зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Болор: ОХУ-ын үлдэгдэл өрийг энэ сардаа багтаан төлнө

2016-2-25
0
ЖИРГЭХ

        Сангийн сайд Б.Болор цаг, үеийн асуудлаар зарим мэдээллийг өглөө.

 

-Хууль хэрэгжиж дууссан хоёрдугаар сарын 20-ны өдрийн 17.00-00.00 цагийн хооронд программ гацсан талаар зарим байгууллагуудаас гомдол ирүүлээд байгаа. Үүнд тайлбар өгөхгүй юу?

 

-Энэ асуудлыг өнгөрсөн даваа гарагийн шуурхай хуралдааны үеэр нэлээд ярьсан. Энэ байгууллагуудыг бүртгэх тал дээр хуулийн хүрээнд ямар боломж байна гэдгийг бид судалж байна. Ямар нэгэн байдлаар энэ асуудлыг шийднэ.

 

-Их хэмжээний нуусан хөрөнгийг ил болголоо. Ямар аргаар болон ямар шалтгаанаар хөрөнгөө нуусныг  судалж үзсэн үү?

 

-Олон улсын байгууллагуудын судалгаагаар манай оронд далд эдийн засаг өндөр хувьтай байгаа  гэсэн судалгаа гардаг. Энэ судалгаан дээр үндэслэн уг хуулийг өргөн барьсан. Хэрэгжилтийг үр дүн нь сайн гарлаа. Манайхан яг хаанаас ямар байдлаар хөрөнгө орж ирж байгаа вэ гэдгийг тогтоохоор судлаачид ажиллаж байна. Нарийн судалгаа хийгдэж дуусаагүй байна. Судалгааны хариу гарахаар нь хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийнэ.

 

- Сангийн яам, Монголбанкны зүгээс шалтгаалсан орон сууцны 5 хувийн зээлийн ямар асуудлууд хүлээгдэж байгаа вэ?

 

- Орон сууцны зээлийн хүүг  5 хувь болгох ажил ер нь бол хийгдэнэ. Монголбанктай яамны зүгээс хамтран ажиллаад явж байгаа. Хамгийн ойрын хугацаанд шийдэхээр төлөвлөж байна. Засгийн газраас журам нь батлагдсан.

 

- ОХУ-д төлөх өрийг хэзээ шилжүүлэх бол?

 

-ОХУ-д төлөх өрийг асуудлаар хэвлэл мэдээллээр нэлээд шуугисан. Энэ асуудал өөрөө нэлээд эртнээс хоёрын улсын хооронд яригдсан.  Энэ асуудал саяхан боссон зүйл биш. ОХУ-д төлөх өр нь 3.8 сая ам.доллар байгаа. Засгийн газар төсөв батлуулахдаа энэ мөнгийг суулгаж өгсөн. Тийм учраас 3.8 сая ам.долларыг энэ сардаа багтаад ОХУ-д шилжүүлэх боломжтой.

 

-  Энэ оны төсвийн байдал одоогоор ямар байгаа бэ?

 

- Төсвийн орлогын 90 гаруй хувийн биелэлттэй явж байна. Энэ бол  урьд жилүүдтэй харьцуулахад харьцангуй эерэг үзүүлэлт. Төсвийн бүрдүүлэлтийг хангах хүрээнд Сангийн яам, Гааль, татварын газар нэлээд хүчин чармайлт гаргаж ажиллаж байгаагийн   үр дүн. Өмнөх онуудыг харахад нэгдүгээр улирлын эхний сарууд төсвийн орлого тааруухан бүрддэг байсан. Бид ямар ч байсан цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгө, орон нутаг руу шилжүүлэх мөнгөнүүдээ  цаг тухайд нь хийгээд явж байна.

 

- Төсөвт тодотгол хэзээ хийгдэхээр байна вэ?

 

- Тодотголыг тодорхой  хуулийн заалтын дагуу хийдэг. Бид тэр хүрээндээ ажиллаад явна. Төсөвт тодотгол хийх тодорхой нөхцөлүүд бүрдсэн тохиолдолд хаврын чуулганаар тодотгол оруулах боломжтой. Эсвэл намар хийгдэнэ. Ер нь бол УИХ-ын  сонгууль болохтой холбоотойгоор  төсөвт тодотгол зайлшгүй хийгдэж  таарна.

 

- “Мазаалай”бонд олон улсын зах зээл дээр босгох асуудал юу болсон бэ?

 

- Зах зээлийн эдийн засагтай улс орон жил бүр үнэт цаас гаргадаг. Энэ эрхээ УИХ-аас төсөв батлах үеэрээ авдаг байгаа. Өрийн таазандаа багтааж, тодорхой эрхийнхээ хүрээнд олон улсын зах зээл дээр бонд босгох ажлыг бид эхлүүлсэн байсан. Энэ ажил эхэндээ нэлээд  амжилттай явж байсан боловч улс төрийн нөхцөл байдлаас үүдэн  зогсонги  байдалд орсон. Биднийг бондын  зах зээл рүү гарч байх үед хүү 8-9 хувьтай байсан бол одоо 13 хувь руу орчихсон байгаа. Засгийн газрын огцруулахаар  санал өргөн барьсан өдөр хүү огцом өсөж, завсарлага авсны дараа мөн огцом өссөн. Нэгэнт хүү огцом өсчихсөн учраас хүү нь амархан буурахгүй байна.  Тиймээс түр зогсоод байгаа.

 

-Хятадын Экспорт, импортын банкнаас зээлэх авна гэж байсан. Энэ нь шийдэгдсэн үү?

 

-БНХАУ-тай өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр тохирсон хөнгөлөлттэй зээл байгаа. Энэ асуудлаар Төрийн нарийн бичгийн дарга өнгөрсөн долоо хоногт Бээжинд очиж, албан уулзалтууд хийгээд ирсэн. Төслүүд анхнаасаа тодорч, ирэх дөрвөн сараас бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.

 

 -Энэ онд эдийн засаг сэргэх үү?

 

-Эдийн засгийн хувьд манай хөрш ОХУ-ын эдийн засгийн өсөлт хоёр жил дараалан хасахтай гарлаа. Хятадын эдийн засгийн өсөлт сүүлийн 20 жилд байгаагүй өсөлттэй гарлаа. Зүүн Европ, баруун европын орнууд гээд  дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал амаргүй байна. Монгол өөрөө үйлдвэрлэгч орон биш, түүхий эдээс  маш их хамараалтай улс. Энэ жилийн хувьд нэгдүгээр сарын олон улсын байгууллага, CNN, Bloomberg мэдээллийн хэрэгслээр явж байгаа мэдээллийг харахад Гацууртын ордыг ашиглах, “Оюутолгой”-н далд уурхай хөдөлсөн.   Засгийн газрын хэрэгжүүлж байгаа бодлого нь эергээр нөлөөлж тодорхой хэмжээний эерэг үр дүн гарах  бололцоо харагдаж байгаа.  Гол нь улс  төрийн нөхцөл байдал ямар байх нь вэ? Эдийн засгаа сайжруулах шаардлагатай байгаа үед улстөрчид нэгдмэл байж, популизмаас татгалзаж, эдийн засгаа алахааргүй юм руу яваасай л гэж бодож байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн өмнө гадаадын хөрөнгө оруулалтаа их хэмжээгээр бууруулах шийдвэр гарснаар хөрөнгө оруулалт буурсан байгаа. Сонгуулийн жил ч гэлээ эдийн засгаа зөв гольдролд нь оруулах төсөв оруулж ирж байсныг та бүхэн санаж байгаа байх.

 

 -УИХ-ын намрын чуулганаар Гааль, НӨАТ-аас чөлөөлөх тухай хэд хэдэн хууль баталсан. Энэ нь  төсөвт нөлөөлөх  үү?

 

 -Хуулийн төслийг өргөн барих үеэрээ төсөвт нөлөөлөх байдлын үнэлгээг байнга хийж байгаа. Хуулийг баталснаараа орлого яаж нэмэгдэх вэ гэдгийг судалж байгаа. Судалгаа дууссаны дараа нэгдсэн мэдээлэл өгнө.

 

-Хөрөнгө орлогын мэдүүлэгтэй холбоотойгоор Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуульд ар гэрийнхнийг нь хамруулах боломжгүй байна гэсэн. Энэ асуудал яах вэ?

 

-Хуулийнхаа хүрээнд явна. Хөрөнгө орлого мэдүүлдэг хүмүүс үүнд огт хамрагдаагүй. Анх хамруулахаар орж ирсэн. Адилхан л Монгол Улсын иргэн. Бүгдэд нь тэгш хандах зарчим барьсан. Гэвч УИХ-ын төвшинд хөрөнгө орлого мэдүүлдэг иргэн хамрагдах ёсгүй гэж үзсэн учраас хуулийн хүрээнд л явна.

 

-НӨАТ-ын азтан боловч хонжвороо авч чадахгүй байна гэсэн гомдол 11-11 төвд ирсэн. Энэ асуудлыг судалж үзсэн үү?

 

-Энэ асуудлыг судалж үзсэн. Судалж үзээд саадгүй олгогдохоор болсон.

 

-“Оюутолгой”, “Гацуурт”-ын орд гацаанаас гарлаа.  Энэ оны төсөвт тусгагдаагүй орлогын томоохон эх үүсвэр гарч ирж байна уу?

 

-Ер нь бол том бүтээн байгуулалт явж эхлэхээр том зургаа харахаар эдийн засагт өгөх өгөөж нь их л дээ.  Зах зээлийн эдийн засагт хувийн хэвшлээ дэмжих ёстой. Бид сүүлийн 20 гаруй жил төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн сэтгэлгээнээс гарч чадалгүй өдий хүрлээ. Том төслүүд явснаар эдийн засагт өгөх өгөөж нь,  татварын орлого нэмэгдээд ирэхээр орлогын эх үүсвэрүүд нэмэгдэх боломжтой. Үүнийг төсвийн тодотголын үеэр яриад явна.

 

-Гадаадын хөрөнгө оруулалт өнөөгийн нөхцөлд ямар байдалтай байна вэ?

 

-Гадаадын хөрөнгө оруулалт одоогийн нөхцөлд маш бага байна. Ерөнхийдөө өсөлт ажиглагдаж байгаа.  Энэ нь гадаадын хөрөнгө оруулалтын шинэ хууль гаргасантай холбоотой. Мөн томоохон төслүүдийг дагаж жижиг хөрөнгө оруулагчид орж ирэх хандлага ажиглагдаж байна. Сая Унгарын Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр энэ тал дээр нэлээд асуудлууд яригдсан. Тиймээс хөрөнгө оруулалтууд нэмэгдэх боломжтой.

 

-Татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхийг дэмжсэн. Энэ хуульд ямар өөрчлөлт оруулж  байна вэ?

 

-Татварын хуулийг чирэгдэлгүй, хүнд сурталгүй болгож байгаа. Үүнийг УИХ-аас ажлын хэсэг гарч ярилцсан. Хаврын чуулганаар баталж гаргана.

 

-Сервер нурснаас тайлангаа өгч чадаагүй байгууллагуудыг яах вэ? Хуулийн хугацааг сунгах уу?

 

-Сервер нурсан шалтгаан байгаа. Өнгөрсөн жилээс эхлээд 2 дугаар сарын 20 хүртэл хугацаа өгсөн. Гэтэл энэ сарын 20-нд бөөнөөрөө орж, серверийн ачааллыг нэмэгдүүлсэн. Одоо хугацаа сунгах боломж байхгүй.

 

-Төсвийн ажлыг өөрсдийн хөрөнгөөр гүйцэтгэсэн компаниуд мөнгөө авч чадахгүй байгаа. Мөнгийг нь хэзээ шилжүүлэх бол?

 

- Ажил нь 80-аас дээш хувийн гүйцэтгэлтэй аж ахуйн нэгжүүдийн төлбөрийг 80 гаруй тэрбум төгрөгөөр барагдуулахаар Засгийн газар шийдвэрлэсэн байгаа. Энэ шийдвэрийн дагуу санхүүжилтүүд олгогдоод эхэлсэн.

Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
ГАЗРЫН НАЙМАА: МУ-ын 2 га газрыг БНСУ-ын иргэд хууль бусаар 3 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР заржээ
“Хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч төвтэй, хүүхдэд ээлтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” цахим модуль хичээлийг хүлээлгэн өглөө
Хүрээлэн буй орчны эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийн хор уршгийн талаар сурагчдад мэдлэг, ойлголт олголоо
“Мансууруулах үйлчилгээтэй олсны ургамлыг устгах ажлын үр дүнг дээшлүүлэх нь” хэлэлцүүлэг орхон аймагт боллоо
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • иргэн (203.194.118.37)
    Ажилаа мэддэггүй сангийн анхны сайд. Боломжтой гэдгээс өөр үг мэдэх үү.Асуултанд олигтой хариулт өгч байсан удаагүй. ОХУ-ын үлдэгдэл өрийг энэ сардаа багтаан төлж л үзээрэй дээ. Гуйя.
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
  • 11111 (122.201.24.56)
    энэ бацаан чадах уу? ядахдаа надтай найзалчих л даа , би аргыг нь зааж өгч чадна ш тээ!
    2016 оны 02 сарын 29 | Хариулах
  • Зочин (103.57.95.27)
    ЗӨВ ШҮҮ
    2016 оны 02 сарын 28 | Хариулах
  • Зочин (122.201.31.237)
    ТЭНЭГ ХАЛТАР БАЦААН
    2016 оны 02 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.179.27.146)
    Б.Болор оо энэ жилдээ төлж чадахгүй гэсэн яалаа аан.
    2016 оны 02 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
    4 цаг 54 мин
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
    18 цаг 21 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
    18 цаг 24 мин
  • Туул, Тэрэлж, Хэрлэн гол дагуу хөдөлгөөнт болон завьт эргүүл ажиллаж байна
    18 цаг 29 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12400 болжээ
    18 цаг 37 мин
  • Аюулт үзэгдэл, осолд 2880 хүн нэрвэгджээ
    18 цаг 44 мин
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
    20 цаг 24 мин
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
    21 цаг 19 мин
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
    21 цаг 27 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    21 цаг 35 мин
  • Улаанбаатарт өдөртөө 29 хэм дулаан
    21 цаг 45 мин
  • Уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт хоноглохгүй байхыг зөвлөв
    Уржигдар 08 цаг 23 мин
  • Аялалд гарахдаа “мартаж болохгүй” зүйлсийн жагсаалт
    Уржигдар 08 цаг 03 мин
  • Бөхийн өргөөний уулзвараас Натурын зам хүртэлх хааж, шинэчилнэ
    Уржигдар 07 цаг 11 мин
  • Улаанбаатарт өдөртөө 24 хэм дулаан, бороотой
    Уржигдар 07 цаг 06 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2025-07-13
  • Гачууртад шүлхий бүртгэгдэж, хөл хорио тогтоожээ
    2025-07-13
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
    2025-07-13
  • Э.Цэндбаатар WBA холбооны Хойд Америкийн 2x аварга боллоо
    2025-07-13
  • У.Хүрэлсүх: Хаана эв нэгдэл байна, тэнд хүч чадал оршдог билээ
    2025-07-13
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Улсын цолонд ойрхон бөх #9: Аймгийн хурц арслан М.Еркебулан
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • ​​​​​​​Архангай аймгаас хамгийн олон буюу 13 бөх хоёр даваад байна
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Тэдний "Чингис Жагаа"-гийн "Төрийн шагнал" хүртэж байгаа уран бүтээлд дайн үлдээсэн үгс
  • Улсын начин Э.Батмагнай, аймгийн Хурц арслан Н.Өсөхбаяр нар “Улсын заан” цолны болзол хангалаа
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • Д.Цахилгаан “Илиада”, “Одиссэй”, “Тэнгэрлэг туульс” бүтээлийн орчуулгаар нь Төрийн шагнал хүртлээ
  • УИХ-ын гишүүн У.Отгонбаяр дараах хуулийн төслүүдийг өргөн мэдүүлжээ
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Наадмын өдрүүдэд 3700 цагдаагийн алба хаагч ажиллаж байна
  • Монголчууд донтох хандлага хамгийн бага таван үндэстний нэгээр тодров
  • "Багануур" ХК-ийн ажилчид ТУЗ-ийн зөвлөлийн шийдвэрээ эсэргүүцэж, ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна.
  • УИХ-ын дэд хороодыг залуу гишүүд ахалж эхэллээ
  • Аварга цолтон төрүүлдэг могой жилийн наадам
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Японы Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Монгол Коосэн технологийн коллеж”-ид зочиллоо
  • Д.Амарбаясгалан: Хараат бус байдал, шийдвэр гаргах чадамж, хариуцлагын тогтолцоог төгөлдөржүүлж парламентын засаглалыг бодит утгаар нь баталгаажуулж чадлаа
  • Наадмын өвөрмөц мэндчилгээнүүд
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Г.Занданшатар: Хонгор нутгийн хүү 76 жилийн дараа наадмын түрүү бөх боллоо
  • Энэ жилийн наадмын түрүү бөх Улсын арслан Э.Батмагнай гэж хэн бэ?
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Улсын баяр наадамд зодоглох Улсын цолтой 102 бөх
  • Монгол наадам болон монгол нутгийн тухай тэд юу хэлэв?
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • АЖ Д.Жаргалсайхан гурван дуугаараа өнөөдөр Төрийн шагнал хүртэнэ
24 баримт
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
  • Рэйвагийн тооллыг эхлүүлэгч, Японы 126 дахь Эзэн хаан Нарүхито гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК