Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Эль-Нино” гийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй арваад улсын тоонд Монгол оржээ

2016-5-20
0
ЖИРГЭХ

2016 оны бичин жилийн цаг агаарын болзошгүй нөхцөл байдлын талаар үндэсний болон олон улс орнуудын мэргэжлийн байгууллагууд олон дүгнэлт гаргаж байна.

Цаг агаарын тохиолдож болзошгүй нөхцөл байдлаас шалтгаалан улс орны нийгэм, эдийн засаг, мал аж ахуй, газар тариалангийн салбарт учруулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх асуудалд анхаарлаа хандуулж ажиллахыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс зөвлөж байгаа юм.

 

“Энэ жил тохиож буй бичин жилийн талаар янз бүрийн таамаг яриа гарч улс орны эдийн засгийн салбар, ялангуяа мал аж ахуй, газар тариалангийн тухайд эргэлзээ төрүүлэх мэдээлэл мэр сэр гарч байна.

 

2016 оны цаг агаарын болзошгүй нѳхцѳл байдлын талаар үндэсний болон олон улсын орнуудын мэргэжлийн байгууллагуудаас гаргаж буй дүгнэлтүүдийг үзвэл Монгол улсын нутагт 1631-1939 оны хооронд буюу өнгөрсөн 309 жилд 89 удаа зуд тохиолдсоноос 9 удаа бичин жилд зуд болсон байна. Цаг агаарын хэмжилт хийж эхэлсэн цагаас хойш буюу 1940-2015 оны хооронд 76 жилд 17 удаа зуд тохиолдсоноос 3 удаа бичин жилд зуд болсон байна. Эндээс үзэхэд бичин жил бүр ган гачиг, зуд турхан тохиолдох албагүй гэж хэлж болно.

 

Гэхдээ 2016-2017 он бол Монгол улсын хувьд өөр шалтгаанаар нилээд онцлог жил болох магадлал өндөр байна. Монгол орны цаг агаарын нөхцөлд шууд болон дам байдлаар нөлөөлдөг гадаад хүчин зүйлүүдийн нэг болох Эль-Нино (Номхон далайн экваторын бүсэд үүсдэг цаг уурын үзэгдэл) 2015 он болон 2016 оны гараан дээр урьд өмнө байгаагүй хэмжээнд нэн хүчтэй илэрч байгаатай холбоотой юм. Дэлхийн дулаарлын ерөнхий явцад нэмэлт түлхэц өгч буй энэхүү Эль-Нино болон бусад хүчин зүйлсийн улмаас өнгөрсөн жилийн зун агаарын температур Европт 40 фадус, Ойрхи Дорнодод 50 градус давж нутгийн оршин суугчдын тэсвэрлэх босгод тулж очсон байна.

 

Монгол Улсын газар тариалангийн голлох бүс нутагт ургац боловсрох эгзэгтэй цаг үед өнгөрсөн жилүүдэд тохиолдож байгаагүй хэмжээний хуурайшилт үүсч ургац алдсан тохиолдол гарсан билээ.

 

Дэлхийн цаг агаар, уур амьсгалын судалгааны тэргүүлэх төвүүдийн мэдээлэлд үндэслэн НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн цаг уурын байгууллага (ДЦУБ)-аас гаргаж буй тоймоос үзвэл 2015-2016 оны энэхүү Эль-Нино аажмаар суларч цааш нь Ла-Нина болох магадлалтай байна. Манай орны хувьд анхаарал татах ёстой зүйл бол энэхүү Эль-Нино цаашлаад Ла-Нина болж шилжих явц нь 1997-1998 оны Эль-Нино аажмаар суларч улмаар Ла-Нина болсон явцтай нилээд төсөөтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт юм.

 

Монгол улсын олон аймаг сумын нутагт 1999 оноос 2003 он хүртэл үргэлжлэн жил дараалан ган зудын нөхцөл байдал үүсч нийт дүнгээрээ 13 сая гаруй мал хорогдож олон тооны өрх айл орлогын эх үүсвэргүй болж ядуурлын тоо хэмжээ хоёр дахин өссөн билээ. Бэлчээрийн гарц, ялангуяа тариа, ногооны ургацын хувьд хур тунадас, дулааралтын дундаж хэмжээнээс гадна хэзээ, хаана бороо яаж оров, яаж дулаарав гэдэг нь илүү чухал учир үр нөлөөг урьдчилан баримжаалахад нилээд төвөгтэй байдаг.

 

Эль-Нино, түүнтэй уялдсан цаг агаарын нөхцөл байдал нь гандуу эсвэл бороорхуу жил гэх мэт нэг чиглэлийн байдаггүй, эрс тэс үзэгдэл үүсгэдэг, өөрөөр хэлбэл, нутгийн нэг хэсэгт нэн хуурай гантай байхад нөгөө хэсэгт үер бууж байх, эсвэл жишээ нь, нэг хэсэг аймгийн нутагт өвөл, хаврын улиралд ер бусын дулаан байснаа гэнэт их цас орж эрс хүйтрэх гэх мэт онцлогтой.

 

НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ)-аас энэ удаагийн Эль-Нино-ийн сөрөг нөлөөнд өртөж болзошгүй 10-аад улсыг нэрлэж түүний дотор Монгол Улсыг нэр зааж ган гачиг болох магадлалтай гэсэн байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) эрчимтэй өрнөсөн Эль-Нино-ийн улмаас дэлхийн янз бүрийн бүс нутагт байдаг нутагшмал өвчин идэвхжих, хүрээ тэлэх, зарим төрлийн халдварт өвчин энд тэнд шинээр гарахыг үгүйсгэж болохгүйг анхааралдаа авч түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээ авч байна.

 

Эль-Нино хэмээх байгалийн энэ үзэгдлийн нийгмийн үр дагаварын талаар судлаачид бас анхаарч өнгөрсөн түүхэн хугацаанд зарим бүс нутаг, улс оронд ган гачигийн улмаас хүнс тэжээлийн хомсдол үүсч өлсгөлөнд нэрвэгдэж улс дотроо болон улс дамнасан үймээн самуунд өртөх, татагдан орох явдал гарч байсныг мөн тэмдэглэж байна.

 

Эдгээр нөхцөл байдлыг харгалзан 2016 оны бичин жилийн өнгийг тодорхойлох хүчин зүйлсийг дараах байдлаар тоймлож болох юм. Үүнд:

 

  • 1997, 1998 оны Эль-Нино түүнийг залгасан Ла-Ниногийн нөхцөл байдал давтагдах магадлал өндөр, 1999-2002 оны ган зудын нөхцөл бүрэн бус ч гэсэн тодорхой хэмжээгээр давтагдаж болзошгүй байгаа;
  • Малын тоо 50 сая давж бэлчээрийн талбай хумигдаж, даац хэтэрч байгаа нь байгалийн гаралтай дарамт дээр нэрмээс болох талтай;
  • Газар тариалангийн эрсдэлийг ашиг орлого, өгөөж өртөгийн талаас нь нарийвчлан тооцох шаардлагатай;
  • Улс орны эдийн засгийн хүндрэл нь байгалийн гаралтай цочмог дарамтыг зөөлрүүлэх боломжийг хязгаарлаж байгаа;
  • Улс төрийн нөхцөл байдал (Хууль тогтоох засаглал болон орон нутгийн сонгууль) иргэд, хүн олны анхаарлын төвийг нилээд саринуулж байгаа;
  • Олон улсын том хэмжээний арга хэмжээг анх удаа зохион байгуулахтай уялдсан үүрэг хариуцлага, ачаалал нэмэгдэж байгаа;
  • Гадаад хүчин зүйлийн тодорхой бус байдал (Түншлэгч орнуудын эдийн засгийн нөхцөл байдал, Монголын экспортын бараа бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэл гэх мэт).

 

2016 оны бичин жил Эль-Нино зэрэг байгалийн хүчин зүйлийн идэвхжилтэй уялдан нилээд онцлогтой байх магадлалтай байна. Өөрөөр хэлбэл, байгаль, нийгмийн хавсарсан хүчин зүйлийн улмаас Монгол орны эдийн засаг, нийгмийн нөхцөл байдал, хүн амын амьжиргаа, зарим талаар эрүүл мэндэд эерэг, сөрөг аль ч байдлаар нѳлѳѳлж болзошгүй юм. Ийм учраас эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд энэ чиглэлээр нарийвчилсан дүгнэлт гаргаж тѳр засгийн байгууллагуудад зөвлөмж болгохын хамт олон нийтэд шинжлэх ухааны үндэстэй зөв мэдээлэл цаг алдалгүй хүргэх шаардлагатай юм” гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс ирүүлсэн зөвлөмжид тусгажээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    13 цаг 35 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    13 цаг 39 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    13 цаг 53 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    14 цаг 1 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    14 цаг 11 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    14 цаг 20 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК