Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

КАЗИНОГИЙН ХОЖЛООС ӨӨР ГАВЬЯАГҮЙ ХҮН

2016-4-15
0
ЖИРГЭХ

 

Намрын чуулганы завсарлагааг УИХ-ын гишүүд нэлээн үр дүнтэй өнгөрүүлсэн гэнэ билээ. Сонгуулийн чимээ ойртсоныг ч хэлэх үү тойрогтой нь тойргоо эргэж, тойроггүй нь тойргийн эрэлд гарч, “би энд ирнэ шүү” гэдгээ мэдэгдэж амжсан. Гэвч зарим нэг тойргууд гишүүдийнхээ бараа сургийг алдаад удаж байгаа аж. Тэдний нэг нь Говь-Алтай юм байна. Энэ аймгаас сүүлийн хоёр удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүн Ц.Дашдорж нэр дэвшиж сонгогдсон. Гэвч тэрээр 2012 оноос хойш Говь-Алтай руу зүглээгүй сурагтай. Түүний сураг сүүлийн үед байнга л казинотой холбогдож буй. “УИХ-ын гишүүн Ц.Дашдорж казинод азаа үзэж покерын тэмцээнд түрүүлэн 100 мянга орчим ам.доллар хожсон” тухай хойд хөршийн “Ард” хэмээх сайт болон сошиалаар мэдээ түгэж байсан удаа ч бий. УИХ-ын намрын чуулган завсарласан сүүлийн сар гаруй хугацаанд нээрээ л Ц.Дашдорж гэдэг хүний сураг үүнээс өөрөөр гарсангүй ээ. Түүнийг нэг бол улстөрөөс гарна, эс бол намын жагсаалт бараадах гэж лообий хийж яваа байх гэсэн таамаг явж эхэлжээ. Монголд ганцхан тамхины бизнестэй энэ хүн яагаад тойргоо “тойлохоо” байсан, яагаад УИХ-д дахин дахин сонгогдох гэж гүйдэг байж болох вэ?

 

Өдөлж амжаагүй улстөрч


 

2000-2004 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож, 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын албыг хашин 2008-2012 онд дахин УИХ-д сонгогдож, 2012 оны 1-6-р сард Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдаар ажилласан Ц.Дашдорж 2012 оны УИХ-ын ээлжит сонгуулиар дахин УИХ-ын босгыг алхсан. Энэ хүний намтар түүх зузаан юм шиг харагдах ч тэр зөвхөн бизнесийн эрх ашгийн төлөө л улстөрд “зүтгэж” байнга л дээш тэмүүлж, дэвшсэн байдаг. Түүнтэй хамт нэг үед улс төрд орсон залуус олон бий. 2000 онд УИХ-д сонгогдсон Сү.Батболд, У.Хүрэлсүх, Ц.Мөнх-Оргил зэрэг түүний үеийнхэн аль хэдийн лидерийн зэрэгт хүрсэн. Харин Ц.Дашдорж суудал бөглөгч болсон байв. Энэ хүн 1990-ээд оны сүүлээр МАХН /одоогийн МАН/-д орж, хэсэг нөхдийн хамт өөрийн компанийнхаа нэрийг оруулсан “Монгол тэмүүлэл” клуб ч билүү нэг юм байгуулж удирдлагад нь орсон байдаг. Энэ нь тухайн үед МАХН-ын дэргэд байгуулагдсан МАСЗХ-той өрсөлдсөн залуучуудын байгууллага байв. Тэр дундаас Ц.Дашдорж, У.Барсболд, Б.Ганзориг, Н.Дугаржав нар тодрон 2000 оны сонгуулиар тухайн үеийн МАХН-ын дарга Н.Энхбаярынх нь урд хойно орж гүйсээр Ц.Дашдорж Сонгинохайрхан дүүрэгт тус намаас нэр дэвшин УИХ-ын гишүүн болж байв. Ардчиллынхны нэр хүнд унасан бас тэд тус тусдаа сонгуульдсан энэ үед МАХН-аас нэр дэвшсэн бор халзан хонь ч сонгогдож байсан юм. Гишүүн энэ үедээ Хятадаас тамхины үйлдвэр оруулж ирж түүнийгээ л томруулахаас өөр ажил хийгээгүй тул Сонгинохайрханыхан 2004 онд дахин түүнд “итгээгүй” гэдэг.


Гэсэн ч энэ сонгуулиар нам нь арай ялагдчихаагүй тул Ц.Дашдорж гишүүн дөрвөн жил дэд сайдын алба хашиж, хажуугаар нь тамхины бизнесээ бодсон нэгэн. 2008 оны сонгуулиар түүнийг хэвлэлүүд хэлгүй, дүлий гишүүн хэмээн цоллож байсан ч тэрээр улстөрчийн хувьд биш намдаа ихээхэн хэмжээний мөнгө хандивлан, УИХ-ын гишүүн Т.Очирхүү гуайг зайлуулан байж Говь-Алтайд нэр дэвших эрх олж авсан гэдэг. Говь-Алтайд АН хөл муутай, тэнд тус намаас нэр дэвших олигтой кандидат байдаггүй тул тэр УИХ-ын босгыг давсан билээ. 2012 онд мань хүн Алтайд нутагтаа бол түүнээс илүү нэр хүнд өндөртэй, тухайн үед БХЯ-ны сайдын алба хашиж байсан Ж.Энхбаярыг цэргийнхэн голдуу амьдардаг Баянзүрх дүүрэгт нэр дэвшинэ хэмээн цуу тарааж орхиод өөрөө өрөлдөхөөр очсон. Хоёр мандаттай байсан Говь-Алтай ганц мандаттай болсон шалтгаан нь түүний үүсгэсэн энэ мэт асуудалтай холбоотой байсан гэдэг.

 

Ард түмнээс үнэтэй ашиг сонирхол


 

2012 оны сонгуулийн өмнөх жил олноо УИХ-ын гишүүн, Х.Баттулга “Архи, тамхи үйлдвэрлэгч компанийн эздийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй байх тухай хоёр ч хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж байлаа. Х.Баттулга бизнесийн өрсөлдөгч нам нэгт Г.Батхүүг архины АПУ компаниар нь дайруулж энэ хуулийн төслийг өргөн барьсан ч түүнд нь Ц.Дашдорж ороогдсон байв. Тухайн үед Г.Батхүү архи, спиртийн томоохон бизнестэй МСS-ийнхний хамт лобби хийж гүйсээр уг хуулийн төслийг хэлэлцүүлэлгүй гурван удаа унагаж чадсан гэдэг. Харин энэ ажиллагаанд Ц.Дашдорж гишүүн өөр өнцгөөс, ЗТБХБ-ын сайдын суудлыг хашиж байсны хувьд лобби хийлцэж өгсөн нь ойлгомжтой. Тухайн үед УИХ-ын гишүүн З.Энхболд “Хамгийн сүүлд Засгийн газраас Тамхины тухай хуулийг оруулж ирсэн боловч УИХ-аар батлалгүй жил гаруй болж байна. Ний нуугүй хэлэхэд “Монгол тамхи Со” гэдэг компанийн эзэн, УИХ-ын гишүүн Ц.Дашдорж энэ хуулийг битгий гаргаач гэж гишүүдээс гуйгаад яваад байгаа. Тийм болохоор УИХ-ын гишүүдийн олонхи нь энэ хуулийг гаргах хүсэлгүй байна. Архи тамхи бол онцгой бизнес. Онцгой татвар төлдөг. Тийм болохоор УИХ-аас хол байх ёстой. УИХ, Засгийн газар нь архи, тамхитай тэмцэх бодлогоо энэ төрлийн бизнес эрхлэгчдийн нөлөөгүйгээр гаргах цаг нь болсон” хэмээн ярьсан байдаг. Эндээс Ц.Дашдорж ангийнхандаа маш хүчтэй нөлөө үзүүлсэн болж таарах гээд байгаа. Ганц хүний бизнесийг аврахын тулд төрийн 76 түшээдийн ихэнх нь хөдлөхгүй байсныг ийнхүү ойлгохоос ч өөр аргагүй.


Угтаа бол архи тамхины асуудал манай улсад гамшгийн хэмжээнд хүрсэн. Үүнийг Ц.Дашдорж тэргүүтэй архи, тамхи нийлүүлэгчид мэддэг ч тэдэнд ард түмнээс илүү амин хувийн ашиг сонирхол нь чухал байдаг байх. Монголд ганц байдаг тамхины үйлдвэрийн эзэн түүнд УИХ-д орж суухгүй л бол бизнес нь хүнд байдалд орж магадгүй гэсэн болгоомжлол тэндээс л төрсөн биз ээ. УИХ тамхины Онцгой татварыг нэмэхдээ “зөвхөн импортын тамхи”-ны татварыг нэмнэ гэсэн шийдвэр гаргасан. Энэ бол монголд ганцхан тамхины үйлдвэртэй Ц.Дашдоржийн хувьд хожил байсан юм. Татварын сургаар импортын тамхи үнэд орж, хүмүүс хямд тамхи руу хошуурч, үр дүнд нь “Монгол тамхи Со” компанийн эзэн Ц.Дашдорж гишүүний халаас улам зузаарч эхэлсэн юм.

 

“Цай оршуулагч”


 

Монголын тамхины бизнесийг атгаж, мөнгөөр УИХ-ын тойрог, албан тушаал авч хэвшсэн энэ гишүүн 2008 онд УИХ-ын сонгуульд өрсөлдөхдөө Говь-Алтай аймгийн хөгжлийн амин судас бол “Алтайн хөгжлийн гурвалжин” хэмээн гоё тодорхойлж байв. Алтайд хөгжил бий болгохын тулд ус, эрчим хүч, замын асуудлыг нэн тэргүүнд анхаарна гэж амаа цангатал ярьсан хүн бол эрхэм гишүн. Тэгвэл саяхан одоо Говь-Алтай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа О.Амгаланбаатар түүний хийсэн ажлын тухай ийн ярьжээ.


“Ц.Дашдорж гуай нэлээн олон цай газарт булсан. 180 айлын орон сууц барина гэж цай булсан, засмал зам барина гэж цай булсан. Баахан цай “оршуулдаг” л ажилтай хүн дээ. Алтайд цай булахаас өөр юу ч хийгээгүй. Одоо тэгээд юу ч бодож явдаг юм бүү мэд.

 

Говь-Алтайнхнаар их тоглосон хүн” хэмээн ярьсан байх юм. Үүнээсээ болоод нутагтаа нэр нүүргүй болсон гишүүн Алтай руу зүглэж чадахаа больсон аж. Харин монголчуудыг тэр дундаа залуусыг хороор угжиж яваа энэ хүнийг Говь-Алтайнхан улс төрөөс буулгана гэсэн байр суурьтай байгаа юм байна.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (9)

  • Зочин (103.229.122.254)
    NAM DAGASAN LUIVARCHDASA NAMIN DARGA SANHUJDAG
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Ийм адгийн хулгайч нар улс төрөөс зайлаасай.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (27.123.214.114)
    Xamgiin xogiin nobsh doo. Xaa yabsan gazraa abilgal ugch amidarsan abilgach.
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (182.160.1.43)
    Энүүний гол бизнес Монгол тамхи компани. Хүн хордуулсан л гавьяатай
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (124.158.78.108)
    aimgaa tord toloolood avaad yavchihmaar bolovsroltoi medlegtei humuusee hoogood bugd hotod shigdsen bol altaid heden mangar mudakuud ni uldsen shuu de iim bhad yaj hogjih ve de
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • монгол хүү (202.9.41.55)
    говь алтайгаас зайлж гавьяа байгуулаач
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (116.84.110.59)
    iim bulainuud dald l yavaasai...shimj sorj moljihoos oor gavya bhgui bertegchinguud
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Зочин (59.153.112.224)
    Бас нэг гавъяа нь ногоо олон чоно хядсаныг нь мартсан байна, бусад оронд бол шоронд орохоор гэмт хэрэг хийсэн хун дээ
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • zochin (183.81.171.135)
    Yag yneniig bichjee
    2016 оны 04 сарын 15 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 29 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 33 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 39 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 42 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК