Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ё.Гэрэлчулуун: 19 бие даагчийг хасахдаа хууль зөрчөөгүй

2016-5-20
0
ЖИРГЭХ

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлсэн 11 нам, 2 эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг Нийслэлийн Сонгуулийн хороо хуульд заасан хугацаанд нягтлан шалгаж, 9 намын 238 нэр дэвшигчийг бүртгэж, нэр дэвшүүлэх тогтоол гаргасан талаар мэдээлсэн. Зарим нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж байгаагаа  илэрхийлж, гомдол гаргасан. Энэ талаар Нийслэлийн Сонгуулийн хорооны дарга Ё.Гэрэлчулуунаас тодрууллаа.  


- Нийслэлийн сонгуулийн хороо хууль бус шийдвэр гаргалаа гэсэн гомдлыг нам, эвсэл, бие даан нэр дэвшигчид гаргаж байна. Та үүнд ямар тайлбар өгөх вэ ?
 

- Сонгуулийн асуудлыг хуулиар нарийн зохицуулсан байдаг. Нийслэлийн сонгуулийн хороо анх сонгуульд оролцох нам, эвслийн хүсэлтийг хүлээн авахдаа Сонгуулийн тухай хуулийг мөрдөж ажиллана шүү гэж хэлж байсан. Бид нэр дэвшигчдийг бүртгэхдээ Сонгуулийн тухай хуулийн “Орон нутгийн сонгууль” гэсэн бүлгийг нарийн мөрдөж ажилласан. Нийслэлийн ИТХ-ын сонгуульд оролцох хүсэлт илэрхийлсэн нэр дэвшигчдийн материалыг нягтлан шалгаж, тогтоол гаргасны дараа хуульд заасан шаардлага биелүүлээгүй хасагдсан нэр дэвшигчид гомдол гаргаж байна. Нэр дэвшигчийг бүртгэх асуудал бол Нийслэлийн Сонгуулийн хорооны бүрэн эрх. Тийм учраас бид гомдлыг хүлээн авч, хуулийн дагуу гурав хоногийн хугацаанд шийдвэрлэнэ.
Мөн нийслэлийн Сонгуулийн хороо ямар нэгэн улс төрийн намын нөлөөлөлгүй хуулийн дагуу ажиллаж байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэхийг хүсч байна. Нийслэлийн сонгуулийн хороонд ажиллаж байгаа есөн төрийн албан хаагчийг зарим нам, эвсэл хэтэрхий гүтгэж, улс төрийн нөлөө дарамт үзүүлэхийг оролдож, зарим тохиолдолд заналхийлэх хандлагатай байна. Ингэж болохгүй шүү дээ. Бүх зүйлийг сонгуулийн тухай хуулийн дагуу л хийж байгаа юм. Сонгуулийн тухай хуульд УИХ, Ерөнхийлөгч, Орон нутгийн сонгуулийн зүйл, заалтуудыг тусгаж өгсөн байдаг. Сонгуулийн тухай хууль УИХ-ын сонгуулийн асуудалд гол анхаарлаа хандуулж,  гол зохицуулалт хийчихээд,  тус хуулийн зарим нарийн заалтууд орон нутгийн сонгуульд зохицуулалтгүй, тодорхой бусаар орхигдсон. Тухайлбал, Эвслийн асуудал байна. Сонгуулийн тухай хуулийн 151.3, 14.1 гэсэн хоёр заалтад “Орон нутгийн сонгуульд зөвхөн нам орно” гэсэн байдаг. Орон нутгийн сонгуульд эвсэл оролцоно гэж огт байхгүй. Гэтэл тус хуулийн  41.3-т “Орон нутгийн сонгуулийн тухайд Аудитын байгууллага нам, эвслийн мөрийн хөтөлбөрийг дүгнэж, зардлын дээд хэмжээг тогтооно” гээд заачихсан байдаг. Энэ хоёр заалт зөрчилдөж байна. Ингээд цагаан дээр хараар биччихсэн хуулийг бид яаж ч чадахгүй шүү дээ. Бид хуулийн заалтаа л дагасан.
Үүнтэй холбогдуулж хасагдсан нам, эвсэл гомдол гаргаж, бие даагчид жагсаал хийсэн. Бид энэ асуудлаар өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо,  Хууль зүйн байнгын хорооны дарга нартай уулзаж, Улсын дээд шүүх, Сонгуулийн Ерөнхий хороо руу албан бичиг явуулж, үүнийг нэг бүр болгож өгөхийг хүссэн. Учир нь бид зөвхөн хууль биелүүлэх л ажил хийж байгаа шүү дээ. Мөн нийслэлийн Сонгуулийн хорооны гишүүд УИХ-ын Архивт орж, сонгуулийн хуулийн үзэл баримтлал, өргөн барьсан материал, хэлэлцсэн хэлэлцүүлгийн тэмдэглэлийг авч үзсэн. Одоо энэ бүхнийг нэгтгээд нийслэлийн Сонгуулийн хороо бүрэн эрхийнхээ хүрээнд уг гомдлуудыг авч үзэж, шийдвэрээ гаргана.


- Бие даагчдыг хуулийн ямар шаардлагыг хангаагүй гэх үндэслэлээр хассан юм бэ ?


- Нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй илэрхийлсэн 19 бие даагчийн материалыг нийслэлийн Сонгуулийн хороо хүлээн авсан. Эдгээр бие даагчийн зөрчлийг тус бүрт нь гаргасан. Нийслэлийн сонгуулийн хорооны хувьд бол хэн нь хэнтэйгээ өрсөлдөх нь сонирхох асуудал  биш, бид тийм эрхгүй. Бие даан нэр дэвшигчдийг хаасан асуудал байхгүй. Харин ч тэдний сонгогдох эрхийг хангахын төлөө ажиллаж байна. Хуулийн ямар нэгэн зөрчилтэй заалт байвал аль болох иргэддээ ашигтай талаас нь шийднэ гэсэн байр суурийг барьж байгаа юм. Эдгээр 19 бие даагч бүгд хуульд заасан шаардлагыг биелүүлээгүй, зөрчилтэй хүмүүс. Тухайлбал, Бие даагчид 501-ээс доошгүй сонгогчийн гарын үсгийг тойргийнхоо хүмүүсээс цуглуулах ёстойг хуульд зааж өгсөн. Гэтэл бие даан нэр дэвшигч С.Чинзориг тойргийнхоо биш 158, П.Зориг 192, Э.Зоригт 118, И.Баярсайхан 36, С.Мөнхбат 23, Б.Амарсайхан 26, З.Жамьяндорж 12 хүнээр гарын үсэг зуруулсан байх жишээтэй. Мөн сонгуулийн насанд хүрээгүй хүнээр А.Туяабаатар, Б.Билгүүн, С.Мөнхбат нар гарын үсэг зуруулсан. Бие даагчдыг бүртгэх хуулийн заалтад зургаан бичиг баримтыг бүрдүүлж өгөх ёстой. Эдгээрээс иргэний өөрийнх нь бүртгэлтэй холбоотой зөрчлүүдийг тусгайлан тэмдэглэн авсан. Энэ асуудлыг орон нутгийн сонгуульд яаж хэрэглэх тухай заалт Сонгуулийн тухай хуульд байдаггүй. Харин УИХ-ын сонгуулийн хэсэгт бие даагчийн цуглуулсан гарын үсгээс зөрчилтэйг нь хасаад 801-ээс доошгүй байвал татгалзах үндэслэл болгохгүй гээд заачихсан байдаг. Энэ заалтаа орон нутгийн сонгуульд орхичихсон. Ийм учраас бидний хувьд тодорхой биш байдал үүсгээд байна.
 

- Монголын социал демократ нам, Иргэний зориг ногоон намыг бүртгээгүй шалтгаан нь нийслэлд албан ёсоор бүртгэлгүй, төв намынхаа тамга, тэмдгийг ашигласан гэж хэлж байсан. Энэ талаар тайлбарлахгүй юу ?


- Сонгуулийн тухай хуулийн 14.1-т тухайн аймаг, нийслэлд өөрийн салбартай намыг нэр дэвшүүлнэ гээд заачихсан байдаг. Нийслэлд салбартай нам нь нйислэлийн намын тамгатай, бланктай, нийслэлийн намын даргатай байх ёстой. Гэтэл Социал демократ нам төв намынхаа бланк дээр тамгыг нь дарчихсан мөртлөө нийслэлийн салбар хорооны дарга гэсэн гарын үсэгтэй. Мөн тогтоол нь хавсралтгүй, нэр дэвшигчдийн жагсаалт нь намын даргын гарын үсэгтэй хэдий ч хуралдаанд даргалсан дарга, тогтоолынх нь дугаар өөр байх жишээтэй. Харин Иргэний зориг ногоон намын хувьд хуралдааных нь дарга 43 хүнийг нэр дэвшүүлсэн хэдий ч 18 хүнийг намын даргын гарын үсэгтэй бүртгүүлсэн. Үлдсэн 25 хүн нь хааччихсан нь тодорхойгүй. Тэмдэглэл нь нэг хуудас цаасан дээр 43 хүнийг 100 хувь сонгов гэсэн хоёрхон өгүүлбэртэй. Ийм байж болохгүй шүү дээ. Өөрсдөө хуулийн заалтаа биелүүлээгүй. Сонгуулийн тухай хуулийн 155.3-т хуралдаан ардчилсан зарчмаар явагдаж, олонхын саналаар шийдвэрлэнэ гээд заачихсан байдаг. Нийслэлийн Сонгуулийн хороо бол хуулийнхаа заалтыг л нэхнэ шүү дээ. Энэ мэтчилэн зөрчлүүд илэрсэн учраас ирүүлсэн материал нь шаардага хангахгүй гэж үзсэн. Харамсалтай нь нам, эвслүүд өргөдөл, гомдол, зөрчлийн асуудлыг шийдвэрлэхдээ сонгуулийн тухай хуульд заасан процессийн дагуу биш Нийслэлийн Сонгуулийн хороонд улс төрийн дарамт үзүүлэх гэж оролдох, ор үндэсгүй мэдээлэл, гүтгэлэг цацах үзэгдэл гарч байна.


- Хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг сонгуульд нэр дэвшүүлсэнгүй гэсэн шуугиан үүсээд байна. Энэ талаар тодруулбал ?
 

- Иргэний хөдөлгөөний намаас 17 дугаар тойрогт нэр дэвшигч Ч.Удрахбаяр нь цэргийн албанд яваагүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг нийслэлийн сонгуулийн хороо нэр дэвшүүлсэнгүй, хасчихлаа гэсэн шуугиан үүсгээд байгаа юм. Нэгдүгээрт 40 настай хүнд цэргийн насны асуудал ярихгүй, хоёрдугаарт өөрийнхөө анкет дээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн гэдгээ биччихсэн. Мөн Сонгуулийн тухай хуулийн 157.2.4-т заасан барим бичиг болох хөрөнгө, орлогын мэдүүлгээ огт ирүүлээгүй. Хөрөнгө орлогын мэдүүлэг нь хуулиараа зайлшгүй бүрдүүлэх ёстой материалуудын нэг. Энэ мэтчилэн нэр дэвшигчид худал мэдээлэл цацаж, гал дээр тос нэмж байна. Сонгуулийн хороонд ажиллаж байгаа хүмүүс ажил алба, хуулийн хариуцлагатай шүү дээ, зөвхөн хуулиа л даган ажиллаж байна. Энэ асуудлыг сонгуульд оролцож байгаа нам, эвсэл, нэр дэвшигчид анхаарч, сонгуулийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасанчлан сонгуулийн ажилд хөндлөнгөөс оролцохгүй, дарамт үзүүлэхгүй, саад учруулахгүй байх тал дээр анхаарч ажиллаасай гэж хүсч байна.
 

- Гомдлын хариуг хэзээ өгөх вэ ?


- Нийслэлийн Сонгуулийн хороо 05 сарын 19-нд өргөдөл хүлээж авсан. Хуулийн дагуу гурван хоногт багтаан шийдэж өгөх ёстой. Нийслэлийн Сонгуулийн хороо холбогдох газрууд руу хандаж, уг асуудалд маш яаралтай байр сууриа илэрхийлж, тайлбар өгөхийг хүссэн. Би түрүүн хэлсэн бидэнд нам, эвсэл, нэр дэвшигчдийн сонгогдох эрхэд хууль бусаар халдах эрх байхгүй. Тэрийг бол бид маш сайн ухамсарлаж байгаа. Тийм учраас бид сонгогдох эрхийг хүндэтгэнэ. Хэрвээ хуульд зохицуулалтгүй асуудлууд байх юм бол нэр дэвшигчдээ ашигтай байдлаар шийдвэрлэнэ гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • бат (103.10.20.84)
    энэ нөхөр дандаа луйвар хийж явдаг нөхөр одоо гэнэт шудрага царайлчихаж
    2016 оны 05 сарын 22 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    эд нар дахин луйвраар гарвал Сүхбаатарын хөшөөг нурааж адал балмад авирлаж татвараар цугласан мөнгийг тохижилт нэрээр мөнгө идэж монголчуудын татварыг улам ихэсгэж тамд унагахаар шивнэлдэж байна гэсэн.
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • Зочин (203.91.115.38)
    энэ өвгөнийг энэ сонгуулиар батүүлтэй нь цуг өшиглөж шалгах цаг ирлээ. асар их мөнгөөр гараа угааж ажил хийсэн жүжиг тавьж баллаж өгсөн гэж байгаа
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • тэтгэврийн хүн (203.91.117.8)
    Энэ товарищ ёстой улс төрөөс ангид байж харагдаач. Батүүлийн гарын үзүүр болж хэдэн жил ажиллачихаад одоо л ангид байж гэнэ. Ер нь улс, нийслэл, аймгийн сонгуулийн хорооны дарга, нарийн бичигийн дарга нарыг улс төрөөс ангид 10 жилээс сонгож ямар төрийн үед солих боломжгүйгээр хуульчлах хэрэгтэй
    2016 оны 05 сарын 21 | Хариулах
  • зочин (103.9.90.226)
    Төрийн албанд ёс зүй,ёс суртахуун гэдэг зүйл огт алга болсон.Болж л өгвөл Уралдаан, сонгууль зарлачихаад өрсөлдөгч нараа хас ч хас ч Ганцаараа уралдаад Түрүүлэх хүсэлтэй болжээ.
    2016 оны 05 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    13 цаг 37 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    13 цаг 41 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    13 цаг 55 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    14 цаг 3 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    14 цаг 13 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    14 цаг 22 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК