Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Саус гоби сэндс” ба Жастин Капла: ЗОДУУЛНА, ӨРШӨӨНӨ, МӨНГӨӨ ӨГНӨ…

2016-5-16
0
ЖИРГЭХ

 

Жастин Каплагийн асуудал ахиад л босч ирэв. Энэ бол зүгээр л нэг хүн өршөөсөн асуудал биш, харин Монгол Улсад асар их хохирол учруулсан бизнесийн далд сүлжээ, заль луйвар, эх орноо худалдсан ноцтой асуудал гэдгийг манайхан мартчихаад байна. Энэ тухай өгүүлсү…

 

БАРУУН СОЛГОЙГҮЙ ШААДАГ ГАР …



Адгийн шааруудын адгийн үйлдлийг бичихэд соёлтой үг зохидоггүйг эхлээд сануулж байна. Жастин Капла гэж ёстой нэг даварсан гар байна аа. Анх энэ нэр Ерөнхий сайд С.Баярыг зодсон гэдгээр алдаршиж байсан билээ. Энэ явдлыг “бие хамгаалагчтай учраас манай Ерөнхий сайдыг зодох боломжгүй” гэж тайлбарлан дараад өнгөрсөн. Гэтэл С.Баяртай цуг архидаж байгаад “пялчих” шиг амархан юм гэж үгүй…

 

Нэртэйгээр нь “…тэдээс дээш тэрбумын хөрөнгө оруулагч манай Ерөнхий сайдыг зодож болно” гэсэн хууль санаачилчих хэрэгтэй. Бас “35 тэрбумаас дээш татвар луйвардсан хулгайч Ерөнхийлөгчийн ивээлд орно” гээд нэмчих хэрэгтэй. Хулгайч хулгайчаа өмөөрдөг. Түүний 50 хувийг ЗГХЭГ хөнгөлөх эрхтэй гээд бас заачих. Эцэст нь дампуурахаар нь хувьцааг нь өрөндөө суутгаад улсаа хөгжүүлнэ гээд тунхаглачих…


Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг. Монголоос бараг л хүндэт харуулаар үдүүлж гарчихаад буцаад Монголын ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтоор 18,0 тэрбумын өрийг нь цувуулж авах, авах авахдаа дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучирч муудсан тоног төхөөрөмжөөр авах “лүндэнг” шүүхэд өгүүлж чадаж байна.

 

Монголын төрийг нулимаад хаяж байгаа байхгүй юу. Гэтэл манайхан Оросын Гадаад хэргийн сайдын өмд гутлыг ярьж мундгаа гайхаж байгаа хэр нь ердийн хулгайчид төрийн бүх өндөрлөгүүдээ базуулчихсан байна. Мэдээж Лавров руу хийсэн дайралтыг “Төвийг сахих”-ын талын хэдэн гарууд зохион байгуулалттай хийсэн хэрэг.


Ийм юм сонссон монгол хүн “Өө, овоо сайн эр байна” гэж магтах уу ?! Ийм увайгүй гарууд гудамжинд чулуу шидэхэд л оногдоно л доо. Барууны шулаачдын шавхруугаар гэдсээ тэжээж байсан хөгийн “либраалчид” “хөрөнгө оруулагчийг маань алах нь” гэж “лалартаж” байгааг зөв гэх үү ?!


Нэртэйгээр нь “…тэдээс дээш тэрбумын хөрөнгө оруулагч манай Ерөнхий сайдыг зодож болно” гэсэн хууль санаачилчих хэрэгтэй. Бас “35 тэрбумаас дээш татвар луйвардсан хулгайч Ерөнхийлөгчийн ивээлд орно” гээд нэмчих хэрэгтэй. Хулгайч хулгайчаа өмөөрдөг. Түүний 50 хувийг ЗГХЭГ хөнгөлөх эрхтэй гээд бас заачих. Эцэст нь дампуурахаар нь хувьцааг нь өрөндөө суутгаад улсаа хөгжүүлнэ гээд тунхаглачих…


Ийм л юм болж байна, энэ улсад чинь. Энэ үйл явдал бол Монголд болж байгаа үйл явдлын хамгийн хөгийн бүдүүлэг зохиомж. Гэтэл арай “соёлтой” яг ийм зохиомж бол “Оюу толгой”-д болж байгаа. 130 саяын татварын зөрчил илрүүлэхээр Ерөнхий сайдын зөвлөх нь “манай татварын албаныхан тэнэг, вагон дүүрэн баримтыг калькулятороор бодоод ийм дүн гаргаж байгаа юм” гэж баалсаар байгаад 100 саяыг нь өршөөсөн. Гэтэл үүнийх нь дагуу бариад авах Каплагүй компани юм байх даа, тэр “Оюу толгой”. Хэрэв манай нэг компани 130 сая ам.доллар буюу 2,6 тэрбум төгрөгийн татварын зөрчил гаргасан бол өдийд бараг цаазлуулж байгаа даа. Эсвэл монголын арми тэр чигээрээ бүслэж байгаад хамаг хөрөнгийг нь дээрэмдэх байсан.

 

Ерөнхий сайдыг нь шааж унагаад, 35 тэрбумын татварыг бас шаачихдаг. Тэгээд ялгүй мултардаг. Ерөнхийлөгчөөр нь өршөөлгөөд 35,0 тэрбумын татварын өрөө 18,0 болгоод буулгачихдаг.


Ийм хоёр нүүрт стандарт энэ улсад байна. Ийм улсыг тусгаар улс гэх үү ? Ийм удирдагчдыг манай удирдагч гэх үү ? Хүмүүс хэдхэн өгүүлбэр дотор байгаа нэрийг салгаж ойлгоод байдаг учраас энэ үйл явдалд хамгийн идэвхтэй оролцогчдыг нэг дор нэрлэе. С.Баяр, Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Баабар.


Ч.Сайханбилэг бол ёстой сүрлэн мануухай л юм байна билээ. Тэр юугаа ч мэдэхгүй зөвхөн хэл гэснийг нь хэлээд, хамаг хараалын хүүдий болж яваа нэг муу Павка Корчагин л байхгүй юу. Дээр дурдсан адгийн шаарууд өөрсдөө илрэхгүйн тулд өмнөө барьсан цаасан бамбай л юм. Сүүлдээ улсынхаа эдийн засгийг байтугай эздийнхээ зааврыг ойлгохоо больтлоо мангартахаар нь Баабарыг залж, хэлэх үгийг нь бэлдүүлж байна шүү дээ.


Эцэстээ энэ Монгол Улс чинь Британийн хамтын нөхөрлөлийн орнуудын нэг болчихсон юм уу? Манай Ерөнхийлөгч чинь хатан хаанаас томилогддог амбан захирагч төдий этгээд юм болов уу? гэж бодогдохоор хөгийн үйл явц өрнөж байна шүү дээ.


МУУР БА ХУЛГАНА


 


Ц.Элбэгдоржийн өрөөнд орж цагаа бүртгүүлдэг “нутгийн дүү” С.Бямбацогтын чармайлт намыг ийм хар нүх рүү чирэхгүй, цаана нь асар том нөлөөлөл бий учраас ийм юм болж байгаа хэрэг. Харж ээ байх нь ээ, одоо Ц.Элбэгдоржийн хар сүүдэр АН-ыг нураагаад зогсохгүй шинэ холбоотон МАН-аа ч сүйтгэж чадахаар өтгөрчээ.

Жастин Капла нарыг өршөөснөөс хойшхи үйл явцыг Г.Уянга маш анхааралтай ажиглаж байсан. Гурван хүн суллаад 35 тэрбумыг олоод авчих байх гэж бодож байсан. Бас найрсаг улсын Ерөнхийлөгч гуйсан бол бас ч гэж дэлхийгээр нэг тарсан Монголчуудын хэн нэгний алдааг “өршөөх” боломж гэж харж байснаа илэрхийлж байна.


Харин Ц.Элбэгдорж “Би их бодлоо, улс орныхоо нэр хүндийг бодоод өршөөлөө” гэж ганц жиргээд түүнээс хойш Монголчууд сар болоод хоолтойгоо холиод идчихнэ, Баабарын хэлдэгээр жорлон руугаа асгачихна гэж бодсон бол ёстой гонж. Бид бүх үйл явцыг харж, мэдээлэл цуглуулж, дараа дараагийн алхамуудыг нь тооцож байсан.


Үнэндээ Ц.Элбэгдорж 35 тэрбумыг улсдаа авах ямар ч сонирхолгүй байсан, харин ч бүр авахгүйн тулд ийм юм хийсэн гэсэн дүгнэлтэд хүрсэн учраас ийм хүн төрийн тэргүүний суудалд залрах ёс суртахууны бөгөөд хуулийн өмнө эрхгүй гэж үзсэн Г.Уянгын дүгнэлт туйлын зөв юм.


Гэтэл яг асуудлыг олон нийтийн өмнө ил тод хэлэлцэх болохоор Ц.Элбэгдорж нөгөө л муухай арга залиа хэрэглэж зугтах гэж оролдож байна. УИХ-ын гишүүн бланкан дээрээ асуудлыг гаргаж тавьснаас 14 хоногийн дотор УИХ асуудлыг хэлэлцэх хуультай. Гэтэл яаж ийгээд 7 хоног хэтрүүлж байна. Ахин дахин бичиг сачиг илгээж хэрүүл хэлцэл болсны эцэст эрхбиш байнгын хороогоор хэлэлцэх болтол МАН завсарлага авч өөрийгөө илчлэв.


Ч.Сайханбилэг гэж юу ч үгүй болтлоо салмайсан бамбай одоо хэрэггүй болсон учраас бүхэл бүтэн “сөрөг хүчин” гэгчээр бамбай хийж байна. МАН сонгуульд ялах хүсэлтэй бол, үнэнхүү “сөрөг хүчин” юм бол ийм асуудлыг шүүрч аваад эрх баригчдаа хэмх нүдэх ёстой биз дээ ? Тэр тусмаа сонгууль хаяанд ирчихээд байхад…Гэтэл хийх ёстойгоо яг эсрэгээр нь хийж байна.


Үүнийг л МАНАН гээд байгаа юм шүү дээ. Бас нэг муу үмхий заль гаргаж “Бүх асуудлаар завсарлага авлаа” гээд байгаа юм аа. Ц.Элбэгдоржийн өрөөнд орж цагаа бүртгүүлдэг “нутгийн дүү” С.Бямбацогтын чармайлт намыг ийм хар нүх рүү чирэхгүй, цаана нь асар том нөлөөлөл бий учраас ийм юм болж байгаа хэрэг. Харж ээ байх нь ээ, одоо Ц.Элбэгдоржийн хар сүүдэр АН-ыг нураагаад зогсохгүй шинэ холбоотон МАН-аа ч сүйтгэж чадахаар өтгөрчээ.


Эндээс хэд хэдэн зүйл тодорхой болж байна.


 

 

Нэгт: Миний “Далд засаглал” өгүүлэлд дурдсан ёсоор Ц.Элбэгдорж МАН-тай нэг тал болж намаа сүйтгэх туйлын сонирхолтой байна. Үүнийг батлагдлаа гээд баярлах юм алга, ядаж ийм новшийн үйлдлээр батлагдаад байхдаа ч яахав дээ, би бас нэг муу юм төр улсынхаа нэр төрийг боддог ухаантай.


 

Хоёрт: С.Баярцогт яаж ч хөөрхөн царайлсан энэ төрийн дээд зиндаанд ажиллаж байх хугацаандаа улс орноо зарж барахын тулд бүхнийг хийх нь тодорхой юм байна. Энэ хүн хамгийн их нүгэлтэй, хамгийн их барьцаалагдсан этгээд мөн. Үүнд тэр хятадын эрлийз хурлийз ёстой падлийгүй. Зальтай этгээд учраас бүх асуудлыг монголчуудын ярих дуртайгаар нь эрлийз хурлийзийн хэлэлцүүлгээр булаад цаагуур нь сая сая доллар, төгрөгөөр тэрбум тэрбумын зувчуулалт хийж суудаг хүн юм байна.


 

Гуравт: Үүнд С.Баярын нэр хамгийн ихээр холбогдож байна. Бүр Жастин Капла нь шанаа өгөх хэмжээний ойр нөхөд юм байна. Нэгдүгээр зэргийн хамгаалалттай байхад нь шүү дээ. Хэрэв С.Баяр энэ хэргийг дараагүй бол Жастин Капла эрүүгийн гэмт хэрэгтэн мөн. Хэрэв ийм үед хуулийн болоод бусад хамгаалалт хийж чаддаггүй юм бол тэр нэгдүгээр зэргийн хамгаалалт энэ тэрээр яах юм.


 


Үүнтэй холбоотой дурдахад саяхан бас Ч.Сайханбилэгийн цохиулсан хамарны асуудал дэгдэж, түүнийг дарах гэж ЗГ-ын хэвлэлийн алба хамгийн мугуйд арга хэрэглэж байна. Үүнээс сэтгүүлчид, ажиглагчид бас хараа салгаж болохгүй. Г.Уянгын тавьсан асуудал хэлэлцэгдэхтэй зэрэгцэн ийм шуугиан гарч байна шүү дээ.


Яг үнэндээ УИХ-аар асуудлыг хэлэлцүүлэхгүйн тулд УИХ-ын дарга З.Энхболдод ч шахалт дарамт үзүүлэх оролдлого хийсэн тухай сонссон. Тэгж байж долоо хоног л хойш нь татсан. Бидний аз болоход намаа хамгаалсан З.Энхболд, МАН-тай нийлсэн Ц.Элбэгдорж хоёрын зөрчил нь “дургүйд хүчгүйн” үлгэрээр нэг долоо хоногийн л авралаар хязгаарлагдсан хэрэг. Эцэст нь Ц.Элбэгдорж намаасаа биш, “холбоотнууд”-аасаа туслалцаа эрж, тэр нь хангагджээ.


Үүнийг бас анхааралтай асууж мухарлах хэрэгтэй. Жишээ нь ийм мэдээллийг Г.Уянга ярихгүй, хэдий зөвлөх нь авч надад хэлэхгүй, ёс зүйгүй хэрэг. Гэхдээ би ч бас ордонд танил нөхөд олонтой хүн. МАН-ын ч, АН-ын ч, эвслийн ч…


Одоо байнгын хороогоор энэ асуудлыг авч хэлэлцэх ёстой. МАН завсарлагаа сунгахгүй бол шүү дээ. Ингэж яарахын учир нь Ц.Элбэгдорж өөрийгөө авч үлдэхийн тулд учраа олохоо байсан уймраа Ч.Сайханбилэгээр золио хийчихэж тун магадгүй. Өөрөөр хэлбэл эвсэл задарснаар далимдуулж, Засгийн газрыг бүрдүүлэгч парламентын нэг субьект “устсан” учраас МАН-ыг түлхэж Засгийн газрыг огцруулах асуудлыг оруулж ирээд өөрөө араар нь хэвтчихэж чадна. Яаж ийж байгаад сонгууль хүргэчихвэл аврагдлаа л гэсэн үг болно. Гэхдээ хэрэг хуучирдаггүй гэж нэг үг бий.

 


Хоёр асуудалд Ц.Элбэгдорж тайлбар өгөх ёстой. Нэг дэх нь Г.Уянгын шаардсанаар шүүхийн процесс дуусаагүй байхад яагаад хууль зөрчиж уучлал үзүүлэв? Хэрэг эцэслэж, УДШ алхаа цохисны дараа л “жинхэнэ ялтан” болсон хүнд өргөдөлд нь үндэслэж “уучлал” үзүүлэх ёстой. Ерөнхийлөгчид “өршөөл үзүүлэх” эрх байдаггүй, энэ тухайгаа Ц.Мөнхбаярыг яагаад “уучилж чадаагүйгээ” тайлбарлахдаа нөгөө “Цензургүй яриа”-нд орохдоо тодорхой хэлсэн.


Хоёрт, энэ бол миний л санаа. Жастин Каплаг өршөөхийг яг аль улсын Ерөнхийлөгч ямар хэлбэрээр хүссэн болохыг тодорхой хэлэх ёстой. Нэг улсын Ерөнхийлөгч ярьсан болохоор, би Ерөнхийлөгч болохоороо “өршөөчихсөн” гэж УИХ-д томордоггүй юм. Энэ улс орны эрхийг УИХ барьдаг, УИХ нь биш юм гэхэд хуулиас гадуур үйлдэх эрх хэнбугайд ч байхгүй.


Одоо муур хулгана болж тоглох цаг алга. Уянга ч хулганад мяраасан муур шиг айлгаж, нөгөөдүүл нь нэгийгээ бариулахгүй гэж зальдаж байгаа хулганууд аятай жүжиг тавиад хэрэггүй. Харин нэг юмыг онцлон хэлье. Яг энэ асуудлыг тавихтай зэрэгцээд Г.Уянга “хууль батлуулдаггүй”, Г.Уянга “юм хийдэггүй” гэсэн дайралтыг хөлсний лаларуудаараа дамжуулж хийгээд хэрэггүй дээ.


Бүгд л харж байнашт. Яаж олноороо бөөрөлхөж, нэгнээ хаацайлж, Уянгын алхам бүрт дэгээ тавьж байгааг. Энд бичсэн бол зөвхөн нэг л жишээ. Г.Уянга ганцаархнаа “Гацуурт”-ыг хамгаалах гэж таван удаа оролдсон. Энэ хооронд хоёр цагаан сар дамжсан. Тэгэхэд УИХ, намуудын бүлэг тэр ч байтугай эвслийн бүлэг нь нийлээд, дээрээс нь Засгийн газар хамжаад зүтгэсээр байж ашиглуулах шийдвэр гаргуулж л байсан. Үүнийг “юм хийгээгүй” гэдэг юмуу ? Харин ч “МАНАН”-гийн адгийн шааруудыг ийм “бузар булай юм хийлгэхгүйн” төлөө Г.Уянга яаж ажиллаж байгааг хараад би өрөвдөхөөр зогсохгүй цухалддаг. Эцэст нь Та нар өөрийн мэдлийн хэвлэлээр юу гэж дайрдаг гээч? “Юм хийлгэхгүй байна” гэдэг. Наад тэнэг үгэн тоглоомонд чинь хэн ч итгэхээ байсан. Харин азаар (бас л баярлах юм биш) “юу хийх гэж” байсныг чинь илчлэх ч шаардлагагүй болсон гэж бодож байна. Зүгээр нь наад захын “хийсэн юм” чинь Дубайн гэрээ. Бас энэ Каплагийн өршөөл. Одоо үлдсэн богино хугацаанд та нараар “юм л хийлгэж болохгүй” юм байна гэсэн ганцхан бодол л наад ард түмний чинь тархинд хадаатай байгаа шүү. Ялангуяа Ц.Элбэгдоржоор, С.Баярцогтоор… Дээр нь Баабараар бичүүлж болохгүй. Ядаж байхад бичсэнийг нь уншсан Ерөнхий сайд нармайгаа нээлгэчихээд байдаг болж…


УГИЙГ НЬ УХВАЛ …


 


Энэ “Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм.'


Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон.

 

“Саусгоби сэндс”-ын татварын зөрчил анх 68 тэрбум төгрөг байв. С.Баярыг зодсоны дараа 35 тэрбум болов. Ц.Элбэгдорж өршөөсний дараа 18 тэрбум болж ахин буурав. Эцэст нь С.Баярцогтын “лүндэнгээр” энэ 18 тэрбумыг цувуулж авах, чингэхдээ бүр дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучин тоног төхөөрөмжөөр авах шийдэлд хүрч байна.


Үүний цаана бас нэг юм байсан нь Р.Фрийдланд “Өмнийн говийн элс” компаниас зарсан нүүрснийхээ орлогоор “Оюу толгой” дахь хөрөнгө оруулалтаа хийж байсан юм. Түүнд нүүрсний экспортоо татваргүй чөлөөтэй хийх бараг л хил дамнасан худалдаагаа нэг улсын дотоодод хийж буй худалдаа шиг чөлөөтэй хийх боломж хаалгыг хэн нээж өгсөн юм ? гэдэг асуудал ч одоо сөхөгдөнө. Нарийн шалгавал нийтдээ 6,1 тэрбум ам.долларын мөнгөний махинацийн асуудал цаана нь нуугдаж байгааг манай шүүхийн өмнөх шигээ ажиллаж тогтоох ёстой.


Харин цагдаагийнханд итгэх аргагүй. Учир нь үүнийг гардан хийх ёстой ЦЕГ-ын найдваргүй даргыг солих оролдлого гацчихаад байна. Хэрэв шударгаар асуудлыг шийдье гэвэл ЦЕГ-ын даргыг солиод хэргийг дахин нарийвчлан шалгах шаардлагатай.


2008 оны сонгуулийн өмнөхөн тэдний энэ үйлдлийг хязгаарласан хууль батлагдсаны дараа Жастин Капла С.Баярыг “зодсон”. “С.Баярын нам” сонгуульд ялагдсаны дараа шалгалт үргэлжилж татварын зөрчлийг илрүүлснээр энэ асуудал одоо болтол үргэлжилж байна.


Баруунхан руу дандаа дайрдаг, хужаа нарыг оруулж ирэх гэж байгаа энэ тэр гэсэн тэнэг хаалтаа болиорой, харин ч наадуул чинь Канадын хөрөнгө оруулагчдын уламжлал ёсоор өрмийг нь хамчихаад үлдэгдлийг нь хятадуудад зарчихаад бултдаг балиар луйвраа хийх байсныг бас гудамжнаас шаардаж шахаж байж зогсоосон юм шүү. Чухам манай нүүрсний экспортод гай болсон Монгол-Хятадын хооронд бий болсон үл ойлголцол яг энэ компаниас эхтэй гэдгийг харин нотлох ч шаардлагагүй. Одоо сэтгүүлчид ажлаа хийцгээ, сэжүүрийг нь гаргаад өглөө шүү…

 


“Саусгоби сэндс”-ын татварын зөрчил анх 68 тэрбум төгрөг байв. С.Баярыг зодсоны дараа 35 тэрбум болов. Ц.Элбэгдорж өршөөсний дараа 18 тэрбум болж ахин буурав. Эцэст нь С.Баярцогтын “лүндэнгээр” энэ 18 тэрбумыг цувуулж авах, чингэхдээ бүр дампуурсан компанийнх нь хувьцаагаар, хуучин тоног төхөөрөмжөөр авах шийдэлд хүрч байна.


Гаднын хэдхэн луйварчинд бүхэл бүтэн Монгол Улсыг адгийн муухайгаар доромжлох боломж олгож эх орноо худалдсан С.Баяр, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, С.Баярцогт, Баабар нартай хатуу тооцоо бодох нь хамгийн шударга үйлс болно.


Эд нар бол Монгол үндэстний дайснууд мөн…


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • kkk (122.201.20.118)
    ene huuhni alruu mod shaa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.9.41.28)
    Эрчүүдийн хүн чанар муудсан цаг үед эмэгтэй хүнийг хүндэлдэг хүнрүү л явна шүү дээ.Одоо ч эрчүүд хүүхнүүд ихссэн гээд тогой дээр гараад эхэлсэн болхоор сэтгэлд таарах хүмүүстэйгээ явах зөв шүү дээ.Ихэнх өрх толгойлсон хүүхнүүд ажил хийж байна.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Эмгэн (150.129.143.41)
    Баяр болон АН-ын лидэрүүд мөнгөнд нь болж улсаа худалдаж хуншгүй зан гаргасныг түүх мартахгүй жигшин зэвүүцэх болно.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • bvgdiig (188.64.243.125)
    bvgdiig ni tonil go.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • zzz (89.217.200.133)
    Bayar , Saihanbileg, Elbegdorj nariig odoo tegeed yah um , yariad l, bicheed l baidag oorchlogdoh um gej baihgui, Mongol oron haahsaa yavaad baina.Tolgoigui, deeremchdiin gart orson , ulaan zaim
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • TT (202.9.42.3)
    GALZUU
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.10)
    С.Баярын балаг дуусахгүй нээ.ёстой түүхэнд хараар үлдэх алуурчин.бас эдийн засгийн алуурчин.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (116.84.110.48)
    Ene Justin Kapla geed zaluutai hed heden udaa arhi uuj bilee. Ih yadarsan Amerik shuu dee. Neg hesen ajil haij yavsan tegsen baahan gutgeed barivchilsan. End bichsen yum bugd hudlaa. Zugeer soliorolyn deed zeregleltei hun bichsen yum shig bna. Uchnoon huniig ingej doromjilj boldog l yum bh daa
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (203.169.50.12)
    шар хадны эмнэлэгийн дотор эсвэл түүний хараа хяналтад байх ёстой хүмүүс энэ мэтээс авахуулаад их байна. хүн алж хүрээ талахгүй ингэсгээд солиороод явж байгаад нь баярлах ёстой ч юм шиг. ер нь иймэрхүү хүмүүсийн асуудалд анхаарахгүй бол болохгүйээ. хэнийг, хэзээ ч, яаж ч мэдэх улс. болох болохгүйг мэдэхгүй шүү дээ эд нар.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.53)
    Өчигдөр TV5 гэдэг МАН-ынханы телевизээр Баяр хэнэг ч үгүй ярьж өөрийгөө зөвтгөн зуртачлилж байх юм. Ийм ч телевиз, ийм ч нам байх гэж дээ.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.24)
    songuuliin daraa hareiutslaga tootsoh heregtei
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.70.34.115)
    Техникийн аваад эрдэнэс таван толгойдоо өгөөчээ
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.40.120)
    ENE NOBSHNUUDIN HURUNGU YMUU DABARSAN BNA SHVV ARD TVMEN YU BDJ BNA
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.213)
    ynen ygend uls torchid durgyi
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (150.129.140.94)
    Гаднын луйварчид монголын төрийн зарим эрх мэдэлтнүүдийг гэмт хэрэг үйлдэхпээ хэрхэн ашиглаж буй баримт болой.Түүхийн өмнө хариуцлага хүлээж таараа !!!.Гагцхүү гадна,дотнын луйварчид хэзээ ял үүрэх нь цаг хугацааны л асуудал.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (112.72.11.121)
    gadnihnig ingej urshuusun murtluu dotood aj ahuin negjvvde adilhan urshuuj uguuch
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • zochin (203.91.115.43)
    Атаач хорлонт үйлдэл амиа хорлохтой адил үйл лайгаа эдлэхээ мэдэхгүй хорсожээ хөөрхий гэгээрч өөр зүйлээр хооллох болтугай!!!
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Uyanga (59.153.112.108)
    Манай Ганаа ах ч сайхан шаадаг шүү..
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    abah um algaa endeec, iim zuiliig unsndag humuus baidag l um baih daa
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
    • Иргэн
      Юу нь худлаа бна.харин ч нүд нээгдлээ. Худлаа бсан бол хүн гүтгэсэн гээд хэзээны шоронд хийсэн байх байлгүй дээ
      2016 оны 05 сарын 16
  • Зочин (202.179.25.156)
    ene mgl huuhnuud ih gar hul blj bdag uls bolimoor yumaa? etseg eh ni yum heleechee!!! gadaad nuhurtei zavaan yumnuud haa saagui bna!muruu gai bolohgui gavya bolohgui amidar durakuudaa! uchuuhen materialag shunalaaschin bolj eh oron suirch bna!!!!!!!
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
    • Huurtsun
      Cham shig yumnuud mongol er hunii neriig gutaagaad yavdag yum. Ger bulee bitgii hel uuriiguu zuv avaad yavj chadahgui. Eregtei huuhdee bagaas ni chadaltai soyltoi uhaalag mongol er hun bolgohod etseg ehchuud mash sain anhaarah heregtei. Ihenh huuhnuud erchuudig golj b. Ene bol tsever bodlogo bh yostoi. Erchuud zaluus uneheer gologdoj b.
      2016 оны 05 сарын 16
  • Зочин (173.250.181.162)
    Ene sudlaach ner zuusen tarhia baasaar duurgesen teneg sudlaachiig yug ni unshih ve
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (49.0.160.245)
    Хүзүүгүй дурак ч Улам л гараар гарцгүй боли байна даа. Яана даа!!! Наамбарваан өргөгдөөд явсан бол, Хүзүүгүй нөхөр чирэгдээд талийна даа! Үлдсэн үр хүүхдүүд нь яах бол!!!
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • Зочин (202.9.41.162)
    Баримттай юм бичээчээ. Худлаа шаагаауд л ерөнхий сайд зодуулчаад бас дуугүй л байх уу, худлаа шаагаад байгаарай
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
  • барслхагва (202.179.24.178)
    Ёстой яг шд уянгын хөлсний морио, сонгууль дөхөхөөр мөнгөний юмаа бичиж эхлэсэн үү? Ажнай хужаа нартай нийлж зүв зүгээр явж байсан компанид татварын хуурамч хэрэг үүсгэж лицензийг нь булааж авсан л ажиллагаа шдээ. Урьд нь дан монголчууд ажиллуулж байсан бол одоо дан хужаа нар тэнд чинь. Элбэгээ л өмнөөс нь ичсэн нэрэндээ тэр капла гэдэг нөхрийг өршөөсөн байх. одоо энэ тэнэг асуудлаа больж үз. Ажнай батэрдэнэ л улсаа хужаа нарт зарсан луйварчин юм.
    2016 оны 05 сарын 16 | Хариулах
    • Enksaihan
      Uyangaar ulsaa zadluulah hereggui.Ugaasaa er er. nam nam damjsan yanhan ulsig hagalan butargagch
      2016 оны 05 сарын 16
    • Enksaihan
      Uyangaar ulsaa zadluulah hereggui.Ugaasaa er er. nam nam damjsan yanhan ulsig hagalan butargagch
      2016 оны 05 сарын 16
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК