Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ер бусын хүйтэн дэлхийн улс орнуудад ч тохиож, хүмүүс амь насаа алдаж байна

2016-1-31
0
ЖИРГЭХ

Монгол оронд ид тачигнаж байгаа эдгээр өдрүүдэд Азийн халуун дулаан орны иргэд хүртэл хүйтний эрчийг мэдэрч байна.

 

Хонконг, Тайвань, Чэжү арал гээд байнга зөөлөн дулаан уур амьсгалтай байдаг газруудад хүртэл урьд өмнө үзэгдээгүй хүйтэн болж, хүний амь насыг авч одож байна.

 

 

 

Чэжү аралд цаг агаарын улмаас 1200 нислэг цуцлагдав

 

БНСУ-ын жуулчдыг хамгийн их татдаг Чэжү аралд цаг агаарын улмаас 1200 нислэг цуцлагдсан нь 90300 жуулчныг гацаанд оруулсан юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд тус аралд цаг агаар муу, огцом хүйтэрсний улмаас олон зуун нислэг дараалан цуцлагдсан бөгөөд одоо хүртэл 1000 гаруй зорчигч нислэг хүлээж Чэжү аралд саатсаар байгаа аж. Чэжүгээр зогсохгүй БНСУ-ын нийслэлд ч сүүлийн 15 жил болоогүй хүйтэн өвөл болж байна. Сөүлд -18 хэм хүртэл хүйтэрсэн нь 2001 оноос хойш температур хамгийн их унасан тохиолдол болж байгаа аж.

 

 Хөх мөрөнд цаг агаарын хэм -12 зааж, улмаар дөрвөн хүн нас баржээ

 

 

Хятадын мужуудаар онцгой хүйтэрч байгаа учраас эрх баригчид сэрэмжлүүлэг гаргаад байна. Удахгүй тохиох Цагаан сарын баярын их хөл хөдөлгөөнтэй энэ хүйтрэл давхцаж байгаа юм. Цас их орсны улмаас замд халтиргаа гулгаа үүссэн нь Цагаан сараас өмнө хөдөө орон нутаг дахь гэрээ зорьсон олны хөдөлгөөнд саад учруулж эхлээд байна. Хөх мөрний дунд болон адаг хэсгээр цаг агаарын хэм -12 зааж, хүйтний улмаас дөрвөн хүн нас барсан нь сүүлийн жилүүдэд харагдаагүй үзэгдэл болж байна. Жежиан, Фужиан, Гуанжоу зэрэг муж,  Хятадын төв болон зүүн зүгийн нутгаар олон жилийн дунджаас ч хамаагүй их хүйтэрч байгаа юм.

 

Хонконгт сүүлийн 30 жил болоогүй хүйтэн өвөл болж, сургууль цэцэрлэгүүд хаалга барив

 

 

Ерөнхийдөө зөөлөн дулаан уур амьсгалтай Хонконгт сүүлийн 30 жил болоогүй хүйтэн өвөл болж, сургууль цэцэрлэгүүдийг хүртэл хааж байна. Ихэнх барилга нь төвийн дулааны сүлжээнд холбогдоогүй тус хотод температур 3,3 хэм хүртлээ унасан нь оршин суугчдыг бэрх байдалд оруулж байгаа аж. Хотын ойролцоох Тай Мошан ууланд цас унаж, цас харах гэж очсон жуулчид халтиргаатай уулын замаар буцаж чадахгүй, аврагчид очиж тусламж үзүүлсэн байна.

 

Тайваньд хүйтний улмаас өндөр настанууд амиа алдаж байна 

 

 

Гэнэтийн хүйтрэлд хамгийн их цочирдож, хохирсон газар нь Тайвань болж байна. Тус улсын мэдээний төв агентлагийн мэдээлснээр хүйтний улмаас олон арван хүн хөлдөж, мөн зүрх судасны өвчнөөр нас баржээ.

Цаг агаарын гэнэтийн өөрчлөлтөөр нас барсан хүмүүсийн дийлэнх нь 65-93 насны ахмадууд байгаа учир температур унасан энэ өдрүүдэд ахмад настнуудыг гэртээ байхыг зөвлөж байна.

 

Амами Ошима аралд 115 жилийн дараа цас оров

 

 

Японы Окинава арлын Наго хотынхон 1966 оноос хойш анх удаа нутагтаа цас орохыг харжээ. Тэр бүү хэл сүүлийн 115 жил цас ороогүй Амами Ошима аралд ч цаг уурын сонин үзэгдэл болж, цас оржээ.

Японы бусад хэсгээр ч түүхэнд тэмдэглэгдэхүйц их хэмжээний цас орсон бөгөөд Нагасаки хотод гэхэд 17 см зузаан тогтжээ. Нийгата хотод 63 настай эрэгтэй гэрийнхээ гадаах цасыг арилгах гэж байхдаа нас барж, нөхөртөө туслах гэсэн эхнэр нь ч бас амьсгал хураасан харамсалтай явдал гарчээ. Мөн 80 настай эрэгтэйг цас арилгагч машинаар дайрсан хэрэг ч гарсан байна. Цаг агаар муудсаны улмаас нислэгүүд ч цуцлагджээ.

 

АНУ-д цас орж 11 мужид онц байдал зарлалаа

 

 

Их цас, их хүйтрэл зөвхөн Азийн орнуудад тохиолдсонгүй. Дэлхийн нөгөө өнцөгт, АНУ-д ч түүхэнд бичигдэхээр их хэмжээний цас өнгөрсөн амралтын өдрүүдэд орж, америкчууд одоо л цасан дундаасаа өндийж байна гэхэд хилсдэхгүй. 11 мужид онц байдал зарлаж, таван мужид 90-ээс см-ээс дээш цас орсон нь 1860-аад оноос хойшхи онцгой үзэгдэл болж байна.

Их хэмжээний цас орохыг урьдаас анхааруулж, нийтийн тээвэр, метро, сургууль цэцэрлэгийг хааж, болзошгүй аюул ослоос сэргийлэх арга хэмжээг авсан ч цасаа арилгах гэж байгаад зүрх нь хаагдаж нас барах зэрэг эрсдлийг яаж ч чадсангүй.

 

Ийнхүү дэлхийн өнцөг булан бүрт ердийн цаг уурын нөхцөл байдлыг нь үл харгалзан онцгой хүйтэрч, их хэмжээний цас орж байгаа  нь сүүлийн жилүүдэд улам эрчимжиж буй дэлхийн дулаарлын нэг илрэл хэмээн олон нийт үзэж байна.  Дэлхийн дулаарал буюу цаг уурын өөрчлөлт гэдэг нь зөвхөн температур дулаарч, мөнх цас мөс хайлахаар илрэхгүй, хүйтэн газрууд улам хүйтэрч, халуун газар улам халах буюу цаг уурын ер бусын, онцгой үзэгдлийн тохиолдол, давтамж нэмэгдсэнээр ч илэрнэ гэдгийг судлаачид, мэргэжилтнүүд хэлдэг. Өнгөрсөн зун л гэхэд Энэтхэг, Пакистанд хэт халж,  хэдэн хоног дараалан температур 50 хэмд хүрсний улмаас 2000 гаруй хүн нас барсан билээ.

 

Эх сурвалж: CNN

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
Хүнсний бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ зэрэг хурдан мууддаг ачааг тээвэрлэх зориулалттай тусгай хөргүүртэй усан онгоц ашиглалтад орлоо
Жоуи Честнат 10 минутын дотор 66 хотдог идэж дахин аваргаллаа
Хятадын цахилгаан автомашины үйлдвэрлэгчид экспортын өсөлтөөр дотоодын зах зээлийн уналт нөхөж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.120.146)
    БАЙГАЛЬ ДЭЛХИЙТЭЙГЭЭ ЗӨВ ХАРЬЦААГҮЙН ЗОВЛОН БАЙХ ДАА ӨӨРЧ ЮУ БАЙХАВ
    2016 оны 01 сарын 31 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ оны хамгийн том тулаан: Испани, Аргентин финалд
    4 цаг 43 мин
  • ДАШТ-ий хүрэл медалийн төлөө Франц болон Английн шигшээ багууд хүч үзэх гэж байна
    4 цаг 45 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 4 нэмэгджээ
    Өчигдөр 13 цаг 31 мин
  • Нийтийн тээврийн 15 чиглэлд өөрчлөлт оржээ
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • АИ92 шатахууны үнэ 250 төгрөгөөр нэмэгдлээ
    Өчигдөр 13 цаг 15 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    Өчигдөр 13 цаг 14 мин
  • Бөхчүүдийн допингийн шинжилгээний хариу өнөөдөр гарна
    Өчигдөр 13 цаг 08 мин
  • Цагдаа, дотоодын цэргийн “Түр хүрээ” буулаа
    Өчигдөр 13 цаг 02 мин
  • Улаанбаатарт 25 градус дулаан байна
    Өчигдөр 13 цаг 00 мин
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
    Уржигдар 16 цаг 11 мин
  • Баяр наадмын өдрүүдэд ГССҮТ-д 2006 хүн яаралтай тусламж авчээ
    Уржигдар 15 цаг 39 мин
  • УЛСЫН НАЧИН Б.ГОНЧИГСҮРЭНД "YAMAHA CRUX REV" МОТОЦИКЛ ГАРДУУЛЛАА
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Өнгөрсөн зургаадугаар сар Украинд 2022 оноос хойших хамгийн цус асгарсан сар болжээ
    Уржигдар 15 цаг 16 мин
  • 40 жилийн өмнө тэд арал булаацалдан дайтаж байсан бол өнөө шөнө ЦОМЫН төлөө тулалдана
    Уржигдар 15 цаг 06 мин
  • Хүчирхэг баг супер одтой байх албагүй
    Уржигдар 14 цаг 52 мин
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
    Уржигдар 14 цаг 41 мин
  • ДАШТ: Испаний шигшээ баг финалд шалгарлаа
    Уржигдар 11 цаг 02 мин
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
    Уржигдар 10 цаг 32 мин
  • Үндэсний Их Баяр Наадмын өмнөхөн олон улсын брэнд олны анхаарлыг татаж чадлаа
    Уржигдар 10 цаг 30 мин
  • Монгол наадам шинэ өнгө төрхтэйгөөр хөгжин тэлсээр байна
    2026-07-14
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • ФОТО: Олны танил эрхмүүд
  • ТАНИЛЦ: Халуун ус хязгаарлах байршлууд
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • Англи vs Аргентин: Хөлбөмбөгийн ДАШТ-ий хагас шигшээ тулааныг бүү алдаарай
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • ФОТО: Үндэсний бөх-2026
  • “Мөнхөд орших Монгол” төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээж, “үндэсний их баяр наадмын цогцолбор” төслийг танилцууллаа
  • Танилц: Цолоо ахиулсан болон шинэ улсын цолтой БӨХЧҮҮД
  • БНХАУ-ын дарга баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүний эрхийн Үндэсний Комиссын ажлын хэсэг Хүй долоон худагт ажиллаж байна
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Аргентин vs Швейцар: Хагас шигшээд аль баг шалгарах вэ?
  • Techno: Наадам бол Монголчуудын бүх үеийг нэгтгэдэг баяр
  • Том дайралтын өмнөх амралт: The MongolZ тэмцээнүүдийн завсарлагаар
  • БНАСАУ-ын Төрийн Зөвлөлийн дарга баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Хүй долоон худагт "Айраг" фестиваль үргэлжилж байна
  • Шунхлай групп Монгол Улсын Даян Аварга цол хүртсэн Б.Орхонбаярыг LEXUS 600 автомашин болон 1 тэрбум төгрөгөөр мялаалаа
  • "Дэлхийн адууны өдөрт"-т 12600 морьтон оролцож байна
  • Ерөнхийлөгчийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг анх удаа тэмдэглэлээ
  • Өчигдөр орой 21:00 цагийн үед "Мөнх хотхон"-ы 7 давхрын тагтнаас бага насны хүүхэд унах эрсдэл үүсжээ
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийн адууны өдөр-2026
  • Францын Ерөнхийлөгч Үндэсний их наадмын мэндчилгээ дэвшүүллээ
  • Зарим гол үерийн аюултай түвшинг даван үерлэж байна
  • Дэлхийн 16 орны төрийн тэргүүн баярын мэндчилгээ ирүүлжээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Аймгийн начингаас Улсын заан болсон ЦОР ГАНЦ бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 15 баримт
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • Монгол Улс, БНСУ-ын Ерөнхийлөгч нарын мэдээллээс онцлох 24 эшлэл
  • Mongolz-оос явж Senzu-тэй хамт BC.Game багт тоглохоор болсон mzinho-гийн тухай сонирхолтой баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК