Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“Алтанбулаг экспо 2016” олон улсын форум, үзэсгэлэн худалдаа боллоо

2016-5-23
0
ЖИРГЭХ

        “Алтанбулаг экспо 2016” арга хэмжээг 2016 оны тавдугаар сарын  21-22-ы өдрүүдэд Аж үйлдвэрийн яам, Гадаад хэргийн яам, МҮХАҮТ, Сэлэнгэ аймгийн ЗДТГ болон бусад холбогдох газрууд хамтран амжилттай зохион байгууллаа. Олон улсын форумын хүндэт зочдоор УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин, ОХУ-ын Буриад улсын Ардын Их Хурлын дарга Доржиев Ц.Э, Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, Алтанбулаг чөлөөт бүсийн Хөрөнгө оруулагчдын зөвлөлийн тэргүүн Ч.Амарбаатар, Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү нарын төлөөлөгчид оролцов. Форум  зургаан салбар хуралдааны хүрээнд өрнөж, мөн үзэсгэлэн худалдаа, гурван улсын хамтарсан урлагийн тоглолт, орон нутгийн язгуур урлагийн тоглолт, загварын шоугаар үргэлжиллээ. 

Оролцогчдын тоо, хамрах цар хүрээ зэргээрээ “анхны” гэх тодотгол олонтой энэ удаагийн экспо хоёр өдрийн турш хэдэн мянган зочид, гийчдийн хөлд дарагдаж, “Алтанбулаг чөлөөт бүс” ёстой л “амилсан” мэт байв. Ийнхүү гурван улсын төрийн төлөөлөл, бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчид хамтран худалдаа, үйлдвэрлэл, эдийн засгийн чиглэлээр харилцан ашигтай, хамтын ажиллагааг эхлүүлэх талаар хэлэлцсэнд  энэ удаагийн арга хэмжээний гол ач холбогдол оршиж байв. Өөрөөр хэлбэл, худалдаа, эдийн засгийн харилцан ашигтай хамтын ажиллагааны талаар зөвхөн дотооддоо ярилцах бус хоёр хөрштэйгөө ойлголцох, оновчтой шийдэлд хүрэх, төрийн зөв бодлогоор дэмжих нь 10 гаруй жилийн турш яригдсан чөлөөт бүсийг жинхэнэ ёсоор нь “амилуулахад”  онцгой ач холбогдолтой болохыг оролцогчид хэлж байлаа.

 

 “Алтанбулаг экспо 2016”-г УИХ-ын гишүүн, Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ “Гурван улсын 100 гаруй аж ахуй нэгж Алтанбулагийн чөлөөт бүсэд үйл ажиллагаа эрхлэхээр бүртгүүлснээс 10 гаруй нь үйл ажиллагаагаа эхлүүлээд байна. Цайны замын гол зангилаа болж байсан эртний түүхтэй энэ газарт чөлөөт бүсийг бүрэн хөгжүүлэх боломжтой гэж харж байна” хэмээн онцлон тэмдэглэв. Нийт 500 га талбай бүхий Алтанбулагийн чөлөөт бүсэд суурь дэд бүтцийн ажлууд үндсэндээ дууссан бөгөөд хөрөнгө оруулагчдаа татах ажил эрчимтэй өрнөж байгаагийн нэг хэлбэр нь энэ удаагийн арга хэмжээ байв. Эдүгээ дэлхий дахинаа 135 оронд 3500 гаруй чөлөөт бүс 700 тэрбум орчим ам.долларын экспортын бараа эргэлт гүйцэтгэж, 70 сая хүнийг ажлын байраар хангаж байгааг энэ үеэр Аж үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Нямхүү илтгэлдээ дурдсан юм.

 

Алтанбулаг чөлөөт бүсэд одоогоор улсын төсвөөс 22 тэрбум, хувийн хэвшил таван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Суурь дэд бүтцийн хувьд чөлөөт бүсийн доторхи шугам хоолой бэлэн болсон бөгөөд Сэлэнгэ аймгийн  цэвэрлэх байгууламжтай холбох ажил энэ ондоо дуусгахаар ажиллаж байгааг энэ үеэр дуулгалаа. Эхний ээлжийн цахилгаан хангамж бэлэн болсон төдийгүй  өргөтгөх боломжтой аж. Энэ мэтчилэн үндсэн дэд бүтцийн ажил дуусгавар болсон бөгөөд тус  чөлөөт бүсэд “Алтанбулаг” чөлөөт бүсийн захирагчийн ажлын алба болон ӨМӨЗО-ы хөрөнгө оруулалтаар томоохон худалдааны төв барьж, байгуулах төслийн ажлыг энэ онд багтаан эхлүүлэхээр зорьж байна. Эх газрын боомт хот болон хөгжихөөр  тэмүүлж буй “Алтанбулаг” чөлөөт бүсэд  аялал жуулчлал, үйлдвэрлэл, үйлчилгээг цогцлоож, хөрөнгө оруулагчдыг татан оролцуулах чиглэлд Монгол Улс чармайн ажиллаж буй. 10 гаруй жилийн турш яригдсан “хуучин” танил мэт боловч цоо шинэ ойлголт, цоо шинэ  бизнес, хөгжил болсон чөлөөт бүсийн тухай Орхон-Сэлэнгийн бэлчирт саатсан зочид, төлөөлөгчид санал, бодлоо хуваалцав. Гурван улсын харилцан ашигтай, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа  чөлөөт бүсэд өрнөх болох боломжтой гэдгийг энэ удаагийн экспо харууллаа. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Он гарсаар 43,131 суудлын автомашин импортолжээ
    12 цаг 27 мин
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
    12 цаг 31 мин
  • Нөөцийн савны “нууц” буюу шатахууны хомсдлоос чөлөөлөх 9 хувийн зээл
    12 цаг 45 мин
  • Цэцэрлэгийн цахим бүртгэл маргааш эхэлнэ
    12 цаг 53 мин
  • COP17 хурлын үеэр Нарантуул, Дүнжингарав худалдааны төвийн авто зогсоолыг хаана
    13 цаг 3 мин
  • Улаанбаатарт 23 градус дулаан байна
    13 цаг 12 мин
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
    Уржигдар 11 цаг 15 мин
  • Өнөөдөр тоглолтоо хийх гэж байгаа THE HU хамтлагийн алдартай 10 дуу
    Уржигдар 10 цаг 20 мин
  • Энэ амралтын өдрөөр ХААНА ЗУГААЦАЖ болох вэ?
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
    Уржигдар 10 цаг 00 мин
  • Монголын жюү жицү дэлхийн түвшинд хүрснийг баталсан Б.Хулан гэж хэн бэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Улаанбаатарын утааг бууруулах, нийслэлчүүдийн эрүүл мэндийг хамгаалах төслийг “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-тай хамтран хэрэгжүүлнэ
    2026-08-07
  • 2027 оны улсын төсвийн төсөл болон 2026 оны төсвийн тодотголын төслийн олон нийтийн хэлэлцүүлэг боллоо
    2026-08-07
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 7.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
    2026-08-07
  • "ДЦС-3” ТӨХК-ийн нэн шаардлагатай “Турбингенератор-5”-ын шинэчлэлийн төсвийг шийдвэрлэхээр болов
    2026-08-07
  • Сумдын халаалтын төвүүдийн засвар, шинэчлэлийг бүрэн хийж, хувийн хэвшил рүү менежментийг нь шилжүүлсэн гэдгийг онцоллоо
    2026-08-07
  • Том Холланд: Би зарим киногоо "үзэх хэрэггүй, энэ үнэхээр сайн кино биш" гэж хэлмээр санагддаг
    2026-08-07
  • СҮХБААТАР ДҮҮРЭГТ ҮЙЛДВЭРЛЭВ-2026" ҮЗЭСГЭЛЭН ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА
    2026-08-07
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2026-08-07
  • Meta компани хүүхдийн сэтгэл зүйн эрүүл мэндэд хохирол учруулсан хэргээр Нью-Мексико мужид 567 сая доллар төлөхөөр болжээ
    2026-08-07
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • Япон улс Хятад, Орос, Хойд Солонгосыг аюулгүй байдлын гол заналхийлэл гэж үзэж байна
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Хойд Солонгос хэт халалтын улмаас шинэ далайн эргийн амралтын газруудаа идэвхтэй сурталчилж байна
  • АНУ Японы иенийг сүүлийн 40 жилд байгаагүй доод түвшинд хүртэл буурсан тул худалдаж авлаа
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Танилц: Энэ сард тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • Father's day: Аавыгаа санасан хүний ЗААВАЛ унших 8 шүлэг
  • Б.Пүрэвдагва: Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор эрдэнэшишийн барьцалдуулагч ашиглана
  • COP17-ын зочид, төлөөлөгчдөд үйлчлэх 250 орчим жолоочийг сургалтад хамруулж байна
  • COP17 хурлын бэлтгэл ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээнийг нээж, баг тамирчдад амжилт хүслээ
  • Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизель түлш 956.7 мянган тонн импортолжээ
  • SpaceX компанийн Falcon 9 пуужин өнөөдөр санамсаргүйгээр сарыг МӨРГӨНӨ
  • Улсын наадмаас хойш болсон томоохон ЕСӨН барилдаанд ямар бөхчүүд түрүүлэв?
  • АНУ-аас албадан гаргасан 100 гаруй Венесуэлчүүд аймшигт газар хөдлөлтийн улмаас сураггүй алга болжээ
  • Өнөөдөр автомашины тэгш улсын дугаартай хэрэглэгчдэд бензин олгоно
  • Дэлхий даяар шатахууны хомсдол нүүрлэсэн ч Орос, Куба, Хятад улсад илүү хурцадмал байдал үүсээд байна
  • Афганистаны мэргэжлийн боксчин Шариф Ахмадзай Шотланд эмэгтэйг хөнөөж, чемоданд хийж хаясан хэрэгт буруутгагдаж байна
  • ӨНӨӨДӨР: COP17 хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар мэдээлэл өгнө
  • Энэ сарын 15-наас тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой ангиллаар хөдөлгөөнд оролцоно
  • Францад ой хээрийн түймрийн улмаас Дэлхийн II дайны үеийн тэсрэх бөмбөг, сумыг зэрэг ил болжээ
  • Мексикийн алдарт TikTok инфлюэнсер шууд дамжуулалтын үеэр буудуулан амиа алджээ
  • Хятад АНУ-ын хориг арга хэмжээнд хариу барьж, дроны экспортод хязгаарлалт тавилаа
  • Татварын өрийг барагдуулахдаа орлогын 30 хувийг татвар төлөгчид үлдээхээр хуульчилж, татварын тайлангаа залруулах хугацааг хоёр жил болгон сунгажээ
24 баримт
  • Улсын арслан Б.Бат-Өлзийг тодотгох сонирхолтой 24 баримт
  • Даян аварга Б.Орхонбаярын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Spider-Man киног үзэхээсээ өмнө мэдэх ёстой зүйлс
  • 18-хан насандаа Аймгийн заан болсон Ш.Батырбек хүүгийн тухай 15 баримт
  • БАРИМТ: Эхийн сүү нь лабораторид боловсруулах боломжгүй 100 гаруй төрлийн ашигтай элементээс бүрддэг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК