Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ногоон төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжийг урамшуулна

2016-5-17
0
ЖИРГЭХ

        Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ногоон төсөл хэрэгжүүлэгч сонгон шалгаруулах, урамшуулах журам батлах тухай” А/389  дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, урамшуулах журмыг баталлаа. Мөн нийслэлийн нутаг дэвсгэ        рт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Зөвлөлийг байгуулж, ногоон төсөл хэрэгжүүлэгчид олгох гэрчилгээний загварыг баталлаа. Зөвлөлийн ахлагчаар нийслэлийн  Засаг  даргын  Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Тус журмыг хэрэгжүүлэхэд холбогдох зардлыг тооцож, жил бүрийн төсөвт тусгуулан зарцуулж байхыг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэд үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
 
НИЙСЛЭЛИЙН НУТАГ ДЭВСГЭРТ НОГООН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ  
ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫГ СОНГОН
 ШАЛГАРУУЛАХ, УРАМШУУЛАХ ЖУРАМ
 
Нэг. Нийтлэг үндэслэл

 
1.1.Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх, байгаль орчинд үзүүлэх хортой нөлөөлөл, бохирдлыг багасгахад чиглэсэн үйл ажиллагаа явуулж, байгаль орчинд халгүй, хоргүй, бохирдолгүй, хаягдалгүй цэвэр технологи нэвтрүүлсэн, эдийн засгийн өсөлт болон олон нийтийн оролцоог хангаж ногоон хөгжлийг дэмжих төсөл хэрэгжүүлсэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулж, урамшуулахад энэхүү журмыг дагаж мөрдөнө.

 
1.2.Энэхүү баримт бичигт хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно.

1.2.1.“ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэж байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэлттэй, үр ашигтай ашигласан, хог хаягдалгүй, орчны бохирдлыг бууруулсан, төслийн төлөвлөлтийн болон хэрэгжилтийн явцад олон нийтийн оролцоог хангаж, эдийн засгийн өсөлтийг дэмжсэн төсөл санаачлан хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг;

1.2.2.“зөвлөл” гэж нийслэлийн нутаг дэвсгэрт ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагыг сонгон шалгаруулах, хяналт тавих, дэмжлэг үзүүлэх үүрэг бүхий Засаг даргын байгуулсан багийг.

 
Хоёр. Шалгуур үзүүлэлт
 

2.1. Ногоон төсөл хэрэгжүүлэгч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалахад дараах үзүүлэлтийг шалгуур болгоно.
 
Үүнд:
2.1.1. байгалийн нөөц баялгийн иж бүрэн, хэмнэлттэй ашиглалт;

2.1.2.хүрээлэн буй орчин /агаар, хөрс, ус/-ны бохирдлыг бууруулах, багасгах, арилгах чиглэлийн технологи;

2.1.3.байгалийн гаралтай түүхий эдийг орлуулах бүтээгдэхүүн, технологи нэвтрүүлсэн байдал;

2.1.4.хогийг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах болон эргүүлэн ашиглах, дахин боловсруулах технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байдал;

2.1.5.сэргээгдэх эрчим хүч ашигласан байдал;

2.1.6.орон нутгийн үйлдвэрлэл, бараа материалын хэрэглээг дэмжиж буй байдал;

2.1.7.тухайн төсөл нь нийслэлийн иргэдийн “ногоон” амьдралын хэв маягт шилжихэд үзүүлэх нөлөөлөл;

2.1.8. “ногоон” ажлын байр бий болгосон байдал;

2.1.9. тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч экологи, байгаль хамгааллын чиглэлийн олон улсын болон  үндэсний стандартуудын шаардлагыг хангасан байх. 

2.2. Энэхүү журмын 2.1-д заасан шалгуураар ногоон төсөл хэрэгжүүлсний үр дүнг тооцохдоо экологи, нийгэм-эдийн засгийн ач холбогдол, цар хүрээ, өгөөж, байгаль орчны менежментийн төлөвлөгөө, түүний хэрэгжилт зэрэг нэмэлт үзүүлэлтүүдийг ашиглана.

2.3. Тухайн төслийн үйл ажиллагааны чиглэлээс хамаарч журмын 2.1-д заасан шалгуур үзүүлэлтүүд нь өөр өөр байж болно.

 
Гурав.Урамшууллын хэлбэр

 
3.1. Энэ журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төслийг шалгаруулж, дор дурдсанаар урамшуулна. Үүнд:
 
a.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад "Ногоон төсөл хэрэгжүүлэгч" гэрчилгээ олгох;
 
b.гэрчилгээ авсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хэрэгжүүлж буй төсөл, нэвтрүүлсэн арга, технологи, туршлагыг олон нийтэд сурталчлан алдаршуулах;
 
c.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага хүсэлт гаргавал гадаад, дотоодоос хөрөнгө оруулалтын зориулалтаар зээл, тусламж авахад нь дэмжлэг үзүүлэх /хөнгөлөлттэй зээлд хамрагдах төсөл хэрэгжүүлэгчид шаардлагатай итгэмжлэл, тодорхойлолт гаргах г.м/
 
3.2.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг байгаль орчны салбарын улсын шагналд нийслэлийн Засаг дарга нэр дэвшүүлж болно.
 

Дөрөв. Урамшуулах ажлын зохион байгуулалт

 
4.1.Энэхүү журамд заасан шалгуур үзүүлэлтийг хангасан төсөл хэрэгжүүлэгч холбогдох баримт бичгийг нийслэлийн Байгаль орчин, ногоон хөгжлийн газарт хүргүүлнэ. 
 
“Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээ олгох шийдвэрийг сонгон шалгаруулах Зөвлөлийн санал, дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга гаргана.
 
4.2.Зөвлөлөөс хүргүүлсэн санал, дүгнэлтэд шаардлагатай гэж үзвэл Засаг дарга мэргэжлийн байгууллагаар магадлан шинжилгээ хийлгэж болно.
 
4.3.Сонгон шалгаруулалтад нийслэлд хэрэгжиж эхэлсэн болон туршилт хийгдэж, үр дүн нь батлагдсан төслийн баримт бичгийг хүлээн авна.
 
4.4. Сонгон шалгаруулалтад орох материал нь дараах баримт бичгээс бүрдэнэ:
 
a. иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл буюу албан хүсэлт;
 
b. иргэний үнэмлэх болон аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
 
c. төслийн танилцуулга /технологийн нарийвчилсан тодорхойлолт, хүрсэн үр дүн, Байгаль орчны нөлөөллийн үнэлгээ, Байгаль орчны менежентийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн тайлан/;
 
d. харьяа дүүрэг болон холбогдох мэргэжлийн байгууллага, лабораторийн санал, дүгнэлт;

 
Тав. Талуудын эрх, үүрэг
 

5.1.Зөвлөлийн эрх
 
5.1.1.Тухайн төслийн онцлогоос хамааран шаардлагатай тохиолдолд холбогдох мэргэжлийн байгууллага, эрдэмтэн судлаачдад хандан дүгнэлт гаргуулах;  
 
5.1.2.Зөвлөл нь 7 /долоо/ гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд сонгон шалгаруулалттай холбоотой аливаа асуудлыг олонхийн саналын дагуу шийдвэрлэх;
 
5.1.3.Төсөл хэрэгжүүлэгчээс шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, баримт гаргуулах, тайлбар авах;
 
5.2.Зөвлөлийн үүрэг
 
5.2.1. Зөвлөлийн гишүүд тухайн төслийн нууцад хамаарах мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахгүй байх;
 
5.2.2. Төслийн сонгон шалгаруулалтыг шударгаар үнэлэн, төсөл хэрэгжүүлэгчийг нээлттэй мэдээллээр хангах;
 
5.2.3 Зөвлөл улиралд нэг удаа иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн баримт бичигт хяналт, шинжилгээ хийж санал, дүгнэлтээ Засаг даргад хүргүүлнэ.

5.4. Төсөл хэрэгжүүлэгчийн эрх
 
5.4.1.Төслийн талаар шаардлагатай тохиолдолд нэмэлт тайлбар мэдээлэл өгөх.
 
5.4.2. Байнгын зөвлөлийн үйл ажиллагаа болон сонгон шалгаруулалттай холбоотой мэдээлэл авах. 
 
5.5.Төсөл хэрэгжүүлэгчийн үүрэг
 
5.5.1.Төслийн талаар мэдээллийн үнэн бодит байдлыг хариуцах.
 
5.5.2.Ногоон төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь цаашид уг төслийг тогтвортой хөгжүүлэх, дэвшилтэд техник технологийг  нэвтрүүлж ажиллах;
 
5.5.3. Тухайн төслөөр дамжуулан Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдад ногоон амьдралын хэв маягийн талаар ухуулан сурталчлах;
 

Зургаа. Хариуцлага

 
6.1. Байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь хууль хяналтын байгууллагаар тогтоогдсон эсвэл шалгагдаж буй төсөл хэрэгжүүлэгчийн материалыг сонгон шалгаруулалтад оролцуулахгүй.
 
6.2. Энэхүү журмын дагуу шалгарсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь холбогдох байгаль орчны чиглэлийн хууль, журам, стандартыг зөрчсөн нь тогтоогдвол “Ногоон төсөл хэрэгжүүлэгч” гэрчилгээг хүчингүй болгоно. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    14 цаг 52 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    14 цаг 56 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    15 цаг 10 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    15 цаг 18 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    15 цаг 28 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    15 цаг 37 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК