Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Хэвлэлийн эрх чөлөө хэний эрх чөлөө вэ?

2016-5-03
0
ЖИРГЭХ

Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Фрийдом хаусын “эрх чөлөөний газрын зураг”-т Монгол Улс яг л цэлэлзсэн хөх далайн дундах ганцаардсан ногоон арал мэт харагддаг. Чөлөөт бус улс орнуудаар хүрээлэгдсэн эрх чөлөөт орон гэдгийг дүрслэн харуулдаг нь тэр. Хорь дахь жилдээ тэмдэглэж байгаа дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр зөвхөн сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхны өдөр бус,  эрх чөлөөгөө дээдэлдэг хүн бүрийн хувьд чухал өдөр юм. Зэрвэс харж боломгүй чухал асуудлын талаарх бодлоо зурвас болгон танд хүргэе.
 

1. “Хамгийн эрхэм зүйл”-ийн цаана...



Далай лам саяхан Их Британийн нэгэн телевизэд өгсөн ярилцлагадаа “Эрх чөлөө бол хамгийн эрхэм зүйл” гэж онцолжээ. Хүний амьдралын утга учрыг цаг ямагт оюундаа тунгаан бясалгаж явдаг эрхэм хүн тэрбээр энэ үгийг санамсаргүй хэлээгүй нь лавтай. Далай ламын “хамгийн эрхэм зүйл” гэж тодорхойлсон эрх, эрх чөлөө гэдэг үгийн агуулгыг бид харин аль хэр тунгаан боддог билээ?


Эрх чөлөө гэдэг өөрөө бий болчихдоггүй, ямагт их үнээр, тэмцлээр олддог зүйл. Эрх чөлөөний төлөөх тэмцлийн үнийг бүгд төлдөггүй, тодорхой цаг үед тодорхой хүмүүс төлдөг ч үр шимийг нь харин үе үеэрээ, бүх нийтээрээ хүртдэг. Эрх чөлөөний үнийг биеэрээ мэдрээгүй хүмүүс эрх чөлөөний агуулгын талаар тэгтлээ эргэцүүлдэггүй нь ч гайхах зүйл биш ээ.

Ардчилсан Монгол улсын иргэнийхээ хувьд бидҮндсэн хуулиар олгогдсон амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өмч хөрөнгө эзэмших эрхтэй. Энэ бол та бидний хүн байх жам ёсны эрх чөлөө. Гэвч эдгээр нь зөвхөн монгол хүний эрх бус, НҮБ-ын Хүний эрхийн түгээмэл тунхаглалд туссан хүн гэх эрхэм хувь заяанд төрсөн бүхний үндсэн эрх. Жам ёсны энэхүү эрх чөлөөгөө эдлэхэд маань дутаж болохгүй нэгэн чухал эрх бол мэдэх эрх, эрх чөлөө билээ. Тэр тусмаа үзэл сурталжсан, мушгин гуйвуулсан, хэн нэгний эрх ашигт нийцүүлсэн бус, үнэн бодит байдлыг байгаагаар нь мэдэх эрх.
 

хэвлэл
 

Өдөр тутам хариултыг нь мэдэж байх ёстой үй олон асуулт бидэнд байна. Амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, халдашгүй чөлөөтэй байх эрх маань төр засгийн хамгаалалтад байна уу, эсвэл үгүй юу? Бидний өмнө үүрэг хүлээж, бидний татвараар санхүүждэг төрийн байгууллага, улс төрчид энэ үүргээ биелүүлэхэд бэлэн байна уу? Бидний төлсөн татварыг албан тушаалтнууд юунд зарцуулж байна вэ? Бүх хүнд, тэр дундаа надад, танд адилхан хүртээлтэй байх ёстой нийтийн баялагийг хэн нэг нь зөвхөн өөртөө зориулаагүй биз? Зөндөө асуултын хариуг зөвөөр нь бид мэдэх эрхтэй.


Энэ бүхнийг мэдэх эрх хуулиар нээлттэй ч хүн болгон өөрийн гэсэн оногдсон ажилтай, амьдралын ачаатай шүү дээ. Орчин цагийн хүмүүст хүссэн бүх мэдээллийнхээ хойноос хөөцөлдөх боломж, цаг зав хомс. Ийм нөхцөлд өмнөөс маань энэ ажлыг “хөөцөлдөж”, мэдэх эрхээ эдлэх боломжоор хангаж өгдгөөрөө хэвлэл мэдээлэл бидний мэдэх эрхийн маань хүндтэй манаач юм. Иймээс л хэвлэл мэдээллийн салбарын зүрх, тархи нь байх учиртай сэтгүүлчдийг дэлхий нийтээр хүний эрхийн манаач гэдэг.


2. Хуулиар баталгаажсан “манаач”-ийн эрх, “хоточ нохойн” үүрэг



Хэвлэл мэдээллийн салбар дээр дурдсан онцгой үүрэгтэй учраас л энэ үүргээ гүйцэтгэх боломжийг нь хуулиар баталгаажуулж хэвлэлийн эрх чөлөөг хамгаалах ёстой юм. Түүнээс бус хэвлэлийн эрх чөлөө бол хүмүүсийг ажил мэргэжлээр нь ялгаварлаж нэг хэсэгт нь онцгой эрх олгож байгаа хэрэг огт биш. Өөрөөр хэлбэл хэвлэлийн эрх чөлөө бол хүний эрхийг, Та бидний эрхийг хамгаалахын тулд л онцгойлж үздэг эрх. 

Үүгээрээ хэвлэлийн эрх чөлөө бол юуны өмнө бодит байдлыг мэргэжлийн ёс зүйн үүднээс үнэнээр нь мэдээлэх үүрэгтэй сэтгүүлчийн мэргэжлийн ажлаа чөлөөтэй явуулах эрх чөлөө юм.

Сэтгүүлчдэд нүдээр харж, чихээр сонссоноо олон нийтэд хүргэх чухал боломжийг хэвлэл мэдээллийн байгууллагууд олгодог. Мөн тэдэнд хүний эрхийн манаач байх ажлаа ёс зүйтэй, мэргэжлийн түвшинд хэрэгжүүлэх, ийм чадвартай байх шаардлагыг ч хэвлэл мэдээллийн байгууллага тавьж байх үүрэгтэй.

Ардчилсан оронд хэвлэл мэдээлэл ийнхүү хүмүүст мэдэх эрхээ эдлэх боломж олгодог, түүгээрээ бусад эрхээ хамгаалах чухал баталгаа бүрдүүлж өгдөг учраас л түүнийг дөрөв дэх засаглал гэж үздэг. Ач холбогдлынх нь хувьд хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гээд бусад салаа мөчиртэй адилтган үзэж байна гэсэн үг. Энэ нь хэвлэл мэдээллийн салбарт эрх олгож байгаагаас илүүтэй онцгой үүрэг, хариуцлага ноогдуулж байгаа хэрэг юм.


Хариуцлагагүй эрх мэдэл, эрх чөлөө гэж байх ёсгүй. Та бид өөрсдийнхөө эрх, эрх чөлөөг хариуцлагатайгаар хамгаалахыг, сайн засаглал төлөвшүүлэхийг УИХ, Засгийн газар, шүүх засаглалаас шаарддаг шигээ ийм шаардлагыг дөрөвдэх засаглалд ч мөн тавихаас аргагүй.


Сайн засаглал оршин байхын тулд үзэл баримтлал нь оновчтой, хууль нь тодорхой, дүрэм журам, стандарттай, тэр бүхэн нь хэрэгждэг байх ёстой. Дөрөв дэх засаглал сайн засаглал болоход ийм нөхцлийг хангах Хэвлэлийн эрх чөлөөний хууль онцгой чухал юм. Дэлхийн жишгээс харвал ийм хуулиар юуны өмнө сэтгүүлчийн мэргэжлийн эрх чөлөө, хараат бус ажиллах нөхцөл баталгаажих ёстой ажээ. Бас энэ хуулиар сэтгүүлч эрх чөлөөгөө хариуцлагатайгаар эдлэх, үүргээ ёс зүйтэй, чанартай гүйцэтгэх шаардлага, нөхцлийг ч бүрдүүлэх ёстой болж байна.


Хүний эрхийг хамгаалах үүргээ гүйцэтгэж чаддаг, хараат бус-чөлөөт сэтгүүл зүй хөгжих үндсэн баталгаа нь ойлгомжтой бөгөөд тааламжтай хууль эрх зүйн орчинд мэргэжлийн чадавхаараа өрсөлдөж, арилжааны утгаараа амьдарч чаддаг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд  юм.


Хуулийн хүрээнд ил тод, хариуцлагатай ажилладаг жинхэнэ арилжааны хэвлэл мэдээллийн байгууллагууд төлөвшиж хөгжих үндсийг хуулиар л бүрдүүлэх учиртай.


3. Мэдэх эрх маань хаана явна?



Ардчилал бол хүрээд зогсчихдог диваажин биш, харин нэгэн төрлийн амьдрах арга хэлбэр, үнэт зүйл, эрх чөлөөний нэгэн адил тасралтгүй хичээл зүтгэлээр тэмцэж баталгаажуулж явах учиртай зүйл билээ.


Фрийдомхаусын үнэлгээгээр эрх чөлөөт орны тоонд зүй ёсоор тооцогдох болсон Монгол Улс “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагаас гаргадаг 2013 оны хэвлэлийн эрх чөлөөний индексээр дэлхийн 180 орчим орны дотор 98-р байрт жагсжээ. 2002 онд 53-д байсан байр маань арваад жилийн хугацаанд ийнхүү урагшлах бус ухарсныг анхаарахгүй байхын аргагүй.


Манай хэвлэлийн эрх чөлөөний чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудаас хийсэн удаа дараагийн судалгаагаар Монголын сэтгүүлчдийн олонх нь хараат бусаар ажиллах нөхцөл баталгаажаагүй бөгөөд тэд өөрсдийгөө юун түрүүнд эздээсээ, улс төрчдөөс, мөнгөнөөс хамааралтай байгаа гэж үзсэн байдаг.


Хэвлэлийн хүрээлэнгийн сүүлийн судалгаагаар гурван сая хүрэхгүй хүнтэй Монголын жижигхэн зах зээл дээр нийт 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл  үйл ажиллагаа явуулж байна. Ийм нөхцөлд хэвлэл мэдээллийн зах зээл эрүүл өрсөлдөөнд оршиж байна гэж үзэх ямар ч үндэсгүй бөгөөд сэтгүүлчдийн эвлэлийг олон жил толгойлсон ахмад сэтгүүлч Ц.Дашдондов гуай саяхан “Монголд мөлжлөгийн сэтгүүлзүй оршиж байна” хэмээн харамсан өгүүлсэн нь үүнийг нотолно.


Монголд захиалгат сэтгүүл зүй цэцэглэсэн хийгээд сэтгүүлчид хүний эрхийг хамгаалах, эрэн сурвалжлах үйлсэд шамдах бус, амьдралд нь арай ядан хүрэлцэх цалинтай өдөр хоногийг өнгөрөөж, арга ядахдаа үйлдвэрчний эвлэл байгуулах талаар санаашрах болсон хоёр баримтыг харьцуулан үзвэл олон дүгнэлт хийж болно. Хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр жил дараалан ухарч ирсэнд ч нэг их гайхах шаардлагагүй.

Энэ бүхний шалтгааныг олон зүйлтэй холбож болох ч эцсийн эцэст Монголд хэвлэл мэдээллийн салбар хорь гаруй жилийн турш ямар ч эрх зүйн зохицуулалтгүй явж ирсэн зах замбараагүй нөхцөл байдалтай холбон үзэхээс аргагүй.


1998 онд багагүй эсэргүүцэл давж батлагдсан ганц нүүр Хэвлэлийн эрх чөлөөний хууль, уг нь хараат бус байх учиртай ч өнөөдөр Ерөнхий сайдын шууд хараа хяналтад ажиллаж байгаа Харилцаа холбооны зохицуулах зөвлөлөөс гаргасан хэдэн журмыг эс тооцвол дөрөв дэх засаглалд эрх олгож, үүрэг хүлээлгэсэн эрх зүйн зохицуулалт бараг алга.


Ийм нөхцөлд эрх чөлөөт Монголын иргэд бидний мэдэх эрх шат шатны, бас хувь, хувьсгалын том жижиг дарга нар, эздийн гарт байгаад гайхах зүйл огт үгүй юм. Эрх зүйт ёсны мөн чанар нь эрх мэдлийг даргын гараас гаргаж олонхийн зөвшилцлөөр төрсөн хуулийн засаглалд шилжүүлэхэд байдаг билээ. Үүнд дарга болгон дуртай байдаггүй. Эрх чөлөөг тэмцэж олдгийн шалтгаан үүнд оршдог.


Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-ын өнгөрсөн намрын чуулганы хугацаанд хэлэлцэгдэж байгаад түр зогссон Хэвлэлийн эрх чөлөөний шинэ хуулиар чухамхүү энэ дүр зургийг өөрчлөхийг зорьсон. Ийм үзэл санаанд суурилсан хууль төрөхөд сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан, хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх чөлөөг итгэл үнэмшлээ болгосон иргэний нийгмийн зүтгэлтнүүд төдийгүй хүн бүрийн оролцоо чухал юм.

Өөрийнхөө, үр хүүхдийнхээ жам ёсны эрхийг үнэлж хүндэлдэг хүн бүхэнд Хэвлэлийн эрх чөлөөний өдрийн мэндийг хүргэе. 

 

М.Батчимэг 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Зочин (139.5.217.128)
    цагаандаа гарсан ноён ерөнхийлөгчийн эрх чөлөө
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Сэтгүүлч биеэ үнэлэгч хоёрт ялгаа байна уу
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (202.61.97.16)
    Мөнгөтэй хүмүүсийн эрх чөлөө шүү дээ. Мөнгө байхад захын сэтгүүлчээр магтуулж муулуулж болж байна
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Лалар (103.26.194.3)
    Дэлхийн өдөр, баяр тэмдэглэх хэрэггүй ба эрхгүй ш дээ! Монголын сэтгүүл зүй нь лангууны сэтгүүл зүй , сэтгүүлчид нь хоточ ноход биш бууны ноход болсон шүү дээ.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • irgen (150.129.142.20)
    hebleliin erh chuluu geed l uliglaad baih yum ehleed uursdiiguu bolobsruuj meregsheech, tegeed bas bie unlegchdeesee salaach, teberlegee hiigeech salbar dotoroo.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (104.131.94.125)
    xevleluuldtei xaaltiin geree gej xiideg gesen zasag toriig muulj boloxgui geed baaxan mongo ogdog l gesen shuu.ene bol xamgiin gutamshigtai yavdal.
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.32.222)
    дураараа дургиж байга тарвагадоржийн эрх чөлөө
    2016 оны 05 сарын 03 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    21 цаг 25 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    21 цаг 29 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    21 цаг 43 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    21 цаг 51 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    22 цаг 1 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    22 цаг 10 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК