зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Д.Цогтбаатар: Бичин жилд зуд болох аюулгүй учир хүн бүр сэтгэл санаагаа түвшитгэх хэрэгтэй

2016-2-04
0
ЖИРГЭХ

        

        Хэдхэн хоногийн дараа сар шинийн баяр болж, XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарна.

 

Энэ жилийн өнгө болоод засал номын талаар Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийн зурхайч лам Д.Цогтбаатартай уулзаж ярилцлаа.

 

 

-Улиран одож буй хонь жилийн өнгө ноён нуруу ямар байв гэдэг асуултаар яриагаа эхлүүлье?

 

-Монголчууд бид эрт дээр үеэс ашдын билгээс амны билэг гэж хэлдэг.Тэр ч үүднээс хонин жилийн ерөнхий ноён нуруу сайхан байлаа. Гэхдээ их дээдсээсээ эхлээд хямрал гэх зүйлийг ихээр ярьж хэлснээс эдийн засаг, иргэдийн амьдрал жаахан хүндрэх шиг боллоо.1990 оны эхээр бизнес эрхэлж байсан хүмүүс “шатлаа” гэх үгийг ихээр хэлж, хэрэглэдэг байсан.Тэр нь ч нөлөөлж олон хүн шатаж, дампуурсаныг бид мэдэж байгаа. Энэ жил ч мөн дээрх зүйл давтагдаж, хямралд өртөх шиг боллоо.Тиймээс ирэх жил хүмүүс маань билэгтэй сайхан зүйл ярьж, эхлүүлээсэй гэж хүсч байна.

 

-Тэгвэл ирэх бичин жилийн өнгийг тодорхойлооч?

 

-Гал бич жилийн төлөвийг шинждэг зурхайн олон зурлагууд байдаг.Тухайлбал жилийн эзэн гараг, хаан гараг,  түшмэл гараг, цасан чихрийн амт, боовны үр, шороон үхрийн зурлага гэх мэт зурхайн зурлага байдаг. Уламжлалт ёсоор монголчууд бид шороон үхрийн зурлагыг хэрэглэдэг, хүрээ хийдийн үүдэнд шороон үхрийн зурхайн зурлагыг хадаж, тухайн жилээ шинждэг байжээ.  ХVII жарны “Муу нүүрт” хэмээх гал бичин жил гарч байна. Энэ жилийн ерөнхий ноён нурууг “Шороон үхэр”-ийн шинжээр дүрсэлбэл үхэр нь:Толгой, эвэр, чих, сүүл, ходоод нь улаан, цагаан биетэй, дөрвөн шийр, ногт, омруу туурай нь шар, хөх цулбууртай, амаа ангайгаад, сүүлээ зүүн тийш шарваж явна. Үхэр хариулаач нь: шар царайтай, гэзгээ орой дээрээ бухалдсан, ногоон дээл, цагаан бүстэй, хоёр шар гутлаа бариад хөл нүцгэн, малгайгаа баруун гартаа барьсан, мяндсаар томсон, бургасан улаан шилбүүр барьсан, хүч чадалтай хүүхэд үхрийнхээ баруун талд алхаж явна гэж дүрслэгдсэн.

Жилийн төлөв нь:Нялхас болоод түмэн олон маш амгалан, өвгөд өндөр суудалтанд дунд, залуус болоод дунд суудалтанд дорой болой. Түүнчлэн энэ жил хааны язгуур дэлгэрэх, иргэд амгалан тайван, залуу хүний ажил үйлс бүтээмжтэй байна. Гэвч дээдэс бээр улс орноо анхаарахыг огоорох, үймээн самуун, хямрал тэмцэл ихтэй, хулгай дээрэм идэвхжих нигууртай.Үр ашиг дэлгэрэх маш сайн.

 

-Тэгвэл цаг агаарын хувьд ямар байна гэж зурлагад бууж байгаа вэ. Бичин жилийг нэлээд хүнд, зуд болох магадлалтай гэх юм?

 

-Ерөнхийдөө жилийн дундаж нь дунд зэрэг, гандуувтар жил болох магадлалтай. Гэхдээ зун ба намрын улиралд хур бороо, мөндөр цас их орно. Хур тундас цагтаа бууна. Газрын өгөөж нь дунд боловч тал нутаг, хөндий гуу шалга газар ургац арвин авна. Зарим газар халуун чанарын өвчин гарч мэдэх, мөндөр цас, аянга цахилгаан болох. Галын хүч арвидах. Түүнчлэн ихэс дээдсийн орд харш, өндөрлөг газар галын аюул болох нигууртай. Ихэс дээдэст хямралтай гэдгийг энэ жил сонгууль болох учир төрийн алба цалгардах магадлалтай юм уу даа гэж харж байна. Гэхдээ дээр хэлсэнчлэн хүмүүс маань амныхаа билгийг л дээдэлж, сайн сайхан жил болно гэж бодож, сүсэглэх нь юу юунаас чухал юм гэдгийг дахин хэлье дээ.

 

37 болоод 73 настай хүмүүсийн мэнгэ голлож буй учир онцгойлон заслаа хийлгэх ёстой

 

 

-Сар шинийн дараа иргэд тухайн жилийн заслаа хийлгэдэг.Тэгвэл засал гэх зүйлийн талаар болоод ямар жилтэй хүмүүс энэ жил онцгойлон засал хийлгэх ёстой вэ?

 

-Хүний нас нь 12 жилийн давтамжтайгаар тоологдож явдаг.Тэгвэл 12 жил болоод тухайн хүний жил нь огторгуйд ургадаг юм. Үүнийг “Жил орлоо” гэж нэрлэдэг.Тэгвэл энэ жил бич жилтэй хүмүүсийн жил нь огторгуйд ургаж, жил нь орж байгаа юм. Жил нь орж буй 13, 25, 37, 49, 61, 73, 85, 97 настнууд онцгойлон заслаа хийлгэх шаардлагатай.Үүнээс 37 болоод 73 настай хүмүүсийн мэнгэ голлож буй учир онцгойлон заслаа хийлгэх ёстой гэдгийг анхаарах нь чухал.

Түүнээс гадна Дүнсэрийн засал буюу их харш жилийн засал гэж байдаг.Энэ жилийн хувьд их харш жил нь бар жилтэй хүмүүс байгаа. Тиймээс их харш жилийн заслыг хийлгэх юм. Мөн Шишид буюу бага харш жил болох могой, гахай жилтэй хүмүүс бага харш жилийн засалтай.

 

-Мэнгэний засал гэж байдаг. Мэнгэ голлосон хүмүүсийн хувьд яах вэ?

 

-Мэнгэний засал гэдэг нь тухайн жилд өвчин зовлонгүй байх тухайд хийлгэдэг засал юм. Энэ заслыг билгийн насаараа /хий насаараа/ 10, 19, 28, 37, 46, 55, 64, 73, 82, 91, 100 настай хүмүүс мэнгэний заслыг хийлгэдэг. Гүймэгийн засал нь дотроо жилийн гүймэг, суудлын гүймэг гэж хуваагддаг. Суудлын гүймгийн заслыг эрэгтэй хүн гал суудалд суусан жилээ, харин эмэгтэй хүн усанд суусан  жилээ хийлгэх ёстой. Энэ жил 1984 онд төрсөн хүн гүймэгийн засал хийлгэх ёстой гэдгийг мэдэхэд илүүдэхгүй буй за. Түнсүм буюу ивээл жилийн заслыг заавал хийлгэх ёстой байдаг. Учир нь тухайн хүний ивээл жил гарч байгаа ч харшлах шалтгаан байна гэж үздэг. Энэ  жил хулгана, луу жилтнүүд энэ заслыг хийлгэх юм. 12 жилийг дотор нь эм, эр жил гэж ялгадаг. Тэгвэл энэ жил эм жилтэй хүмүүс. Үхэр, туулай, могой, хонь, тахиа, гахай жилтнүүдийн суудал өнцөгдөж байгаа юм. Монголчууд суудал өнцөгдөх заслын онцгойлон анхаарч хийлгэдэг уламжлалтай. Энэ заслыг ажил үйлс бүтээх, аваар ослоос хол байлгах үүдээс хийлгэдэг.

Наши дүрсүм заслыг өвчингүй байх тухайд хийлгэдэг засал юм. Энэ заслыг могой, морь жилтэй хүмүүс тухайн жилдээ шороо, төмөр, огторгуйд суувал бич тахиа жилтнүүд огторгуй, ус, ууланд суувал: бар туулай жилтнүүд хий, гал, шороонд суувал: гахай, хулгана, үхэр, луу, хонь, нохой жилтнүүд уул, мод, хий суудалд суусан байвал нашидүрсүмийн заслыг хийлгэх ёстой байдаг юм.

 

-Засал хийлгэх тухайд ямар зүйл анхаарах ёстой байдаг юм бэ?

 

-Засал гэдэг номоо уншуулж, түүнд тохирсон зан үйл хийж, түүнийг гаргаж муу зүг рүүгээ гаргаж хаяж цээрээ гаргадаг ёс юм.Тиймээс тухайн хүн засал номоо хийлгэхдээ заавал өөрийн биеэр сууж хийлгэх нь үр дүнтэй.Ер нь айл гэр бүр тухайн жилийнхээ ноён нурууг даатгаж, засал ном уншуулах нь зүйтэй. Гандантэгчилэн болон бусад хүрээ хийдүүдийн бурхан сахиусанд даатгаж Алтанганжуур, Улаан юм, Цэгмидийн чог, Мандал өргүүлэх гэх мэт номуудыг уншуулах хэрэгтэй.

 

Энэ жил хар нохойн ам нь баруун зүгт таарч байгаа учир энэ зүгт мөрөө гарахгүй байх хэрэгтэй

 

 

-Тэгвэл шиний нэгэний өглөө хүмүүс цээрээ гаргаж, мөрөө гаргах зан үйлийг үйлддэг.Тэгвэл энэ нь тухайн жилийн заслын нэг хэлбэр болж чаддаг болов уу?

 

-Тэгэлгүй яах вэ.Зүг мөрөө гаргана гэдэг нь тухайн жилийн заслын бас нэгэн томоохон зан үйл нь юм.Засал гэдгийн гол утга учир нь хуучин ондоо аливаа муу муухайгаа орхин, шинэ ондоо ажил үйлс бүтэмжтэй, эрүүл саруул, бодсон санасан нь сэтгэчилэн бүтээх, хэл ам, хэрүүл тэмцэлгүй байхын тухайд үйлддэг үйлийг хэлж байгаа юм.

 

-Суудлын тухайд?

 

-Гал, шороо, төмөр, огторгуй, ус, уул, мод, хий гэсэн үндсэн 8 суудал байдаг.Энэ суудлууд маань тус бүртээ дөрвөн зүг, дөрвөн зовхистой.Заслын гол онцлог нь тухайн жилдээ хүмүүс маань цог хийморийнхоо зүгт гарч, буян хишгийнхээ зүгээс ирэх уламжлалтай.Цог хийморийн зүгт нь хар нохойн ам таарч байвал бусад сайн зүг болох буян хишиг, эм, амин зүгт гарч, ирэхдээ буян хишгийнхээ зүгээс ирж уламжлалтай.

 

-Тэгвэл энэ жил хар нохойн ам нь аль зүгт таарч байгаа юм бол?

 

-Энэ жил хар нохойн ам нь баруун зүгт таарч байгаа.Тэгэхээр баруун зүг рүү мөрөө гарахгүй юм байна гэдгийг ойлгох хэрэгтэй юм.

 

Бага балчир хүүхдүүд зүг мөрөө гаргах хэрэггүй

 

 

-Тухайн хүнийг урд зүгт гараад хойноос ир гэсэн байхад гэр, орцны хаалга нь эсрэгээрээ байх тохиолдол гардаг.Тэгвэл энэ асуудлыг хэрхэн зохицуулж болох вэ?

 

-Засал хийж зүг мөрөө гаргах нь тухайн хүн өөрийн бодол санаагаар тухайн жилийнхээ заслыг хийж байна гэдгийг оюун ухаандаа болгоож, сэтгэл санаагаа төвлөрүүлэх нь чухал.Тиймээс тухайн хүн гэр, байрныхаа гадна гарч, өөрөө бүтэн тойрч болох хэмжээний зайг сонгож тэр газартаа нэг цэг товлож, төв нь гэж үзээд дээр хэлсэнчлэн цог хийморийнхоо зүгт гарч буян хишгийнхээ зүгээс тухайн төв цэгтээ ирэх ёстой.Би зүг мөрөө гаргаж, цээрээ гаргалаа гэж сэтгэл санаагаа төвшитгөх хэрэгтэй юм.

 

-Зүг мөр гаргаж, цээрээ гаргах зан үйлийг хүн бүр үйлдэх ёстой юу.Эсвэл тухайн аль гэрийн өрхийн тэргүүн үйлдвэл болох уу?

 

-Уламжлал ёсоороо айл өрхийн тэргүүн энэ зан үйлийг үйлддэг байсан. Харин сүүлийн үед хүн бүр гаргах болсон. Гэхдээ энэ нь буруу зүйл биш. Ер нь бол нөхөр, эхнэр хоёр мөрөө гаргавал айл гэрийн засал хийгдлээ гэж үзэж болно. Бага балчир хүүхдүүд зүг мөрөө гаргах хэрэггүй.Учир нь засал ном нь 13 наснаас дээш эхэлдэг болохоор энэ наснаас дээш насны хүүхдүүд зүг мөрөө гаргаж болох нь гэж ойлгож болно. 

 

Эдийн засаг тогтворшсон, ард иргэдийн амьдрал дээшилсэн сайхан жил болно

 

-Бич жил монголчуудад хэр ээлтэй байх бол. Муу нүүр гэхийн учрыг тайлбарлаач?

 

-Ард иргэдийн ярьж байгаа шиг ган гачигтай, харш жил биш. Ерөнхийдөө гандуувтар, хур тунадас, газрын шим өгөөж дунд зэрэг жил болно.Улс оронд үймээн самуун, хямрал, тэмцэл их, хулгай дээрэм ихсэх нигуур байгаа.Гэхдээ ашдын билгээс амны билэг гэдэг шиг хүн болгон дотроо сайхан жил болно гэж бодох хэрэгтэй.Түүнээс муу нүүрт учир муу жил болно гэж ойлгож болохгүй. Муу нүүр гэхийн учир нь тухайн жилийг л ялгаж нэрлэж буй ёгт нэр юм.

 

-Ямар нэгэн онцгой үйл явдал болох уу?

 

-Бич жилд муу зүйл болохгүй.Монголчууд бид билэгтэй ард түмэн. Бүгд шинэ гарч буй ондоо билэгтэй сайхан үг хэлж, сайн зүйл бодож оноо гаргахад улсын маань эдийн засаг тогтворшсон,  ард иргэдийн амьдрал дээшилсэн сайхан жил болно.

 

-Иргэдийн дунд бичин жил монголчуудад харш, зуд болдог гэсэн ойлголт давамгай байдаг?

 

-Бүх зүйл үйлийн үрийнхээ дагуу явна.Од гарагаас хүнд нөлөөлөх сөрөг зүйлшууд ирдэггүй. Сүсэгтэн олон бич жил монголчуудад харш, бичин жилийн зуд гэж ярьцгаадаг. Энэ жилийн хувьд улс, эх оронд минь аюул гамшиг ирэхгүй тул ард иргэд, сүсэгтэн олон минь сэтгэлээ тогтоох хэрэгтэй.

 

Ярилцсанд баярлалаа. 

 

Б.Энхжин 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Зочин (103.26.194.117)
    Монголчууд сар шинээр золгож байгаа нь энэ гээд хүн болгоныг барьж авч үнсэж үлгэдэг нь халдварт өвчин тараах эх үүсвэр болдог!!! Ханиад томуугаас гадна хомхой Herpes хэмээх уруул аман дээр гардаг вируст халдвар үнсэх, үнэрлэх г.м. контактаар халддаг!!! Энэ вирус нэг л халдвал насан туршид арилахгүйгээр хүний организмд шигдэж үлддэг. Анагаах ухаан үүнийг устгах эмчилгээг одоо хүртэл олж чадаагүй байгаа. Монголчууд хомхойн вирусгүй хүн гэж бараг үгүй, юм л бол барьж авч үнсдэг бүдүүлэг заншил вирус тараах гол шалтгаан болдог!!!! Нялх балчир хүүхдэд ингэж л Херпес вирус халдаадаг юм!!!
    2016 оны 02 сарын 06 | Хариулах
  • Зочин (27.123.213.186)
    Зурхайч тандаа баярлалаа. Та сар шиндээ сайхан шинэлээрэй. Сэтгэгдэл бичсэн тэнэгүүдээ бичсэн зүйллээ эргэж хараач тэнэг малаа
    2016 оны 02 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    ЭНЭ МЭТИЙН ХҮҮРИЙГ Л ХҮҮР ГЭХ БАЙХАА ДАА ЭР СҮВ ЗАЯАЧААД БАЙХАД ЯДАЖ ЯДАЖ УУРХАЙД МАЛТАГЧ ХИЙЖ БОЛСОНГҮЙ ЮУ ЧИ МАЛАА ЮУН ЯАСАН ЗУРХАЫЙ ВЭ ХҮҮРЭЭ
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.179.11.98)
    ЭНЭ МЭТИЙН ХҮҮРИЙГ Л ХҮҮР ГЭХ БАЙХАА ДАА ЭР СҮВ ЗАЯАЧААД БАЙХАД ЯДАЖ ЯДАЖ УУРХАЙД МАЛТАГЧ ХИЙЖ БОЛСОНГҮЙ ЮУ ЧИ МАЛАА ЮУН ЯАСАН ЗУРХАЫЙ ВЭ ХҮҮРЭЭ
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Зочин (103.26.194.117)
    Энэ хүний хэлж буйгаар бол сүсэглэх нь чухал юм шив дээ. Ө.х. хийсвэр сэтгэл засал юм байна. Түүнээс биш бодит үйлдэл нь тийм чухал биш.
    2016 оны 02 сарын 04 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    4 цаг 56 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    18 цаг 23 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    18 цаг 26 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    18 цаг 30 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    18 цаг 39 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    18 цаг 46 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    20 цаг 26 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    21 цаг 21 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    21 цаг 29 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 37 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    21 цаг 47 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Уржигдар 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Уржигдар 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-13
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2025-07-13
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2025-07-13
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2025-07-13
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2025-07-13
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК