Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монгол дахь оффшор адал явдал

2016-5-25
0
ЖИРГЭХ

Монголд оффшорын адал явдал ид гаарч байна. Үүнийг гадарлаж байсан учир “Монголын оффшорын түүхээс” эхний өгүүллийг хэдхэн хоногийн өмнө бичсэн. Гэтэл адал явдлууд маш түргэн, хэт замбараагүй үргэлжлэх болсон учир удаах өгүүлийг яаравчлах шаардлага гарав. Ингээд оффшорын тухай удаах өгүүллийг толилуулж байна…

 

Монгол либраалийзм


С.Баярцогтыг дэвшүүлж болохгүй гэсэн Ц.Элбэгдоржийн үг халуун алга ташилтаар үргэлжилсэн ч манай “мэдрэмжгүй” улсын телевиз түүнийг нь монтажлан хасаж иргэдийн зэвүү дургүй хоёрыг зэрэг хүргэв.


Ингэхээс ч өөр аргагүй. МҮОНРТ-ийн санхүүжилтийг Засгийн газар мэднэ, гэтэл С.Баярцогт нь ЗГХЭГ-ийн дарга байдаг. Гэтэл Ерөнхийлөгч нь С.Баярцогтыг хусаад хаядаг. Бодож бодож “Ерөнхийлөгчийнхөө яриаг ч гаргана, С.Баярцогт даргыгаа ч хусна” гэсэн мэргэн шийдэлд хүрчээ. Тэдний буруу юу байх вэ ?! Төсвөө 50 хувь цомхотгуулчихаад хөсрий царайлж суухыг хэн хүсэх билээ ? Энэ бол “шударга-шударга бус”-ын асуудал биш “орших-эс оршихуйн” асуудал байхгүй юу ?! Үүнд Ц.Элбэгдорж, С.Баярцогт нар нөлөөлөөгүй л байх. Буруугүй гэвэл огт тийм биш, өнөөдөр тэдний ямар ч алхам нийгэмд “буруу”, “муухай” гэдэг хоёрхон үгээр л ойлгогддог болсон байна. Тэдний хэрэгт оролцсон бүхэнд бас яг тийм хоч очиж наалдаж байна. Хэн нь ч буруугүй авч бүгдээрээ буруутай болчихож байна. Энэ бол тэд улстөрчийн хувьд “дууссаны” шинж.

 

Харин яг “Оюу толгойн” гэрээ байгуулагдахаар хэлэлцэж хэрэлдэж байхад энэ “оффшор” жинхэнэ “моодонд орсон”. Учир нь “Айвенхоу майнз”-ын Фрийдланд (энэ үгийг манай нусгай неолибраалууд “Эрх чөлөөний арал” гэж орчуулж ойлгодог бололтой юм билээ) ориг оффшорчин нөхөр байсан байхгүй юу. Тэгж яривал “Оюу толгой” өөрөө оффшор бүсэд бүртгэлтэй.


Оффшорын асуудал энэ сонгуульд нөлөө үзүүлэхүйц мэссеж болох нь гарцаагүй болчихлоо. Ингэх ч ёстой. Жишээ нь манайд үй олноороо байдаг “либраал пацаануудын” тухайд онолын хувьд оффшор нэг талаас байдаг л юм мэт боловч нөгөө талаас тэдэнд мөнгө төлж бүжиглүүлдэг эздэд нь Монголоос мөнгөө зайлуулж тэнд хадгалуулах шалтгаан байхгүй юм.


Оффшор данс дор хаяж сая ам.долларын хадгаламжаар эхэлнэ. Хүү төлөхгүй, гол нь нууцлалыг найдвартай хадгална. Зарим оффшор бүсэд юун хүү төлөх, үйлчилгээний шимтгэл авдаг. Чухам үүнээс болж “дэлхийн банк-Щвейцар” мөн ч их хохирсон доо. Оффшортой дайтсан АНУ-ын шахалтаар Щвейцарь зарим нууцлалаа “зөөлрүүлсэн”, харин түүний өмнө Кипрт болсон явдлыг санах хүн манайд цөөхөн л дөө.


Гэтэл монгол бол оффшор ч атаархам татварын диваажин. Найдваргүйн тухайд Щвейцарь, Кипр ч найдваргүй л байсан. Киприйн оффшорын будлианд Д.Дорлигжав АН-ын дарга байхдаа нэг орооцолдоод авч билээ. Түүхийн балархай жимийг дагавал ойлгосон ойлгоогүй олон оффшор гарч ирээд л байх янзтай, голыг нь өмнөх өгүүлэлд бичсэн тул товчилъё !


Монголын тухайд… Банкны хадгаламж өндөр хүүтэй, бүр хаа ч байхгүй өндөр, банкны нууцлал бол юун оффшор. Тэгээд хадгаламжаас ч, тэр ч байтугай хадгаламжийн хүүгээс ч татвар авдаггүй. Жишээ нь Г.Уянга ердөө л хадгаламжийн хүүгээс татвар авдаг болгох гээд үнэхээр хүчин мөхөсдсөн. Уг нь хадгаламжаас нь авах гээгүй л байхгүй юу. Гэтэл асуудлын гол нь мөнгөндөө биш, татвар аваад эхэлбэл нууцлал алдагдах аюултай, татварын албанд бүртгэлтэй болох нь л туйлын аюултай. Монголын татварын албанд бүртгэлтэй байх нь долоон булчирхайгаа гудамжаар зарлан хашгирч гүйснээс ялгаагүй бөгөөд тэр хэрээрээ аюултай. “Би тийм хадгаламжтай” гээд гудамжаар орилоод гүйвэл их сайндаа л Фортууны хэрийн гацаа мэдрэл гэж шоолно биз дээ…Тиймээс Г.Уянгаас ухаан алдталаа айсан юм.


Нөгөө талаас энэхүү “эх газраас зугтах” үзэгдэл манайд хожуу үеийнх. Өмнө нь бол банк дээрэмдсэн хэдэн нөхөд л “онолын” хувьд хэдэн сая ам.доллар зувчуулж байсан түүх бий. Харин яг “Оюу толгойн” гэрээ байгуулагдахаар хэлэлцэж хэрэлдэж байхад энэ “оффшор” жинхэнэ “моодонд орсон”. Учир нь “Айвенхоу майнз”-ын Фрийдланд (энэ үгийг манай нусгай неолибраалууд “Эрх чөлөөний арал” гэж орчуулж ойлгодог бололтой юм билээ) ориг оффшорчин нөхөр байсан байхгүй юу. Тэгж яривал “Оюу толгой” өөрөө оффшор бүсэд бүртгэлтэй.


Манай УИХ Европын хэд хэдэн оронтой давхар татвараас чөлөөлөх тухай хэлэлцээрийг соёрхон батлахыг зөвшөөрч байх үед “Рио Тинто”-гийн бүртгэлтэй оффшор бүс хамрагдаж л байсан. Бас л Г.Уянга эсэргүүцсэн. Хэн ч анзаараагүй, харин хэн ч анзаараагүй байхад “мэддэг” баахан нөхөд айсандаа бүрээ бөмбөрөө дэлдээд “Ёовроопын хөгжлийн эсрэг явдаг авгай” гээд л харааж байсан. Мэдлэгтэй хулгайч байх ч бас л золигийн шүү. Яг нөгөө генийн өөрчлөлттэй хүнсийг монголд импортлохыг эсэргүүцэж байхад гаргасан араншингаа гаргасан.


Одоо бүх хөрөнгө оруулалт нь оффшор бүсэд “зугтан” гараад өөрсдөө генийн өөрчлөлттэй хүнс идэж байгаагийнхаа дөнгөж эхнийхийг л ойлгож байх шив дээ. Ердөө саяхан даа, жилийн өмнө оффшороос монголчууд ингэтлээ айдаггүй байсан юм аа, тэгэхэд одоогийнх шиг айдаг байсан бол “MCS” балрах байсан юм.


Нөгөө алдарт “Таван толгой”-г ашиглах аварга хөрөнгө оруулагч “MMC” компани чинь Кайманы оффшор бүсэд бүртгэлтэйг эзэд нь айж ичилгүй зарлаж л байсан шүү дээ. Манайхан яахав дээ, хулгайч зантай юм чинь Амээрикийн импэрлийстүүдийн татвараас зугтсан мөнгө тэр чигээрээ Монголд орж ирэх нь гээд л алгаа үрчээд байсан хэрэг. Гэтэл өнөөдөр оффшороос айж байна, тэгсэн атлаа Таван толгойг оффшор компанид өгөлгүй улсын эдийн засгийг гацаалаа гэж бахирч байна. Үүнд ямар ч логик алга…


Тэр ч байтугай хотын дарга нь “Оффшор бүсээс л хөрөнгө оруулалт цутгадаг” гэж бөлжис цутгам юм ярьж байна. Боловсролыг нь бодвол аргагүй мэт, бодит байдлыг нь харвал хулгайч хулгайчаа л өмөөрнө. Хүү нь оффшорчин юм чинь…

 

АН-ын улайрал буюу Баярцогтыг золих нь…

Э.Бат-Үүл нөгөө Н.Энхбаярын ярьдгаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргын үүдээр мөлхөж ороод, “Намайг ганц шанаадаад өгөөч” гэсэн бололтой юм. Мань хүн хүүгээсээ тэр оффшор дансаар чинь гүйлгээ хийгдсэн үү гэж асуугаад “үгүй” гэхээр нь З.Энхболдыг зарлахаас өмнө амжиж “нэг центийн” гүйлгээ хийгдсэн бол би “дэвшихгүй, огцорно” гэж вакцинжуулж байна. Үгүй хүүхээ, тэр оффшор дансаа нээлгээд, мөнгөө хийх чинь банкны хувьд гүйлгээ биш юу юм ?! Захын банкир, за тэгж томроод яахав захын теллерээс “орлого хийх гүйлгээ мөн үү?” гээд асуугаарай л даа. Эсвэл мөнгөө хийчихээд данс нээлгэдэг юм уу ?!

Ц.Элбэгдорж гэв гэнэт С.Баярцогтынхоо араас сэлэм шаахаар иргэд гайхахдаа ч дуу алдана биз дээ ?! Тэгээд л алга ташихгүй юу. Юун Түгжил. Гэтэл нэвт гарсан үзүүрээс нь З.Энхболд бариад хөрөөдөхөөр чинь МАН-ынхан ч шулуун гэдсээ цэвэрлэж таарна биз?


Э.Бат-Үүл нөгөө Н.Энхбаярын ярьдгаар Ерөнхийлөгч, УИХ-ын даргын үүдээр мөлхөж ороод, “Намайг ганц шанаадаад өгөөч” гэсэн бололтой юм. Мань хүн хүүгээсээ тэр оффшор дансаар чинь гүйлгээ хийгдсэн үү гэж асуугаад “үгүй” гэхээр нь З.Энхболдыг зарлахаас өмнө амжиж “нэг центийн” гүйлгээ хийгдсэн бол би “дэвшихгүй, огцорно” гэж вакцинжуулж байна. Үгүй хүүхээ, тэр оффшор дансаа нээлгээд, мөнгөө хийх чинь банкны хувьд гүйлгээ биш юу юм ?! Захын банкир, за тэгж томроод яахав захын теллерээс “орлого хийх гүйлгээ мөн үү?” гээд асуугаарай л даа. Эсвэл мөнгөө хийчихээд данс нээлгэдэг юм уу ?!
Оффшорын булай дэлгэгдмэгц МАН, АН тооцоо хийж эхэлжээ. Яаж ч бодсон МАН-ынхан “тооны хувьд” хэтэрхий олон болсон хэрэг. Яагаад гэвэл “Оюу толгой”-н гэрээг байгуулж байхад МАН-ынхан эрх барьж байсан. С.Баяр, С.Баярцогт, (оффшор, овог, овор дүрийг нь харвал ах дүү гэмээр улс шүү) Д.Зоригт гол дүрд тоглосон. “Ах дүүсийн” данс дэвэн дэлхийд ил болсон,  Д.Зоригт бараг л бүгж амьдарч байна. С.Баяр, С.Баярцогтын оффшороор дарамталж байгаад “Оюу толгой”-н гэрээг яаж муутгаж байгааг нь харвал энэ оффшорчид цаашид төрд нэг ч өдөр байж болохгүй нь тодорхой юм.

Ц.Элбэгдоржийн хувьд би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Наад нөхрийн чинь ойртсон бүхэн нуран унах тавилантай…гэж. Ц.Элбэгдорж С.Баярцогтыг адласнаараа МАН-д ч давхар боломж өгсөн.


Яг ийм “стереотип” дээр С.Баярцогтыг золиход л МАН-ынхан хуйгаараа онхолдох нь ойлгомжтой. Дээр нь оффшор цааш үргэлжилнэ. Зөвхөн Панам л ил болсон болохоос цаана нь үй олон оффшор бүс бий. Бүрэн бус мэдээллээр: Андорра, Ангилья, Антигуа Барбадор, Аруба, Багамын арлууд, Барбадос, Белиз, Бермуд, Виржинийн арлууд, Бруней, Ванатау, Гамби, Гернси, Гибралтар, Гренада, Жерси, Доминикан, Кайманы арлууд, Кипр, Коста Рика, Маврики, Маршаллыг арлууд, Монако, Кука арал, Мэн арал, Шинэ Зеланд, Панама, Сейшелийн арлууд, Сингапур, Теркс ба Кайкос, Тринадад Табаго офшшор бүсэд хамаарагдана. Манай аваргууд энэ олон замбараагүй олон оффшорын хаана нь ч мөнгөө хадгалуулсан байх өндөр магадлалтай. Ганц хоёр оффшор ил гарахад ингэж баларч байгаа хүмүүс чинь цаашаагаа илрэх тутам бараг бүгдээрээ хамрагдах магадлал маш өндөр.


Харин Ц.Элбэгдоржийн хувьд би өмнө нь ч хэлж байсан, одоо ч хэлье. Наад нөхрийн чинь ойртсон бүхэн нуран унах тавилантай…гэж. Ц.Элбэгдорж С.Баярцогтыг адласнаараа МАН-д ч давхар боломж өгсөн. Тэр нь М.Энхболд оффшороор дамжуулж С.Баяр, Сү.Батболд, У.Хүрэлсүхийн нэгдсэн эвслийг шахан зайлуулах боломж нээгдэж байна. Нэр дэвшилтийг нь харвал бас ч тийм бололтой. М.Энхболдын фракц бол яг маханд орсон “Дашинхө”, дотоодод үүрлэсэн хувалзнууд. Тэд банкуудаа аргалаад байхаа мэднэ. Тэдний хүнд үе өнгөрсөн, А.Баатархуягийн “Хадгаламж” банкинд хийсэн операцийг давж байтугай давтаж хийх хүн АН-д байхгүй. Харин нөгөөдүүл нь гадаад хэлтэй, гахай шувууны махан хоолтой тул “оффшордож” яваад баларч байна. Энэ талдаа бол Монголчууд гаршчихаж. Аргагүй, англи хэл дээр бэлэн мэдээлэл аваад л түгээх ажил юм чинь. Мэдээлэл олохыг бол олон улсын сэтгүүлчдийн байгууллага хийчихэж байна.


Одоо бол харин жаахан монголоор уншиж сураад өмнөх баримтууд дээр суувал зүгээр гээд л сануулаад байгаа ухаантай. Тэгвэл олон оффшор ил болно, гэхдээ дандаа МАН-ынх. Яагаад гэвэл тэд төр барьж байсан. Тэд л мөнгөтэй байсан. Түүнээс гадна гадаадын оффшор хөөцөлдөж байснаас энд Монголдоо “сайн ухвал” мөнгө хаашаа алга болсны учрыг амархан олох өндөр боломж бас бий.

 

МАН-ын алдаанууд

Ийм боломжоор түрж “их цэвэрлэгээ” хийсэн бол М.Энхболдод ашигтай, намын удирдлагадаа бэхжихэд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд ч. Гэвч тэр даанч стратегич биш юм, ердийн түшмэл л, администратор л аж…Дашрамд яг энэ араншингаараа шилдэг 10 улстөрчийн нэгээр өөрийгөө тодруулах үүрэг даалгавар намынхаа аппаратад өгчээ. Намынхан нь ч удирдагчаа дагадаг, түүнийгээ мандуулж чирэгддэг уламжлалтай тул “зөв” гэж үзэж. Нам нь даргыгаа мундаг болгох гээд ярьж чаддаггүй түүнийг чамбай сэтгүүлчидтэй тулгаж, баяр бүрээр мэндчилгээ явуулах гэх мэтээр байдгаараа л үзэж байна. Гэвч даший шог…

 

Оффшороос өмнө МАН-ын залуучуудын хөдөө дөрвөн жил бэлтгэсэн тойргийг нь “хууччуул нь” булааж авахаар нөгөө залуус нь хотод буюу МАН-ын хувьд “үхлийн тойрогт” азаа үзэхээс өөр аргагүй болж байна. Энэ нь нэг биш хоёр тойрог “алж” байна гэсэн үг юм. Бэлтгэсэн тойрогтоо ч байхгүй, шинэ тойрогтоо ч байхгүй. Ийм нөхцөлд МАН-ын хэн ч 100 саяар дэнчин тавиад хоёр тойрог алаад байхад дуртай байхгүй нь лав. Дээр нь МАХН-аас ирэгсэд буюу “төөрч будилсан хүүхдүүдээ” шингээх гэж үйлээ үзэж байна. Гэтэл намдаа үнэнч, намынхаа төлөө зүтгэсэн залуус жийгдэж байна. Сайн залуус гэх гээгүй, зүгээр л намдаа үнэнч л гэж байна.


Ийм боломжоор түрж “их цэвэрлэгээ” хийсэн бол М.Энхболдод ашигтай, намын удирдлагадаа бэхжихэд ч, Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшихэд ч. Гэвч тэр даанч стратегич биш юм, ердийн түшмэл л, администратор л аж…


Дашрамд яг энэ араншингаараа шилдэг 10 улстөрчийн нэгээр өөрийгөө тодруулах үүрэг даалгавар намынхаа аппаратад өгчээ. Намынхан нь ч удирдагчаа дагадаг, түүнийгээ мандуулж чирэгддэг уламжлалтай тул “зөв” гэж үзэж. Нам нь даргыгаа мундаг болгох гээд ярьж чаддаггүй түүнийг чамбай сэтгүүлчидтэй тулгаж, баяр бүрээр мэндчилгээ явуулах гэх мэтээр байдгаараа л үзэж байна. Гэвч даший шог…


Парламент дахь үйл ажиллагаагаараа тодорсон Н.Энхбаярын зам мөр түүнд хаалттай, учир нь бүлгийг Ч.Бямбацогт удирдаж байна. Н.Энхбаяр бүлгийн ахлагчаар тодроод томронгуутаа бүлгээ найдвартай боловч үнэндээ бол тэнэг бөгөөд үнэнч, ивээлээр тодорсон хүнд өгч баздаг байв. Харин М.Энхболд намын дарга болсон ч парламентын бүлгээ мэдэлдээ авч чадаагүй юм. Тиймээс парламентын гишүүн дарга бол бүлгийн даргын мэдлийнх. Ингээд даогийн “тайчжи” шиг эргэсэн бөөрөнхий тогтолцооны эргүүлэгт толгой нь эргэчихсэн яваа…


Сонгуулийн хууль хэлэлцэхэд явцад МАН ёстой л мэхт мэхэндээ гэгч болсон. Эхлээд жагсаалтыг алсан. Жагсаалтанд орно гээд тойргоо хаясан Д.Оюунхорол нарын олон гишүүнээ алчихаж байгаа юм. Гэхдээ АН-тай 1:1. Дараа нь томсгосон тойргийг бутлав. Уг нь томсгосон тойрогт бол МАН бараг л 3:2 буюу давуутай байсан юм, судалгаагаар. Харин ийм нөхцөлд үй олон бие даагч, золбин юмнууд ороод ирээд амар заяа үзүүлэхгүй гэж “2.Энхболд” айжээ.


Сонгинохайрхан, Баянзүрхэд нэгээр биш гэхэд зургаагаар гарна гээд шавчихвал бантан болох нь болно. Ийм нөхцөлд салгаад Баянзүрх дөрөв, Налайх, Багануур хоёр гэх мэтээр цөөлчихөж болох байсан ч жагсаалтаас хотод олон оноох уу, хөдөөд олон оноох уу гэдгээ тохирч чадаагүйгээс жижиглэчихсэн юм. Үүнд ёстой мухар сүсэг үйлчилсэн гэж би баттай хэлнэ.


2000 онд 72:1-аар дарж авсан тэр сайхан үе санаанд нь үлдчихсэн байхгүй юу ?! Гэвч М.Энхболд бол Н.Энхбаяр биш, тэр үеийн МАХН бол одоогийн МАН биш. Ер нь Н.Энхбаяр ухаантай гэсэн үг биш, харин нөхцөл байдал нь өөр байна. Даргын нэр хүнд, уламжлалт төвлөрсөн эрх мэдэл, нэр хүндийн тухай өмнө хэлсэн, дээрээс нь Ерөнхийлөгч нь нөгөө талаасаа байна, хот нь АН-д байна, СЕХ нөгөө талд байна. Тэр үед Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гурав зангидсан гар шиг байсан бол өнөөдөр нам нь дотоод болон гадаад хагаралдаа идэгдсэн байна.

Үнэндээ Ц.Элбэгдорж М.Энхболдод тун дажгүй боломж санал болгосон ч Ч.Бямбадорж тэнэг лалар нь С.Баяртаа үйлчлээд “оффшортонгууд бол манай үеийн нэр төр, нандин чанар” гээд залуучуудын хэлдэгээр “аваа хаядгийм” даа.


Харин АН “түүхийг” сайн санаж байв. Уг нь МАН-ын сайхан дурсамж АН-ын “хараал” мэт авч үүний цаана юу байсныг бодож үзэх хэрэгтэй юм. МАН анх тойрог зохиохдоо яг өнөөдрийн АН-ын аргыг хэрэглэсэн юм. Жишээ нь Увсад бол МАН-д талтай дөрвөд сумдыг нэгтгэж, АН-д талтай баяд сумдыг жижиглэсэн байв. Хэнтийд АН-д талтай буриад сумдыг жижиглэж, МАН-д талтай халх сумдыг нэгтгэсэн байв. 2008 онд Да.Ганболд Батширээтэд 90:10-аар ялж гарч ирээд халх сумдад нойлтоод унаж байсан. Харин сая бол АН яаж тооцсон гэхээр Хөвсгөлийн халх сумдыг тусгаарлаж нэг тойрог болгоод, хотгойд, дархад, буриад сумдыг нэгтгээд хоёр болгохоор АН яаж ч бодсон илүү суудал авна. Батсуурь нь найдвартай бол Сүхбаатарт нэг тойрог нэмж МАН-д бэлэглэх хэрэггүй, АН-ыг хэзээ ч гаргаж байгаагүй Говь-Алтайд тойрог нэмэх тухай саналтгүй л байхгүй юу. Мэдээж Хэнтийн буриад сумдад гол хүчээ хаяна, хэлмэгдэж байсан буриадууд МАНгаст хэзээ ч талтай байгаагүй. Гэх мэтийн асуудал байснаас биш, эзэн богд Чингис хааны нэр төрийг үүнтэй хутгах ямар ч шаардлага байхгүй.


Яг үүн дээр М.Энхболд стратегич биш гэдгээ харуулсан юм. Сонгуулийн сүүлийн сарын бужигнаан дунд тэр чиг баримжаагаа бүрэн алдсан. Хариуд нь яг дадсан аргаараа мөлхөж, хөөрхий ядарсан Н.Энхбаярыг дээрэлхэж орон нутгийн салбаруудыг нь худалдаж авч байна. Ингээд л болоо шив. Аргаа бараад С.Баярыг сонгуулийн штаб удирддаггүй юм гэхэд зөвлөөч гэж гуйж байна. Удирдвал С.Баяр ч бас оффшорчин болж харагдана гэдгийг хашир бас мэдээд байгаа байхгүй юу. Үүнийх нь хариу нь оффшортонгуудаа дэвшүүлэхээс өөр аргагүй болов. Харин одоо АН үзэл санааны давуу талтай боллоо. Монгол Ардын Нам Монгол Оффшортны Нам болов гэх мэтээр баалж эхэллээ.


Үнэндээ Ц.Элбэгдорж М.Энхболдод тун дажгүй боломж санал болгосон ч Ч.Бямбадорж тэнэг лалар нь С.Баяртаа үйлчлээд “оффшортонгууд бол манай үеийн нэр төр, нандин чанар” гээд залуучуудын хэлдэгээр “аваа хаядгийм” даа.

 

Оффшорын үргэлжлэл


Нэр зурагтайгаа зарлагдсан “оффшор ангийнхны мантааж” л МАН-ыг сүйрүүлчих байх. Сонгуулийн дунд үеэс тэднийг “мартаад” МАН-ыг нийтэд нь оффшорчин болгож таарна.


Нэгэнт АН С.Баярцогтын хэрийн “том улстөрийн дүр”-ийг золиослож байна гэдэг шударга байх хүсэл эрмэлзлээ харуулж байгаа хэрэг бус уу ?! С.Баярцогт муу улстөрч биш, ЗГХЭГ-ийн дарга, Ч.Сайханбилэгийн Ришелье, улс төрийн тогоонд 26 жил явсан, баян, имижлэг нөхөр, тиймээс харин ч томынхоо хэрээр том гайд гарч байгаа юм. Жараахай биш акул золих хэрэгтэй. С.Баярцогтыг шаачихсан байхад бусад жараахайг анзаарах ч үгүй. Сумоч Батбаяр зэрэг бол ёстой үзүүлэн, мань эрийг мултлахад Ховдод тойрог суларлаа гэж баярлахаас ялах хүн явчихлаа гэхгүй.


Гэвч ингээд зогсохгүй юм. З.Энхболд бол сая өнгөрсөн үйл явдлын дунд жинхэнэ “технократ” удирдагч гэдгээ харуулж байна. Хуулиар, зөвхөн хуулиар ч шахчихаж байна. Инженерүүд яг ингэж системээр тоглодог. Харин сонгуулийг удирдан явуулах арга барилын тухайд хэлж мэдэхгүй юм, гэхдээ сонгуулийнхаа платформыг зөв тавьжээ. Өөрөөр хэлбэл тулалдах талбараа зөв сонгосон ба МАН-ынхныг намагт шахаад бүсэлчихсэн байна. Жигүүрүүдээ бөхөлж, дундын зайд гуйвж дайвж байгаа бие даагчдыг харван унагасаар урагшилж байна.

Зүгээр, улстөрийн хувьд энэ оффшор нь Л.Энх-Амгалан, MCS-ийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нарыг Хөвсгөл, Баянхонгорт унагахад хангалттай шалтаг болно. Дээр нь хөрөнгө оруулагч монголын компаниуд ба түүний санхүүгийн дэмжлэгээр нэр дэвшигчид хамагдан унах болно. МАН яг хутганы ирэн дээр гүйж байна.


Гэхдээ тулалдаан бол тулалдаан, зууралдсан тулаанд жижиг ололт л ялалт ялагдлыг шийддэг. Тиймээс жигүүр хэрэгтэй. Тэд ядаж л тулааныг ажиглаж байгаад ялж буй тал руу орох ёстой. Нөгөө талд л гарахгүй бол ялалт ойрхон байна. Тиймээс нөгөө тийш гаргахгүй бүх тохироогоо тултал хийж, жигүүрээ бөхлөх ёстой. Бие даагчдын тухайд шийдвэрийг дангаараа гаргадаг учраас сонгуулийн төгсгөлд худалдагдах магадлал өндөр байдаг. Энэ араншин М.Энхболдод илүү боломж олгоно.


Одоо бол дөнгөж сонгууль эхэлмэгц оффшорын их буугаар буудна. Тулааны бэлтгэл оффшороор хийгдсэн. Хоёр дахь үед МАН-ын дутуу тал нь “MCS” болон хувирч байна. Учир нь тус компанийн Таван толгойг эзэмших зорилгоор байгуулсан “MMC” компани нь оффшор бүсэд бүртгэлтэй. Монголынх ч биш, барууных ч биш. Тайлан татвар нь тодорхойгүй. Саяхан төлбөрийн чадваргүй болсон гэж зарласан ч оффшор бүсэд байгаа бол итгэл төрүүлэхгүй. Чухамхүү С.Баярцогтыг зольсон нь үүнтэй холбоотой.


Зүгээр, улстөрийн хувьд энэ оффшор нь Л.Энх-Амгалан, MCS-ийн дэд Ерөнхийлөгч Л.Элдэв-Очир нарыг Хөвсгөл, Баянхонгорт унагахад хангалттай шалтаг болно. Дээр нь хөрөнгө оруулагч монголын компаниуд ба түүний санхүүгийн дэмжлэгээр нэр дэвшигчид хамагдан унах болно. МАН яг хутганы ирэн дээр гүйж байна.


МАН сулхан хариу довтолгоо хийж С.Баярцогтыг адалснаараа “Алтан гадас”, “Шонхор” хоёр эвдрэлцэнэ гэсэн оюун дүгнэлт хийж байна. Гэвч С.Баярцогт АН-ын “Алтан гадас”-ынх биш, хоёрт Н.Алтанхуягийг түгжилдсэн учраас өмөөрөхгүй. Харин тохироо нь АН сонгуульд ялбал Н.Алтанхуягийг Ерөнхий сайд болгох, З.Энхболд УИХ-ын даргын суудлаас Ерөнхийлөгчийн сонгуульд босох хувилбараар явагдаж байж болзошгүй. Үүнд дээр “Женко” нэмэгдэж, сөрөг пиарыг гардвал МАН хуйхлуулж мэдэхээр байна. АН-ын тулгын гурван чулуу нь яг жилийн өмнө бичиж байсанчлан энэ гурав болчихлоо.


Харин МАН-д М.Энхболд, У.Хүрэлсүх нарын богино хугацааны тохироо байсан ч одоо У.Хүрэлсүх хэн ч биш болсон учраас тэр тохироо нь бараг “гай” л болох байх. Яагаад гэвэл У.Хүрэлсүх унасны дараа “түүний хэрийн” болон ойролцоо нөлөөтэй улстөрчдийн тоо нэмэгдчихлээ. Тэгэхээр МАН ялбал дараагийн Ерөнхий сайд хэн бэ ? Л.Энх-Амгалан уу? С.Баяр уу ?!


Дээр нь М.Энхболдын намын дотоод дахь түрэлт түүнийг хэт таргалуулж, гэвч гадаад талдаа ингэж харагдахгүй байна. Тэр намдаа байгаа өөр лидерүүдийг ч халхалж байна. Ийм нөхцөлд МАН орчин үеийн, шинэлэг байдлаа алдаад түүнийгээ золионы бацаануудаар төлөөлүүлэхдээ тулчихаж. Харин намын удирдлагад өнөөх л хятадын (хуа цяо) асуудал сэргэж эхэллээ. М.Энхболдын ойр тойрныхны цусыг шинжлэх лабораториуд энд тэндгүй ажиллаж байна. Би тэднийг Хэнанийнх гэтэл Баатархуяг болохоор биш ээ Хэбэйнх гэж маргаад байна. Үүнийг хагалж ядаж юмгүй монголыг оффшорлож байсан “Дашинхө”, “Дашиндэ”-гийн бүртгэлийг л хаанаас гаралтайг л тодруулахад болно.


М.Энхболдод уг нь нэг л жил хэрэгтэй байсан юм. Уг нь М.Энхболдын дутагдалтай талыг аль эрт сануулж байсан боловч иймэрхүү шүүмжлэлийг дайсагнал гэж хүлээж авдаг лаларын албатуудаар чихээ бөглүүлчихээр би яалтай билээ ?


Ийм нөхцөлд бүхнийг мөнгөөр, бас дахин мөнгөөр л шийдэх болдог. Гагцхүү энэ төлбөрийг Монголчууд дийлэх болов уу даа…

 

Судлаач Х.Д.Ганхуяг

0
ЖИРГЭХ
Санал болгох
14 дүгээр сургуулийн сурагчид Отгонтэнгэр их сургуулийн түрээсийн байранд хичээллэхээр болжээ
Ерөнхий сайд Н.Учрал хэний уурыг ингэтлээ хүргэчихэв ээ
Белка, Стрелка хоёр: Сансарт нисээд эсэн мэнд буцсан анхны нохдын гайхалтай түүх
ДАДАЛ эсвэл ЗОРИЛГО - Хүн өөрийгөө өөрчлөх боломжтой юу?
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (16)

  • Зочин (112.72.11.134)
    Гэрээ нь одооных шиг гэрээ биш. Монголд.ашигтай гэрээ байсан. харин сүүлд АН өөрчилж ашиггүй болгосон. Үнэн энэ
    2016 оны 08 сарын 30 | Хариулах
  • Мөнх монгол (103.229.122.69)
    Хорьдугаар зууны сүүлээр хамгийн арчаагүй ,чанаргүй, хомхой шаарнууд нь тунараад үлдэж дээ хөөрхий бидний монголчууд.Эх оронч эрэлхэг хэсгийг нь удам угсаагаар нь устгасан буй за магад.Даана ч харамсалтай .үнэхээр ийм бодол төрөх юун.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • ehoron (178.165.131.12)
    vnendee songuuli guuli bolno doo songoh hvn vnen hovor bn ard tvmen medej bgaa biz
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (46.5.0.179)
    Нэг иймэрхYY юм болж буй юм биз дээ-
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (77.195.183.101)
    UURUU UNENIIG GUIVUULJ BICHDEG HUN SHUU DEE. TEGHEER 100 HUVI ITGEH SHAARDLAGA BAIKHGUI.UURIINKHUURUUU L YUMIIG TAILBARALDAG HUN.
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.57.92.155)
    АН ыг дэмжинэ . Очноон юм хийсэн . МАН их монготэй уедээ юу хийсийм ???? 21ийг л амсуулаа биздээ !!!!!
    2016 оны 05 сарын 26 | Хариулах
  • Зочин (103.26.194.25)
    ЭНЭ ОЛОН ОФШОР БҮСЭД ХУЛГАЙЛСАН МӨНГӨӨ НУУЖ ТАТВАРААС ЗУГАТСАН НӨХДИЙГ Л СОНГОХОО БОЛЬЧИХ АНМАН ИНГЭСЭН БАЙХАД Л БОЛНО НАРИЙНДАА 26 ЖИЛИЙН ӨМНӨ ЭД ЧИНЬ ХАНЗАРХАЙ ГУТАЛТАЙ АМИА ЯАЯ ДАА Л ГЭСЭН ЮМНУУД БАЙСАН ОДООГИЙН ЗАЛУУС ИЙМ ГЭНЭН ЮМ УУ ЭСВЭЛ ТЭНЭГ ЮМ УУ ХАРИУГҮЙ ХӨГШРӨХ ГЭЖ БАЙЖ ЭНЭ ХЭДЭН ЛУЙВАРЧИДЫГ МАГТАН ДУУЛААД Л ЯВАХ ЮМ МАН ТУЛХТАЙ Л ГЭНЭ ҮНЭНДЭА 4-Н ЖИЛИЙН ӨМНӨ ЭНЭ МАНААС ЯАЖ САЛЪЯ ДАА Л ГЭЦГЭЭЖ БАЙСАН ОДОО АН МУУХАЙ Л ГЭНЭ ҮНЭНДЭЭ НЭГ ЗООСНЫ ХОЁР ТАЛ ЮМ ШҮҮ ДЭЭ ХУЛГАЙЧУУД ЗАЛУУСАА ДЭМЖИНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ЮМ ЭНЭ ОДОО ЦАГИЙН ЗАЛУУС АТААРХУУ ЮМ УУ ХААШАА ЮМ БЭ
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • МАН дэмжигч нам бус иргэн (103.212.117.60)
    Би хэзээнээсээ МАН-ыг дэмжиж байсан. Ээж ааваа бодоод хүндлээд дээд буурлуудаа бодоод тэр шүү дээ. Одоо ч хувирахгүй. Гэхдээ дотроо МАН-д дургүй хүрдэг. Учир нь Хуучин шигээ байж чадахгүй, арчаагүй болсон.М.Энхболд бол ёстой үлбэгэр нөхөр юм. Өөрийгөө л бусдбн дэмжлэгээр дээш гаргах гээд.. Өөр хүн МАН-д алга уу. энэ нөхрийг даргаас нь салгаачээ.Төв аймгийхаа засгийг хийгээчээ
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.22.47)
    Энэ мэдрэл юун урт юм бичдийн
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • БИЕ ДААГЧ (202.9.40.183)
    АРД ТҮМНИЙ ДИЙЛЭНХ ОЛОНХ НЬ 80-ААС ДЭЭШ ХУВЬ НЬ НАМ БУСЧУУД ШҮҮ ӨӨРСДИЙН ТӨЛӨӨЛЛИЙГ БИЕ ДААГЧДААР ГАРГАЖ ИРЦГЭЭЕ
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • НАМУУД ЗАЙЛААСАЙ (202.9.40.183)
    ОДООГИЙН СОНГУУЛЬД АЛЬ БОЛОХ ОЛОН БИЕ ДААГЧ НАРЫГ СОНГОЖ НАМУУДЫН ЭСРЭГ СӨРӨГ ХҮЧИН БИЙ БОЛГОХ ЦАГ ИРСЭН ШҮҮ ХҮМҮҮСЭЭ БИЕ ДААГЧИД 50 ХУВЬ ТҮҮНЭЭС ДЭЭШ БАЙЖ АРД ТҮМНИЙ ТӨЛӨӨЛӨЛ ГАРЧ ИРНЭ АРД ТҮМНИЙ 80 НАМ БУС БАЙХАД БИД ЯАГААД НАМААР УДИРДУУЛАХ ЁСТОЙ ГЭЖ??? ХҮМҮҮСЭЭ ӨӨРСДӨӨ ЭРҮҮЛ УХААНААР БОДОХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ТЭГЭЭД СОНГОЛТОО ЗӨВ ХИЙ ОДОО БИД АЛДАХ ЭРХГҮЙ
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.9.40.168)
    Баярцогт ч одоо болтол хүмүүжээгүй л хүн дээ.Улсын хөрөнгийг 23 настайгаас завшсан.Дандаа буруу ярина.Ганбаатар гишүүнтэй оюутолгойн асуудлаар харз тулаан хийж байхад тавтиргүй хүнийг янз бүрээр дайраад л үнэн ёс суртахуун байхгүй.Уг нь олон жил УИХ гишүүн хийсэн байж ялгарах ёстой.Монгол улс цөөхөн амтай.тэгэхэд хөгжүүлж чадаагүй. юу хийж бүтээсэн гэж зурагт радио гараад байдаг юм.Нэг л их онгироо 23 настай УИХ гишүүн болсон гээд л өөрийгөө дөвийлгөөд байдаг.
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (122.201.21.150)
    NAAD BAYARTSOGT CHINE TURIIN HAMGAALALT TUSGAI ERHGUI BOLHOOS UHTELEE AIJ BGAA!!! UCHIR ARD TUMEN YAJ TUUNRUU DAIRHIIG BUGD MEDNE!!! BAYARTSOGTIIG BUUNGUUT BARIJ AVCH ALDAG YUMSHUU!!!!!!
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.229.120.121)
    Уянга гэгч Женкогийн бөөсгийг долоочгийг яавч гаргаж болохгүй. Яагаад гэвэл монголын ард түмнээс тэдний идсэн 270 сая доллар бол дэндүү их мөнгө
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.117)
    УЯНГИЙН НАМЫГ ДЭМЖЭНЭ ОДОО ӨӨР СОНГОЛТ ХИЙХ ЦАГ БОЛСОН 4 ЖИЛ ЮУ ХИЙХ ШУДРАГ ТӨРИЙГ ХЭРХЭН БИ БОЛГОХЫГ АРД ТҮМЭН БАЙГАЛЫН БАЯЛАГДАА ЭЗЭН БОЛХЫГ ХАРМААР БАЙНА
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (103.10.23.117)
    МАН , АН хоёр бол нэг тэргэний дугуу 25 жил хууртлаа хууртаж болоогүй юу иргэдээ МАН , АН хоёр МАНАН хэмээх хулгайч луйварчин нарын нам
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • зочин (150.129.142.51)
    АН-аас салж улс орноо аварцгаая, МАН-ыгаа дэмжинэ ээ, МАН-ын үед бас хууль дүрэм хэрэгжиж, хүний төлөө байж ээ,
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.106.161)
    МАНАН гаас салах цаг болсон
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Dejee (171.25.193.131)
    Үүл дарга үнэндээ л монголын ард түмэнг борооны хар үүл шиг бүрэг амьдралаар амьдруулж байнадөө одоо хангалттай биш гэж үү
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    sudlaacn hun iimerhuu um bicij boldog um baih daa, hob jib snig
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • Зочин (202.179.31.110)
    ер нь сонгууль ахиж явагдах шинжтэй болох нь
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
  • 1 vs 771.5 (122.201.22.47)
    Оффшоортоо 1 сая ам.доллар нуусан Баярцогтыг шийтгэх нь зев, дэмжиж байна... Гэвч улсаас 771 сая ам.доллар хулгайлсан мaxaн толгой жeнko г яах бэ?! Улс орныг самраж, целмеж хаяд элгээр хэвтvvллээ шд...?!
    2016 оны 05 сарын 25 | Хариулах
    • зочин
      Баттулга ч тэр Баярцогт ч тэр дэвшихгүй гээ биз дээ
      2016 оны 05 сарын 25
    • Zochin
      Chi 1 sayar togtono gj bodoo yu. Battulgatai baritsaad ta nar shig boosnvvd yu ch olj doloohgui. Harin hytad Bayrtsogtod hariutslaga tootsoj ed horongiig ni huraah yostoi
      2016 оны 05 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
    15 цаг 28 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    15 цаг 32 мин
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
    15 цаг 38 мин
  • Томуугийн эсрэг дархлаажуулалтад 29 мянган иргэнийг хамруулна
    15 цаг 41 мин
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
    21 цаг 51 мин
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
    Уржигдар 17 цаг 36 мин
  • Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
    Уржигдар 15 цаг 13 мин
  • Ц.Магалжав: М.Бадарч гарьдийн асуудалд ямар ч улстөржилт байхгүй
    Уржигдар 13 цаг 13 мин
  • Дэлхийн 25 гаруй улсад 1,000 хос дотуур хувцсыг хөрсөнд булж, хөрсний эрүүл мэндийг судалжээ
    Уржигдар 12 цаг 31 мин
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
    Уржигдар 12 цаг 19 мин
  • Шумуулын хошуугаар хэт нарийн 3D хэвлэх технологи бүтээжээ
    Уржигдар 12 цаг 18 мин
  • Израилын цэргийн хяналтад байгаа Өмнөд Ливанд тосгонд нөхцөл байдал хүнд байна
    Уржигдар 12 цаг 06 мин
  • "Volkswagen" 50 мянган ажилтнаа цомхотгож, автомашины загварынхаа тоог тал хувиар бууруулна
    Уржигдар 11 цаг 59 мин
  • Өнөөдөр тэгш тоогоор төгссөн дугаартай машин замын хөдөлгөөнд оролцоно
    Уржигдар 11 цаг 45 мин
  • Монголын баг тамирчид 2 алт, 2 мөнгө, 13 хүрэл медаль хүртлээ
    Уржигдар 10 цаг 52 мин
  • Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалт эхэллээ
    Уржигдар 10 цаг 06 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 09 цаг 58 мин
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
    Уржигдар 09 цаг 42 мин
  • Монголын бөхийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
    Уржигдар 09 цаг 28 мин
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1974 оны хөх бар жилээс хойш төрсөн бар жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • 1975 оны хөхөгчин туулай жилээс хойш төрсөн туулай жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • ШХАБ-ын уулзалт болох Киргизстаны тухай 24 баримт
  • 1977 оны улаагчин могой жилээс хойш төрсөн могой жилтэй шилдэг 16 бөх
  • Монгол Улс 22 жил ажиглагч статустай яваа ШХАБ-ын тухай 24 баримт
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • У.Хүрэлсүх, В.Путин нарын тохиролцсон 9 онцлох ажил
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • KOREA WEEK: Солонгос амт, стандартыг өдөр бүр Имартаас
  • ФОТО: Монголын шигшээ баг Тайланд улсын эсрэг хүчтэй өрсөлдөөний эцэст ялагдал хүлээлээ
  • ФОТО: Шигшээ баг хоёрдугаар шатанд "F" хэсэгт Хонконг, Малайз, Индонез, Тайланд, Фижи улсын шигшээ багтай өрсөлдөнө
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • “Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
  • 1973 оны харагчин үхэр жилээс хойш төрсөн ҮХЭР жилтэй шилдэг 16 бөх
  • 1976 оны улаан луу жилээс хойш төрсөн луу жилтэй шилдэг 16 бөх
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
  • У.Хүрэлсүх, Ши Жинпин нарын шийдвэрлэсэн 7 чухал асуудал
  • Хичээлийн шинэ жилийн тухай таны МЭДЭХГҮЙ дуунууд
  • Р.Нямдаваа: Хилийн чанадад байдаг Монгол иргэн хамт ажилладаг гадаад иргэдээ байгалийн гамшигт өртсөн талаар мэдээлсэн нь ташаа ойлголт үүсгэжээ
  • Путин, Ши Жиньпин, Моди нарын уулзалт дэлхийн анхаарлын төвд байна
  • Айчи-Нагояа 2026 Азийн наадам: Монголын баг тамирчдын таамаг
  • Ховдод амиа алдсан 10 настай охины ар гэр Хотын даргад хандаж, тусламж хүсжээ
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • ФОТО: Бишкек хотын НЭГЭН өдөр
  • ФОТО: Монголын шигшээ баг Фижи улсын эсрэг итгэл төгс ялалт байгууллаа
  • ОХУ-ын Украины номын үйлвэрийг бөмбөгдөсний улмаас хичээлийн шинэ жилийн өмнөхөн 12 сая ном шатжээ
  • ЭХ ОРОНЧ, ТЭМЦЭГЧ ХОНГИОН ЧОЙРОГ АГСАНЫ ХӨШӨӨГ ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМЫН НУТАГТ БОСГОЛОО
  • Нью-Йорк хотын сургуулиудад хиймэл оюун ухаан ашиглахыг хориглоно
24 баримт
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Зууны манлай онигооч, цэргийн начин Агвааны Тэгшээ агсны 24 баримт
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • Монголын түүхийг дэлхийн тайзнаа өгүүлэх "ТЭНГЭРИЙН ХҮҮ" жүжгийн тухай 24 баримт
  • Найрамдлын гэрээнээс иж бүрэн стратегийн түншлэл хүртэлх Монгол Улс болон ОХУ-ын харилцааны 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК