Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол дахь америкийн “Зөөлөн хүч” № 2

2016-5-17
0
ЖИРГЭХ

 

Одоогоос жилийн өмнө буюу 2015 оны 03 дугаар сарын 26-нд би “Монгол дахь америкийн зөөлөн хүч” өгүүлэл бичсэн ба манайхан нэг хэсэг шуугиж байгаад мартчихсан юм. Гэтэл одоо энэ асуудал ямар нэг байдлаар сөхөгдөж байна. Ямар ч баримт устдаггүй, ямар ч баримтыг мартаж болохгүй гэдгийн учир энэ буй за. Ингээд өмнөх өгүүлэлдээ шинээр олсон зарим баримтыг нэмэн удаах өгүүллийг хүргэж байна…

 

Эртний бизнес


2000 оны сонгуульд АН нам ялагдсаны дараа намын удирдагчид орох газаргүй болсон юм. Эсвэл банкны болон бусад олон луйвар дээрмийн хэргээр шоронд орох, эсвэл оргон зугтах…


Ингээд ялалтынхаа улмаас баяртаа ихэд нигүүлсэнгүй болсон Н.Энхбаяраас гуйжээ. “Биднийг битгий шоронд хийгээч, бид АНУ руу суралцахаар явъя, Бас таг чиг болъё.” Үнэхээр ч АН-аас Р.Гончигдорж, М.Энхсайхан хоёр Монголд үлдэж, Ц.Элбэгдорж тэргүүтэн буюу бусад нь АНУ руу “суралцахаар” явсан юм.


Ноён Ц.Элбэгдорж АНУ-д очиж оюутан болонгуутаа Роберт Пейнтэр гэх хууль зүйн зөвлөгөө өгдөг компанийн захиралтай үй зайгүй найз болжээ. Тэд Шинэ Новом Орлеанд болсон хурал дээр анх танилцсан оюутан байхын танил ажээ:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)


Роберт Пейнтэр 2002 оноос “Bellwether Forum” гэдэг улс төрийн зөвлөгөө өгдөг төрийн бус байгууллага байгуулан удирдаж эхэлжээ: (http://www.corporationwiki.com/Texas/Houston/robert-w-painter/32143838.aspx)


Бүр 2003 оноос Ц.Элбэгдорж Техаст очиж “Bellwether Forum”-ын урилгаар илтгэл тавьж байжээ. Цахим сүлжээгээр явуулж байсан и-мэйл нь ч энэ байна:
(https://groups.yahoo.com/neo/groups/tsahim_urtuu/conversations/topics/13296


2007 оны 5 сард энэ ТББ-ийн шугaмаар АНУ-ын улс төрч, мужийн төлөөлөгч, “Bellwether Forum”-ын төлөөлөгч Натан Күүпэр зөвлөгөө өгч байжээ:
(http://news.google.com/newspapers?nid=1893&dat=20070520&id=E6UfAAAAIBAJ&sjid=L9YEAAAAIBAJ&pg=2960,2793211)


Энэ Натан Куупер хуульч мэргэжилтэй бөгөөд хуурамч компани байгуулж хуурамч виз гаргадаг хууль бус үйлдэл нь 2007 оны 8 сард Америкийн шүүхээр тогтоогдож:
(http://www.semissourian.com/story/1245432.html,http://www.kfvs12.com/story/6909517/cape-state-representative-pleads-guilty-to-visa-fraud-charges)

2007 оны 12 сард 15 сар шоронд хоригдох, хууль бусаар олсон 50 мянган доллараар торгуулах шийтгэл хүлээж байжээ:
(http://2001-2009.state.gov/m/ds/rls/97625.htm)


2009 онд Монгол улсын Ерөнхийлөгчийн сонгуульд “Bellwether Forum” ТББ ажиглагчаар оролцсон. Роберт Пэйнтер 2009 онд Монголд Ерөнхийлөгчийн сонгуулийн ажиглагчаар оролцох “Беллветер Форум”-ын бүлэг байгуулж байгаа тухай 2009 оны 4-р сард жиргэсэн байна: (https://twitter.com/ robertpainter /status /1584498892)


Р.Пэйнтер нь “Bellwether Mongolia” гэдэг компанитай, тэр нь Монголын уул уурхайн салбарт тэр дундаа үүнд нүүрс олборлолт, дэд бүтцэд хөрөнгө оруулдаг:
(http://www.texascorporates.com/corp/358876.html)


Ноён Ц.Элбэгдоржийн найз ямар нэг компани байгуулбал жирийн нэг хэрэг, харин Монголтой холбоотой янз бүрийн компани байгуулж, голдуу гэм хэрэгтнүүд Монголын Ерөнхийлөгчийн сонгуульд олон хэлбэрээр оролцож эхэлбэл энэ нь Монголчуудад хамаатай асуудал юм. Үгүй ядахдаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Та яагаад америкийн гэмт хэрэгтнүүдийг “зөвлөхөө” болгоод байгаа юм гэж монголчууд асуух эрхтэй.

 

Бас нэг, бүр олон зөвлөх


Би анхандаа ганцхан Р.Пентерийг Ц.Элбэгдоржийн “зөвлөх” гэж бодож байв. Гэтэл энэ асуудлыг ухаж мэдэх тутам Ц.Элбэгдоржийн “зөвлөхүүд” хэтэрхий олон болж таарав. Ухаандаа “зөвлөх” Р.Пейнтер, Ц.Элбэгдорж хоёрын найз Ларри Эверс гэж бас нэг “зөвлөх” гараад ирэв. Учир нь тэр энд тэндгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх гэж нэр ус, албан тушаалаа зарлан давхих бөлгөө. Л.Эверс гэгч өөрийгөө Монголын байгалийн баялаг, уул уурхайн шинжээч (a natural resources expert based in Corpus Christi, Texas with a focus on Texas oil and gas investments and Mongolian mining projects) гэж өргөмжлөн ба Тавантолгой, нарийн царигийн сэдвээр нийтлэл бичсэн нь энэ байна:

Л.Эверс Монголоос Техаст эргэн очсоныхоо дараа 20 орчим хөрөнгө оруулагч цуглуулж, Монголын хамгийн том консерциумын нэг Боди Группийн хүсэлт бүхий захидлыг танилцуулжээ. Ингээд тэд нүүрсний уурхай, дөрвөн цахилгаан станц, нүүрснээс дизель түлш боловсруулах ажлыг санхүүжүүлэх гэрээ байгуулжээ.


http://www.speroforum.com/a/DRYATPBEZC50/75296-Mongolia-approves-standard-rail-gauge-to-match-China#.VNu8OCw-Wew
Энэхүү Ларри Эверс гэгч бол Өмнөд Техасын эрчим хүчний бүлгийн эздийн нэг. Тэрээр өөрийн өмгөөлөгч Роберт Пейнтерийн хүсэлтээр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг “төлөөлөх” болсон байна. Л.Эверс 2011 онд Улаанбаатарт анх ирсэн бөгөөд “Надад Монголын ард түмэн онцгой сэтгэгдэл төрүүлж байна”, “Тэд (монголын ард түмэн) бизнес хийхийг хүсч байна” гэж мэдэгдэж байжээ.


Л.Эверс Монголоос Техаст эргэн очсоныхоо дараа 20 орчим хөрөнгө оруулагч цуглуулж, Монголын хамгийн том консерциумын нэг Боди Группийн хүсэлт бүхий захидлыг танилцуулжээ. Ингээд тэд нүүрсний уурхай, дөрвөн цахилгаан станц, нүүрснээс дизель түлш боловсруулах ажлыг санхүүжүүлэх гэрээ байгуулжээ.


Түүнчлэн Л.Эверс Монголын газрын ховор эрдэс, алт, зэсийг сонирхохоос гадна Монголын коксждог нүүрсийг Хятад, Японд экспортлох явдлыг ихэд сонирхож байв. Л.Эверс манай групп Монголд ойролцоогоор 1 млрд долларын хөрөнгө оруулалт хийхэд бэлэн байна гэж мэдэгджээ. Л.Эверс ”Энэ бол магадлалгүй боломж юм. Ийм боломж маш цөөн олддог гэж бодож байна. Бид үүнд маш ноцтой хандаж байна. Гэхдээ бид хүлээлтийн байдалд байна. Уул уурхайн эрхийн төгсгөлийг мэдэхгүйгээр бид урагш ахиж чадахгүй байна” гэж тухайн үед буюу 2011 онд мэдэгдэж байжээ. Ийнхүү Ц.Элбэгдоржийн найз, “зөвлөх” Роберт Пейнтертийн санал болгосноор Ларри Эверс Монголтой холбогдож бизнесийн гараагаа эхэлсэн Ц.Элбэгдоржийн бас нэг “зөвлөх” болжээ.


Ингэхэд Монгол Улс Ерөнхийлөгчийнхөө гадаадын хэдэн зөвлөхтэйг тоолж байхгүй бол энэ чинь арай хэтэрч байна.
Гэтэл Ерөнхийлөгчийн “шинэ зөвлөх” Ларри Эверс өөрөө үл бүтэн амьтан юмсанж. Ларри Эверс бизнесийн түншүүдээ хууран мэхэлж мөнгө зувчуулж байсан ба АНУ-ын ТТГ-ын хамтаар мөнгө угаасан хэрэгт орооцолдож байжээ. Түүнийг ТТГ-ын мэдээлэгч (ассет ажилтан), Монгол Улсын Ерөнхийлөгчийн өөр нэг “зөвлөх” Роберт Пэйнтер шүүхэд өмгөөлжээ:
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)


Ларри Эверс ТТГ-ын Санд их хандив өргөж, өөрийн гэмт үйлдлийг хайцаалуулсан ба 2013 оны 11 сарын сонины 5 дугаар хуудсанд гарсан ТТГ-ын санд хамгийн их хандив өргөсөн хүндэт хандивлагчдын тоонд бичигдсэн байна:
(https://drive.google.com/file/d/0B3N6Dr3rifeRN2c5NVNsdUMtMm8/view?pli=1)

 

Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна. Энэ ч тун ноцтой асуудал юм. Монголд мөнгө угаадаг…


Ларри Эверсийн АНУ-ын шүүхэд мэдүүлэг өгч буй бичлэг нь интернэтэд байдаг ба дор нь Монгол, Гана зэрэг улсаар мөнгө угаадаг гэсэн тайлбар бичсэн байна. Энэ ч тун ноцтой асуудал юм. Монголд мөнгө угаадаг…
(https://www.youtube.com/watch?v=O8hNOCp2Oog)


Ларри Эверс Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнтэй Ерөнхийлөгчийн зөвлөх байхад нь Нью-Йоркод уулзаж, энэ тухайгаа “Гадаад Хэргийн сайд болох гэж буйг нь бахархан дэмжиж байна, Л.Пүрэвсүрэн сайд болоод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Ерөнхий сайд Н. Алтанхуяг нарын хамтаар Монголд бизнесийн таатай орчин нөхцөл бүрдүүлэхээр ажиллах болно” гэж энд бичсэн байна: (https://plus.google.com/ 117896547064120520172/posts/UQHmrfYFd34)


2012 оны УИХ-ын сонгуулийн дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Тиранозавр батаарын асуудлаар өөрөө анх Р.Пэйнтерт и-мэйлдсэн нь энэ байна:
(http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php)


Энэ тухайгаа Роберт Пейнтер ийн бичиж байна: Тираннозавр батаарын дуудлага худалдаа эхлэхээс 2 хоногийн өмнө Монголын Ерөнхийлөгчийн хүсэлтийг хүлээн авч хөөцөлдөхөөр шийдсэн маань бараг “Бурхны умдаг атгасан” үйл явдал болсон гэжээ. http://www.chron.com/news/houston-texas/houston/article/Mongolian-friendship-brings-Houstonian-into-4176689.php#photo-4001254

 

Удахгүй Р.Пейнтер тираннозавр батаарыг Монголд авчрахад гавъяа байгуулсны учир Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос “Алтан гадас” одон хүртжээ.


Энэ явдлын учир утга удахгүй тайлагдсан юм. Яг Оюу Толгойн гэрээг батлах үеэр хууль зүйн зөвлөгөө нэрийдлээр Монголоос 17 тэрбум төгрөг сох алга болов. Ч.Сайханбилэг зөвлөгөө авсан юм чинь төлөлгүй яадаг юм гэж гүрийв. Хэрэв Ч.Сайханбилэг гүрийж байвал Монгол Улс заавал ямар нэг юмаар хохирсон байдаг нь зүй тогтол юм.

 

Монголчуудаас 17 тэрбум төгрөг авах гээд байгаа “Painter Law Firm” гэгч ямар байгууллага вэ ?


Энэ компанийг үүсгэн байгуулагч нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн “зөвлөх” Роберт Пэйнтер, түүний эхнэр Тиана Пэйнтер нар юм байна. Тус компанийн веб сайтаас иш татъя:


“Манай практик: иргэний хэрэг болон бизнес-төлөвлөлт, үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт гэсэн хоёр салбарт хуваагддаг.
Бид иргэний маргаанд: шархадсан хүмүүс, тэдний гэр бүлд эмнэлгийн хайхрамжгүй байдал, бэртэлт, эрх зөрчигдсөний үр дүнд болсон үхэл, бүтээгдэхүүний чанараас болсон хариуцлага зэрэг тохиолдолд туслалцаа үзүүлдэг. Манай фирм өмгөөлөгч нараараа дамжуулан нэхэмжлэгч, харилцагч нарын бизнес-маргааныг төлөөлж, шүүхийн асуудлыг шийдвэрлэх арилжааны өргөн практиктай.


Бизнес-төлөвлөлт болон үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлтөд: бид гэрээ хэлэлцээр байгуулах, түүнийг дахин хянан үзэхэд нь манай захиалагч нарт тусалдаг, мөн бизнес болон арилжааны асуудлаар бүх дэлхийд, түүний дотор нийлүүлэгч нарт хууль зүйн зөвлөгөө өгдөг.

Хулгай дээрэм илчилж байхад өөдөөс “төрийн ажил хийлгэсэнгүй” гэх адгийн “зуршил” манайд бий болж. Ямар үхснийх нь төрийн ажил байсийм ?!


Манай захиалагч нар үл хөдлөх хөрөнгийн төлөвлөлт, гэрээслэл үлдээх (???), итгэмжлэл, ивээлд авах зэрэг асуудлаар зөвлөгөө авахаар болбол манай хуульчид тэнд байна.”

 

Эндээс үзэхэд энэ компани манай Таван Толгой мэтийн дэлхийн хэмжээний том төсөлд зөвлөгөө өгөх ямар ч чадвар, туршлагагүй нь тов тодорхой байна. Гэвч манай “аваргууд” ийм л компаниас “зөвлөгөө авахаар” сонгон авчээ.
Үүнийг Монголоор ухаж ойлговол Ц.Элбэгдоржийн “зөвлөх” Роберт Пейнтер Монголд тираннозавр батаарын ясыг авчирсны шан хөлсөө авч буй хэрэг гэж хэн ч ойлгоно.


Маш олон сонин сэтгүүлд Р.Пэйнтэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өмгөөлөгч, зөвлөгч нь (юуны?) гэж бичсэн байгаа. Жишээ нь: http://www.abajournal.com/news/article/successful tyrannosaurus suit _by _texas lawyer_earns_him_mongolias_top_civil/)


Эл ноцтой асуудлыг УИХ-ын гишүүн Г.Уянга сөхөн тавьсан боловч “төрийн ажил хийлгэсэнгүй, ”популизм гаргалаа” гэхчлэн шүүмжилсээр байгаад саармагжуулсан билээ. Хулгай дээрэм илчилж байхад өөдөөс “төрийн ажил хийлгэсэнгүй” гэх адгийн “зуршил” манайд бий болж. Ямар үхснийх нь төрийн ажил байсийм ?!

 

Алдарт Жастин Каплагийн сүлжээ


Жастин Капла бол СаусГоби Сэндс компаний ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал. Тус компанид 2010 оны 10 сараас “Овоот толгой”-н ажиллагааг хариуцсан ерөнхий менежерээр ажиллаж эхэлсэн. Ноён Капла Хойд Америк, Монгол, Баруун Африкийн уул уурхайд 14 жил ажилласан туршлагатай. Тэрээр 2003 оноос 2008 он хүртэл Сентерра Гоулд-ийн Бороо Гоулд төсөл дээр удирдах түвшний төрөл бүрийн ажил хийж байв. Мичиганы Технологийн их сургуулиас металлургийн инженерийн бакалаврын зэрэг, Финиксийн их сургуулиас олон улсын менежментийн магистрийн зэрэг авчээ. Мөн “Монголын бизнесийн зөвлөл” хэмээх ихээхэн том байгууллагын удирдах албан тушаалтан юм.


“Саус гоби сэндс” бол анхнаасаа их “но”-той компани. Яг үнэндээ бид нэрээр нь нэрлээд байгаагаас Р.Фрийдландын компани юм.


Энэ компани өмнийн говийн элсэн дорх нүүрсний хамгийн баян ордод эзэн суугаад дураараа дургиж байв. Дээр нь хувьцаагаа дур мэдэн Хятадуудад зарах гэж байгаад баригдаж, тэр үйлдэл нь зогссон.


Үүний цаана бас нэг юм байсан нь Р.Фрийдланд “Өмнийн говийн элс” компаниас зарсан нүүрснийхээ орлогоор “Оюу толгой” дахь хөрөнгө оруулалтаа хийж байсан юм. Түүнд нүүрсний экспортоо татваргүй чөлөөтэй хийх бараг л хил дамнасан худалдаагаа нэг улсын дотоодод хийж буй худалдаа шиг чөлөөтэй хийх боломж хаалгыг хэн нээж өгсөн өгөв ? гэдэг асуудал ч одоо сөхөгдөнө. Нарийн шалгавал нийтдээ 6,1 тэрбум ам.долларын мөнгөний махинацийн асуудал цаана нь нуугдаж байгааг манай шүүхийн өмнөх шигээ ажиллаж тогтоох ёстой.


Одоо зарим нэг зургууд үзүүлье.


Зураг №1 [Zurag 1]


Зураг №1 [Zurag 1]: Энэ зураг дээр Та бидний “сайн танил”, саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн өршөөсөн алдарт Жастин Капла байна. Түүнтэй хамт Монгол дахь Америкийн худалдааны танхимын ТУЗ-ын дарга Жексон Кох болон түүний найз, МАК компанид хуулийн зөвлөхөөр хэдэн жил ажиллаж байгаад одоо Хонконгт ажиллаж байгаа Камерон гэгч залуу байна. Энэхүү Жексон Кох нь АН-д зөвлөгөө өгдөг ба алтны роялти бууруулах хуулийн төсөл боловсруулсан хүн юм. Харин Камерон нь манай МАК компанийн хуулийн зөвлөх бөгөөд ингэхлээр МАН-д ихээхэн нөлөөтэй нь мэдээж хэрэг. Мань Жастин Капла Монгол Улсын Ерөнхий сайд С.Баярыг барьж авч “зодсон” нөгөөх алдарт хүн юм. Ерөнхий сайдыг нь зоддог, татвар төлдөггүй, тэгээд Ерөнхийлөгчөөс нь өршөөгдөөд гэмт хэргээс мултраад алга болдог хүнийг нь мундаг гэнэ, харин Монгол улсыг арчаагаа алдсан хөгийн улс гэх нь мэдээж хэрэг.


Зураг № 2. [Zurag 2]


Зураг № 2. [Zurag 2]: МАК-ийн Нямтайширын охин Цэлмүүний (голд нь зогсож буй өндөр) төрсөн өдрөөр.


Зураг №3. [Zurag 3]


Зураг 3. Хэдхэн (3 ?) жилийн өмнө АНУ-ын Батлан Хамгаалахын сайд асан Дональд Рамсфильд Монголд ирэхэд Жексон Кох Сох өөрөө хүлээн авалт зохион байгуулж байна. Ихээхэн том зиндааны нөхөр байгаа биз…


Энэ мэдээллийн мөрөөр монголын эх оронч сайт “Golomt.org” маш нарийн нямбай судалж олон нийтэд дэлгэсэн ба уг сайтаар дамжин маш ноцтой хэлэлцүүлэг болж байсныг одоо ч тэндээс үзэж болно. Иймээс би “Golomt.org” сайтын Амарлин нарын залуустаа гүн талархал илэрхийлж байна. Үүнээс хойш эл ноцтой асуудал нэн тодорхой хүмүүсийн анхаарлын төвд орсон ба мэдээллийн хэмжээ байнга өсөн нэмэгдэж ирснийг онцлон дурдаж байна.


УИХ-ын гишүүн Г.Уянгын Ч.Сайханбилэгийг томилох хурал дээр хэлсэн үгийг сануулах ёстой. “Санаатай санаатайгүй аль нь болохыг би хэлж мэдэхгүй байна, гэхдээ манай төрийн гурван өндөрлөг, ҮАБЗ-ийн бүх гишүүд АНУ-д төгссөн хүмүүсээс бүрдлээ”.


Эндээс үзэхэд Олон Овоот, СаусГоби Сэндс, Оюу Толгой, Таван Толгойг зэргийг дамжсан олон улсын түвшний, Монголын маш олон улс төрчид оролцсон ихээхэн том сүлжээ байгаа бөгөөд тэд Монгол орны баялгийг завшин авч, энд тэндэхийн оффшор бүсэд нуун дарагдуулдаг үйл ажиллагаа эрхэлдэг гэж дүгнэж болно.


Энэ талаар ахин өгүүлэх шаардлага гарна гэж би бодож байна…


Судлаач Х.Д.Ганхуяг.

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (12)

  • Зочин (129.31.171.34)
    ЭНЭ ӨӨРИЙГӨӨ СУДЛААЧ ГЭЭД БАЙГАА ГАНХУЯГ ГЭЭЧ НЬ ЗҮГЭЭР БАТТУЛГЫН ХӨЛСӨӨР БИЧДЭГ, ӨӨРӨӨ ЮУ Ч МЭДДЭГГҮЙ, ЮУ Ч СУДЛАДАГГҮЙ, ЗОХИОГООД ТУУЧДАГ МАЛ ЮМ БИЛЭЭ
    2016 оны 05 сарын 18 | Хариулах
    • Зочин
      Чи яаж мэдэх юм.бичсэн юмаа эх сурвалжтай нь бичсэнийг хараагуй юу?
      2016 оны 05 сарын 18
  • Зочин (122.201.21.42)
    Yostoi bultersen bna. Kapla chini CEO bolood jil ch boloogui hun. Harin umnu ni bsan Alex, Kurt gedeg nuhduud bol hor nairuulsan baih. Ene sudlaach guai public companiin medeeg buten uzchij chaddaggui um baih daa
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.21.106.132)
    Ebi neg daljignaval nileed tom alddag,,
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.170.94.229)
    Mundag l baina shd. Eebeeg Mongolyn tuloo zundoo yum hiiseen.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Ээбээтэйгээ Монголоос зайлаарай
      2016 оны 05 сарын 17
  • Зочин (180.235.180.116)
    ЯМАР АЮУЛТАЙ ЮМ ВЭ? ХАЙРАН САЙХАН ЭХ ОРОН, АРД ТҮМНИЙ МИНЬ ҮЕИЙН ҮЕД ХАДГАЛЖ ИРСЭН СОЁЛ ИРГЭНШИЛ.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.192.154)
    зөв зөв элбэгээ бол лалар. ман лалар бүгд лалар тэгэхээр яахуу гэхээр лаларууд хоорондоо алалцах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (103.26.193.126)
    оюутолгойг элбэгдорж баяр баярцогт гурав зарсан юм шүү дээ.
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (202.131.234.182)
    Энэ ганхуяг гэгч хужаа дандаа худал скандал үүсгэж монголчуудыг хагалан бутаргах үйлдэл хийж явдаг хорон санаатай новшийн хужаа шүү. Монголчуудаа энэ хүнд монгол орон муу муухай монголчууд эвдрэлцэж байвал бах нь тэр юм. Новшийн хужаа далд ор
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
    • Зочин
      Чи өөрөө хужаа Элбэгдоржийг долоогч лалар.
      2016 оны 05 сарын 17
  • Зочин (103.212.116.14)
    elbegdorj jinhene hort mogoi
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • irgen (112.72.11.109)
    eebee bayr 2iig muulsan hulgaichuudiig olj alah heregtei
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Зочин (43.242.242.188)
    pantaazchin goyo zohiol bichjee
    2016 оны 05 сарын 17 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 50 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК