Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ерөнхийлөгчийн өршөөл хүчингүй болж Жастин Капла өрөө төлөх үү

2016-4-14
0
ЖИРГЭХ

35.3 тэрбум төгрөгийн эмгэнэлт төгсгөл буюу Каплад алдсан их өрөө эргүүлсэн авах оролдлого

 

"Саус Гоби Сэндс" ХХК угаасаа том ч байж, толгой ч байж. Ийн хэлэхийн учир нь Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баярыг тус компанийн гадаад удирдлагууд нэвширтэл нь зодсон гэдэг учраас тэр. Тодруулбал, “Саус Гоби Сэндс" ХХК-ийн канад удирдлагууд  лицензийнх нь наймааг хуулийнхнаас нууж өгч чадаагүйн шийтгэл нь болгож зодсон гэдэг юм. Мэдээж хүн л юм хойно ичиж айх булчирхай нь ажиллаж, дээрх мэдээллийг үгүйсгэж таараа. Гэхдээ л овоо босгоогүй бол шаазгай хаанаас суух вэ гэдэг үг бийг санууштай.

 

 

 

Монгол Улсын хууль тогтоомжийг зөрчиж, их хэмжээний татвараас зайлсхийсэн гэхчилэнгээр эл компанийн, тэр тусмаа Жастин Капла гэгч халзан толгойтын “Том толгойлох” үйлдэл нь даанч том байлаа.

 

Тийм ч учраас алдарт Жастин Капла, “Саус Гоби Сэндс” компанийн санхүүгийн ерөнхий менежер асан Филиппин улсын иргэн Кристобал Дэвид болон Хиларион Кажуком нарыг Монгол Улсад төлөх 234 тэрбум төгрөгийн хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн байдаг юм. Татварт төлөх ёстой эл мөнгөн дүн аажмаар буурсаар 35,3 тэрбум төгрөг гэх дүнд тулж зогссон нь нэг талаар мөрдөн байцаалтын явц дутуу дулимаг, шүүх засаглал шударга бус мэтээр бусдад ойлгогдож, “Луйварчдад” өөрийгөө зөвтгөх боломж бий болгосон юм.

 

Өөрөөр хэлбэл улсад 35.3 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Саус Гоби Сэндс” компанийнхан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүлснийг эс тоож, харин шинжээчдийн дүгнэлт нь ямар ч баримт нотолгоогүй бөгөөд бусад олон компаниудын дагаж мөрдөж байгаа Монгол Улсын татварын тухай хууль тогтоомж болон олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартуудтай нийцэхгүй байна хэмээн үзэж мэдэгдэл гаргаж байсан юм.

 

Тэдний гаргасан мэдэгдлээс иш татвал:


2014 оны 12 сард гаргасан дүгнэлтийн татвараас зайлсхийсэн гэх

35.3 тэрбум төгрөг нь:

• 2012 оны 12 сарын дүгнэлтийн 234 тэрбум төгрөгөөс 85%-аар,

• 2014 оны 1 сарын дүгнэлтийн 84.9 тэрбум төгрөгөөс 59%-аар тус тус эрс буурч байгаагаар нотлогдож байна.

 

Нэмэлт мөрдөн байцаалтын хүрээнд шинжээчдийн гаргасан сүүлийн 4 дэх дүгнэлтийг 2015 оны 1 сарын 28, 29, 30-ны өдрүүдэд болсон шүүх хуралд танилцуулсан. Сүүлийн дүгнэлт нь өмнөх гурван дүгнэлтүүд дэх мэдээлэл, алдааг давтсан бөгөөд зөвхөн татвараас зайлсхийсэн гэх дүнг л өөрчилсөн юм. Компанийн зүгээс сүүлийн дүгнэлт нь өмнөх дүгнэлтүүдийн адил Саусгоби сэндс ХХК болон түүний ажилтан асан иргэдэд тулгаж буй хэргийн нотолгоо болох чадваргүй хэвээр байсан гэж үзэж байна.

 

НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр “Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

 

2. Өөр нэг жишээ нь, шинжээчид нь “бусдад үнэ төлбөргүй шилжүүлсэн” бараанд нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ) төлөх ёстой гэж дүгнэж буй юм. Шинжээчдийн дүгнэлтэнд дурдсан эдгээр бараа нь 1) галд шатаж устсан тоног төхөөрөмж, 2) бүрэн элэгдэж хорогдсон одоог хүртэл уурхай дээр байгаа үндсэн хөрөнгө, 3) хэрэгцээний шаардлага хангахгүй болж акталсан одоог хүртэл уурхай дээр байгаа тоног төхөөрөмж, 4) орон нутгийн байгууллагуудад хүсэлтийнх нь дагуу цэцэрлэгийн барилгын ажил гүйцэтгэгчийн төлбөрийг шилжүүлэх зэрэгт бэлэн мөнгөөр зарцуулсан хандив тусламж юм. Эдгээр зүйлст НӨАТ ногдуулах нь Монгол Улсын НӨАТ-ын тухай хуультай зөрчилдөж байна. Тиймээс Саусгоби компани энэхүү Монгол Улсын татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх хэрэг, хэргийг шалгасан үйл явц, дүгнэлтийг эрс эсэргүүцэж байна. Шүүх хурлаар ямар нэг шинэ баримт нотолгоо танилцуулаагүй байхад Компани зүгээс Саусгоби сэндс ХХК болон тус компанийн ажилтан асан гурван иргэнд тулгаж буй хэргийг нотолж чадаагүй гэж үзэх нь зүй ёсны юм. Мөн түүнчлэн прокуророос 2015 оны 1 сарын 29-ний өдөр гаргасан яллах саналд Саусгоби сэндс ХХК-ийн ажилтан асан 3 иргэнийг хорих талаар огт дурдаагүй болохыг Компани онцолж байна. Харин 2015 оны 1 сарын 30-ны өдөр прокурор яллах саналаа өөрчилж хорих ялын санал оруулсан юм” гэснээр  Саусгоби сэндс ХХК ЯЛАЛТАА авчих шиг боллоо.

 

Өөрөөр хэлбэл Монголын шүүх засаглалын шийдвэрийг эрс үгүйсгэж, нотлох баримтуудыг няцааж тэр ч бүү хэл өдгөө АНУ-ын Миннесота мужийн Элк Ривер хэмээх жижиг хотод амьдарч буй Жастин Капла гадны хэвлэлүүдээр Монголыг муучилж хэрэг хийгээгүй хүнийг хорьсон мэтээр ташаа ярилцлага өгч даажигнан суугаа. Тэрбээр Монголд маш хүнд нөхцөлд хоригдож зовж зүдэрч байснаа, 7 хоногт хоёр удаа 20 минутаар гадаа гарч цэвэр агаар амьсгалахаас бусад үед 10 метр квадрат хүрэхгүй хүйтэн харанхуй камерт хоригдож чанар муутай хоолоор голоо зогоож маш их турж аймшигтай зовлон үзсэнээ дурсан, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн уучлалыг байх л ёстой, болох л ёстой зүйлийн нэг байсан мэтээр ам мэдэн бурж байна. Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон. Халзан толгой илэх нь ийм л аюултай. Монголын баялгаас Монголын сан хөмрөгт орох ёстой байсан 35.3 тэрбум төгрөгийн асуудал эмгэнэлтэйгээр төгслөө.

 

Харин хэдхэн хоногийн өмнө УИХ-ын гишүүн Г.Уянга, Жастин Каплаг өршөөсөн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн шийдвэрийг хүчингүй болгох санал гаргасан юм. Халзан толгойтод тавиад туучихсан нөгөө их хөрөнгөө эргүүлэн авах оролдлого хийж байгаа нь тэр.

 

Ингээд л өрөвч хүн өрцөндөө өшиглүүлнэ гэгчээр Жастин Каплаг уучилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өрцөндөө өшиглүүлээд л хоцорсон.

 

Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гаргаж татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгэгдсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн. Түүний энэ зарлигийг Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн гэж үзэж байна.

 

Уучлалыг шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болоод ял шийтгүүлэгч тодорхой хэмжээгээр ялаа эдэлж байх явцад үзүүлдэг. Шүүхийн тогтоол хүчин төгөлдөр болохоос өмнө уучлал үзүүлбэл Ерөнхийлөгч шүүн таслах ажиллагаанд хөндлөнгөөс оролцож байгааг харуулж байна...

 

Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасан ...Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно...гэсэн заалтын дагуу татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял шийтгүулсэн АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, мөн улсын иргэн Хилармон В.Кажуком ЖР нарт уучлал үзүүлсэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигийг хүчингүй болгох асуудлыг Улсын Их Хурлаас хэлэлцүүлж өгөхийг хүсье” гэсэн юм.

 

Гэхдээ л Ерөнхийлөгчийн уучлал хүчингүй болж Жастин Капла өрөө төлж барагдуулна гэдэг юу л бол. НҮБ-ын Хүний эрхийн комисст гомдол гаргаж, Мянганы сорилтын сангийн санхүүжилтийг зогсооно хэмээн сүрдүүлж, гадны хэвлэлүүдээр “Би буруугүй” хэмээн зарлаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийг чадчихаад инээд алдан яваа Жастин Каплаг манайхан барах уу.

 

                                                                                                                24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Зочин (202.21.106.109)
    Elbegdorjiin bandirhuu hariultiin balag duusah boloogui,,, ene asem ch gesen zuv shiidver bishhh
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • eleedorj (78.52.10.99)
    Elbegdorjiig buudaj ch bish tamalj alah heregtei.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (103.229.123.109)
    Iljigdorj saaral unsentolgoit naraar tuluuleh heregtei ed nar ih mungu awsan daa shorond ergej ochson ni iim uchirtai
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.22.147)
    SGS нь байж л бгаа ш дээ. Нэг эрүүгийн цагдаагаар захирал тавьсан нэртэй Хятадууд авчихсан компани. Техник хөрөнгө нь 35 тэрбумаас хамаагүй их. Харин авах гэвэл Хятадуудтай учраа олно доо.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (112.72.12.16)
    Tuluuleh ni zuvk
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (77.59.136.67)
    Элбэгдорж төлөх ёстой.Монголд аймшигтай гарз хохирол учруулан мөхөөж байгаа уучилшгүй дайсан бол Элбэгдорж.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (45.117.34.4)
    Элбэгээ мэдээж авилгал аваад өршөөл үзүүлээ биз.Монгол хүнээ өршөөж чаддагүй байж.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • tsegii (203.169.50.193)
    Элбэгдоржоор төлүүлэх хэрэгтэй мөн хариуцлага хүлээлгэж хорих шиитгэл өгвөл таарна.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • хэрээ (202.126.89.180)
    Хумсаа нуусан муур шиг Багабандийн гар хөл хаа сайгүй байдгийг барагтай хүмүүс мэддэгүй юм. Эх орны минь гадагшаа урсаж байгаа баялаг болгонд Багабандийн хувь нэмэр заавал орсон байдгийг батлах хүмүүс олон байдаг.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (203.91.116.34)
    ерөнхиилөгч арайл тэнэгтсэн юм хууль зөрчсөн гадаадуудыг өршөөгөөд байхдаа яадаг юм
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.93.236)
    Элбэгдоржид хариуцлага үүрүүлж төлүүлэх хэрэгтэй.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • ulaan huu (202.9.40.140)
    Barahuu..barahgui ee.odoo ungursun.amerikuud manai dotood heregt hundlungus orolzoj erunhiilugjiig daramdalsan bol yah uu.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • zochin (43.242.243.45)
    elbegdorjoor tuluul
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • гэрэлтсэн хацарт (182.160.37.125)
    монголчуудыг хорь. гадныханыг сулла. гадагшаа зугтахад маань хэрэгтэй
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • namaig bariarai (42.145.92.6)
    Tsai ovogt elbegee pizzda shudraga baitsgaaya gej ireed l nud n bulterch geed l bdg odoo hariyldaa
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЫН ХУУЛИЙГ УЛАНДАА ГИШГЭЖ ШҮҮХ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ УЛСТӨРЖҮҮЛЖ, САМАР ДОТООД АСУУДАЛД ХУТГАЛДАЖ ЗАХИАЛГААР ЗОХИОМОЛ ХЭРЭГ ҮҮСГЭХИЙГ ҮҮРЭГДЭЖ ЗАВХРУУЛЖ БАЙНА.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    ЭЛБЭГДОРЖИЙН ШҮҮХИЙН ШИНЭЧЛЭ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН АЖЛЫГ САМАРЧ ХУТГАЖ ИРГЭДИЙН ЭРХ ЧӨЛӨӨГ ЗӨРЧИЖ, ТӨСӨВТ 135 ТЭРБУМЫН ХОХИРОЛ УЧРУУЛСАН ҮЙЛДЭЛ НЬ ХЭРЭЭС ХЭТЭРЛЭЭ. ШҮҮХҮҮД ХУУЧНААР АЙМАГ ДҮҮРЭГТЭ ЭРГЭЭД БАЙГУУЛАГДАХ ШИЙДВЭР ЦЭЦЭЭС ГАРЧ ЕРӨНХИЙЛӨГЧ ХҮНИЙ ЭРХ ЭРХ ЧӨЛӨӨГ ХЯЗГААРЛАСАН НЬ ТОГТООГДСОН .ҮНИЙГ ХЭЛСЭН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДАРГЫГ ЗАНАЖ БАЙГААД ЗАЙЛУУЛСАН. ЭНЭ АСУУДЛААС БОЛ ЭЛБЭГЭЭГИЙН НЭР ХҮНД НИЙГЭМД МАШ ИХ УНАСАН ШҮҮ ДЭЭ. ШҮҮХИЙГ САМАРСАНААС ТӨСӨВТ 100 ТЭРБУМЫН ХОХРОЛ УЧРААД БАЙНА. ҮНИЙГ ЭБЭЭГЭЭР ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. БАС ЭНЭ 356 ТЭМРБМЫГ Ч ГЭСЭН
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    БАЯРЦОГТ БАС ЭБЭЭГИЙН ЭСРЭГ Н.ЭНХБАЯР ,Н.АЛТАНХУЯГ ,Х.БАТТУЛГА НАРТАЙ НЭГДСЭН НЬ САЙН БЙАНА. 3 САЯ АРД ТҮМЭН ЧИНЬ ДЭМЖИЖ БАЙГАА ШҮҮ
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    америкт ая тал засаж монголын хуулийг уландаа гишгэсэн элбэгдоржоор өөрөөр нь эн мөнгийг төлүүлэх хэрэгтэй
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • ард (202.179.24.239)
    элбэгдоржийн өршөөлийг хүчингүй болгох ёстой
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (202.179.24.39)
    Ерөнхийлөгч өршөөл биш, уучлал үзүүлсэн. Энэ нь ялыг биеэр эдлэхээс чөлөөлдөг болохоос хэргээс цагаатгаж буй хэрэг биш учраас хохирол төлөх үүрэг нь хэвээр үлдэнэ.
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
    • Зочин
      Ugaasaa uuchlal uzuuleh l erhtei biz dee
      2016 оны 04 сарын 14
  • Zochin (103.26.195.20)
    Elbegdorj yyryy amerikt asar ih yrtei uchraas l chylyylsyn baih tsaanaas ni bainga daramtaldag blz
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.229.121.214)
    энэ гэмт хэрэгтнийг өршөөсөн хүн хуулийн хариуцлага хүлээ
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Зочин (103.57.95.173)
    Капла нэг удаа 2005 оны хавар. Танай ерөнхийлөгч Н Багабаньд манай Бороогын хувьцаа эзэмшигч шүү гэж намайг дарамтлаж байж билээ
    2016 оны 04 сарын 14 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК