Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ТЭЗҮ нэртэй төмөр замыг хулгайлах төлөвлөгөө

2016-4-05
0
ЖИРГЭХ

Сарыг хулгайлах төлөвлөгөө гэж нэг хүүхэлдэй байдаг. Хорон санаатан шидтэн хамгийн мундаг хорон санаатан шидтэн гэдгээ нотлохын тулд дэлхийгээс сарыг хулгайлахаар шийддэг. Гэвч сүүлдээ мань эр буруу юм хийж байснаа ухаардаг. Харин амьдрал дээр монгол улсаас төмөр замыг хулгайлах төлөвлөгөө гарган хулгайлсан бидний эх орон нэгтнүүд байна. Тэд харин буруу юм хийснээ ухаарч нүглээ наманчлах болов уу?

 

Сүүлийн үед хэл ам дагуулаад байгаа Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төслийн ТЭЗҮ-г шалгаруулсан явц, хийсэн ажлынх нь талаар хэвлэлүүдээр гарсан мэдээллүүдийг нэгтгэж харвал, яах аргагүй ингэж бодно. “Эх оронч” Х.Баттулга болон “Эх орноосоо зугатсан” Ч.Ганбат нарын холбогдсон энэ хэрэг яаж эхлэв. Америк мафийн компаний нэртэй компанитай “эх оронч” мэдэгдээд байгаа шигээ үнэхээр буруугүй юу?

 

Баримт сөхвөл...Тухайн үеийн Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллаж байсан “эх оронч” Х.Баттулга нь 2010.04.06-ны өдрийн тушаалаар “Монголын төмөр зам” ТӨХК-ний захиралаар Баасандоржийн Батзаяаг, 2010.12.28-ний өдрийн ЗТБХБ-ын Сайдын 427 дугаар тушаалаар “Шинэ төмөр замын төсөл”-ийн ажлын хэсгийн ахлагчаар Ч.Ганбатыг томилж, ганцхан сарын дараа 2011.01.24 өдрийн тушаалын нэгдүгээр хавсралтаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх компануудыг шалгаруулах ажлын хэсгийн гишүүн болгосоноор энэ “Төмөр замыг хулгайлах төлөвлөгөө” хэрэгжиж эхэлжээ.

 

Ийн өөрийн итгэлтэй хүмүүсээр багаа урьдчилан бүрдүүлсэн Зам тээвэр, Барилга хот байгуулалтын сайд, “эх оронч” Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын хамтарсан 30/24 дугаартай тушаалаар Төмөр зам барих төслийн ТЭЗҮ-г хийх компанийг сонгох ажлыг “Монголын төмөр зам” ТӨХК-д даалгасан байна.

 

Удалгүй “МТЗ” ТӨХК-ний Төлөөлөн удирдах зөвлөлийн 2011.03.01-ний өдрийн 23 дугаар тогтоолоор Даланзадгад-Баруун-Урт-Чойбалсан чиглэлийн 1100 орчим км төмөр замын суурь бүтэц барих төсөлд ТЭЗҮ хийх багаар “McKinsey & Company” компанийг шууд сонгож “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 37,38,39-р дүгээр зүйлд заасан “Зөвлөх сонгох журам, арга”-уудыг зөрчин шууд сонгож хууль бус шийдвэрийг гаргасан байна.

 

Ингээд зориг шуударсан эх оронч тэргүүтнүүд Төрийн өмчийн хорооны 2011.03.17-ны өдрийн 107 дугаар тогтоолоор зөвшөөрөл авч, Ч.Батзаяагийн удирдаж байсан “МТЗ” ТӨХК-ийн эзэмшилд байдаг 3 зүтгүүрийг Хаан банкинд 1 жилийн хугацаатай барьцаалан зээл авч, төлбөрийн 4.000.000 ам долларыг төслийн ерөнхий зөвлөх “McKinsey & Consulting Company”-д, 750.000 ам долларыг туслан гүйцэтгэгч “Pillsbury” компанид, 100.000 ам долларыг “BNP Paribas” компанид, 800.000 ам долларыг “Liberty partners” ХХК-д тус бүр “МТЗ” ТӨХК-ний Хаан банкны 5022693265 тоот данснаас шилжүүлэг хийсэн байна.

 

Ингээд гүйцэтгэгч тал буюу “McKinsey & Company” тэргүүтэй нөхдүүд энэхүү өртөг өндөртэй захиалгын ажлынхаа тайланг “Энэхүү техник эдийн засгийн үндэслэлийг “МТЗ” ТӨХК-ийн дотоод хэрэгцээнд зориулан боловсруулсан бөгөөд...2011 оны 4 дүгээр сарын 18 ны өдрөөс хойш 4 сарын хугацаанд хийж гүцэтгэсэн ажлын үр дүн, санал зөвлөмжийг агуулсан болно” гэсэн хүн ойлгоход бэрх, сонин утгатай үгээр эхлүүлсэн байна.

 

Хамгийн хачирхалтай нь монгол мөнгөөр 11 тэрбум төгрөгийн “зөвлөх үйлчилгээ” үзүүлэх эрхийг шууд авчихаад, “Энэхүү тайланд тусгагдсан санал зөвлөмжүүд нь зарим нэгэн таамаглал, тооцоолол дээр суурилсан болно...Энэхүү тайланд тусгагдсан зөвлөх багийн техникийн зөвлөмжийг шууд хэрэгжүүлэх ёсгүй бөгөөд техникийн зөвлөхөөр дахин нягталж баталгаажуулах шаардлагатай” гэж хуурамч ажлынхаа алдаа, дутагдлыг халхавчилсан байна.

 

Гүйцэтгэгч талыг ийн хүнд ойлгомжгүй үгээр хоосон цаас бөглөөд 8 сард өгөхөд нь, “МТЗ” ТӨХК-аас 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр “McKinsey & Company”-ний боловсруулсан ТЭЗҮ-ийг хүлээн авах “Ажлын хэсэг байгуулах тухай” гүйцэтгэх захирал Б.Батзаяа тушаал гарган хүлээж авахдаа, тухай үед төслийн ажлын хэсэгт эдийн засагчаар ажилласан Н.Мөнхдөлийн гарын үсгийн хуурамчаар дуурайлган үйлдэж хүлээн авсан актанд оруулсан нь нотлогдсон байна. Эдийн засагч хүн юу хийдгийг энд дурьдах нь илүүц биз.

 

Үүнээс өмнөх үйл явдлын өрнөл БНХАУ дахь “McKinsey&Company” компаниас Чулуунхүүгийн Ганбат захиралтай “Либерти Партнерс” ХХК-ний Голомт банкны дансанд, 2011.4-р сараас 2012.4-р сар хүртлэх хугацаанд 3 удаагийн сэжигтэй гүйлгээгээр 124.000 ам доллар шилжүүлснээр үргэлжлэв. Зүй нь “МТЗ” ТӨХК нь зөвхөн “McKinsey&Company” компанитай гэрээ байгуулах шийдвэртэй атал нөгөөдүүл нь мөнгө хөлсөө бүрэн авахын тул Ч.Ганбатын өөрийн “Либерти партнерс” компанийг 2011.04.07-ны өдөр гэрээнд оролцогч тал болгож, “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д заасан “Тендерт оролцогч нь бараа, ажил үйлчилгээний зураг төсөл, техникийн тодорхойлолт болон баримт бичгийг бэлтгэсэн, эсвэл гэрээний хэрэгжилтийг хянах зөвлөх үйлчилгээ үзүүлэх...” -ийг ил цагаан зөрчиж нэг дор захиалагч бас гүйцэтгэгч болсон байна. Юу гүйцэтгэсэн нь та бүхэнд ойлгогдож байгаа байх.

 

Гэтэл бүр жилийн хойно нэг шилжүүлэг хийгдсэн байна. “МТЗ” ТӨХК-иас “McKinsey&Company” компанид ТЭЗҮ хийсэн ажлын гүйцэтгэлийн төлбөр шилжүүлсэн БНХАУ-ын Бээжин хот дахь “China Merchants” банкны данснаас Монгол улсын “Бизнес Инвест Девелопмент” банк бус санхүүгийн байгууллагад 2012.09.24-ны өдөр 200,000 ам доллар шилжүүлсэн бөгөөд үүнийгээ “McKinsey & Company” компаний ажилтан Жонн Хэнигин гэгч тус “Бизнес Инвест Девелопмент” ББСБ-аас зээл авсан мөнгөний буцаан төлөлт гэж тайлбарласан боловч зээл аваагүй болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Жирийн хүний зүүдэнд л ором их мөнгө яаж явсныг харъя.

 

“МОНГОЛЫН ТӨМӨР ЗАМ” ТӨХК-НИЙ данснаас

 

Нэг. Pillsbury Winthrop shaw pittman-ы АНУ-д төвтэй JP Morgan, chase bank 2000028308009 дансанд:

 

2011.04.11-нд 300,000 $,

 

2011.06.15-нд 150,000 $ 2011.07.18-нд 90,000 $

 

2011.12.06-нд 8000 $ Нийт: 548.000 $ доллар шилжүүлж, уг данснаас LIBERTY PARTNERS LLC буюу Ч.Ганбатын дансанд 2014.08.12-нд 49.983.0 $ буцаан шилжүүлжээ.

 

Мөн BNP Paribas corporate&investment-ын АНУ-д төвтэй Wachovia bank nostro 200-10094800155 дансанд

 

2014.04.11-нд – 40.000 $

 

2011.06.15-нд – 20.000 $

 

2011.07.18-нд – 12.000 $

 

Нийт: 72.000 $ шилжүүлсэн байна.

 

Харин ТЭЗҮ-гийн захиалгын хамгийн том гүйцэтгэгч Mckinsey & Consulting company-ны БНХАУ-д төвтэй China merchants bank-ны 862380956310001 дансанд

 

2011.04.11-нд – 1,600,000 $

 

2011.06.15-нд – 800,000 $

 

2011.07.18-нд – 480,000 $

 

2011.12.06-нд – 320,000 $

 

Нийт: 3.200.000 $ доллар шилүүлж, тус данснаас эргүүлэн 2012.09.21-нд “Бизнес инвест девелонмент” ББСБ-ын “Худалдаа хөгжлийн банк”-ны дансанд 200.000 ам доллар шилжүүлж, харин “LIBERTY PARTNERS” ХХК-руу

 

2011.07.08-нд 37.174.60$

 

2011.12.14-нд 49.036.47$

 

2012.04.13-нд 37.814.98$ буюу нийт: 124.026 долларыг 3 хуваан эргүүлэн шилжүүлжээ. Үүн дээр анхлан МТЗ ТӨХК-аас “LIBERTY PARTNERS” руу шилжүүлсэн 800.000 долларыг нэмээд нийтдээ 1.197.000 доллар буюу 2.400.000.000 төгрөг нь лав “эх оронч”-дын гарт илээр оржээ.

 

“Энэхүү тайлан нь судалгааны хугацаанд мэгдэгдэж байсан мэдээлэл дээр үндэслэсэн ба зөвлөх нь тэдгээр мэдээллийг боловсруулаагүй ба хөндлөнгийн этгээдээр хянан баталгаажуулаагүй болно. Хэдийгээр зөвлөх баг нь эдгээр мэдээллийг үнэн бодитой гэж үзэж буй боловч эдгээр мэдээлэл нь бодит байдалтай бүрэн дүүрэн нийцэж байгаа эсэхэд баталгаа өгөх боломжгүй болохыг анхаарна уу?” гэсэн бас л ухаж ойлгох аргагүй тайлбартай 11 тэрбум төгрөгөөр 4-хөн сар боловсруулсан гэх ТЭЗҮ нэртэй төмөр замыг хулгайлах төлөвлөгөөны нэг хэсэг л ийм байна. Жирийн хулгайч вагоноос нүүрс хулгайлдаг бол том хулгайч төмөр замыг тэр чигээр нь хулгайлдаг гэдэг үнэн ажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (18)

  • Зочин (124.158.88.13)
    баттулгыг баривчилж буудан хороо, түүний улсаас хулгайлж босгосон бүх мөнгийг хурааж төрийн хохирлыг барагдуул. сонгуулиар бузар хар нохойг хэрхэвч сонгож болохгүй
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (124.158.109.62)
    МСС ийн хулгайлсан мөнгөний зөвхөн нэг хувьд ажил хийж хө МСС ийн Золжаргал Гонгонгоос хятадаас зээлсэн мөнгөнийхөө хэдийг зөвхөн өөртөө нааж оронд нь Таван толгойг ерөнхийлөгч энхсайхан 2 оор хулгайлуулах гэж байсан бн даа МСС дампуурлаа зарлаад зайл
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Ard tumeen? (159.203.103.12)
    Notloh barimt nh haana baina ve? Hench guilgee zohioj bichej bolno shuu dee. Unen zuv medeelel hurgeh yum bol alban toottoi barimt bichig havsargaj bicheh yostoi yum bishuu taminee?
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Buh hurungig ni huraa shorond yavuul bas Enhbayar shig aashlaad hereggui
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Зочин (76.236.126.78)
    Мэдлэггуй дээрээ сэтгэлгуй
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (122.133.113.84)
    За за Э-д их юм байгаа байх. Үүнийг А л мл гаргаж тавих нь дээ
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Engineer (150.129.141.2)
    Жэнко хулгайч аа тэр бондны зээлээ идэж ууснаараа еерее телеерей! Ядарсан ард тvмэн чиний хулгайг ендер хvvтэй телж дийлэхгvй болсон угаасаа Мега тесел гэсэн болгоныг зика бээнз чацга та нар гацаасан шvv
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • зочин (122.133.113.84)
    Хэн нь юм бол. Гээнэ нь гээндээ, гооно нь гоондоо. Э ч юм уу, Б ч юм уу хэн мэдлээ. Аль аль нь албан тушаалаа зэрэг өгөөд тэр байгууллагуудаар нь шалгуулчих. Үнэхээр шударга ёс энэ тэр гэж ярьж байгаа бол хэн хэн нь шалгуулаад ь цэвэр байгаа нь батлагдвал албан тушаалд нь тэр чигээр нь нэлээд хэдэн жилээр тавия л даа.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Батка (202.9.41.120)
    Монголоор дүүрэн хулгай хамгийн том хулгай женко дараа Энхбаяр за тэгээд Гансүх ер нь төриин яам агентлагийн дарга газрын дарга нар аймгуудын засаг дарга. Аймгуудйн худалдан авах авахын мэргэжилтнүүд бүгд. Яана даа ерөнхиилөгч минь ганцаараа тэмцээд дийлэх болов уу
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.170.69.58)
    энэ сайт нийтэлсэн мэдээллийнхээ үнэнг хариуцаж чадахуу?
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
    • l
      ken be chi
      2016 оны 04 сарын 05
  • Зочин (76.236.126.78)
    Элбэгдорж чайн бна амаргуй ажил эхлуулсэн
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (202.126.91.88)
    Хулгайч луйварчин Баттулгын үнэн нүүр царай энэ шүү дээ хууль хяналтынхан шалгаад ирэхээр хамсаатнуудаа өмөөрөөд л идэж уугаагүй бол зүгээр л шалгуулаач үнэнд гүйцэгдэнэ шүү луйварчидаа
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Zol (45.117.32.6)
    Battulgiig unagah gesen buuni nohoinuyd ynz bureer uzehinma ard tumen ikhenkh ni mongol nohoini tald baigaashde hytadiin nohoinuudaa sonsooroi
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    Yag unen, Elbegdorj gedeg eronhiilogchtoidoo Mongolchuud bayarlah yostoi. Ter hunii achaar ene buhen ilerch baigaa biz dee, Adgiin bi hulgaich jenko altanhyag zi ed nar odoo shees aldaj baigaadaa. turiin terguundee bayarlalaa
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (43.242.242.245)
    Баттулга гэж жинхэнэ хулгайч хүн юм байна даа.Юун эх оронч вэ.Хулгайч л байна ш дээ.Харин хулгайч авлигалчтай тэмцэж байгаа Элбэгдоржид баярлах ёстой.Одоо бас нэг хулгайч Алтанхуяг гэж нөхрийн хамаг луйвар нь илэрлээ дээ.Н.Энхбаяр гэж ямар хулгайч болохыг нь монголчууд бид Элбэгдоржийн ачаар олж мэдсэн шүү дээ.
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Nyamka (124.158.110.60)
    Ekh oronch Jenkogiin unen turh ene. Kharcgaa MGL daa!!!
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • зОчин (59.153.113.132)
    Баттулга гэдэг ямар балиар хулгайч вэ Монголын төрөөс зайлаасай, тийм л эх оронч юм бол Элбэгдорж шиг гишүүнээсээ татагалзаж байгаад шалгуулчихаач, худлаа эх оронч царайлсан хулгайч чинь
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (103.229.120.50)
    ЖЕНКО ЦАГААНДА ГАРСАН ДЭЭРЭМЧИН
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (59.153.112.56)
    battulgiig demjigsed Enhbold.Erdenechimeg, Uynga, Sosor buram, C1 tv
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • maikl carlioni (202.21.100.210)
    battulgaiin bvx ed xurungu jenko nertei kompaniig xuraaj ulsiin umch bolgox shaardlagatai bn da
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Зочин (122.201.22.252)
    Харж байя, яая даа байз, эх орныг минь дуусгаж байна даа, хариугаа вана даа
    2016 оны 04 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК