Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Э.Ганболор: Амьдралын адал явдалт кинонд тоглож байна

2016-4-06
0
ЖИРГЭХ

SWEETYMOTION хамтлагийн гишүүн, VTV телевизийн Гүйцэтгэх захирал Энхгарамгайн ГАНБОЛОР

 

Он цаг, орон зай, хувь заяа... гайхалтай эрч хүч, залуу насыг мэдрүүлсэн яг л энэ дуу шиг бидний амьдрал, цаг хугацаа зогсолтгүй үргэлжилсээр. Өдөр ирэх тусам зорилго, тэмүүлэл, хөгжил, дэвшил хүн бүрийн амьдралыг өөрчилсөөр. Охидын хамтлагийн нэгэн гишүүн, гоо үзэсгэлэн, эелдэг даруу төрхөөрөө олонд танигдсан нэгэн бүсгүй өнөөдөр хэдийнээ удирдагч эмэгтэй болжээ. Энэ бол Sweetymotion хамтлагийн гишүүн, дуучин VTV телевизийн Гүйцэтгэх захирал Э.Ганболор. Түүнтэй сэтгүүлийн маань хуудсаар уншигч та олонтаа уулзаж байсан ч, энэ удаад түүний ертөнцийг огт өөрөөр таны өмнө нээж байна. Дугаарын зочин буланд тавтай морилно уу.   

 

TV ZONE: Урилгыг маань хүлээн авсанд баярлалаа, урин хаврын мэнд хүргэе! 

 

Э.Ганболор: Баярлалаа, нээрэн хавар болоод сэтгэл санаа сайхан байна шүү. Хаврын мэнд хүргэе. Миний хувьд хамтлагийнхаа ажлыг жаахан хойш тавьж, уран бүтээлийн ярилцлага өгөх, зураг авалт гээд олон ажлаас төсөөрсөн байна шүү /инээв/. Намайг урьсанд маш их баярлалаа. Уран бүтээлээ ид хийж байсан, гоё үедээ TV ZONE сэтгүүлээрээ дамжуулж уншигчидтайгаа олон удаа уулзаж байжээ.   

 

TV ZONE: Энэ удаад дуучин бас телевизийн дарга Ганболор миний өмнө сууж байна. Ихэнх телевизийн удирдлагад тухайн салбарт ажиллаж байсан хүмүүс байдаг л даа. Дуучин Ганболор телевизийн захирлын саналыг хэрхэн хүлээж авсан талаар уншигчдад маань сонирхолтой байгаа болов уу?  

 

Э.Ганболор: Хэдийгээр би өөрөө телевизийн хүн биш ч миний ард байгаа баг маань 100% телевизийн мэргэшсэн баг л даа. Би камер барьж, гэрлийг нь тавиагүй, найруулгад нь оролцоогүй. Телевизийн гүйцэтгэх захирлын ажлаа аваад, танилцаад явж байх хугацаанд хамт олонтойгоо ажиллах, хамт олныхоо өмнөөс төлөөлж ажиллах зэрэг менежерийн маш том ажил байдаг юм байна гэдгийг харж байна. Уран бүтээлчдийнхээ ажлыг хүнд хүргэх, чиглүүлэх, бизнесийн хэллэгээр бол яаж үнэ хүргэх зэрэг цэвэр зохион байгуулалт, удирдлагын ажлыг хийж байна.

 

TV ZONE: Телевизийн салбарт өрсөлдөөн ихтэй, үүнийгээ дагаад цэвэр болон бохир тоглогчдоороо ч ялгарч байна. Телевизийн салбарт орох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

 

Э.Ганболор: Санал хүлээж аваад сар гаруй бодсон. Учир нь телевизийн ажил гэдэг нэг уран бүтээлчтэй дуэт дуулаад болих цаг хугацаанаас хамааралтай ажил биш. Телевиз гэдэг бол байнгын үзэгчтэй, үзэгчид бидний нэвтрүүлгүүдээс мэдээлэл, ойлголт авч байдаг болохоор асар өндөр хариуцлагатай ажил. Бид телевизүүдтэй байнга холбоотой ажилладаг болохоор зах зухыг нь бол ойлгодог байсан. Маш олон хүнтэй уулзаж зөвлөгөө авсаны дараа яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ гэхээр хүний амьдрал тодорхой мөчлөг, давтамжтайгаар үргэлжилж байдаг. Миний хувьд энэ том өөрчлөлтийн мөчлөгийг мэдэрч, тэр нь энэ ажил байсан юм байна гэж ойлгосон. Ажлаа аваад нэг жил болох гэж байна л даа. Би гаргасан шийдвэртээ маш их баяртай байгаа. Насаараа 4-5 хүнтэй баг хамт олон болж дуулах зорилгодоо үнэнч явж ирсэн. Түүнээс биш удаан хугацаанд олон хүнтэй хамт ажиллаж үзээгүй. Одоо 40-50 хүнтэй нэг баг хамт олон болоод ажиллана гэдэг яг л нэг адал явдалтай олон ангит кинонд орчихсон юм шиг л тийм сонирхолтой сайхан байна /инээв/. Хийж бүтээсэн,  хийх гэж байгаа юмныхаа төлөө бүгд цугтаа байна гэдэг асар их аз жаргал байдаг юм байна. Телевизийн хувьд бид үйлдвэрлэгч байя гэсэн бодлогыг барьж ажиллаж байна. Манай залуучууд өөрсдөө маш сайн суралцаж, хэнтэй ч өрсөлдөхөд бэлэн болчих юм бол зөвхөн өөрсдөө ч биш бусад телевизүүд, нэмэлт IPTV олон суваг дамжуулалтын хувилбарууд гарч ирээд л байна, тэдэнд контент нийлүүлнэ. Дэлхийн аль ч өнцөгт хийгдсэн контентууд орчуулгатай л бол хаана ч гарч байна. Тэгэхээр бид эхлээд өөрсдөө хөгжих ёстой юм байна. Гадны улс орнуудаас нэвтрүүлэг контент авахгүйгээр өөрсдөө юмаа хийж сурах ёстой. Монгол кино, монгол нэвтрүүлгүүдийн хийцийг өөрсдөө аваад монголчууд бид өөрсдөө хийх ёстой юм гэдгийг зорилго болгож байгаа. Эхнийх нь чанартай, чанаргүй янз бүр гарах байх, яваандаа бид сурна шүү дээ. УГЗ хөгжмийн зохиолч Л.Балхжав ах надад “Болороо миний дүү ер нь бол их гоё ажил шүү дээ. Дор хаяж 3 жил ажиллаж байж, хамгийн анхны үр дүн чинь мэдрэгдэнэ. Үнэхээр үр дүнгээ мэдье гэвэл 5 жил ажилла. За тэгээд 5 жилийн дараа эргээд харахад гармаар санагддаггүй л юм даа” гээд инээж байсан. Тэр үед би сонирхож ороод, болохгүй бол гарах ажил яавч биш юм байна гэдгийг маш сайн ухаарсан.

 

 

TV ZONE: Хэдийгээр хямралын үе ч гэлээ шинэ телевизүүд байгуулагдсаар байна. Та бүхэн тэсч үлдэх, цаашлаад манлайлагчийн байр сууринд очихын тулд юу хийх вэ?    

 

Э.Ганболор: Олон телевиз байгаагийн шалтгаан нь анхнаасаа баримталсан зохицуулалт байхгүй, төлөвлөгөөгүйгээр явж ирснээс болсон юм билээ. Байх ёстой нь байх ёстой, байгаа нь сайн байх ёстой гэсэн үүднээс баталсан журмууд нь цэгцрээд ирэхээр сүүлийн 2 жил маш олон телевиз хасагдсан. Оюуны өмчийн шаардлага, гадныхны хяналт ороод ирэхээр нэлээд цэгцэрнэ гэсэн дүр зураг харагдаж байгаа талаар ярьж байна. Манай телевизийн хувьд эдийн засгийн энэ хямралтай үед тэсч үлдэхээс гадна, манлайлагчдын байр сууринд очихын тулд өөрсдөө үйлдвэрлэгч байж, хамт олон маань сайн нэгдэж чадсанаараа цаашид хөгжих бат бөх сууриа бэлдэж байна гэж харж байгаа. Монголчууд бидний үндэсний үйлдвэрлэлээ дэмжих хандлага илт сэргэж байгаа энэ үед манай телевизийн хувьд олзуурхууштай сайхан хандлага болж байна. Монголчууд өөрсдөө бүх юмаа хийгээд, үндэснийхээ өв соёл, монгол хэл соёл, монгол мөрөөдөл, байгалиа харуулсан чанартай уран бүтээлээ хийгээд явж байхад манай үзэгчид биднийг үзнэ гэсэн маш том горьдлого байна. Монголчууд маань биднийг дэмжиж үзэхэд нь бид маш сайн контентууд хийсэн байх ёстой, тэгснээр үзэгчдийнхээ массыг нэмэгдүүлнэ.

 

TV ZONE: “All or nothing” шоу нэвтрүүлэг онцлууштай санагдсан? 

 

Э.Ганболор: Дэлхийн алдартай уран бүтээлчид өөрсдийн дуулсан дуу хоолойтой уран бүтээлдээ оюуны өмчийн эрх авч, продюсерээр дамжуулан тодорхой хугацаанд түрээсэлдэг, худалддаг нэг төрлийн бизнес байдаг. “All or nothing” шоуныхаа ялагчид Snoop Dogg-той хамтран дуулж, клип хийлгэх эрхийг бид худалдаад авчихсан. Анхны санал хамтлагийн маань нэр дээр надад ирж байсан л даа. АНУ-д хөгжмийн продюсингийн чиглэлээр амжилттай явж байгаа нэг залуу танай хамтлаг, эсвэл та Snoop Dogg-той дуулж клипээ хийлгэхгүй юмуу гэсэн саналыг тавьсан. Тэр үед телевизийн ажил эхэлчихсэн байсан болохоор энэ боломжийг олон хүнд нээлттэй болгохыг зорьж, хамтарч ажиллахаар болсон. Нэвтрүүлгийн албан ёсны продюссер Чимбаа, Оки, Ocean Grey, MC дөрөв маань хамтарч зохиосон тэмцээний дүрмийн дагуу ялагчийг тодруулж, Snoop Dogg-той клип хийлгэх эрхийг өгөх юм. Энэ контент маань Монголд анх удаа хийгдэж байгаагаараа онцлог.     

 

TV ZONE: Телевизийн ажил хэдий цаг наргүй ч “3 үг”, “Мөр” зэрэг бие даасан шинэхэн уран бүтээлүүдээ сонсогчдын хүртээл болгоод байна. Хамтлагийн уран бүтээлчид соло уран бүтээлд орсон юм уу?   

 

Э.Ганболор: 2 жилийн өмнө Сүндэрээ маань давхар биетэй болж, дараа нь Сарнай гээд жил дарааллан хамтлагийн уран бүтээл хойш тавигдах хугацаанд завтай, чөлөөтэй байгаа нь өөр өөрсдийнхөө онцлогийг харуулсан соло уран бүтээл хийгээд, хамтлагаараа жилдээ 1 проект хийгээд явъя гэсэн зарчмын санал яригдсан. Үүнээс үүдэж хамгийн анхдагчаар миний “3 үг” дуу гарсан л даа. Сарнай маань Замбалгаравтай хамтарч “Ромео Жульетта” жүжгийн дуу дуулсан бол Сүндэрээгийн маань дуунууд тун удахгүй гарах гэж байна. Эргээд харахад хүн болгон өөр өөрийн гэсэн онцлогтой байгааг харах их гоё бас өөр мэдрэмж юм билээ.

 

TV ZONE: 30 гарсан эмэгтэй хүний хувьд карьерийн тал дээр байр сууриа бэхжүүлчихлээ. Нөгөө талаар гэр бүл төлөвлөлтийн асуудал орхигдлоо гэсэн шахалт ойр дотныхноос нь их ирж байгаа болов уу? Санаа тавиад байгаа юм шиг хэрнээ дарамттай ч юм шиг сэтгэл хуваагдлын үе гэж тодорхойлох нь бий. 

 

Э.Ганболор: Хаа явсан газар хамгийн чухал сэдэв энэ болоод байгаа. Монголчууд бидний онцлог гэх үү дээ. Манайхан гэр бүлсэг, европчуудыг бодвол бас ч гэж эрт гэр бүлийн амьдрал зохиодог. Миний хувьд нэг их санаа зовдоггүй ээ. Ер нь чихнийхээ хажуугаар өнгөрөөдөг юм. Гэхдээ таны хэлснээр дуугаа дуулаад, ажлаа хийгээд яваад байна, амьдралын хамгийн чухал асуудал болсон гэр бүлийн амьдралаа хэзээд нь зохиох билээ гэж сэтгэл хуваагдах үе гарна л даа. Бидний хувьд 21 настайдаа АНУ-д очиж, олон жил болоод ирсэн. Магадгүй хэсэг хугацаанд европт амьдрахдаа хүмүүсийг хараад эргэн тойронд байгаа байдал, эмэгтэй хүмүүсийн биеэ даасан чадвар, хэзээ яаж төлөвлөж гэр бүлтэй болж байна гэдгийг харж байсан болохоор тайван яваад байх шиг байгаа юм. Одоо бол эргэн тойрныхон маань, хамгийн наад зах нь хамтлагийнхан маань гэр бүлтэй, эхнээсээ 2 хүүхэдтэй болоод ирэхээр хүн болгон чи л хоцорчихлоо л гээд байгаа. Нөгөө талаар энэ бол миний хувийн орон зай. Би хувийн орон зайдаа ямар сонголт хийгээд, яаж амьдрах нь миний л сонголт. Би бусдад хэзээ ч чи хүнтэй суугаачээ, хүүхэдтэй болооч ээ гэж хэлж чадахгүй. Би санаа тавилаа гээд нэмэр болохгүй, би нөхөр олоод өгчихгүй шүү дээ. Түүнтэй адил.  

 

 

TV ZONE: Ганболор нийтэч, зөөлөн хүн шиг ажиглагддаг. Та зөөлөн эсвэл хатуу, ширүүн гээд яг ямар захирал вэ?

 

Э.Ганболор: Би ер нь харагддаг шигээ нийтэч, зөөлөн хүн л дээ. Хатуурхаад байж чаддаггүй. Уурласан ч байсан өргөн хүрээгээр мэдрэгддэггүй. Уур дорхноо гарчихна. Хүн намайг уурлуулж байхад ганц, хоёр хоногийн дараа уур нь гарчихсан явж байдаг. Манай ажлынхан намайг зөөлөн гэдгийг мэднэ гэхдээ зөөлчилдөггүй. Ажлынхаа дүрмийг зөв тогтоочихвол гайгүй байх л гэж боддог. Дарга гээд заавал ааштай, ууртай байх шаардлагагүй. Ажил гэж нервитээд байвал эцсийн эцэст үглээ л хүн болж хувирна шүү дээ /инээв/. Миний хүнтэй харьцах өөрийн арга барил гэж бий. Миний хувьд анх удаа олон хүнтэй харьцаж, удирдаж байгаа болохоор суралцаад л явж байна. Маш олон гэнэтийн бэрхшээлүүд гарч ирнэ. Энэ хүнээс тийм араншин гарна гэж бодоогүй, санаандгүй байтал өөр хандлага гаргах, энэ л ёстой болно доо чадна даа гэж байсан зүйл санасан хэмжээнд хүрэхгүй байх гэдэг ч юмуу маш олон зүйлд суралцаад л явж байна.

 

TV ZONE: Ярилцахад таатай байлаа. Телевизийн ажил, уран бүтээлд нь өндөр амжилт хүсье!

 

Э.Ганболор: Баярлалаа, Монголд танай сэтгүүл шиг урт удаан хугацаанд тогтмол гарч байгаа сэтгүүл ховорхон. TV ZONE сэтгүүлийн үнэнч уншигчид сэтгүүлээрээ дамжуулж олны танил хүмүүс, ялангуяа урлагийнхантай харьцаж, маш их мэдээлэл авдаг байх гэж боддог. Уншигчидтайгаа уулзах боломж өгсөн танай хамт олонд их баярлалаа. Та бүхэнд ажлын амжилт хүсье! 

 

Ярилцсан: Сэтгүүлч М.Хонгорзул

 

Гэрэл зурагчин: В.Цэнд-Аюуш

 

Эх сурвалж: UBS

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (43.242.242.188)
    baliar altsaisan zugsoh yumaa, tsarai muutai shar yum baisiin, mundag archaatai bolj. gehdee eronhii soyol muu yumaa, neg l haltar, naad hul gar alhaa gishgee chin yamar muuhai yum, odoo joohon soyoljoochee,
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.40.66)
    enetei untah yumsan
    2016 оны 04 сарын 07 | Хариулах
  • Зочин (103.57.93.179)
    20000 -r oroltsohiig ni uzsen. Ayataihan huuhen yum bilee. Eldev mayaggui...
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (59.153.114.221)
    дайчин бvсгvйд амжилт хvсье.
    2016 оны 04 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК