Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Т.Сумъяа: Бүтээлээ Гиннест бүртгүүлэх сэн гэж бодож байна

2016-5-04
0
ЖИРГЭХ

Үндэсний бичиг соёлын өдрийн хүрээнд Монголын хүүхдийн төв номын санд нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгдээд байна. Энэ бол даавуун дээр зүү ороох болон хонин холбоо оёдлоор урлан шаглаж бүтээсэн 180 метр урт “Монголын нууц товчоо” юм. Уг бүтээлийг урласан Т.Сумъяатай цөөн хором ярилцлаа. 

-Ийм бүтээл хийх санаа хэрхэн төрөв. Хэр удаан хугацаанд урласан бэ?


-2005-2007 оны хооронд урласан. Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн  ойд зориулж хийж эхэлсэн юм. Гэхдээ тэрхүү түүхэн ойгоор дуусгаж хараахан амжаагүй. “Монголын нууц товчоо” хөлгөн их судрыг ингэж даавуун дээр шаглан урлах санааг анх гаргасан  хүн нь миний хань, зохиолч, сэтгүүлч Хон хэрээдийн Д.Энхбат. “Монголын нууц товчоо”-г ирээдүй хойч үеийнхэн, хүүхэд, залуучууддаа хүргэе. Мөн хосгүй ганц хэлбэрээр бүтээн дэлхийн бүх оронд дэлгэн толилуулна гэсэн зорилготойгоор энэ ажлыг анх эхэлсэн. Монголчууд эрт дээр үеэс номыг дээдэлж ирсэн. Хамгийн гайхамшигтай, хамгийн үнэтэй юмаа номонд зориулж ирсэн. Есөн эрдэнээр ном бүтээсэн ард түмэн шүү дээ. Тэр л өвөг дээдсийнхээ ур ухаан, ёс жаягийг ирээдүй хойчдоо өвлүүлж үлдээе гэсэн ийм санаачилга анх гаргасан юм. Ингээд л манай гэр бүл энэ үйлсийг эхлүүлэн, “Монголын нууц товчоо”-г оёсон доо. 


-Ямар материал дээр оёсон бэ. Номын хоёр талын эмжээрээс эхлээд өнгө, тооны бэлгэдлийг нэлээд анхаарсан юм шиг санагдлаа? 


-Хээгүй хөх пүүсүүн дээр оёсон. Монголчууд бид өөрсдийгөө хөх монголчууд, хөх толбот монголчууд гэж нэрлэдэг. Мөн хөх мөнх тэнгэрээ шүтдэг. Эзэн богд Чингис хаан маань Их Монгол Улсаа байгуулаад “Миний ёс журам, түүх цадигийг хөх дэвтэрт дэвтэрлэсүгэй” гэж хэлсэн байдаг. Үүнийг бэлгэдэж “Монголын нууц товчоо”-г хөх пүүсүүн дээр урласан. Эмжээр өнгө нарийн бэлгэдэлтэй. Монголчууд орчлон дэлхий таван махбодоос тогтож, эдгээр махбодын нэгдэл задралын үрээр амьдрал үргэлжидэг гэж үздэг. Тиймээс таван махбодын өнгөөр эмжсэн. Энэ нь нөгөө талаар хүний сэтгэлийн өнгө аясыг мөн илэрхийлдэг. Шар өнгө тэжээн тэтгэхүйг, хар өнгө хүч чадлыг, цагаан өнгө цэвэр ариуныг, улаан өнгө мандан бадрахыг бэлгэддэг. “Монголын нууц товчоо” маань нийт 180 метр урт. Энэ нь дэлхийн бөмбөрцгийг 360 градус гэж үзээд  түүний талаар нь тооцсон. Эзэн Чингис хаан маань дэлхийн талыг эзэлсэн гэдгийг үүгээр бэлгэдсэн. Бүлэг бүрийн гарчгуудыг зүү ороож, бусад эхийг нь хонин холбоогоор оёсон. 


-Зургуудын эх  загвар нь хэний бүтээл вэ?


-“Алун гуа эх таван хүүхдийн хамт” гэдэг зураг нь зураач Дүүрэнтөгсийн бүтээл. Бусад 24 зургийг нь бурханч лам Г.Пүрэвбат багш зурсан. 


-Энэ бүтээлийг оёход хэчнээн хүн гар бие оролцсон бол?


-Анх оёж эхлэхэд тав, зургаан хүн оролцсон. Уран хатгамалч Оюундарийн хоёр бүтээл бий. Хэрлэн, Нарантуяа, Цэнд-Аюуш нарын хүмүүс мөн гар бие оролцсон. Гэхдээ нэг хоёр мөр оёод л шантраад явчихдаг юм билээ. Ер нь миний охин Гуамарал л 80 хувийг нь хийсэн. Бүх үгийг бичиж, торгон дээр бүх зургийг буулгаж зурна гээд л маш их хөдөлмөр орсон. Нийт 5280 мөр, 7428 үг, 191793 үсгийг оёсон гэсэн тооцоог бид гаргасан. Энэ бүтээлийг хийхэд 12500 цагийг зарцуулсан. Энэ бол ажлын цагаар тооцох юм бол таван жилийн хугацаа гэсэн үг. Үүнийг бид хоёр жилд багтааж хийсэн гэхээр нойр хоолгүй шахам л суусан даа.   


-“Монголын нууц товчоо”-гоо Гиннест бүртгүүлэх үү?


-Үүнийг маш их хүсч байна. Монголчуудын үүх түүхийг өгүүлсэн энэ агуу зохиол Гиннест бүртгэгдэх юм бол Монголын нэр сүр гарна. Яаж бүртгүүлэхийг мэдэхгүй байна. Мэддэг хүмүүс нь туслаасай билээ гэж бодож байгаа. Ард түмэн маань үүнийг яаж үнэлэх нь вэ гэдгийг эхлээд харъя. Санал сэтгэгдлээ харамгүй илэрхийлээсэй.


-Энэ бүтээлээ  та бүхэн есөн жилийн өмнө урлаж дуусгасан юм байна. Өмнө нь олон нийтэд үзүүлж байгаагүй юу?


-Энэ номыг хийж дуууссаны дараа нөхөр маань хэрэгт холбогдсон. Хүний сайхан хүүгийн алтан амь үрэгдээд, хань маань хар гэрт ороод байхад үүнийг олонд үзүүлж, ил гаргаад яахав гээд л хав дарчихсан. Сая хань маань Дээд шүүхэд давж заалдсан ч ялаас нь нэг ч өдөр хассангүй. Миний ингэж эмзэглэж харамсч байгаа сэтгэлийг маань хэн ч ойлгохгүй юм байна гэж бодсон. Тиймээс би яахаараа өөрийнхөө бүтээлийг дарж байх ёстой юм гэж бодоод “Монголын нууц товчоо”-гоо анх удаа олон түмэндээ дэлгэн үзүүлж байгаа маань энэ.

 

Г.САНЧИР

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    20 цаг 3 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    20 цаг 7 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    20 цаг 21 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 29 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    20 цаг 39 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    20 цаг 48 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК