Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагналаа

2016-5-10
0
ЖИРГЭХ

     Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасныг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан өнөөдөр гардуулан өгөв. Тэрээр одонг тус ангийн байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж өгсөн юм.

 

Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт “Тулгар төрийн 2225 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 105 жил, Ардын хувьсгалын 95 жил, Зэвсэгт хүчний 95 жил, Монгол цэргийн өдрийг тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалж, төр, засаг, цэргийн дээд командлалын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн улс оронд үүссэн байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн ослын үед авран туслах ажиллагаанд үнэтэй хувь нэмэр оруулж, эх орныхоо төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэсэн тус ангийн үе үеийн бие бүрэлдэхүүний хичээл зүтгэлийг өндрөөр үнэлж Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнасугай” гэжээ.   

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан шагнал гардуулж хэлсэн үгэндээ  “Эрхэм генерал, офицер, ахлагчид аа,   

 

Эрхэм зочид, хатагтай, ноёд оо,

 

Монгол Улсын Зэвсэгт хүчний түүхэнд анх удаа “Армийн тагнуулын рот” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн даалгасан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд биелүүлдэг, үе үеийн алба хаагчид нь өргөсөн тангарагтаа үнэнч, бие бялдар, сэтгэл зүй, ажил мэргэжлээрээ бусдыгаа үлгэрлэн манлайлж байдаг дайчин уламжлалтай 084 дүгээр ангийн бие бүрэлдэхүүн, ахмад дайчид Та бүхэнд, Танай анги Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цэргийн гавьяаны одонгоор шагнуулсанд баяр хүргэж, эрүүл энх, ажил, албандаа улам их амжилт гаргахыг хүсэн ерөөе.

 

Зэвсэгт хүчний 084 дүгээр анги хагас зууны түүхэн хугацаандаа Зэвсэгт хүчний “Онц” ангийн болзлыг 3 удаа, “Тэргүүний анги”-ийн болзлыг 17 удаа хангаж, армиудын хамтарсан олон улсын болон дагнасан хээрийн сургуулиуд, энхийг сахиулах ажиллагаа, бусад сургалт дадлагад Зэвсэгт хүчний ангиудыг манлайлан оролцож, цэргийн албаны туршлага хуримтлуулсан Зэвсэгт хүчний мэргэжлийн анги болон бэхжиж чадсанд Монголын төр засаг  ямагт талархан дэмжиж байдаг юм.

 

Ангийн офицер, ахлагч нарын цэргийн хэргийн мэдлэг боловсрол, бие бялдрын бэлтгэлжилт жилээс жилд дээшилж, Зэвсэгт хүчний олон талт үүргийг амжилттай гүйцэтгэх туршлага, мэдлэг чадвар, байлдааны болон албаны бэлтгэлээр бусдыг үлгэрлэн манлайлж, Зэвсэгт хүчний  бүх анги, салбаруудын хүрвэл зохих түвшингийн жишиг анги байж чадна гэдэгт итгэлтэй байна.

 

Цэрэг-аюулгүй байдлын мэргэшсэн, байнгын бэлтгэлтэй байх, зэвсэг техникийг чадамгай эзэмших, орчин үеийн цэргийн шилдэг техник-технологийг эзэмших, улмаар дэлхийн шилдэг тусгай хүчний түвшинд хүрэхийг зорих нь Танай ангийн болоод Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүний тэргүүн зорилт юм.

 

Эх орноо батлан хамгаалахад Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүний үүрэг оролцоо нэмэгдэж, цэргийн алба хаагч бүрээс олон талт мэдлэг чадвар, бэлтгэл шаардагдах болсон өнөөгийн цаг үед Зэвсэгт хүчний хуулиар тогтоосон чиг үүргийг бүрэн биелүүлж, эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалах хариуцлагатай албандаа улам их амжилт гаргахыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн өмнөөс болон хувиасаа хүсье. Монгол цэргийн сүлд хийморь үеийн үед мандан бадрах болтугай” гэлээ.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан мөн тус ангийн Хүндэт дэвтэрт сэтгэгдлээ бичиж үлдээв.

 

Шагнал гардуулах ёслолд УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, ЗХЖШ-ын дэд дарга хошууч генерал Р.Сүхбат нарын зэрэг албаны хүмүүс оролцсон юм. Ёслолын үеэр тус ангийн бие бүрэлдэхүүн хүндэтгэлийн жагсаал үйлдэж үе үеийн удирдлагууд байлдааны тугандаа хүндэтгэл үзүүллээ.

 

Батлан хамгаалахын сайд агсан дэслэгч генерал Ш.Жадамбын нэрэмжит Зэвсэгт хүчний 084 дүгээр анги буюу Тусгай томилолтын батальон нь 1965 онд байгуулагдсан бөгөөд өнгөрсөн 51 жилийн хугацаанд тус ангийн шүхэрчин дайчид олон удаагийн команд, штабын хээрийн сургууль, хамтарсан хээрийн сургуулиудад амжилттай үүрэг гүйцэтгэж, улс эх орны бүтээн байгуулалт, улс ардын аж ахуйг хөгжүүлэх үйлс, байгалийн гамшиг, ослын голомтын хор уршгийг арилгах, авран хамгаалах үйл хэрэгт идэвхтэй оролцож дээд удирдлагаас өгсөн тусгай үүргүүдийг мэргэжлийн өндөр түвшинд биелүүлж Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж иржээ.

 

Мөн Ирак, Сьерра-Леон, Афганистан, Косова, Чад, Хойд болон Өмнөд Судан зэрэг орнуудад явуулж буй НҮБ-ын Энхийг дэмжих олон улсын ажиллагаанд тус ангиас 1000 гаруй офицер, ахлагч оролцон үүргээ нэр төртэй гүйцэтгэсэн байна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (202.70.46.225)
    Ene dor yum bichsen tt g manai tagnuul tsagdaagiihan olj ustgaachee huurhun huurhun yum bicheed bga neg hatgagch bnshde ugaasa 20 25 jiltei bizde eh ornooso urvah chine tsaaztai ch biluu
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
  • тт (202.9.42.3)
    ЗЭВСЭГТ ХҮЧИН НЭРТЭЙ ЗЭВСЭГГҮЙ ХҮЧГҮЙ ЮМЫГ ТАРААГААЧЭЭ
    2016 оны 05 сарын 10 | Хариулах
    • Зочин
      Xol ochij xutsaa...
      2016 оны 05 сарын 10
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    17 цаг 17 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    17 цаг 21 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    17 цаг 35 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    17 цаг 44 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    17 цаг 53 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    18 цаг 3 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК