. Тэр хүчийг нь хөдөлгөх хэрэгтэй. Хүн бүр өөрийгөө таньсан байгаа шүү дээ.


-    Уг холбооны үе, үеийн дарга нарыг харахад улс төрийн их туршлага хуримтлуулсан эмэгтэйчүүд байдаг. Та өөрийгөө хангалттай туршлага хуримтлуулж чадсан хүн гэж үздэг үү ?  


-    Би дөнгөж 24 настай байхдаа дүүргийн улс төрийн намын ажилтнаас ажлынхаа гарааг эхэлж байсан. Дараа нь АНУ-д сурч ирчихээд намын бодлогын зөвлөл дээр “Ард түмнээсээ асуусан 10 зөв бодлого”-ыг боловсруулахад ажиллаж байлаа. Ардчилал хүмүүст тэгш боломж олгосон. 2008 оны сонгуульд манай нам чамлахааргүй амжилт байгуулж байлаа. Намын хүний нөөцийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Хүний нөөцийн хэлтсийн даргын хариуцах ажил бол боловсон хүчинг бэхжүүлэх. Намын гишүүдийн дундах сургалт, судалгаа чадавхийг дээшлүүлэх ажил байлаа. Бид мөнгө, төгрөгийн боломжоосоо хамаараад тэр бүр гишүүдээ гадаадад сургаад байж чаддаггүй. Орон нутагт манай гишүүдэд улс төрийн карьер болон мэргэжилдээ ахиц дэвшихэд юу саад болоод байдаг юм гэхээр боловсрол нь төрийн албаны шаардлагыг хангаж чадахгүй тохиолдол юм. Тиймээс би хүний нөөцийн хэлтсийн дарга байхдаа “Сум 330” нэртэй тэтгэлэгт хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тодруулбал, 330 сумаас нэг хүнийг удирдлагын академид сургасан. Төлбөр мөнгөний хувьд өөрсдөөс нь 50 хувийг нь гаргуулаад 50 хувийг нь намаас боломжоор нь санхүүжүүлж, нөөц сан бүрдүүлж түүнээсээ санхүүжүүлж байлаа. Одоо тэр хүмүүс сум орон нутагтаа удирдах албан тушаал хашаад сайн ажиллаж байгааг нь харах сайхан байдаг юм. Хүн үргэлж, өсч дэвжиж байхыг энэ нийгэм шаардаж байна. Би сум, орон нутагт ажиллаж буй бүсгүйчүүдээ битгий хоцрогдоосой гэж боддог. “Сум 330” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн. Одоо ч үргэлжлэн хэрэгжиж байна. 330 сумаасаа сургачихаад дахин нэмэлт элсэлт авч байна. Манай намын бодлого боловсон хүчнээ чадавхжуулах чиглэл рүү явдаг. Улс төрийн намуудын үзэл баримтлалтай холбоотойгоор гадаад ертөнцөд либерал үзэлтэй нам яаж үйл ажиллагаагаа явуулдаг юм гэдэг сургалтад манай ҮЗХ-ны гишүүд хамрагдаж байдаг. Би нэг л зарчимтай. Миний чаддаггүйг тэр хүн чадна. Тэр хүний чадахгүйг би чаддаг. Тэр хүчийг л нийлүүлж чадвал бид хамтдаа урагшилна. Үүнийг амьдрал ч харуулж байгаа. Харин тэр хүчийг зөв хөдөлгөх хэрэгтэй.


-    Намын эмэгтэй гишүүддээ хандаж хэлэх юмсан гэж бодож явдаг үг бий биз дээ?


-    Хамтран зүтгэгч, журмын нөхөддөө бие, биенээ дэмжиж урагш алхъя гэж хэлмээр байна. Ардчилсан намын эмэгтэйчүүдийн удирдах байгууллагад ажиллаж буй эмэгтэйчүүд ялангуяа төлөөлөх зөвлөлд ажиллаж буй бүсгүйчүүд бүгд манлайлагч. Манлайлагчдын дарга болно гэдэг бол маш том хариуцлага. Тэд нартай гар хөл, ганзага нийлж ажиллана гэж бодож байна.


-    2012-2016 оны парламентад өмнө нь байгаагүй олон бүсгүйчүүд ажиллалаа. Одоо эмэгтэйчүүдийн сонгуульд өрсөлдөх квот нэмэгдсэн байгаа. Та үүнийг юу гэж харж байгаа вэ?


-    Энэ бол бидэнд олгож буй том боломж. Бид уг хуулиар олгогдсон боломжтой  хөл нийлүүлж, түүнд бэлтгэгдэх ёстой. Квотыг нь өгсөн учраас бид нар хичээж, зүтгэх ёстой. Учир нь хүмүүс бидэнд итгэж байна. Эмэгтэйчүүдийг УИХ-д сонговол алдаатай бодлогууд засагдаж, амьдралд нийцэх хууль, тогтоомж, шийдвэрийг боловсруулж чадна гэж хүлээж байна. Тэр итгэлийг алдаж болохгүй. Би Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдвол “Бид нэг баг” гэдгийг ойлгуулж хамтарч ажиллана гэж бодож байна. Иргэдийн итгэлийг алдвал харамсалтай.


-    Таньд амжилт хүсье.


-    Баярлалаа.

 

НЭР ДЭВШИГЧ Б.УРГАМАЛЦЭЦЭГИЙН ТУХАЙ БАРИМТ

 

Боловсрол

 

1990 онд: Дундговь аймгийн Улсын тэргүүний 1-р 10 жилийн сургууль

1994 онд: МУБИС-ийг сурган, сэтгэл судлалын багш мэргэжлээр,

1999 онд: Удирдлагын академийг төрийн удирдлагын менежерээр,

2004 онд: АНУ-ын Коннектикут мужийн Бридж Фортын их сургуулийг боловсролын  магистр зэрэгтэй тус тус төгссөн.

 

Ажлын туршлага

 

1996-1998 онд: МСДНамд улс төрийн ажилтан

1998-2000 онд: УИХ-ын гишүүний бие төлөөлөгч, туслах

2000-2001 онд: УИХ-ын Тамгын газарт мэргэжилтэн

2004-2005 онд: АНУ-ын Пентагоны “Хүүхэд-хөгжил”-ийн төвд ахлах багш

2007-2008 онд: АНамын Бодлогын зөвлөлд улс төрийн ажилтан

2009-2010 онд: “Туул” ротари клубын ерөнхийлөгч

2008-2012 онд: Ардчилсан намын нарийн бичгийн дарга, Хүний нөөцийн хэлтсийн дарга

2012-2014 онд: Боловсрол Шинжлэх ухааны дэд сайд

2015 оны 1 сараас Ерөнхий Сайдын Нийгмийн бодлогын зөвлөхөөр ажиллаж байна.

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (19)

  • Зочин (202.179.26.144)
    Нам нь З.Энхболд гэдэг хэцүүхэн дарангуйлагч даргатай үед л дарга болох юм байна.Ц.ОюундарьАН-ын ЕНБД байхдаа Энхболдыг зөрүүд гөжүүд гэж ганц хэлээд л ирэх сонгуульд нэрсийн жагсаалтаар шууд УИХ-ын гишүүн болох албан тушаалаасаа хусагдсан, МҮОНТВ захирал Наранбаатар бас ганц үг хэлээд ажлаа өгөөд зогсоогүй гудманд зодуулсан, шүүхэд шилжсэн, арай шоронд хийчихээгүй,энэ мэт жинхэнэ дарагуйлалын жишээ олныг хүмүүс мэдэж байгаа, УИХын хуалдааныг удирдана гэж гишүүдээ доромжилсоор байгаад л дуусдаг, нөгөө хүнийхээ мокрофоныг хаачхаад өөрийхээг нээчхээд үгээр дайрч гарна муу Батбаяраа яалаа, согтуу толгой гэртээ харьж унт, Лүндээжанцанг- зөнөг толгой г.мэтээр л доромжлоно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.26.144)
    Нам нь З.Энхболд гэдэг хэцүүхэн дарангуйлагч даргатай үед л дарга болох юм байна.Ц.ОюундарьАН-ын ЕНБД байхдаа Энхболдыг зөрүүд гөжүүд гэж ганц хэлээд л ирэх сонгуульд нэрсийн жагсаалтаар шууд УИХ-ын гишүүн болох албан тушаалаасаа хусагдсан, МҮОНТВ захирал Наранбаатар бас ганц үг хэлээд ажлаа өгөөд зогсоогүй гудманд зодуулсан, шүүхэд шилжсэн, арай шоронд хийчихээгүй,энэ мэт жинхэнэ дарагуйлалын жишээ олныг хүмүүс мэдэж байгаа, УИХын хуалдааныг удирдана гэж гишүүдээ доромжилсоор байгаад л дуусдаг, нөгөө хүнийхээ мокрофоныг хаачхаад өөрийхээг нээчхээд үгээр дайрч гарна муу Батбаяраа яалаа, согтуу толгой гэртээ харьж унт, Лүндээжанцанг- зөнөг толгой г.мэтээр л доромжлоно.
    2016 оны 01 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.9.41.51)
    HOGIIIN URGAMAL. CECEG
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.247)
    TA SANJ BAINUU ALTANHUYG TA HOER GEER BI ORJ NEG NAMIIH HUMUUS BAIAN MANAI ACHIIG SOLNGST YVUULJ UGEECH GEHED TA HOER NEG NUDEERCH HARLGUI DAAJIGNAAD UNGERCH BILEE IIML JUDAGGUI HUMUUS SHUUDE TA HOER BOLMJNI BAIHAD ....
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Zochin (103.229.123.65)
    Ajliin xuvid togtvorgui ym bna. 1 jil xiigeel uur ajil xiigeed bdag ym uu xaashas ym?
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.229.123.54)
    Энэ авгай дурдээ итгэчихэж ээ янзнь олонхийн сэтгэгдэл онцгуй л байна даа. эхлээд еерийгее зас за.
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.40.189)
    Xun zoddog baixaa... Alxuyagiin xun.
    2016 оны 01 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.199)
    altanhuyg en hoer niilj tuul rottoru gej solngsruu zurhnii uvchte huuhe yvuuldag baisan shuu neeree tanai namiin hun bainaa huuhed yvuulj tuslaach gehed 5 say tug ugchih gej bileee.
    2016 оны 01 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.43)
    NEEREE MANAI HUUG YVUULAH SHIID GARCAN BAIHADNI URDUURNI HAHUULA AVCH BARAG ZUGEER HUUHDIIG YVUULJ OLON HUNII HUUHDIIG HOHIROSN YUM BNA
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.9.40.43)
    ene avgai tuul rottru gedeg zurhnii uvchtei huuhdiin solngoc tuslgag baiguulagiig hariucdag baihdaa hahuulavch olon huuhdiig hohirool nugel hiisen avgai shuuu
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • гишүүн (103.9.91.214)
    боловсрол мэдлэг муутай ийм хүүхнүүдээс монгол улс залхаж бна
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Я так думаю (202.179.28.70)
    Ургамал цэцэг удахгүй таримал цэцэг болно доо.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • МоАХ (202.179.28.70)
    Албан тушаал гэхээсээ илүү хариуцлага гэж ярьж байгаа нь худлаа. Энэ албан тушаалыг хаших УИХ-ын сонгуулийн жагсаалтад автоматаар орно гэсэн цаад санаа яваад байгаа. Үнэнээ л хэлчих л дээ.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • жоожоо (202.55.191.130)
    энэ хэдэн янхнууд галзуурах нь ээ. албан тушаалын төлөө боож үхлээ л дээ. нарантуяа нээлттэй хаалганд баахан чалчаад л одоо нэнэ ургамалгүйцэцэг бас улиад л .горвдсон гарууд вэ
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Sanal (103.57.94.184)
    Odontungalag gj buduun buduuleg huniig udirdah yamar ch chadwargui shu aliin dew shingesen balair huuramch soeltoi medlegtei dur esgesen soliotoi galzuu awgai dund n haragdaj bna le.iimerhuu hudlaa nowshnuud tur zasag ruu zutgeed bgagasaa bolih heregtei sh de.uwsiin buduuleg awgai bas ih hurald ner dewshih sanaatai.bayanselenge arwin 2 toi yag adilhan gahai.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (116.6.38.194)
    Ургамалаачи Алтанхуягын боовыг олон жил хөхсөн түүнийхээ шагналд дэд сайд болсон дараа угжаа солиод Сайханбилэгийн эрхтэн хөхсөн түүний хариуд зөлөх нь болсон харин одоо шинэ угжтай болсон тэр чинь Энхболд түүний шанд АН эмэгтэйчүүдийн дарга болох юм биз дээ. Угж хөхөгч нар яаж ийж байгаад болгоод байхиймаа
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
    • urgamal
      DED SAID BAIHDAA GAZRIIN DARGAA ZODOJ GEMTEESEN YARGACHIN HUUHEN
      2016 оны 01 сарын 15
  • Ургамал (103.57.92.46)
    Норовын Алтанхуягын нууц амрагын ажлыг олон жил идэвхи зүтгэлтэй хийсэн гэж байгаа.
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • санал (202.179.8.26)
    Тэргүүнийг БХБ-ын дэд сайд байсан Байгалмаагаар сонгомоор байна ТВ-ээр ипотекийн зээлийн талаар ярьж байгаа нь мэдлэг сайтай хүн байна лэ
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Зочин (202.179.24.32)
    Төрийн албан тушаалд мацаж гарах гишгүүрээ бэлдэж буй авгай нарын ажил байна даа!!!!!
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    3 цаг 54 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    17 цаг 21 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    17 цаг 24 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    17 цаг 28 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    17 цаг 37 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    17 цаг 44 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    19 цаг 24 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    20 цаг 19 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    20 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    20 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    20 цаг 44 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Уржигдар 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Уржигдар 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-13
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2025-07-13
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2025-07-13
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2025-07-13
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2025-07-13
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК