Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархсан өдөр

2016-5-06
0
ЖИРГЭХ

 

 Өчигдөр Эрдэнэт хотноо “Оюуны олимп” болж шилдэг инженерийн гарт “Инноватор 2016” цом, 100 сая төгрөгийн хамт очив. Нэг зуун сая төгрөгөөр инженерүүдийн оюун ухааныг үнэллээ гэдэг мэдээ сонсох сайхан.

 

Сайхнаас гадна энэ үг, өгүүлбэрийн цаана Монгол улсын тэргүүлэх үйлдвэрийн 38 жилийн түүх, хөгжлийн бодлого, энэ үйлдвэрийн араа хүрд болсон инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, оюуны ундарга, монгол хүний сэтгэх, бодох, бүтээхийн гайхамшиг оршиж байгаад хамаг учир байгаа юм. Дэлхий нийтээрээ инновацийг урьтал болгож ярих болсон энэ үед Монгол улс ч хууль дүрмээ баталж аваад буй. Бүх түвшинд инновацийг хөгжүүлэх шаардлага бидэнд тулгараад байгаа билээ. Ингэж байж л хөгжил жил, сараар наашилна гэдгийг бусдаасаа арай эрт олж харсан, хийж хэрэгжүүлж эхэлсэн хүн бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирал Ц.Даваацэрэн юм.

 

Тэрээр жил бүр 1000 инженерийн зөвлөгөөнийг хийдэг уламжлал тогтоож, оюуны хүчтэнүүдийн энэхүү цугларалтын үеэр шилдэг бүтээлд “Инноватор” цомыг олгож эхэлжээ.

 

Өнгөрсөн жил энэ цомыг Дулааны цахилгаан станцын инженер техникийн ажилтнууд авч 30 сая төгрөгөөр шагнуулж байсан бол энэ жилийн цомыг “Эрдэнэт үйлдвэр”-ийн Баяжуулах фабрик, засвар механикийн заводын шилдэг инженерүүдийн хамтарсан “Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлийн төслийн Ж.Ганзориг ахлагчтай баг, хамт олон хүртэж 100 сая төгрөгийн эзэд болсон юм.

 

 Цом, мөнгөн шагнал эздийнхээ гар дээр очих тэр хоромд “Ингэмээр дээ, бөх, моринд баруун солгойгүй мөнгө цацаж байдаг нөхөд нэг ч гэсэн монгол хүнийхээ оюуныг ингэж үнэлж байвал Монгол маань бас ч гэж хөгжинө шүү” гэх яриа зааланд сонсогдсон. Үнэхээр Ц.Даваацэрэн захирал “Сэтгээч, бодооч, ажлын туршлага, оюуны чадамжаа үйлдвэртээ шингээгээч. Сэтгэ, бод, нэвтрүүл, урамшуулъя.

 

Оюуны өмчийн шинэ санаанд мөнгө төлөх ёстой” гэсэн зарчмыг баримталж ирсэн нэгэн. Иймдээ ч өнгөрсөн жилийн зөвлөгөөнөөс гарсан хэд хэдэн санал санаачилга, төслийг санхүүжүүлэх ажлыг ч тэр даруй хийсэн байна.

 

 Тухайлбал, 2015 онд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, эрчим хүчний зардлыг бууруулах чиглэлийн 5 төсөлд 91.4 сая төгрөгийн санхүүжилт хийжээ. Эдгээр төсөл нь өөрийн өртгөө 8 сарын дотор нөхөж, жилд эрчим хүчний зардлыг 127.6 сая төгрөг, 3 жилд 382.8 сая төгрөгөөр бууруулах үр дүн бүхий төслүүд байв. Энэ жилийн зөвлөгөөнөөр ч инженерүүд салбар хуралдаан тус бүрээс тав таван төслийг шалгаруулан санал болгосон. Эдгээрээс мөн л хэрэгжих боломжтой төслүүдийг сонгон үйлдвэрийн Шинжлэх ухаан, технологи, инновацийн санд төвлөрүүлсэн хөрөнгөнөөс санхүүжүүлэх аж. Зөвлөгөөний үеэр энэ санд 800 сая төгрөгийг төвлөрүүлэх тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын А254 тоот тушаал гарсныг Тамгын хэлтсийн дарга Н.Баттулга уншиж танилцуулсан юм.

 

 Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогч Б.Намхайнямбуу “1000 инженерийн зөвлөгөөн маань шинжлэх ухаан үйлдвэрлэлийн томоохон арга хэмжээ болж өргөжлөө” гэж хэлсэн бөгөөд “Эрдэнэт үйлдвэр нь манай улсын эдийн засаг, нийгмийн амьдрал, төсвийн орлого, дотоодын бүтээгдэхүүн, хөрөнгө оруулалт, гадаад худалдааны эргэлт, валютын ханш зэрэгт эерэг нөлөө үзүүлж уул уурхайн салбарын мэргэжлийн түүчээ болж байгаа” тухай илтгэлдээ онцлон дурдаж байв.

 

 

Зөвлөгөөний үеэр олон инженер техникийн ажилтнууд оюунаа үнэлүүлж шагнуулсан. Ерөнхий захирал Ц.Даваацэрэнг Монгол улсын Шинжлэх ухааны академиас Хубилай хааны алтан медалиар шагнасан бол “Эрдэнэт үйлдвэр” ч засгаасаа шагнал хүртэж Оюуны өмчийн газраас “Монгол улсын Оюуны өмчийн бодлоготой анхны үйлдвэр” батламжийг гардаж авлаа. Эдгээр шагналыг ШУА-ийн дэд ерөнхийлөгч н.Дорж, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газрын мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга н.Бат-Эрдэнэ нар гардуулав. Энэ өдөр Эрдэнэтийн инженерүүд оюунаараа аархаж, омогшиж байсан билээ. Тэдний тархи, оюун санаанаас дуусч дундаршгүй бяр чадал амтагдаж байсан. Инженерүүд Эрдэнэтийнхээ хөгжлийг хөтлөн урагшилсаар байх нь илт мэдрэгдэж байлаа. Мянгуулаа чуулсан оюун санааны энэхүү чуулганыг хааж Ц.Даваацэрэн захирал “Инновацийн төлөвлөгөө, бүтээмжийн төлөвлөгөө маань жил ирэх тусам идэвхжиж саналуудын тоо, чанар олширч байгаад баяртай байна. Энэ жил 1000 инеженерийн зөвлөгөөнд маш олон инновацийн санал ирсэн учраас салбар хуралдаантай хийж шүүн хэлэлцүүлсэн. Энэ хуралдаанууд амжилттай сайн боллоо. Инноваци жил ирэх тусам сайжирч, үр өгөөж нь нэмэгдэж байна. Олимпийн хөдөлгөөнөөрөө 4 жил тутамд улс гүрнүүд бамбараа асааж, олимпийн далбаан дор хуран цуглаж олон төрлийн спортоор уралддаг бол “Эрдэнэт үйлдвэр”-ийн инженерүүд жил бүр оюуны гал, оюуны бамбар асааж “Инноватор” цомоо авах гэж энд оюунаараа уралдах болно. Энэ оюуны бүтээлийн ундраа Эрдэнэт үйлдвэрийн ирээдүйн хөгжилд сайн сайхан бүхнийг авчрах болно гэдэгт би зуун хувь итгэлтэй байна. “Эрдэнэт үйлдвэр”-ийн үе үеийн оюунлаг, хүнлэг, миний сайхан инеженерүүдийн ажил үйлс өөдрөг, бүтэмжтэй байх болтугай” хэмээх ерөөлийн үгээ хэлсэн юм. Ерөөл бат оршиж Монгол инженерээ үнэлсэн Монгол улс хөгжил дэвшилд хурдан хүрэг ээ.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.118.98)
    бөх, моринд баруун солгойгүй мөнгө цацаж байдаг нөхөд нэг ч гэсэн монгол хүнийхээ оюуныг ингэж үнэлж байвал.....БӨХ ,МОРЬ 2-Т МӨНГӨ ЗАРЦУУЛАХАА ОДОО БОЛИХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ААААААА
    2016 оны 05 сарын 06 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    18 цаг 33 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    18 цаг 37 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    18 цаг 51 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    18 цаг 59 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    19 цаг 9 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    19 цаг 18 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК