Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Каплагаар зангидагдсан бас нэг аалзны тор

2016-5-06
0
ЖИРГЭХ

Энэ бол жижиг асуудал биш юм. Нэлээд эртний асуудал бөгөөд их олон жил нууж явжээ. Бүр 2008 оны сонгуулийн өмнөхөн буюу 5 дугаар сард УИХ-аас З.Энхболд, Ш.Сайхансамбуу, Б.Бат-Эрдэнэ нарын гишүүд санаачлан “Стратегийн оруудад гадаадын хөрөнгө оруулалтыг хязгаарлах тухай” хууль батлуулсан юм.

Үүний дараа “Саус гоби сэндс”-ийн захирал Ж.Капла Ерөнхий сайд С.Баярыг “зоджээ”. “Зоджээ” гэхийн учир нь С.Баяр “Харилцан зодоон болсон” гээд өнгөрөөсөнд байгаа юм. Тухайн үед “С.Баярыг дурдсан хуулийг батлуулаад алдчихсаны нь төлөө хоёр канад пойлдчихож, Сөүлд зодсон гэнэ” гэх мэт цуурхал тарж байв. Үнэндээ бол будлиан орон сууцанд болсон байна.

С.Баяр Ж.Каплатай архидаж байгаад зодолдсон байна. Аль аль нь “хохирол” үзсэн бололтой юм. “Насны зам” гэж нэг хужаа авгайн компани байдаг. Н.Энхбаярын үед замын тендерт нэлээд явсхийж хойд чиглэлд овоохон зам тавьсан ба дараа нь мөнгөө барилгын салбарт оруулсан. Тэр компанийн хотхонд зодоон болсон ба хамгаалалтын албаны дарга нь “иргэдийн мэдээллээр” зодооныг салгах гэж очсонд С.Баяр хаалга онгойлгож өгсөн байна. Өмхий канадыг нь хэмх нүдчихье гэтэл С.Баяр “харилцан зодоон” асуудалгүй гээд нам дарсан байна.

 
Тэр хуулийг гармагц “Саус гоби сэндс” хувьцаагаа хятадуудад зарах гэж оролдсон ч томоохон ордыг Монголын талтай зөвшилцөлгүй наймаалцах гэлээ гэж манай Засгийн газар заргалдаж, Н.Алтанхуягийн ЗГ-ийн үед шалгалт орж 35 тэрбумын татвараас зайлсхийсэн хэрэг үүсчээ. Кадлагаас гадна гурван хүн үүнд холбогдож тус бүр сая долларын эд хөрөнгөө хураалгах, 5 жил хоригдох ял шийтгүүлжээ.
 
Яг энэ үеэс Ц.Элбэгдорж асуудалд оролцож эхэлсэн бөгөөд Капла эцсийн шатны шүүхээр ороогүй байхдаа “өршөөл гуйсан” өргөдөл бичиж Ерөнхийлөгч “уучлал” үзүүлсэнд зугтчихсан байна. Үүний цаана бас Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж нарын зөрчил харагддаг. 

С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон.


Яг энэ үед мөн л “Оюу толгой”-д шалгалт орсон бөгөөд 130 саяын зөрчил илрүүлсэн. Эцсийн дүндээ мөн л 100 саяыг нь “өршөөсөн”. Үүнд нийтлэлч Баабар ханцуй шамлан оролцсон. Өөрөөр хэлбэл С.Баяр, түүнийг залгамжилсан Сү.Батболдын үед гадныхан монголд дураараа дургиж байсныг хазаарлахыг Н.Алтанхуягийн Засгийн газар оролдсон байна. 

Гэвч монголд улстөрийн дээд эрхэнд байгаа хэн ч “но”-гүй байдгийн үлгэрээр Н.Алтанхуягийг “Нүүрс хөтөлбөр”, “Цэвэр агаар сан”, “Эрдэнэс таван толгой”-н шалгалтаар илэрсэн хүргэн Дэнзэнгийн хэргээр годройтуулжээ. Эрдэнэс Тавантолгойн шалгалтыг “MSC” зохион байгуулж, материалыг гишүүн Л.Энх-Амгалан, МАН-ын Ч.Хүрэлбаатар нар улстөрийн эргэлтэнд оруулсан юм.
 
Энэ хор амжилттай гүйж Н.Алтанхуяг унахад С.Баярцогт, Ц.Элбэгдорж нар Ч.Сайханбилэгийг “тоглоомын засгийн газрын тэргүүн”-ээр тавьж Капла ч зугатаж, “Оюу толгой” ч Дубайн гэрээгээр цаашаа явж, “Гацуурт” ч ухуулахдаа тулсан байна. Энэ бүгдийн дотроос Ц.Элбэгдорж “Гацуурт”-д гар дүрээгүй бөгөөд харин ч УИХ-ын гишүүн Г.Уянга руу хуулийн рефрентээ илгээж, ордыг шүүхээр оруулж гацаахад тусласан байна.
 
Гэтэл Каплаг зугтсанаас хойш “Саус гоби сэндс” төлөх ёстой татвараасаа зугтаах гэж оролдож эхэлсэн ба яагаад ч юм тал нь алга болж 18 тэрбум төгрөг үлджээ. Гэтэл ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт цагаандаа гарч үлдэгдэл 18 тэрбумыг гурван жил хувааж төлүүлэх, төлбөрт нь тоног төхөөрөмж, хувьцааг нь авахыг шахаж эхэлжээ.


Мөнгөнийхээ уутыг гөвчихсөн, АСЕМ-д зориулах ч мөнгөгүй Засгийн газрын энэ цамаан зан энэ асуудлыг мөшгиж байсан Г.Уянга гишүүний эгдүүцлийг төрүүлчихжээ. Уг нь анхны албан бичгийг Г.Уянга Каплаг өршөөсний дараа УИХ-д өгөхөөр төлөвлөж байсан ч “Каплаг Ерөнхийлөгч нь гуйсан, хожим манай нэг иргэн хэрэгт холбогдвол бид хариуд нь авчих бололцоо бүрдэнэ, улс 35 тэрбумаа л авч байвал заавал “HOTEL MONGOLIA” гэгдэх хэрэг байхгүй гэж ятгасан бололтой.

Гэвч Г.Уянга шазуур зууж хэргийг мөрдсөөр байсан ба ямар нэг алхам хийгдвэл асуудлыг гаргах гээд байжээ. Энэ оны эхээр УИХ-ын Байнгын хороон дарга нарын хугацаа дуусахад Г.Уянгад “Байгаль орчны байнгын хороо”, “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-ны аль нэгийг удирдах санал тавьжээ. Уг нь хашир хүн бол байгаль орчны байнгын хороог удирдаад харъяа Байгаль орчны сайд Н.Батцэрэгтэй хамтран ажиллахыг илүүд үзнэ гэж тооцжээ. Н.Батцэрэг ч их ятгажээ.


Гэтэл нөгөө зөрүүд авгай нь “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-г авна гэсэн санал өгчээ. Үүнд З.Энхболд, Н.Энхбаяр, Женко Баттулга, МАН-ын “нүүрснээс гадуурх” дарга нар олзуурхан хүч нэмж, нөгөөдүүлийнхээ сандлын хөлийг тайрч чадах ганц хүн Г.Уянгыг зүтгүүлсэн ба МАН-ынхан ч зөвшөөрчихөөд асуудал орж ирэхийг хүлээж байжээ. 
 
Гэтэл энэ хооронд гэв гэнэт М.Энхсайхан Засгийн газрын даалгавраар Ц.Элбэгдоржтой яаралтай уулзаж, Г.Уянгыг байнгын хороонд дарга болговол аюултай талаар хэлэлцжээ. Үүнд “Саус гоби сэндс” дээр эсрэг байгаа, ТЕГ-ын агент Р.Пэйнтэрийн асуудлыг нийгэмд тараасан, Оюу толгойн асуудлаарх Дубайн гэрээг хамгийн шаргуу эсэргүүцэж байгаа, С.Баярын 7 байрны асуудлыг баримтаар гаргаж тавьсан, “Гацуурт” дахь уламжлалт түнш “Сентерра гоулд”-ыг буланд шахчихаад байгаа дээр нь “Төвийг сахих” Ерөнхийлөгчийн санаалчлагыг хамгийн идэхвтэй эсэргүүцэгч, чухам есөн шид нь бүрдсэн шулам гэж матжээ. М.Энхсайхан нь “Таван толгой”-н төсөл нь илчлэгдэхээс айсанд байгаа юм. Харин Засгийн газрын айдас бол тодорхой, ядаж байхад Г.Уянга МАН-ыг чирч огцруулахад ойртоод ердөө гуравхан гарын үсэг дутуу байсан билээ. 
 
Тэгмэгц яаралтай хор найруулж М.Сономпилийг УИХ-ын чиглэлийг зөрчин байж “Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо”-гоор оруулж ирээд Засгийн газар, Ерөнхийлөгчийн шийдвэр гэж “нүүрсчдийн нам”-аар дэмжүүлээд баталчихжээ. Одоо М.Энхсайхан М.Сономпилээ Дарханд АН-ын нэрээр дэвшүүлэхээр тохирсон ба Н.Батцэрэгээ Өвөрхангайд дэвшүүлэхээр болжээ.
 
З.Энхболд үүнд бухимдаж Ерөнхийлөгчтэй зөрчилдсөн ба Н.Энхбаяр ч МҮАН-аас сална, эвслээ тараана гэж дарамталжээ. Ингэхийн учир нь Ерөнхийлөгчтэй нийлж өөрийнх эсрэг хор найруулаад байна гэж М.Энхсайханыгаа хардсан ба нөгөө талаас өөрийг нь унагах бүхий үйл ажиллагааны санхүүжүүлэгч байсан MCS-ээс хариугаа авахад оршиж байжээ. Гэвч Ерөнхий сайд Н.Энхбаяртай тохирч Шадар сайдыг амлаж тогтоосон ба үүнийгээ Н.Энхбаяр Г.Уянгад хэлтэл нөгөөх нь “Албан тушаалын наймаа хийлээ” гэж зарлаад эвслээс гарна гэж сүрдүүлж, тэгэхдээ О.Баасанхүү, Л.Цог хоёрыг авч гарна гэж айлгажээ. Н.Энхбаяр О.Баасанхүүг яаж ийгээд барьж үлдсэн ч нөгөө хоёрыгоо алдчихсан байна.
 
Ингэж бужигнаж байх зуур С.Баярцогт шүүхэд албан бичиг илгээж “Саус гоби сэндсийн” татварын өрийг хойшлуулахыг оролдмогц шалтаг олсон Г.Уянга З.Энхболдод Ерөнхийлөгчийн асуудлыг өргөн барьчихжээ. Ингэхдээ 2012 оноос хойш санаачилсан хууль бүрийг нь батлуулахгүй хэлэлцүүлэхгүй гэж бүхий л хүчин чармайлтаа дайчилж байсан бүх этгээдээс хариугаа авна гэж хэлжээ.
 
З.Энхболд асуудлыг хүлээж аваад байнгын хороогоор хэлэлцүүлэхийг завдтал хойшуулахыг шахаж, дарамталж эхэлсэн байна. Үүнийг мэдсэн Г.Уянга дахин бичиг илгээж нийтэд зарлаж хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулмагц Ерөнхийлөгч МАН-аар завсарлага авахуулж дөнгөжээ. 
 
Одоо цаашид үйл явц яаж өрнөхийг харах л үлдлээ. Хэрэв байнгын хороо хэлэлцээд асуудлыг Г.Уянгын талд шийдвэл Ерөнхийлөгчийн шийдвэрийг цэц хэлэлцэх ба буруутгасан дүгнэлт гаргавал УИХ-ын гишүүдийн ердийн олонхиор Ерөнхийлөгч огцрох юм. Тиймээс үүнийгээ хаацайлах гэж Ерөнхийлөгч “Хариуцлагын тухай” хуулийг улайран зүтгүүлжээ. 
 
Хариуцлагын хуулиар УИХ-ын гишүүдэд тооцох хариуцлагыг чангатгасан ч Ерөнхийлөгчид хариуцлага тооцох системийг процедурын хувьд будлиантай, бараг боломжгүй болгосон байжээ. Үүний дараа Г.Уянгын зөвлөх судлаач Д.Ганхуяг “Далд засаглал” нийтлэлээ бичиж Ц.Элбэгдоржийг дарангуйлагч болсон гэж зарлажээ. УИХ-ын тухай хуулийн 25 зүйлийн 5 дахь заалтад эрхийг нь заахдаа “5/ Ерөнхийлөгчийг сонгогдсон гэж үзэж бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрсөн хууль гаргах, чөлөөлөх, огцруулах;” гэж байгаа юм. 
 
Г.Уянга хариуцлагын тухай хуулийн хэлэлцэж байхад яг энэ заалтыг дурдаж Ерөнхийлөгчид анхааруулсан ба “Одоо байгаа хуулийн хүрээнд хариуцлагыг тооцож үзэх” санаархлаа ил хэлсэн байдаг. 
 
Өнөөдөр “Шударга ёс” эвсэл задарснаар Засгийн газар чадамжгүй болсон ба Засгийн газрыг бүрдүүлэгч нэг субьект байхгүй учраас АН дараагийн ЗГ-ийг бүрдүүлэх хэлэлцээрт орох нөхцөл үүссэн байна. Үүнтэй зэрэгцэн Ерөнхийлөгчтэй хариуцлага тооцох асуудал орж ирж байна. Хэрэв өнөөгийн УИХ-ын гишүүд аюултай шохоорхолд автвал Монголын түүхэнд анх удаа “Ерөнхийлөгчийг хугацаанаас нь өмнө огцруулах” нөхцөл бүрдэж байна. Г.Уянгыг “Ерөнхийлөгчийг хүмүүжүүлэгч” гэж цоллоод байсны ард ийм холын тоглолт байсныг хэн ч анзаараагүй байна.
 
Хэрэв УИХ-д олонх болсон АН Засгийн газраа бүрдүүлж чадахгүй бол УИХ тарна. Нэгтгээд дүгнэвэл төрийн легитим шинж байхгүй болсон байна. Үр дүнд нь нөгөө Г.Уянгын хүсээд байгаа “Үндсэн хууль”-ийн өөрчлөлт болох юм биш биз? Гэсэн асуулт аяндаа урган гарч байна.  Сонгуулийн хууль батлагдахгүй хойшилж, төрийн институциудын зөрчил гаарч, энэ зуур хулгай, луйвар хэрээс хэтэрч байгаа нь манай өнөөгийн дүр төрх юм. 
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (24)

  • Zochin (213.137.237.85)
    Uyanga bol ynexeer ard tymnii duu xooloi bolson bysgyi yumdaa!!! Amjilt xysie!!!
    2017 оны 05 сарын 06 | Хариулах
  • Би (150.129.142.56)
    Жонхуурсан юм
    2016 оны 08 сарын 29 | Хариулах
  • Чингис хааны айлдвар- аас (122.201.31.132)
    Эрх дархдаа эрдэж Засаг хууль зөрчвөл Эрхийг эвдэн ял асууж Цаазын дээдийг хэрэглэ ❗️
    2016 оны 05 сарын 12 | Хариулах
  • bbc (202.72.247.246)
    s bayar ch hun bish lde
    2016 оны 05 сарын 09 | Хариулах
  • болд (202.9.41.6)
    Уянга улс төрийн янхан юм а
    2016 оны 05 сарын 08 | Хариулах
  • guessst (213.240.102.214)
    shariljiig undseer l zulgaaj hayahgui bol ahiad l urgadag shuu dee terentei adil bugdii gni husaj unagaad turuu shineer baiguultsgaay l daa
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • guesst (213.240.102.214)
    bid nar odo baigaa buh humuusig husaj hayaad shal uur hun songowol yadin be ? negent l argaa yadaad yaahaa medhee baichihsan um chin
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Gandonoi (103.57.92.189)
    Elbegdprj teriin tervuun bolsnoor mongol ulsad yamar ih gai bolj baigaag odoo ard tumen maani oilgooj baigaa baih hurdan zailuulval taarah busuu ...
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Munhuu (202.9.41.13)
    ug n Altanhuygiig l demjih heregtei baigaa um daa. Gehdee ardchilsan namiig bol gazriin hursnuus archij bugdiig n shoroind bulah hergtei.
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.81)
    Enhbayar uls turd garaad irvel ene zavharliig zogsooh huch tuund bii shuu
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.9.41.81)
    Enhbayaraas ene uls turchid ih aih yum enhbayar tegheer zangidaj chadaj baisan bn gej haragdah yum uul n ene huniihee turshlaga chadvar 2 iig avch chadvalch uls oron dorool sergeh bh
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Zochin (89.73.63.180)
    Ene zavaanuudaas salah tsag bolson. Ardchilal yarisan buleg hulgaich sh dee. Ed nariin ardchilal gej yu baihav. Yaj niilj ulsiin mungu ideh l gesen zorilgotoi. Uur zorilgo baihgui. Huvalznuudaas salah ni oilgomjtoi
    2016 оны 05 сарын 07 | Хариулах
  • Zochin (49.0.161.95)
    Toriin hymraliin ard yamar buleglel, yamar businessiin bolon ulstoriin bukegkel,yamar uvaigui noyrhol bgaag boditoi ilerhiiljee. Nuurschdiin nam buyu Mongoloor toglogchdiig nam darah heregtei.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • gggggg (43.228.129.81)
    Муу юум модон улаатай гэж шударга биш зүйл заавал нүүр нүд мэлтэлзэнэ.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • muu yor 666 (103.229.120.96)
    BI MONGOLIIN ARD TVMNIIG BODHOOR INEED HVRHIIN. EH BARIGCHIDIIG NI HARHAAR BVVR IH INEED HVRHIIN. HEZEE NEG BIYEE DAAJ KORSHOONKNOOSOO BOSOJ SURANA DAA. TOLGOI NI BISH OLGOI NI DANDAA AJILLAH YUM. UG NI ENE YANZAARAA BOL UDAHGVI MALGAI TAVIAAD MANAIH BOLNOO . URAGSHGVI CH ARD TVMEN BOL DOO . NADAD IH MONGO BAIGAA SHVV IRJ AVAARAI HE HE HE
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • 555 (202.131.227.171)
    Сонгууль дөхөөд ирэхээр л үнэн нүүрээ илчлэх юмаа. Хөлөө жиилцээд л. Өшөө сайн жиилцээд үнэн зөвөө эрт ололцож, эртхэн ялаа эдлэх нь ялаа эдэлсэн нь дээр дээ. Ийм маягаар 26 жил явлаа. Одоо болог оо. Нэг гараанаас гарсан олон олон улс орнууд нэгэнт хөгжлийнхөө зам дээр гарсан байна. Манайх яаж байна ядуу хэвээрээ.Одоо болог оо ухамсар гэж байна уу
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (150.59.38.50)
    24 tsag chin darvaan hariih MAH -iih baihaa bolitson yumu? Uyanga lalar uuriigu magtuulj zohiol bichuulje.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (59.153.112.160)
    Уянга худлаа өөрийгөө магтуулсан юм бичүүлж.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
    • kXvrbKwH
      1
      2016 оны 05 сарын 06
  • BatUul n bn lаlruudaa (122.201.22.205)
    Naad zohioloo sudlaach meek ganhuyagaar bichuulsen uu? Umhii lаlaruudaa, hend ch hereggui um saraachaad 2 honood hench toohoorgui zohion bichleg bn, ugui bol barimt seltiig n cugluulaad ATGd ogooch, ih l notstoi um zohioj bichij de
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.41.13)
    Хөшигний цаана болж буй эрх баригчдын хуйвалдааныг яг бичжээ.Ерөнхий найруулагч нь ЭБЭ юм бн шүү.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.179.11.194)
    nobshiin muu lalruud . uls ex ornoo xudaldaj ard tymnee yduurald xvrgesen muusain lalar uls turchdiin nygel ni nvdeeree garaasai .
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.229.122.17)
    МАН-ын дарга байсан С. Баяр үнэхээр луйварчин хулгай байжээ. Төрийн хууль шийтгэж чадахгүй бол үйлийн үр гэж юм байна даа. Н. Энхбаярыг хар
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • бат-үүл лалар (202.55.191.130)
    уг нь баримт санаа нь тун зүгээр юм. даанч хэл найруулга гэж үүнийг бичсэн хүүрт алга даа. БА гэдгийг хэчнээн ч бичдэг лалар вэ. найруулыг өргөс бол чиний энэ муу БА юм ш дээ, үхсэн нохонй жогорхой минь. нэрээ ч нуучихаж, түүнийг энэ нэг эргүү цахим аваад тавьчих жинээний. монголын өнөө цагийн сэтгүүл зүйн өнгө аяс нэг иймэрхүү л байна.
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
    • Зочин
      чи л тэнэгтээд ба хайгаад сохойгоод байх. мэдээлэл агуулга нь чухал болохоос үсэг өрөх юны хамаа. энэ тэгээд ч сэтгүүлчийн ажил биш байна. манай сэтгүүлчид ийм болтлоо өдий. харин чи ингэж гаслаж гангинаж байхаар найруулгын алдаагүй ганц болов нийтлэл бичээч. чи ч найруулгаа л бодно л доо. тэгээд яг ангийн цэвэр бичигтэн шиг авах юмгүй сайхан штампный дардас л шаана даа. ха ха ха
      2016 оны 05 сарын 06
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    20 цаг 1 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    20 цаг 5 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    20 цаг 19 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    20 цаг 28 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    20 цаг 37 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    20 цаг 47 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК